Э.Тэмүүлэн: Энэ үед хөл хорио тавьж, халдварыг хумиж чадвал вакцинжуулалтын үр дүн гарна

Нийгэм   Эрүүл мэнд 15:52 , 2021-4-7
0

ХӨСҮТ-ийн тархвар судлаач Э.Тэмүүлэн коронавируст халдвар авсан хүмүүсээ хүндрүүлэхгүй, эндэгдэлгүй байлгахын тулд 28 хоног хатуу хөл хорио яаралтай тогтоох шаардлагатай байгааг онцолж байна.

Тэрбээр "ХӨСҮТ-өөс халдварын тохиолдлын тоог байнга хянаж яваа. Өчигдрийн байдлаарх тархвар судлаачдын тооцооллоор А гэдэг нэг халдвартай хүн цааш дунджаар 1.3 хүнд халдвар тарааж байна. Энэ тоо нэгээс их байна гэдэг халдвар цаашаа өргөжин, илүү тархаж буйг илэрхийлж байгаа юм. Хэрвээ 1.3-т үндэслээд яаралтай арга хэмжээ авахгүй бол ердөө долоо хоногийн дотор тохиолдлын тоо 1,000-аас дээш гарах магадлал маш өндөр болсон. Бусад улсын жишиг, олон улсын байгууллагуудын зөвлөмжөөс харахад халдварын тархалтыг хумьж чадах хамгийн үр дүнтэй гол арга бол хатуу хөл хорио юм.

Хүн амын дунд халдвар өргөн тархсан үед бид хэчнээн хүний нөөцөө нэмж, тандалтаа сайжруулж, ардаас нь хөөсөн ч яагаад ч гүйцэхгүй. Хамгийн баян улсууд ч ингэж чадахгүй байгаа. Маш хурдан хугацаанд хөл хорио тавихгүй бол олноор илэрч байгаа тохиолдлуудын эмнэлэгт хэвтэх, хүндрэх нас барах тохиолдлууд 2-3 долоо хоногийн дараагаас харагдаж эхэлнэ. Ийнхүү халдварын тоо торойж гарсан өдрөөс хойш 2-3 долоо хоногийн дараа нас баралт, хүндрэлүүд харагддаг зүй тогтолтой юм.

Сүүлийн өдрүүдэд нас баралт ихсэж байгааг та бүхэн харж байгаа байх. Аль болох хүмүүсийг хүндрүүлэхгүй, нас баруулахгүйн тулд яаралтай арга хэжээгээ авах шаардлагатай байна. Бүхий л жишгээс харахад халдварын гинжин хэлхээг таслахад дор хаяж 28 хоног буюу халдварын хоёр нууц үеийн хугацаагаар хорьж байж халдварын тархалтыг бодитоор хумих боломж гарч ирнэ.

Дотоодод халдвар гарснаас хойш манай улс гурван удаагийн хатуу хөл хорио тавьсан. Эхнийх нь маш их үр дүнтэй болж, халдварыг хумиж чадсан ч харамсалтай нь дараагийн хоёр хөл хорионы хугацаа богино байсан болохоор халдварын гинжин хэлхээ тасрахгүй, хорионы дараа халдвартай хүмүүс их гарч ирсэн. Нийгэмд халдварын тоо огцом нэмэгдэж, геометрийн прогнозоор өсөж яваа бодит байдал бидэнд харагдаж байна. Маш олон улсад халдвараас болж хүмүүс хэдэн зуу, хэдэн мянгаараа нас барж, хайртай дотнын хүмүүсээсээ хагацаж байна.

Саяхныг болтол бид сайн барьж чадсан, цөөн нас баралттай байсан ч энэ туршлагаа хадгалж үлдэж чадсангүй. Одоо нас баралтаа багасгахын тулд яаралтай арга хэмжээ авч хөл хорио тогтоохгүй л бол байдал маш хүнд болно. Яг одоогийн нөхцөл байдал гэвэл эрчимт эмчилгээний орнууд дүүрч оргүй болж байна. Мөн эрчимт эмчилгээгээр мэргэшсэн хүний нөөц нь туйлдаж, ядраад хязгаарлагдмал болж байна. Үүнтэй холбоотойгоор тохиолдлын тоо ихсэх тусам нэг хүнд тавих эмчилгээ үйлчилгээний чанар муудна, анхаарал суларна, орхигдох хүмүүс ихэснэ.

Гэрээр хөнгөн гэж үлдэж байгаа хүмүүст тавих хяналт суларна. Тэр хэмжээгээр хүмүүс өвчнөө хүндрүүлж эмнэлэгт ирэхэд эрчимт эмчилгээний ор байхгүй, эрчимт эмчилгээний эмч ч олдохоо болино. Гадаадад болж байгаа үйл явдал болох эрчимт эмчилгээний ор хүлээж байх зуураа нас барж байгаа аймшигт тохиолдлууд Монголд давтагдахаас урьдчилж сэргийлмээр байна.

Вакцинжуулалтыг эрчимтэй хийж буй энэ үедээ хатуу хөл хорио тавьж байж халдварын голомт тархалтыг сааруулан, хумиж чадвал вакцинжуулалтын үр дүн гарна.

Вакцинжуулалт хурдтай хийгдэж байгаа нь сайн хэрэг ч үүнтэй зэрэгцээд халдвар маш хурдтай тархаж байна. Энэ хэвээрээ байвал вакцинжуулалтын үр нөлөө маш бага гарна. Жишээ нь, Израиль улс вакцинжуулалтаа маш эрчимтэй хийгээд хажуугаар нь хөл хориогоо сайн тавьсны үр дүнд нийгэм нь бараг хэвийн байдалдаа орчихоод байна. Гэтэл Чех улс яг адилхан вакцинжуулалтаа эрчимтэй хийсэн боловч бүх юмаа нээснээс болоод одоо эргээд хатуу хөл хорио тавихад хүрсэн" гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих


ШИНЭ МЭДЭЭ

С.Мөнгөнчимэг: 22 хоногт 509.6 тэрбум төгрөгийн зээл олгоод байна9 цаг 37 минутын өмнөТАНИЛЦ: Халдвар шинээр бүртгэгдсэн аймгууд4-13, 11:30ЭМЯ: 885 шинэ тохиолдол бүртгэгдэж, хоёр хүн нас барж, 20 хүний биеийн байдал маш хүнд байна4-13, 11:05ЭВТ ЧУЛУУ ХХК-нь 15 жилийн ойгоо угтаж барилгын салбарт ISO9001, ISO14001, ISO45001 стандартуудыг цогцоор нь нэвтрүүлсэн анхны компани боллоо4-13, 10:50УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн хамаарал бүхий компаниудад НЭГЖЛЭГ хийжээ4-13, 10:44БАРИМТ: Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилогдсон Ж.Эрдэнэбулган хууль бус тогтоол гаргасан уу4-13, 10:32Оюутолгойд Монголын эрх ашгийг хангаж, гэрээг сайжруулах хэлэлцээ эхлэв4-13, 10:16Чөлөөтийн эмэгтэй тамирчид олимпийн дөрвөн эрхтэй боллоо4-13, 10:05Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эсэх асуудал хэрхэн цэц дээр очив4-13, 10:00Н.Түвшинбаяраас дахин мэдүүлэг авахад “ТОДОРХОЙ ЗҮЙЛ НЭМЖ ЯРИАГҮЙ“ байна4-13, 9:40Нийслэлээс Увс аймагт очсон хоёр хүнд халдвар илэрчээ4-13, 9:21ЭЕШ-ын бүртгэлийг тавдугаар сарын 5 хүртэл сунгалаа4-13, 9:00Завхан аймгийн Улиастай суманд хатуу хөл хорио тогтоожээ4-13, 8:45Япон улсаас 156 иргэн эх орондоо ирнэ4-13, 8:30Тусгаарлан ажиглах 99 байранд 4739 иргэн байна4-13, 8:15Х.Булгаа: Нийтийн тээврээр зорчих ёсгүй иргэд зорчиж, ачаалал үүсгэж байна4-13, 8:00Засгийн газрын лхагва гарагийн хуралдаанаар дэд сайд Б.Мөнхжинд хариуцлага тооцно4-12, 19:59Хулгайн замаар зорчсон Манлай уяач Д.Даваахүүгийн шинжилгээ эерэг гарч, албадан тусгаарлажээ4-12, 15:57“Оюутолгойн хэлэлцээ ил тод байх ёстой” гэв4-12, 13:46“Дубайн гэрээ”-г буцаах боломж монголчуудад байсан4-12, 13:22Оюутолгойн хэлэлцээгээр “Дуайн гэрээ”-г цуцлах уу?4-12, 13:00Зорчих эрхээ хязгаарлуулсан ялтан тоног төхөөрөмж эвдсэн тул ялыг хорих ялаар сольжээ4-12, 12:06Улсын начин Э.Энхбат БНСУ-д эмчлүүлэхээр явлаа4-12, 11:46Шинжилгээний цэгүүдэд цаг авах шаардлагагүй4-12, 11:15ЭМЯ: 704 шинэ тохиолдол илэрч, гурван хүн нас барлаа4-12, 11:07Зайлшгүй шалтгаанаар орон нутгийг зорих иргэдийг шинжилгээнд хамруулах цэгийн байршил4-12, 10:50Ж.Энхбат: Хөл хорионы дэглэмийг сайтар баримтлуулахын тулд тэгш, сондгойгоор зорчуулахаар болсон4-12, 10:4360-аас дээш насны болон архаг хууч өвчтэй иргэдийг дархлаажуулж эхэллээ4-12, 9:42Энэ долоо хоногт чуулган, байнгын хороод хуралдахгүй4-12, 9:30Э.Өсөхжаргал: Нийслэлийн иргэд хүсвэл орон нутагт газар үнэ төлбөргүй өмчилж авах эрхтэй4-12, 9:20Зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна4-12, 9:00СҮНЭЭ: ТЭР УИХ-ЫН ГИШҮҮНИЙ НЭРИЙГ ХЭЛЭХ ЮМ УУ, ЯАХ ЮМ?4-11, 13:15Дуучин Б.Батчулуун: Онигоо ярьсан болохоос гэмт хэрэг хийгээгүй4-11, 12:52Худалдаа хөгжлийн банк төрөөс иргэдэд олгож буй 300 мянган төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж эхэлжээ4-10, 13:00"Синофарм болон АстраЗенека вакцины хоёр дахь тунг 28-56 хоногийн зайтай хийхэд ямар ч эрсдэлгүй"4-10, 12:45Хөл хорионы үеэр COVID-19 халдварын эсрэг вакцин ХИЙГДЭХГҮЙ4-10, 12:30Гадаадад байгаа иргэд 300.000 төгрөгөө хэрхэн авах вэ4-10, 12:10Харуулын даргаа буудаж зугтаасан цэргүүдийг эрэн хайх ажил үргэлжилж байна4-10, 11:28Өнөөдрөөс дараах 15 салбарын үйл ажиллагаа хэвийн явагдана4-10, 11:15ЭМЯ: 689 шинэ тохиолдол бүртгэгдэж, дахин нэг хүн нас барж, маш хүнд хүний тоо 22 боллоо4-10, 11:09

NEWS STORY

Popular Tags