ЛХАГВА, Jul 15, 2020

АНУ-ын Засгийн газар, ард түмэнд “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг илгээжээ

6/ 21/ 2020    15 цаг 32 минут

Дэлхий нийтийг цочроосон “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан АНУ-д тусламж үзүүлэх  асуудлыг Монгол Улсын Засгийн газар хэлэлцэн шийдвэрлэсэн билээ.

Энэ шийдвэрийн дагуу 2020 оны зургаадугаар сарын 21-ний өдөр АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэхээр Монголын иргэний агаарын тээврийн МИАТ компанийн 7801 дугаартай шууд нислэг АНУ-ын Сиэтл хотыг зорилоо.

Тусламж хүргэх ёслолыг нээж Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд М.Клечески нар үг хэлэв. Сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий нийт урьд өмнө тулгарч байгаагүй ийм хүнд сорилттой нүүр тулж буй үед улс орнууд нэгдэж, бие биедээ харилцан дэмжлэг үзүүлэх учиртай. Энэ хүнд үед манай улс бага ч гэсэн хувь нэмрээ оруулахыг зорьж, та бүхэндээ сэтгэлийн дэм үзүүлж байна. Та бүхэн биднийг үргэлж дэмжиж ирсэн.

Өнөөдөр Монгол, Америкийн хооронд анхны шууд нислэг үйлдэх гэж байна. Манай онгоц буцаж ирэхдээ өөрийн 250 орчим иргэнээ авч ирнэ. Энэ бол манай хоёр орны хамтын ажиллагааны бас нэгэн шинэ эхлэл юм хэмээн тэмдэглэлээ. Энэ арга хэмжээг бодит ажил хэрэг болгоход Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдын санаачлага, дэмжлэг нэн чухал байсныг Сайд Д.Цогтбаатар онцлов.

"МОНГОЛЧУУДЫН ТҮНШЛЭЛ, НӨХӨРЛӨЛ, УЛМААР ЦАР ТАХАЛТАЙ ТЭМЦЭХ ХАМТЫН ХҮЧ ЧАРМАЙЛТАД ИЙНХҮҮ ТУС ДЭМ БОЛЖ БАЙГААД МАШ ИХ БАЯРЛАЛАА"

Элчин сайд хэлсэн үгэндээ, Монгол Улсын Засгийн газрын тусламжийг АНУ нэн талархан хүлээж авч байгаа гээд, тусламжийг хүлээн авах болон Монголоос очиж буй анхны нислэгтэй холбоотой нарийн төвөгтэй зохицуулалтуудыг хийхэд хоёр талын холбогдох байгууллагууд шуурхай, амжилттай хамтран ажилласанд талархал илэрхийлэв.

Тэрбээр Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагаа удаан хугацаанд өндөр түвшинд хөгжиж ирснийг тэмдэглээд, монголчуудын түншлэл, нөхөрлөл, улмаар цар тахалтай тэмцэх хамтын хүч чармайлтад ийнхүү тус дэм болж байгаад маш их баярлалаа гэв.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, Онцгой байдлын Ерөнхий газрын Тэргүүн дэд дарга, Бригадын генерал Г.Ариунбуян, Монголын Үндэсний  Худалдаа, Аж үйлдвэрийн Танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин,  МИАТ компанийн төлөөлөл оролцов. Мөн нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг үйлдвэрлэсэн “Мөнхийн тун”, “Эксклүсив” компанийн удирдлага оролцож, бүтээгдэхүүнийхээ дээжийг Элчин сайд М.Клеческид гардуулав.

Тусламжаар илгээж буй 60 мянган ширхэг нэг удаагийн хамгаалалтын өмсгөлийг АНУ-ын Онцгой байдлын Холбооны албанаас хүлээн авах юм. 

 

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд toim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих

ШИНЭ МЭДЭЭ

Д.Нарангэрэл:  Сүүлийн 24 цагт дэлхий дахинд 180 мянган хүн шинээр COVID-19-ийн  халдвар авлаа7 сар 14. 11:30Д.Нямхүү:Корогнавирусийн халдварын 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ7 сар 14. 11:24Говь-Алтай аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдлын онош батлагджээ7 сар 14. 11:08Улаанбаатарт өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно7 сар 14. 11:05АНХААР: Мөрөн-Хатгал чиглэлийн замын хөдөлгөөнийг хаажээ7 сар 14. 11:03Д.Нямхүү: Халдварын 230 тохиолдлоос 203 нь эдгэрээд байна7 сар 13. 11:37Өнөөдөр ихэнх нутгаар бороотой7 сар 13. 10:52Энхийг сахиулагчид  Афганистанаас эх орондоо ирлээ7 сар 13. 10:43Долоон начин, гурван харцага, нэг заан цолтон шинээр төрөв7 сар 13. 10:39Улсын арслан П.Бүрэнтөгс түрүүлж  АВАРГА цолны болзол хангалаа7 сар 13. 10:35АЗАРГА: Б.Нямжавын хээр азарга түрүүллээ7 сар 11. 12:31Коронавирусийн халдвар шинээр илрээгүй, харин гурван хүн эдгэрч ХӨСҮТ-өөс гарлаа7 сар 11. 12:27Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ7 сар 11. 12:23Мэдэгдэл7 сар 10. 13:29ЗГ: Монгол Улсад тогтоосон хөл хориог ДАХИН СУНГАЛАА7 сар 10. 13:06“Монгол, ОХУ-ын найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ”-г баталлаа7 сар 10. 12:28Э.Энхболд: Наадмын үеэр орон нутгийн ЗАМЫГ ХААХ шийдвэр гараагүй7 сар 10. 12:04Д.Нямхүү: Онгоцонд амаржсан эх, ихэр хүүхдүүдийг ХӨСҮТ-д авчирч, тусгаарласан7 сар 10. 11:29Монгол Улсын зээлжих зэрэглэлийг “B” хэвээр үлдээлээ7 сар 10. 11:27Истанбул-Улаанбаатар чиглэлийн онгоцонд мэндэлсэн  ихэр охид эх орондоо ирлээ7 сар 10. 10:56Шинэ Засгийн газар өнөөдөр анхны хурлаа хийнэ7 сар 10. 10:47Өнөөдөр Төрийн далбааны өдөр7 сар 10. 10:42"Мөнх хөх тэнгэр биднийг ивээж, Монгол Улс маань мандан бадрах болтугай"7 сар 10. 10:37Барилгын салбарын мэргэжлийн ур чадвамжийн гэрчилгээг 83 иргэн гардан авлаа7 сар 10. 10:16Шинэ Зеланд Хонконгтой хийж буй харилцаагаа эргэж харна7 сар 10. 9:53Баярын өдрүүдэд эмнэлгийн байгууллагуудын ажиллах хуваарь7 сар 10. 9:29Ц.Ганзориг: Тусгаарлах байрны тоог нэмнэ7 сар 9. 13:34Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна7 сар 9. 11:42Д.Нямхүү: 701 хүний сорьцонд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй 7 сар 9. 11:28Гурван Байнгын хороо нэмж байгуулна7 сар 9. 11:06Тусгай үүргийн онгоц Истанбулыг зорилоо7 сар 9. 10:13Энэ жилийн ЭЕШ-д улсын хэмжээнд 196 хүүхэд 800 оноо авав7 сар 9. 9:24Шинээр томилогдсон сайд нар тангараг өргөлөө7 сар 9. 9:15Сөүлээс өнөөдөр тусгай үүргийн онгоцоор 258 иргэн ирнэ7 сар 9. 9:12Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо орно7 сар 9. 8:59Өнөөдөр УИХ-ын анхдугаар чуулган өндөрлөнө7 сар 9. 8:53Сайд нар 16:00 цагт тангараг өргөнө7 сар 8. 13:21Үүссэн нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, хэвийн болголоо7 сар 8. 12:29Ш.Батхүү, Ч.Ганзориг нарт холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлджээ7 сар 8. 12:19 ОХУ-аас ирсэн хоёр хүний шинжилгээнд коронавирус илэрлээ7 сар 8. 11:29
© 2018 toim LLC. Facebook Twitter Youtube