НЯМ, May 31, 2020

ЦУВРАЛ 2: Сэжигтэн, яллагдагчаар татагдсан ч УИХ-д өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн "ЭРХМҮҮД"

5/ 21/ 2020    11 цаг 06 минут

Намууд 2020 оны сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийнхээ жагсаалтыг гаргаж, СЕХ-нд хүргүүлэв. Хамгийн харамсалтай нь, уг нэр дэвшигчдийн дунд сэжигтэн, яллагдагчаар татагдан шалгагдаж байгаа хэд хэдэн эрхмүүд байх юм. Бүр шүүх хурал нь товлогдсон нөхдүүд ч тууж явна. 

Тодруулбал, өмнөх нийтлэлээрээ бид авлига албан тушаалын хэргээр шүүх хурал нь товлогдоод буй С.Баярцогт, Э.Бат-Үүл, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын талаарх мэдээллийг хүргэсэн. Харин энэ удаад сэжигтэн, яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат, "Ажнай" группын захирал Д.Бат-Эрдэнэ, АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, Кёкүшюзан Д.Батбаяр нарын мэдээллийг хүргэж байна. 

    УИХ-ын гишүүн С.Эрдэнэ. Тэрбээр Баянгол дүүрэгт өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд буй. Гэвч түүнийг нийгмийн даатгалын болон тэтгэврийн санд их хэмжээний хохирол учруулсан, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ордон барих нэрээр газар авч хувьдаа завшсан,  Хүн амын хөгжил, Нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа төрсөн охин Э.Золзаяагийн нэр дээр ХХААЯ-наас 12 тэрбум төгрөг авч хуучин элеватор шахсан хэргээр АТГ-т мөрдөн шалгах ажиллагаа явуулж, С.Эрдэнийг яллагдагчаар татсан гэх  мэдээлэл байна. 

      Сүхбаатар аймгийн Засаг дарга асан З.Энхтөр. Сүхбаатар аймагт нэр дэвших эрхээ аваад буй З.Энхтөр нь 2016 онд аймгийн Засаг даргаар хууль бусаар томилогдсон байдаг. Тодруулбал, Сүхбаатар аймгийн Дарьганга суманд ИТХ-ын сонгууль будлиантай болсны улмаас тухайн суман дахь сонгууль хүчингүй болж аймгийн ИТХ дахь төлөөлөгчдийн тоо 33 байхаас МАН, АН 16:16 гэсэн харьцаагаар тэнцсэн юм. Тус аймгийн ИТХ-ын гуравдугаар тойрог буюу Дарьганга сумд МАН-аас нэр дэвшсэн Д.Болдбаатарыг хууль зөрчсөн тул сонгуулийн хороо хоёр шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэн нэр дэвшигч Д.Болдбаатарыг нэр дэвшигчийн жагсаалтаас хасч, сонгуулийн дүнгээс Д.Болдбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай” гэж тогтоосон байдаг. Гэтэл аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг шүүхээр шийтгүүлсэн Д.Болдбаатарыг оролцуулан анхдугаар хуралдааныг дангаараа хийж, Засаг даргад аймгийн МАН-ын хорооны дарга З.Энхтөрийн нэрийг өргөн мэдүүлэн хууль бусаар томилсон аж. Гэвч түүнийг 2018 онд хууль тогтоомж зөрчиж чиг үүргээ хэрэгжүүлж чадаагүй гэх үндэслэлээр чөлөөлж байв. 

   УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр. Тэрбээр энэ удаагийн сонгуульд дахин Архангай аймагт өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлж байна. Түүнийг Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат нарыг “Чингис”, “Самурай” бондын олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр АТГ-аас хэрэг үүсгэн шалгаж байв. Харамсалтай нь, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байдаг.

    УИХ-ын гишүүн асан Д.Ганбат. Баянхонгор аймгаас нэр дэвшихээр зэхэж буй Д.Ганбатыг Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа төсөл хэрэгжүүлэх нэрээр төсвөөс 1 тэрбум төгрөг авч бидон тараасан гэх мэдээлэл байдаг. Ингэхдээ бидон санхүүжүүлсэн 1 тэрбум төгрөгийг ямар ч тендергүйгээр нэр бүхий таван аж ахуй нэгжээр дамжуулан авсан гэдэг. Мөн энэхүү таван компани дотор Д.Ганбат гишүүний өөрийнх нь “Техник импорт” ХК байгаа нь Монгол Улсын Эрүүгийн хууль, “Авлигын эсрэг хууль”, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”, “Нийтийн ашиг сонирхлын тухай хууль”-ийг зөрчсөн гэж үзэн дээрх АТГ-аас яллагдагчаар татан шалгаж байгаа гэнэ. 

   "Ажнай" группын захирал Д.Бат-Эрдэнэ. Д.Бат-Эрдэнийг Тавантолгой хувьцаат компанийн ТУЗ-д ажиллаж, Тавантолгой ХК-аас гадаадын зах зээлд худалдах нүүрсний үнийг зах зээлийн үнээс зориуд маш доогуур тогтоож ихэнх нүүрсийг "Тавантолгой транс ХХК" зэрэг цөөхөн компаниудад худалдан авч зах зээлийн өндөр үнээр борлуулж, "Тавантолгой ХК"-ийг их наядаас доошгүй төгрөгөөр хохироосон. "Тавантолгой ХК"-ний нүүрсний үнийг гурван янзаар тогтоож, сайн чанарын нүүрсийг хямд үнэтэй сул коксжих нүүрсний үнээр 1 тонныг дунджаар ердөө 13 доллараар цөөн компаниудад худалдан авч хилээр өндөр үнээр борлуулсан. "Тавантолгой ХК"-иас хулгайн замаар нүүрс авч хилээр 390 мянган тонн нүүрс гаргасан зэрэг асуудлаар АТГ-т шалгагдаж, дэд захирал Дагвын хамт яллагдагчаар татагдсан байна. 

    АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай. 2016 оны сонгуульд СХД-ээс нэр дэвшсэн ч өвдөг шороодсон О.Магнай дахин СХД-д нэр дэвшинэ. Гэхдээ түүнийг Ливан, Монголын хөгжлийн сангийн тэргүүний нэрийг ашиглан Монголд хөрөнгө оруулахаар ирсэн Ливан Улсын иргэдийг залилан их хэмжээний хохирол учруулсан хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байгаа гэх мэдээлэл байна. 

     Кёкүшюзан Д.Батбаяр. Арцатын аманд их хэмжээний газар хууль бусаар авсан. Хууль бус лицензийн наймаа хийж байгаа бичлэгийн хэргээр шалгагдаж байгаа. Мөн залилангийн хэргээр шалгагдаж байнаХамгийн сүүлд, Д.Батбаяр болон түүний гэргий, МУГЖ, дуучин Т.Баясгалан нарт Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхээс хилийн хориг тавих шийдвэр гаргасан. Гэвч гандан буурахгүй УИХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшихээр зэхэж сууна.  

Ийнхүү сэжигтэн, яллагдагчаар татагдсан эрхмүүд УИХ-ын нэр дэвшихээр зэхэж байгаа нь Монгол төрийн босго ийм намхан болсон уу, эсвэл "гэмт хэрэг"-т холбогдсон эрхмүүд "ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХ" гэх хуулийн хамгаалалтад орохыг хүсээ юу гэх эргэлзээг өөрийн эрхгүй төрүүлнэ. 

Ямартай ч намууд нэрсээ СЕХ-нд хүргүүлсэн. Харин СЕХ хүлээж авах уу, буцаах уу гэдэг нь олны анхаарлыг татаж байна. 

Zaluucom.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Тархалт өндөртэй ОХУ руу хил зөрчин морьтой нэвтэрсэн хоёр иргэнийг саатуулжээ7 цаг 5 минутын өмнөД.Нямхүү: Халдвар аваад эмчлэгдэж буй 8-16 насны таван хүүхэд байна7 цаг 9 минутын өмнө“NASA”, “SpaceX” Америкийн нутаг дэвсгэрээс сансрын нисгэгчдийг тойрог зам руу хөөргөлөө8 цаг 6 минутын өмнөД.Нямхүү: Нэг хүн эдгэрч, коронавирусийн сэжигтэй тохиолдол шинээр илрээгүй5 сар 30. 11:33Дорнодоос их хэмжээний цэнэгтэй сум, галт хэрэгсэл олджээ5 сар 30. 10:23ТАНИЛЦ: Ирэх сард хийх 8 удаагийн тусгай нислэгийн чиглэл, хугацаа5 сар 30. 10:06Европын холбооноос 50.8 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно5 сар 30. 9:52Өнөөдөр өдөртөө бороогүй5 сар 30. 9:50Монгол Улсын зээлжих зэрэглэлийг хэвээр үлдээжээ5 сар 29. 13:53Найман чиглэлд тусгай үүргийн нислэг хийж 2000 орчим иргэнээ эх оронд нь авч ирнэ5 сар 29. 12:33ФАТФ  Монгол Улсыг гэрийн даалгвараа биелүүлсэн гэж үзжээ5 сар 29. 11:52Д.Нямхүү: Нэмж 18 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ5 сар 29. 11:32СЕХ-нд бүртгэл нь баталгаажсан 121 бие даан нэр дэвшигч5 сар 29. 10:54Х.Бат-Ялалтыг өнөөдөр шүүнэ5 сар 29. 10:44Элсэн манхныг ногоон төгөл болгосон нь5 сар 29. 9:32Хонконгийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг Хятадын парламент дэмжлээ5 сар 29. 9:19БНСУ-ын хөнгөлөлттэй зээлээр Баянголын аманд 7009 айлын түрээсийн орон сууцны хороолол барина5 сар 29. 9:13НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд гурван Монгол эмэгтэй алба хааж байна5 сар 29. 9:06Сумдын Мал эмнэлгийн тасгуудад мотоцикл, компьютеролгож байна5 сар 29. 9:02Төвийн нутгуудаар олон жилийн дунджаас ахиу хур тунадас орно5 сар 29. 8:58Монголын төр, Дундговийн сонгогчид Сү.Батболдоос юу хүлээх вэ...5 сар 29. 8:26Н.Номтойбаярыг цагдан хорих шийдвэр гарлаа5 сар 28. 15:55Далай лам маргааш, нөгөөдөр хоёр өдөр онлайнаар авшиг хүртээнэ5 сар 28. 15:28ҮЦХ-гийн захирал С.Эрдэнэтуул “Ханталст” компанийн үйл ажиллагааг зогсоож, газраа эргүүлэн авах хүсэлтийг удаа дараалан гаргаж байжээ5 сар 28. 14:42Б.Батбаатар: ФАТФ-д гурван ажлаа цахимаар тайлагнасан. Үр дүн нь өнөө орой, эсвэл маргааш өглөө гарна5 сар 28. 14:14Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэнгийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө5 сар 28. 13:31Д.Нямхүү: 13 хүнээс коронавирусийн халдвар шинээр илэрлээ5 сар 28. 11:24Сайхан мэдээ: Хотын даргын олигархуудаас буцааж авсан 11 цэцэрлэгт хүрээлэнтэй танилц5 сар 28. 11:15Гарын үсгээ харамласан “Хүнд сурталтан”-аас болж гурван жилийн турш хохирч яваа иргэний хохирлыг хэн барагдуулах вэ? С.Амарсайхан дарга аа!5 сар 28. 10:46Казахстан руу зургадугаар сарын эхээр тусгай нислэг хийнэ5 сар 28. 10:37Энэтхэгийн үнэн нүүр царай-Дхарави5 сар 28. 10:32Гүнтийн давааны 2,1 км авто замыг тэгшилжээ5 сар 28. 10:26Одон орон судлаачид цагираг хэлбэртэй галактик нээжээ5 сар 28. 10:00Одонтой ээжүүдэд зориулсан дуу олны сонорт хүрнэ5 сар 28. 9:36ОХУ-аас 570 оюутнаа татан авлаа5 сар 28. 9:11Ноолуурын урамшууллыг малчдын дансанд шилжүүлжээ5 сар 28. 8:40Богд уул 100 бугатай болжээ5 сар 28. 8:36ТАНИЛЦ:Сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх эрх бүхий телевиз, сувгийн жагсаалт5 сар 28. 8:33Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална5 сар 28. 8:25Монгол залуус амны хаалтны автомат төхөөрөмж бүтээжээ5 сар 27. 14:03
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube