БААСАН, Jul 10, 2020

Баянхонгорын барьцгүй тойрогт Г.Занданшатар өнгөлж, А.Адъяасүрэн удаална

5/ 28/ 2020    8 цаг 25 минут

Баянхонгорын тойрог барьцгүй. Шуудхан хэлэхэд хонгор нутгийнхан ардчилагчдад илүү талтай ханддаг. 2016 оны сонгуулийг эс оролцуулбал бараг л  цэнхэр тойрог. Үүнийг нотлох жишээ гэвэл 1996, 2012 онд тус тойрог бүхэлдээ  цэнхэртэж байсан бол 2004, 2008 оны сонгуулиар ардчилагчид олонхи  болж байв.   2020 оны сонгуулийн гал гарах тойргоор Баянхонгорыг нэрлэж байгаа нь санамсаргүй зүйрлэл биш.

Ийм чанга тойрог руу Ардын нам  УИХ дарга тэргүүтэй багаа илгээчихсэн. Г.Занданшатар, Л.Элдэв-Очир хоёрын хувьд Баянхонгорт “хуучин бууны хугархай”, тойргоо мэднэ, сонгогчдоо танина.  Хоёр хашир “бурхиа” дагалдуулж Б.Батцэцэгийг  илгээсэн нь бас л нэг тактик юм уу даа.

Г.Занданшатарын хувьд энэ тойргоос гурван удаа сонгогдсон, одоо дөрөв дэх удаагаа ирж байгаа нь энэ. Дархлагдсан  “даян аварга”. Үүн дээр энэ удаад УИХ-ын даргын зангараг нэмэгдэж, жин бан нь өндөр байгаа, тойрогтоо хөрөнгө оруулалт нэлээд татсан, Салхитын орд гэхчлэн нэмэх оноо хангалттай бий. Тиймээс тойргоосоо торойно гэдэгт эргэлзэх шалтгаан огтхон ч үгүй. 

Л.Элдэв-Очирыг Баянхонгорчууд байнга дэмжих  нь эргэлзээтэй. Төвч, ноён нуруутай, хэлэх гэснээ хэлчихдэг, ЖДҮ-д холбогдоогүй гээд сайн үнэлэмж дагалддаг ч олон нэр дэвшигчдийн тоосон дунд энэ удаад бүдгэрч гээгдэж мэдэх л юм.  Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжигчид Баянхонгорын бараг тал хувь нь. Тэд мань эрийг дэмжих эсэх нь эргэлзээтэй. Л.Элдэв Очирын хувьд  хуучин туршлага, хөрөнгө мөнгө сайтай нэгэн. 2016 оны сонгуулиар царцааны нүүдэл зохион байгуулсан гэх аманд өртөж байсан  гэдгийг иргэд мартаагүй байх. 

Харин М.Билэгтийг тойргоос нь жийж, тооноор орж ирсэн Б.Батцэцэгийг дагалдаж байгаа тендерчин гэсэн нэр хаяг сонгогчдод тийм ч таатай санагдахгүй. 2014-2020 оны хооронд  41 удаагийн тендерт шалгарч, 3.2 тэрбум төгрөгийг гурван компаниараа дамжуулан авсан баримт нийгмийн сүлжээнд ил тод болсон. Баянхонгорчууд, ялангуяа малчид  Б.Батцэцэг гэхээсээ илүүтэй М.Билэгтийгээ нэхэж сураглаж мэднэ.

Баянхонгорын тойрог гурван мандаттай том тойрог.  Энэ утгаараа улс төрийн нам, эвслүүд тийш нь нэр дэвшигчээ тоо толгой ёсоор нь илгээхийг илүүд үздэг. Улс төрчдийн чансааг жинхэнэ шалгаж шавхах тойрог.

