Арилжааны банкууд иргэдийн хугацаагүй хадгаламжид хүү тооцохоо больжээ.
Учир нь УИХ-аас 2020 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдөр баталсан Covid-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдөр нэмэлт, өөрчлөлт орж, мөн өдрөөс мөрдөж эхэлсэн.
Ингэснээр банкны эх үүсвэрийн зардлыг бууруулах ажлын хүрээнд банкны харилцах дээр байгаа хугацаагүй хадгаламжид хүү тооцохгүй байх зохицуулалт хийх захиргааны арга хэмжээг авахаар тусгасан.
Уг хуулийн 10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "Цар тахлын үед банкны хугацаагүй хадгаламж, харилцах дансанд хүү тооцохгүй, тусгай нөхцөлтэй хадгаламжид энгийн хадгаламжийн хүү тооцох бөгөөд Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4.1-д заасны дагуу Монголбанкнаас зөвшөөрөл олгосон болон 4.4-т зааснаас бусад тохиолдолд иргэн, хуулийн этгээд хоорондын мөнгөн төлбөрийн үүрэг, гүйлгээг гадаад валютаар гүйцэтгэхийг хориглоно" гэж заасан билээ.
Ийнхүү банкууд хугацаагүй хадгаламж болон харилцах дансны үлдэгдэлд 2021 оны зургадугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд хүү тооцохоо больж эхэлжээ.
Г.ОЧИР
1 сэтгэгдэлСэтгэгдэл бичих
МАН-ын тэргүүлсэн засаг арай ч дээ.Арай гэж хуримтлалтай болох гэж ядаж яваа хөөрхий иргэд нь тухайн ванкны заралсан хүүгийн хэмжээг зөвшөөрч иргэд сайн дураараа очиж гэрээ байгуулан мөнгөө зээлүүлсэн.Зээлүүлсэн гэх учир нь: иргэдээс сул чөлөөтэй тав гурван төгрөгийг хүү амлаж зээлээд тухайн банк өндөр хүүтэй арилжааны зээл гэргах,төсөл хөтөлвөрийг санхүүжүүлэх гээд олон төрлийн бизнес ажилагаа явуулж ашиг олдог байгуулага юм.Нөгөө талдаа хуулийн 2 этгээд харилцан зөвшилцөөд хийсэн гэрээг аль нэг тал дангаараа цуцлах нь хууль зөрчсөн асуудал