НЯМ, May 31, 2020

“Сонголтгүй сонгууль” буюу ард түмнээ басамжилсан нэр дэвшүүлэлт

5/ 20/ 2020    9 цаг 07 минут

2020 оны УИХ-ын нэр дэвшигчид үндсэндээ тодорчихлоо. Одоо СЕХ баталгаажуулах л үлдсэн. Нэр дэвшигчид тодрохтой зэрэгцэн араас нь  эсэргүүцэл  шүүмжлэл өрнөж байна.

Ардын намынхныг ЖДҮ-чдээ, АН Эрдэнэтийн 49-ийнхнийг  төрийн сонгуульд нэр дэвшүүллээ хэмээн  буруутгаж байна.  Аль аль нь ортой байх.  Нийтэд тодорхой байгаагаас АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхээ аваад байгаа76 нэр дэвшигчийн 12 нь өнөөдрийн байдлаар албан тушаал, авлига хээл хахууль залилангийн хэрэгт шалгагдаж, сэжигтэн, яллагдагчаар татагдаад байна. Хамгийн ноцтой нь энэ жагсаалтыг АН-ын дарга С.Эрдэнэ өөрөө тэргүүлж байна гэсэн мэдээлэл цахим орчинд  түгэж нэр устайгаа  нийтлэгдээд байгаа.

Түүнчлэн МАН-аас УИХ-д нэр дэвшээд байгаа Орхон болон Өвөрхангай аймгийн Засаг дарга  нартай холбоотой таагүй мэдээлэл  өндийж байна. УИХ-ын гишүүн, Сэлэнгэ аймагт нэр дэвших  мандатаа намаасаа өвөртөлсөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг  албадан ирүүлэх шүүхийн шийдвэр гарсан гэх мэдээлэл байна.

Хүрээний бузрыг ярих гэвэл хойд нас ч хүрэлцэхгүй гэдэг шиг нэр дэвшигчдийн “НО”-г ярих гэвэл уртаас урт жагсаалт болох шинжтэй.

МАХН-ын дарга Н.Энхбаяр хүүтэйгээ хамт УИХ-д нэр дэвшээд байгаа.  УИХ байтугай дүүргийн хурлын хаалгаар ч шагайж үзээгүй  хүүгээ нэр дэвшүүлчихээд  “Энэ бол нийгмийн захиалга” гээд хээв нэг ярьж байх юм.  Арай л хэтийдсэн басамжлал уу.

УИХ-д нэр дэвшигчдийн ураг төрлийн хэлхээ гэж бүр даамжирч даварлаа. Н.Энхбаяр лугаа  эгч дүүс, хүргэн базууд, ах дүү хоёр гэхчлэн цуварч байна.  Нийгмийн захиалга л гэж хэлэв дээ.

Өнгөрсөн 4 жилийн турш хууль хяналтын байгууллагад шалгагдаж, яллагдагчаар татагдсан гэх тодотголтой байсан, тэр ч байтугай намын нэр хүндийг унагасан хэргээр гарын үсэг зурж АН-аас хассан  С.Эрдэнэ  энэ сонгуулиар С.Баярцогтыг гэнэт эргүүлэн авч УИХ-д нэр дэвшүүлж ард түмнээрээ даажигналаа.  

Монгол улс хуулийн засаглалтай орон. Иргэдийн төлөөлөл болж хууль тогтоох дээд байгууллагад сонгогдоно гэдэг  үүрэг хариуцлага, төрт ёсны том хүндэтгэл.  Хамгийн шилдэгүүд, ард түмний итгэлийг даана гэсэн хүнээ тийш нь илгээхийг иргэд хүсдэг. Энэ хүсэлт шаардлагад нь нийцсэн хүмүүсээ  улс төрийн намууд нэр дэвшүүлж, иргэдээрээ сонголтыг нь хийлгэх ёстой.

Гэтэл иргэдээ  басамжлан  доромжилж байгаа юм шиг нэр нь сэвтэж,  хууль хяналтын байгууллагаар шалгагдаж байгаа хүмүүсийг  нэр дэвшүүлж сонгогчдод  тулгалт хийж байгаа нь  ард түмнээ басамжилж, төрөө доромжилж байгаагаас өөрцгүй.

Ингэснээрээ тэд УИХ-ыг  хууль шүүхээс зугтаагсдын хоргодох газар болгохыг  зорьж байх шиг байна.  УИХ-ын гишүүн гэх хамгаалалтын малгай дор орчихвол хэрэг мартагддаг  гэсэн ойлголт  улс төрчдийн ой санамжид бат сууж, энэ боломжоо ашиглахын төлөө улайран зүтгэдэг болсон нь зарим улс төрийн хүчний энэ удаагийн нэр дэвшүүлэлтээс анзаарч болмоор байна.  

Ийм байдалд хүргэсэн нь хуулийн зарим зүйл заалттай ч холбоотой юм шиг байна. УИХ-ын гишүүний халдашгүй дархан байдал гэгч хамгаалалтын  хана хэрмийг өөрсдөдөө зориулж баталсан нь  яллагдагч нарыг парламентын танхим руу  уухай хашгаран уулгалан дайрах шалтгаан болж байх шиг.

УИХ-ын гишүүний суудал гэдэг бухын хэвтэр бурхны гүнгэрваа биш гэдгийг олон хүн хэлдэг. Тэнд хууль хэлэлцэж батлах үйл явц хэрэгждэг болхоос биш  эрхэлж ямбалах гэж, буруу үйлдлээ  хуулийн хуягаар  хучих гэж очдоггүй.  Мөн чанартаа ард түмний зараалаар очдог ээлж  халаатай эзний алба.

Сонголтын боломж гэдэг нь олон хүн нэр дэвшснээрээ бус харин нэр бүтэн мөр цагаан, шударга тууштай төрийн түшээ болж чадах хүнээ дэвшүүлж чадсан эсэхээс л хамаардаг юм байна.  Ингэж харвал энэ жилийн сонгууль зарим тойрогт “Сонголтгүй сонгууль” болж мэднэ.

Г.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ6 цаг 30 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна6 цаг 33 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө7 цаг 31 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube