ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргалыг ажлаас нь халжээ. Түүнийг Нэгдүгээр амаржих газарт төрсөн эхтэй холбоотой асуудлаар ийнхүү чөлөөлсөн байна. Тодруулбал, нэгдүгээр амаржихад төрсөн эхийг өмсөж явсан халад, нимгэн оймс, таабчиктай нь ХӨСҮТ рүү авч явсан нь хүнлэг бус үйлдэл хэмээн Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорсон юм. Улмаар НЭМГ-ын дарга, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлыг мөн чөлөөлсөн юм.
Түүнчлэн НЭМГ-ын дэд дарга Л.Зэндмаа ажлын хариуцлага алдсан Нэгдүгээр амаржих газрын дарга Г.Баясгаланд ажлаа хүлээлгэн өгөх шаардлага тавьж мөн тус газрын ажилчид нь удирдлагаа эсэргүүцэн гарын үсэг цуглуулж буй ч Г.Баясгалан нь мөн “би ажилдаа ороод удаагүй байна” хэмээн эсэргүүцэж байгаа аж.
Сэтгэгдэл бичих