Гэхдээ Баянхонгорчууд өнгөрсөн 7 удаагийн сонгуулиар бие даагчид болон МАН /МАХН/, АН-аас бусад намын нэр дэвшигчдийг гаргаж байсан түүхгүй.  Энэ байр сууриа энэ жил ч хадгалж таарах байх. Тэгэхээр АН, МАН-аас бусад нам эвслийн нэр дэвшигчид, бие даагчдын  хувьд боломж бага, ерөнхийдөө  “шаанс”-гүй гэж  харж болно.  МАХН-аас Ж.Ганзул, Г.Цэвээнжав, “Зөв хүн Электорат” эвслийн Ж.Төмөрхуяг, Ж.Ариунтуяа,  Шинэ эвслийн О.Батсүх, Цэнджав нар Баянхонгорт нэр дэвшиж байгаа.

Ардчилсан намаас Баянхонгор аймагт АН-ын ҮБХ-ны гишүүн, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх А.Адъяасүрэн, АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд, УИХ-ын гишүүн асан Д.Ганбат нар нэр дэвшээд байгаа. Д.Ганбатаас бусад нь шинэ нэр, шинэ хүмүүс.  Д.Ганбатыг бол сонгогчид танина. “Бидон” гэхээр л аяндаа санана.  Тэр өнгөрсөн дөрвөн жил тойргоо чамгүй усалсан. Гэхдээ Баянхонгорчууд түүнээс уйдчихсан.  

Харин А.Адъяасүрэн, П.Нүрзэд нарын хувьд  АН-ын энэ жилийн нэр дэвшигчдээс хамгийн боломжтой, залуу үеийн нэр цэвэр төлөөллүүд гэдгээрээ ялгарч байгаа.  МАН-ын нэр дэвшигчдийн толгой дээр цахиур хагалж мэдэх залуучууд. Гэхдээ П.Нүрзэдийн хувьд  нутагтаа төдийлөн танигдаагүй гэсэн сул талтай. 

Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төлөөлөл болсон А.Адъяасүрэн өнгөрсөн жилүүдэд нутаг усандаа байнга ойр дотно явсан давуу талтай. Судалгаагаар түүний  рейтинг ч өндөр байгаа гэсэн мэдээлэл бий. Аймгийнхаа АЭХ-ны тэргүүний сонгуульт ажлын хүрээнд  иргэддээ илүү танигдсан,  ялангуяа хонгор нутгийн эмэгтэйчүүдийн дэмжлэгийг түрүүлж хүртэх нэр дэвшигч.

Бусдын адил бидон сав биш харин нутгийнхаа хүүхдүүдэд сурах бичиг хэвлүүлж түгээсэн нь багш хүний мэргэжлийн мэдрэмж байсан байх. Тэр тээвэр ложистекийн үйл ажиллагаа эрхэлдэг “Номгон санчир” компанийн захирал,  шинэ цагийн СЕО нарын төлөөлөл.  Аль ч талаасаа хонгор нутгийн нэр нүүрийг гаргаж яваа бахархалт хүмүүсийнх нь нэг байж таарна.

Баянхонгорын тойргийн хамгийн хүчтэй өрсөлдөгчөөр нэрлэгдэж байгаа Адъяасүрэнг 2020 оны сонгуулиар  Г.Занданшатарын араас хоёроор гарч ирнэ гэсэн таамаг  бий.

УИХ-ын дарга тэртэй тэргүй тодорхой. Харин үлдсэн хоёр мандатын төлөөх өрсөлдөөн Л.Элдэв-Очир, А.Адъяасүрэн, П.Нүрзэд нарын хооронд өрнөнө.  Бие даан нэр дэвшиж байгаа консул асан Д.Мөнх-Эрдэнэ, МАХН-ын нэр дэвшигч Э.Содномжамц нарын тухайд тойрогтоо содон сонирхолтой дүр хэдий ч энэ удаад эрчүүдийнхээ санал хуваалцахаас нэг их хэтрэхгүй л болов уу даа.   

Баянхонгорын тойргийн сонгуулийн зураглал иймэрхүү янзаар зурагдах магадлал өндөр.  Өөрөөр хэлбэл Г.Занданшатар өнгөлж А.Адъяасүрэн удаалж, Л.Элдэв-Очир гурваар гарч ирэх магадлал байна. 

Г.Тулга



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

5 сэтгэгдэлСэтгэгдэл бичих

66.181.161.21Зочин   • 5 сарын 28. 11 цаг 32 минут

Занданшатар, Адьяасүрэн, Элдэв-Очир энэ гурав бол баараггүй байх оо. Батцэцэг, Бидон Ганбаа нар сураггүй бусад нь бол ойлгомжтой

66.181.161.96Зочин   • 5 сарын 28. 10 цаг 38 минут

Yag unen

66.181.161.60Зочин   • 5 сарын 28. 10 цаг 22 минут

Бедон ганбаа бол хамгийн илүүц үзэгдэл шүү наад нөхрөө хөөгөөд явуул

103.57.92.225баянхонгор   • 5 сарын 28. 10 цаг 17 минут

содномжамц гарах байхоо

103.57.92.225баянхонгор   • 5 сарын 28. 10 цаг 17 минут

содномжамц харах байхоо

ШИНЭ МЭДЭЭ

Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 9. 9:04Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29Эрүүл мэндийн сайдаар Б.Цогтбаатарын оронд Т.Мөнхсайханыг томилуулахаар танилцуулав7 сар 8. 10:42Ерөнхий сайд шинэ сайдуудын нэрийг Ерөнхийлөгчид танилцууллаа7 сар 8. 10:37Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 8. 10:31У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрыг "МЭРГЭЖЛИЙН"  гэж тодотгох шалтгаан7 сар 8. 10:24Мельбурнд дахин хөл хорио тогтооно7 сар 8. 9:43У.Хүрэлсүхийн Засгийн газрын гишүүдийн нэр тодорч эхэллээ7 сар 7. 16:08АНУ-ын тусгай төлөөлөгч БНСУ, Японд айлчилна7 сар 7. 13:52Атланта хотын захирагчаас халдвар илэрчээ7 сар 7. 13:30Коронавирусийн халдварын таван тохиолдол илэрсэн бол зургаан хүн эдгэрч гарлаа7 сар 7. 12:21Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ7 сар 7. 11:29Д.Нарангэрэл:  Дэлхий дахинаа 11,692,000 хүн коронавируст халдвараар өвчиллөөд байна7 сар 7. 11:16Өнөөдөр Улаанбаатарт 30 градус дулаан7 сар 7. 11:10Монголбанк 9.1 тонн алт худалдан авчээ7 сар 7. 11:07Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоц өнөөдөр 12:50 цагт газардана7 сар 7. 10:43Алтанбулаг боомтоорхоёр хоногт 215 иргэнээ татан авжээ7 сар 7. 10:38Наадмаар тав хоног амарна  7 сар 7. 10:33ТАНИЛЦ: Шинэ Засгийн газар ямар бүтэцтэй ажиллах вэ7 сар 7. 10:31Энэтхэг, Хятад маргаантай бүсээс цэргээ татжээ7 сар 7. 10:22ЭРҮҮЛ МЭНДИЙН салбарын өнгийг тодорхойлогч УУГАН ЭМНЭЛЭГТ гарсан ӨӨРЧЛӨЛТҮҮД7 сар 7. 10:11Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жил хорих ял оноов7 сар 6. 12:01ХӨСҮТ-д дахин нэг охин мэндэлж, гурван хүн эдгэрч эмнэлгээс гарлаа 7 сар 6. 11:34С.Баяр, Б.Бямбасайхан нарын долоон хүнийг шүүх хурал болж байна7 сар 6. 10:52Алтанбулаг боомтоор 143 иргэнийг татан авч тусгаарлаад байна7 сар 6. 10:47Ж.Эрдэнэбатад ял оноох шүүх хуралдаан өнөөдөр болно7 сар 6. 9:49Күмамото мужид байгалийн гамшгийн улмаас 16 хүн амиа алджээ7 сар 6. 9:36
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube