Ж.Чинбүрэнгийн хуулийн ард 'ГАМШИГ' нуугдаж байна

Нийгэм   Эрүүл мэнд 12:19 , 2021-3-29
0

“Би бүх монголоо эмчилнэ” хэмээн алга ташуулан, олны дэмжлэг хүлээн гарч ирсэн УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн “Эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хууль” хэмээх том нэртэй, бие чилээрхүү хуулийн төсөл санаачилсан дуулдана. Бие чилээрхүү гэхийн учир нь хэрвээ энэ хууль батлагдах аваас эрүүл мэндийн салбарын эмч, мэргэжилтнүүд эрх баригч МАН-ыг үзэн ядаад зогсохгүй, жигшин зэвүүцэх болно хэмээн салбарынхан шивэр авир хийж байна. “Сайн нэрийг хүсэвч олохгүй, муу нэрийг хусавч арилахгүй” гэж ардын үг байдаг. Эрхэм гишүүн дээрх хуулиасаа болж муу нэр, луу данстай болох эрсдэл өндөр харагдана.

Учир юу вэ гэвэл “Монгол Улсын иргэн эрүүл мэндээ хамгаалуулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах зэрэг эрүүл мэндийн байгууллага, ажилтны үйл ажилгаатай холбогдсон харилцааг тусгайлан хуульчилсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар  зүйлийн 16.6-д заасан Монгол Улсын иргэнийн баталгаат эрх буюу “Эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах эрхтэй” гэсэн заалтыг төрийн байгууллага биш “Төрийн бус байгууллага” гүйцэтгэж ажиллахаар тусгасан байгаа нь “но-той, ноцтой” үйлдэл юм. Иргэн таны амьд явах баталгаа “Төрийн бус байгууллага”-д шилжиж байна гэсэн үг. Төрийн байгууллагын үүргийг “Төрийн бус байгууллагад” шилжүүлэн авах далд санаачлагын ард хувийн эрх ашиг нуугдаж байдаг нь нууц биш. Өөрийн хүнээр “Төрийн бус байгууллага”-ын удирдлагыг тавих, тэндээсээ ашиг орлого олох, өөрийн нөлөөг тогтоох зэргээр дарга нар давуу эрх эдэлдэг бичигдээгүй хууль үйлчилдэг. Ийм танил технологи үнэртээд эхэлсэн байна.

Мөн эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхдээ ёс зүй, сахилга, хариуцлага алдвал төрийн бус байгууллагын шийдвэрээс шалтгаалахаар байгаа учир төрөөс чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хариуцлага тооцох замаар чанар, стандартыг сайжруулах боломж хязгаарлагдаж байна. Дээрээс нь “Төрийн бус байгууллага”-ын тухай хуулиар эмнэлгийн мэргэжилтний төрийн бус байгууллага байгуулах нь нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага эсхүл гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага гэдэг нь ойлгомжгүй байхаас гадна төрийн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх ямар шаардлага байгаа эсэх нь ойлгомжгүй байна. Тиймээс энэхүү хуулийг салбарын мэргэжилтнүүд дэмжихгүй байгаа бөгөөд УИХ-ын эрхэм гишүүд сайтар шүүн тунгаан үзнэ биз ээ.

Дараагийн нэг асуудал нь эмнэлэгийн мэргэжилтнүүдийг татвараар дарамтах заалт оржээ. Эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн өөрөө удирдах ёсны байгууллага нь заавал гишүүнчлэлтэй, сар бүр эмнэлгийн мэргэжилтнүүдэд гишүүний татвар суутгах талаар тусгагдсан байна. Заавал гишүүнчлэлтэй байгууллагын татвар учраас хууль батлагдвал бүх эмнэлгийн мэргэжилтэн сар бүр татвар төлөх буюу хүсээгүй татвар нэмэгдэх, татварын дарамт үүснэ. Ийм учраас заавал гишүүнчлэлээр элсэх ёстой, гишүүн бүр татвар төлөх ёстой, төлөөгүй тохиолдолд эзэмшсэн мэргэжлээрээ Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан баталгаажсан эрхийн дагуу ажил хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх болон бусад эрхүүд зөрчигдөх эрсдэл үүсч байна.

Монгол Улсад одоогоор Эрүүл мэндийн салбарт Эрүүл мэндийн тухай хууль, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Дархлаажуулалтын тухай хууль, Донорын тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль, Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль, Хүний дархлал хомсдлын вирусын халдвар, дархлалын олдмол хомсдлоос сэргийлэх тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль гэсэн багц хуулиуд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа бөгөөд Ж.Чинбүрэн гишүүний  санаачилсан хуулийн төсөлд тусгагдсан зохицуулалтууд нь одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль тогтоомжид аль хэдийнээ тусгалаа олсон, дахин зохицуулах шаардлагагүй зохицуулалтууд байгаа тул хоёр ажил хийж цаг үрэхийн хэрэг юун.

Маш их зөрчил дутагдалтай, гомдол дагуулж, гамшиг нуугдсан эмнэлгийн мэргэжилтний эрх зүйн байдлын тухай хуулийг яаран сандран батлах шаардлага огт байхгүй бөгөөд салбарт шаардлагатай эрх зүйн өөрчлөлтийг Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бүрэн боломжтой билээ.

Хүний их эмч Т.Буяннэмэх



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна9 цаг 39 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд4-13, 11:30ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна4-13, 11:05ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо4-13, 10:50УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ4-13, 10:44БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags