НЯМ, May 31, 2020

Танилц: Баянхонгор аймагт нэр дэвшигчид

5/ 21/ 2020    10 цаг 00 минут

УИХ-ын сонгуулийн гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт АН, МАН-аас нэр дэвшигчдийг танилцуулъя. 

АН: Бидон Д.Ганбат даагаа нэхнэ 

Бидон Ганбаа нэрээр олонд танигдсан УИХ-ын гишүүн Д.Ганбат Баярхонгорт даагаа нэхэх нь. Өнгөрсөн оны төгсгөл хүртэл бидон тарааж гүйснийхээ эцэст 100 сая төгрөгийн дэнчингээ хураалгаж, нэр дэвших эрхээ олж авсан байна. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх жиг жуг бий. Түүний хувьд 2008 оны сонгуульд “өвдөг шороодсон” ч 2012 оны сонгуулиар парламентад суух эрхийг олж авсан. Д.Ганбат гишүүний хувьд инженер, механикч мэргэжилтэй. Ардын армийн салаа салбарын захирагч "Техник Импорт" ХК-ий ерөнхий захирал болтлоо дэвшсэн түүнийг намынхан бийлэгжүү нэгэн гэж тодотгодог. Гэвч гишүүн байх дөрвөн жилдээ бидон сав тараахаас өөр олигтой хийсэн ажилгүй түүнд Баянхонгорынхон итгэл хүлээлгээгүй юм.

АН: Найзууддаа “өртэй” П.Нүрзэд

Ардчилсан намын ҮБХ гишүүн П.Нүрзэдийг мөн л Ерөнхийлөгчийн хүн гэх нь бий. Түүний хувьд Баянзүрх дүүргийн намын хорооны даргаар ажиллаж байсан гэх товчхон намтартай. Туршлага, туулсан замнал гэвэл АН-ын “гал тогоо”. 

П.Нүрзэдийн хувьд нэр дэвшихдээ намдаа хураалгах 100 сая төгрөгөө найзуудаасаа цуглуулж өгсөн, нэг ёсондоо найзууддаа “өртэй”  нэгэн.

АН: Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх А.Адьяасүрэн

Баянхонгорт очих дараагийн хүн бол мөн л Ерөнхийлөгчийн хүн. А.Адьяасүрэнгийн хувьд Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөхөөр ажилладаг.  “Номгон Санчир” групийн ерөнхий захирал.  Багш, сэтгэл зүйч мэргэжилтэй. АН-ын ҮБХ-ны гишүүн. Баянхонгор нутгийн уугуул нэгэн. 

Түүнтэй холбоотой бас нэг мэдээлэл цахим орчинд тархсан нь авлига албан тушаалын хэргээр шалгагдаж буй тухай юм. Тодруулбал, А.Адьяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр АТГ-т шалгагдаж, сэжигтнээр татагдаад байна. 

Иймээс нэр дэвшигч А.Адъяасүрэнд авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэхгүй гэсэн хуулийн заалт байгаа гэдгийг сануулмаар байна.

МАН: “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан” Л.Элдэв-Очир

Ерөнхийлөгч Х.Баттулга агаарын бохирдлын эсрэг хэлэлцүүлгийн үеэр Л.Элдэв-Очир гишүүнд хандан, “100 тэрбум төгрөгөөр зуух шахсан хүн миний хажууд сууж байна” хэмээсэн. Өнгөрсөн сонгуулиар нэг тойрогт өрсөлдсөн тэд ийнхүү байнгын үг хаялцаж байдаг.  Нөгөө талаар Л.Элдэв-Очир бол "М-Си-Эс" группын үүсгэн байгуулагчдын нэг бөгөөд томоохон хувьцаа эзэмшигч нь. Иймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир хоёр бол улстөр дэх “мөнхийн дайснууд”. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын хувьд жилийн 13 тэрбум 979 сая төгрөгийн орлоготой, хөрөнгө чинээгээр арвин нэгэн.  Үүнийг нь түүний ХОМ дахь 4 тэрбум 407 сая төгрөгийн үл хөдлөхүүд тодотгоно. Тэрбээр нэг тэрбум төгрөгийн үнэт эдлэлтэй, Монголдоо томоохонд тооцогдох компаниудаас хувь эзэмшдэг хур баян эр.

Гэхдээ Л.Элдэв-Очир гишүүн өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо нэг их хийж гийгүүлсэн ажилгүй гэх шүүмжлэлийг Баянхонгорчуудаас авч байгаа нэгэн юм.

Хөрөнгөө зузаатгасан Г.Занданшатар дахин нэр дэвшинэ

УИХ-ын 2016 оны сонгуулиар парламентад сууснаас хойш хөрөнгө орлого нь тогтмол өссөн эрхэм бол Г.Занданшатар. Тодруулбал, УИХ-ын даргын хувьд өнгөрсөн онд машинаа сольж, гадаад дотоодын дансанд дахь хадгаламжаа 50 гаруй сая төгрөгөөр өсгөсөн байгаа юм. 

УИХ-ын дарга Г.Занданшатар 2015 онд жилийн 58 сая төгрөгийн орлоготой байсан бол 2016 онд 162 сая, 2017 онд 169 сая төгрөг, 2018 онд 94 сая төгрөгийн орлого олсон байна. Харин гэр бүлийн гишүүдийн орлого өнгөрсөн жил өссөн дүнтэй гарчээ. Тодруулбал, 2017 онд УИХ-ын даргын гэр бүл 27 сая төгрөгийн орлоготой байсан бол 2018 онд 133 сая төгрөг болж огцом нэмэгдсэн байна.

Г.Занданшатар даргынх нэг орон сууцтай, үйлчилгээний зориулалтаар нэг газар эзэмшдэг. Эдгээр нь  722 сая төгрөгийн үнэлгээтэй. Тэрбээр Nissan Murano, Volkswagen Passat маркийн 50 сая төгрөгийн үнэлгээтэй  хоёр машинтай байсан бол өнгөрсөн жил шинээр Nissan Murano маркийн машин 80 сая төгрөгөөр худалдан авчээ.

УИХ-ын даргынх 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дотоод дахь дансандаа 126 сая төгрөг, гадаад дахь дансандаа 13 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ. Мөн Монголиан силикон валлей ХХК-ийн 30 хувийг эзэмшдэг байна.

М.Билэгтийн оронд дэвших Б.Батцэцэг

Ерөнхий сайд У.Хүрэлсүх  “Монголын төрд олигарх, хулгайч нар сонгогдох ёсгүй. Хэн нь хулгайч вэ гэдгийг ард түмэн мэддэг болсон” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл салбартаа дээгүүр бичигдэх хөрөнгөлөг хатагтай Б.Батцэцэгийг М.Билэгт гишүүний оронд нэр дэвшүүлэхээр батламжилжээ. Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгийн тухай хамгийн сүүлийн баримт гэвэл “Мөнхийн үсэг”, “Монгол үнэт цаас, хэвлэл”, “Аз хур” хэмээх ГУРВАН компаниараа дамжуулан, 2014-2020 оны хооронд 41 тендерт ялж, нийт 3 тэрбум 259 сая төгрөг авсан байдаг. Нэг үгээр тендерийн хатан хаан. Гэтэл Ерөнхий сайд жанжин шугамаа зөрчиж түүнд нэр дэвших эрх олгожээ. 

О.ОНОН

Olloo.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ5 цаг 1 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна5 цаг 5 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө6 цаг 3 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube