Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн "Сүүлийн 24 цагийн дотор 575 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 7589 болж байна. Нэг нь тусгай үүргийн онгоцоор зөөвөрлөгдсөн. 400 нь Улаанбаатарт, 174 нь орон нутагт бүртгэгдлээ. Тодруулбал, Төв аймагт 86, Сэлэнгэ 2, Дархан 15, Орхон 15, Архангай 4, Завхан 2, Хөвсгөл 6, Өвөрхангай 20, Баянхонгор 1, Хэнтий 4, Булган 19 бүртгэгдсэн байна.
Дотоодын халдвар 7052,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 427,
Улаанбаатарт 6268,
Орон нутагт 784 тохиолдол бүртгэгдээд байна.
Сүүлийн 24 цагт 185 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 4711 болов.
Нийт 1693 хүн эмчлэгдэж байгаагаас хөнгөн 1436, хүндэвтэр 219, хүнд 29, маш хүнд 9 байна" гэлээ.
Сэтгэгдэл бичих