Юнителийн хэрэглэгч TomYo апп-аас хүссэн нэг хөтөлбөрөө сонгон, үнэ төлбөргүйгээр суралцах эрхтэй боллоо.
Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хүүхэд залуусынхаа сурч мэдэх үйлсэд тустай төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэгч Юнител Групп хэрэглэгчдэдээ зориулж онлайн хичээл, мэдлэг сорих тестүүд, олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн мэдээлэл, салбар бүрийн менторуудын зөвлөгөө, уулзалт зэргийг дороос авах боломжийг бүрдүүлсэн TomYo апп-тай хамтарч ажиллаж эхэлжээ.
Тодруулбал, TomYo апп дээр Англи, Япон, Хятад, Герман хэлний түвшин тус бүрийн албан ёсны сертификаттай хичээлүүд явагдаж байгаагаас гадна, гадаадын тэтгэлэгт хөтөлбөрүүдийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл, тэдгээрт хэрхэн бэлдэх тухай заавар зөвлөгөөнүүдийг хүргэж байгаа аж. Хэрэв та Юнителийн хэрэглэгч бол тэдгээрээс сонгон, үнэ төлбөргүйгээр хамрагдаарай.
Үүний тулд,
- TomYo апп-аа татаад, утасны дугаараараа бүртгүүлнэ.
- Апп доторх World хэсгээс өөрт таалагдсан хөтөлбөрөө сонгож, худалдаж авах товчлуур дээр дарна.
- “Unitel-ийн хэрэглэгч та үнэ төлбөргүйгээр хамрагдах эрхтэй байна” гэсэн бичиг гарч ирнэ.
- Эрхээ идэвхжүүлсэн тохиолдолд таны гар утсанд баталгаажсан мессэж очно.
Дэлхий дахинаа тулгараад буй COVID19-ийн нөлөөгөөр хүн төрөлхтөн алсын зайнаас ажиллах, хичээллэх шинэ хэв маягт асар хурдацтайгаар шилжиж буй энэ үед Юнител Групп хэрэглэгчдэдээ тасралтгүй суралцах боломжийг ийнхүү олгож байна.