Энэ мэдээ хуучирсан буюу 2021-07-30 нд нийтлэгдсэн байна.

Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо

21

Нэг. Л.Халтар нь Ховд аймгийн Дарви суманд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг Төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Нэмээд Удирдлагын хөгжлийн институтийг Бизнесийн менежер мэргэжлээр төгсөөд, Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалсан. Сургууль төгссөнөөсөө хойш тун саяхныг хүртэл УБТЗ хавиар ажиллаж ирсэн. 1983-2018 оныг хүртэл  ажилтан, техникумын инженер багш, /АБТЭМА/ Ачиж буулгах ангийн орлогч дарга, Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал, Нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. Ингээд 2019-2020 онд  Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, 2020 оны долдугаар сарын 8-ны өдрөөс хойш Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Намтрыг нь харвал Л.Халтар насаараа төмөр зам “дагасан” хүн юм. Гэвч албан тушаал нь өгсөх тусам өнөөх насаараа ажилласан УБТЗ-ынхаа аранга нь болж хувирсан байх юм.

 
Хоёр. Л.Халтарыг Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байхад 2018 оны тавдугаар сард Дарханд ачааны найман вагон онхолдсон. Байгалийн ямар нэг гамшиг тохиолдоогүй байх үед замын хажуу руу хөмөрчихсөн байдаг. Яг л Л.Халтарын хариуцаж байсан ажил л даа. Харамсалтай нь хариуцлага яригдаагүй. Доохнуур ажилтай хэдэн хүн хариуцлага хүлээж, ослын буруутан нь байгаагүй “байгалийн гамшиг” болоод өнгөрсөн. Харин мань Л.Халтар хэдэн сарын дараа Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болоод дэвшчихсэн. Хариуцлага хүлээлгэх биш дэвшүүлээд байдаг гаж тогтолцоог нөгөө талаас нь харвал салбартаа аранга болсон хүнийг дэвшүүлэн холдуулж байгаа арга ядсан арга гэмээр ч юм уу даа. Одоо ч осол байнга дуулддаг болсон. 
 
 
Осол гарч байдаг. “Байгалийн гамшгаас боллоо” гээд хэргийг хаачихдаг болсон. Ослын бурууг хүлээх ёстой хамгийн том албан тушаалтан хариуцлага үүрэх биш шагнуулаад сайд болоод дэвшчихээр төмөр замын ослын бурууг одоо хэндээ хүлээлгэх вэ дээ. Тиймээс “байгалийн гамшиг” гэдэг хойд хар овоохой олж буруугаа тохдог болчихоод байна.
 
 
Гурав. Өнгөрсөн зургадугаар сард Эрдэнэтэд есөн вагон замаас гарч, дизелийн түлш ачсан долоон вагон нь унасан. Тэгээд 400 тн түлш газрын хэвлийд шингэсэн. Энэ бол маш ноцтой осол. Байгаль, хөрс, агаар, ус, амьтан ургамал, цаашлаад хүний эрүүлд мэндэд шууд заналхийлсэн осол бөгөөд албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдэл юм. Гэвч энэ асуудлыг нууцын зэрэглэлд шилжүүлчихсэн. Энэ ослын буруутан аягүй бол “байгалийн гамшиг” болоод хаагдчихсан ч байж мэднэ. Хамгийн гол нь салбарын сайд болсон Л.Халтар “Үргэлжлэн орсон борооны улсаас вагоны зам эвдэрч осол гарсан” гэж хээвнэг хэлээд зогсож байна шүү дээ. Монгол бол улирлын чанартай бороо ордог. Тэгээд тун бага хур тунадас унадаг газар. Төмөр зам эвдэртэл бороо орсон гэдэг сайдын үг бол төмөр замын чанар, арчлалт маш муу байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөртэй нь дахиад л холбогдож байна.
 
 
Тэр ч байтугай, Эрдэнэтэд осолдож, 400 тн дизелийн түлш асгасан энэ долоон вагоны хэрэг Монгол, Орос хоёр улсын хооронд нэлээд асуудал тарив.
 
  
Дөрөв. Вагон осолдсоноос зургаан цагийн дараа ЗТХЯ, УБТЗ-ын удирдлагууд ослын газарт очжээ. Ослын газарт түрүүлж очсон УБТЗ-ын Нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “Үер устай хэцүү цагт замаа шалгаж арчлаагүй та бүхний буруу. Энэ чигээрээ цааш хоёр км явсан бол дахин вагон осолдож хоёр хүн амиа алдаж, галт тэрэгний толгой онхолдох магадлалтай байсан” гэх сануулгыг ажил хариуцсан хүмүүст өгчээ. Угтаа замчид нь замаа шалгаагүй байсныг орос дарга үнэнээр нь хэлсэн хэрэг. Тухайн үед тэнд байсан хүмүүс ч ажлын хариуцлага алдсанаа орос даргынхаа өмнө хүлээсэн байна.
Осол аваарын хариуцлагыг ажил үүргийн хувьд шууд хүлээх ёстой албан тушаалтан нь Замын аж ахуйн дарга Ю.Нямжаргал.  Энэ хүн дээр болон өөр бусад албан тушаалтан ажил хариуцаж байгаа хүмүүстэй хариуцлага яаж тооцов гэдэг асуулт гарч ирнэ. Гэтэл төмөр зам дээр юу болов гэхээр ослын бурууг орос дарга нар руу, бас ачааны эзэд рүү хүртэл чихэх  гэж үзсэн эцэст нь нөгөөх “Байгалийн гамшиг буруутай” болж байгаа гэдгийг сайдынх нь хэвлэлд ярьсан “Үргэлжлэн орсон борооны улсаас вагоны зам эвдэрч осол гарсан” гэдэг тайлбараас харагдаж байна. Ингэхээр хоёр тэрбумын хохиролтой ослын хэрэг дарагдахаар зам руугаа явж байна гэсэн үг л дээ. Хүний ачааг бүрэн бүтэн хүргэж өгнө гэж авчихаад тэгээд дараа нь “байгаль буруутай” гэдэг байгууллагад харилцагч үйлчлүүлэгч удаан тогтох уу. Монголд л  төмөр зам монополь байгаа учраас ингэж болж, ийм дүгнэлт байн байн гаргаад сууж болж байгаа байх.  
 
Тав. Ийм завхрал зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам дээр хэвийн үзэгдэл шахам болж, үүнд Оросын тал ихэд эгдүүцэх болжээ. Ер нь бол Л.Халтар сайдын ажлын үр дүн зөвхөн төмөр зам дээрээ ч тааруухан байгаа юм биш. Зам, тээврийн салбарын бусад чиглэлээр ч маруухан үнэлгээтэй ажиллаж байгааг бүгд мэднэ дээ. Наад захын жишээ гэхэд Дархан-Улаанбаатарын 2020 км замыг 2019 онд ашиглалтад оруулах байсан. Одоо хүртэл байхгүй. 30 хувийн гүйцэтгэлтэй. Үүнээс болж мөн ч олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдсэн дээ. “Юм” яривал ярих л учиртай.  УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийг нөгөө тал болох Оросын төмөр замын талд Л.Халтар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн биш аж. Үнэн үү гэж үү. Аль л эрт, 2017 онд энэ хүнийг Л.Халтарыг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар томилуулах санал очиход Оросын тал хүлээж авалгүй хоёр удаа буцааж байв.  Энэ талаараа мэргэшсэн мэргэжилтэн томилох ёстой гэдэг байр сууринаас мэргэжлийн хүн өг гэж л оросууд шаардсан хэрэг л дээ. Хүчээр зүтгүүлсээр хэдэн хэдэн сар болсны дараа гурав дахь удаад нь манайхан хүчээр шахам томилж байжээ. Ингээд л Л.Халтарыг УБТЗ-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга байхаас илтэд олширсон дараалсан ослуудад Оросын тал таагүй хандаж байгаа бөгөөд “Өмчөө арай зарчимч багт хянуулъя” гэх болсон гэсэн үг.
 
Зургаа. Одоо хамгийн ноцтой явдал бол УБТЗ энэ чигээрээ хоёр жил явбал цаашдаа үйл ажиллагаа нь доголдох аюул учраад байна. Хөрөнгө оруулалт хийж, төмөр замын менежментийг шинэчлэх томоохон өөрчлөлт хийхгүй бол хоёроос гурван жилийн дараа УБТЗ-ын гол замууд зогсож, Монголын эдийн засагт аюул бодитойгоор нүүрлэх дээрээ тулжээ. Үүнийг оросын тал хэлсээр өдий хүрсэн, одоо ч бүр тодорхой илэрхийлж байгаа аж. Ядахад яр гэдэг шиг сайд Л.Халтар нь УБТЗ-ын хөрөнгө оруулалтын талаар огт ярьдаггүй. Түүний оронд Засгийн газраас шийдээд өгсөн экспортын ачааны тээврийн тарифыг нэмэгдүүлэх, “Төмөр замыг шинэчлэх тухай” МП1, МП2 зээлийн асуудлыг нуун дарагдуулж, Оросын талд захидал илгээхдээ энэ талаар огт дурдаагүй зэрэг нь УБТЗ-ын дараагийн даргыг зориуд томилуулахгүй гэсэн оролдлого гэж Оросын тал үзэх болсон байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрх тэгш нэгэн оролцогч талд зөв мэдээлэл өгөөгүй захидлаас гадна ажлын бус цагаар сайдын илгээсэн өөр нэг захианы асуудал ч бас байгаа аж.
 
Долоо. УБТЗ-ын өмнөх дарга нь өвчний учир ажлаа хүлээлгэж өгье гэж өргөдөл өгөөд хагас жил болсон. Уг нь Засгийн газраас УБТЗ-ын даргад горилогчийн нэрийг Оросын талд илгээсэн. Гэвч нөхөн томилгоонд ЗТХЯ шамдалгүй удаалаа. Яам ч юу байхав, сайд нь л шамдахгүй байна гэсэн үг. Бас л яагаад  шамдахгүй байна вэ гэсэн асуулт гарна. Товчхондоо бол, төмөр замын шинэ даргыг томилуулах, тэгэхдээ монголын талаас даргатай болгох гэж манай талаас бодлогын төвшинд тохирсон асуудал салбарын сайд дээр очоод гацаад өдий хүрч. Ингэж гацаасаар байтал,  шулуухан хэлэхэд сайд Л.Халтар л огцорвол өөртөө  ажил бэлдээд байгаа юм шиг эвгүй харагдаад эхэллээ. Гэтэл энэ хооронд ачаа тээврийн маапаан, осол аваарын гаралт гаарч, УБТЗ эдийн засгийн хувьд тун хүнд байдалд ороод байна.  Даргын томилгоо  Л.Халтар сайдын гацаанд зургаан сар болж, аваар осол нь дийлдэхээ больж, хамгийн чухал нь хөрөнгө оруулалт нам таг, менежмент бүр юу ч үгүй болсонд Оросын тал өөр арга хэмжээ авах хүрч байна.
 
Найм. Явсаар УБТЗ-ын шинэ даргыг Оросын тал томилохоор болоод байна. Оросын талаас томилогдохоор гурван ч хүний нэр яригдаж байна. Учир нь Оросын төмөр зам /РЖД-ын ТУЗ-ийн дарга Олег Белозеровоос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал ирүүлэхдээ “Бид энэ удаад паретит менежментийн зарчмаар УБТЗ ХНН-ийн даргыг Орос талаас томилох ээлжтэй. Ажлаа явуулмаар байна” гэдэг байр сууриа  албан ёсоор соёлтойгоор илэрхийлжээ.  Оросын талын энэ бичиг, хүсэлт нөгөө талаасаа төмөр замчдын “орос байна уу, монгол байна уу хамаагүй, ажлаа мэддэг, ажлаа хийдэг даргатай болмоор байна” гэдэг хүсэлтэй нийцэж байгаа юм.
 
 
УБТЗ-ын 1968 оны дүрмээр Монгол, Оросын талаас гурван жилээр даргыг ээлжилж томилохоор заасан. Харин 2006 оноос хойш Монголын тал л Замын даргыг томилж ирсэн байдаг.
 
 
Нэг сайдын эрх ашиг уу, нийтийн эрх ашиг уу?
  ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” НЭГДЭЛ
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин




ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 21 )Сэтгэгдэл бичих


[ 192.82.64.217 ]zocnin   • 8 сарын 19. 10 цаг 01 минут

solio naadxaa

[ 66.181.161.2 ]Зочин   • 8 сарын 4. 7 цаг 14 минут

сайхан иджээ

[ 150.129.141.199 ]Ард   • 8 сарын 3. 2 цаг 47 минут

Оросоос томилогдсон Сүүлчийн дарга Магдай зугаалгаар явж байгаад машиндаа угаардаж нас бараад түүний гэрийг бүтэн багажны вагоноор ачаад хойд хил дээр гаалийн үзлэгт орж байхад телевизор 7 ширхэг 60 инчийн зурагт 3 байж билээ.Тэгэхэд 60 инчийн зурагт байдгийг мэдэж билээ.Винтов буу 4ш цааш нь бичвэл хүмүүс мэл гайхнаа

[ 94.230.246.6 ]зочин   • 8 сарын 2. 11 цаг 53 минут

огцорч болдоггүй монголчууд эд нарт ямар өртэй юм бол

[ 202.126.89.185 ]Зочин   • 8 сарын 2. 10 цаг 37 минут

Захиалгатай нийтлэл байна хэн бичүүлсэн нь ойлгомжтой ш дээ

[ 192.82.71.128 ]Зочин   • 8 сарын 1. 22 цаг 46 минут

Сайн боловсон хүчин битгий ингэж захиалагатай ***** юм бичиж байгаач төмөр зам талд мундаг хүн штээ.Энэ хүн салбараа мэдэж ажлаа хийг ээ.

[ 192.82.69.39 ]Зочин   • 8 сарын 1. 17 цаг 44 минут

Энэ хүн хийсэн юмгүй. Дарга нарыг л дагаж явдаг хүн

[ 188.22.44.111 ]Зочин   • 8 сарын 1. 15 цаг 34 минут

Setgel zutgel bxguin xaragdaj bshtee. Zailuulsan n deer dee

[ 43.242.243.199 ]Shudarga yos   • 8 сарын 1. 15 цаг 10 минут

Zahialgatai niitlel

[ 202.9.46.252 ]bb   • 8 сарын 1. 13 цаг 16 минут

ene niitleliig PDMS-n dargiin avgai Xulan bichsen bh. Odoo bolix xeregtei Xaltar said uurt chine Shijer dargiig udur shunugui toiloj bj gaviysat xurtel abch ugsun Odoo Bb boli

[ 192.82.76.157 ]ТЗамчин   • 8 сарын 1. 10 цаг 33 минут

Монгол дарга тавибал Монголд л хэрэгтэй дээ,Ганц мэргэжлийн,аж ахуй мэддэг сайд гарч ирсэн чинь хэмлэсээр байгаад явуулах нь дээ.Мэргэжлийн сайдын ажлыг тайван хийлгэ,УБТЗын хөгжилд маш их юм хж бсан Жийгээ даргыг гүжирдсээр бгад сэтгэлээр унагаж хүнд өвчин тусгаад үүрд явуулсан.Монголчуудаа ,тамын тогооны үлгэр шиг байхаа болиоч,Хувийн эрх ашгаар ханддагаа болиоч,Дэлгэрсайхан,шилэн ЦогооУБТЗаас савраа татаач .

[ 64.119.21.216 ]Зочин   • 8 сарын 1. 9 цаг 57 минут

Энэ бүхний цаана гишүүн Дэлгэрсайхан байгаа. 2020 он 2021 оны сонгуульд намдаа 30 гаруй тэрбум ₮ хандив өгчихөөд би УБТЗ ыг л авна гэсэн. Түүний дэв шүүлсэн 2 хүн Сэрээнэндорж, Даваасүрэн Оросууд хүлээж аваагүй. Ер Монгол-Оросын хамтарсан ганц үйлдвэрийн газрыг Хятадын компани удирдахыг яаж Оросууд хүлээн зөвшөөрөх билээ. Бурууг Халтар сайдаас биш Хятадын талын мөнгөтэй долдой Дэлгэрсайханд тийм боломж өгсөн Хүрэлсүх Оюун-Эрдэнэ 2 оос хайх хэрэгтэй.

[ 192.82.82.167 ]Зочин   • 8 сарын 1. 7 цаг 01 минут

Оросоос хүн томилох гээд Халтарыг элдвээр бичээд байгааг харж л байна. Энэ Засгийн Газарт ганц гялтайх нь Халтар л даа. Энэ сайтууд Тролл хаягууд Оросын талд ямар хүчтэй ажилладаг юм бэ гэдгийг сайн хараад ав. Халтар гуайд амжилт хүсье.

[ 66.181.188.193 ]Иргэн   • 8 сарын 1. 5 цаг 34 минут

15 жил Монгол талаас томилоод ирсэн дарга Халтарын үед л Оросоос томилогдох нь дээ. Өдөр тутмын ажилд бараг тэр нь ч дээр байх. Харин тэр орос хөрөнгө оруулалт хөгжлийн ажлаар санаа тавьж ажиллана гэж худлаа л байх даа

[ 37.165.240.44 ]Зочин   • 7 сарын 31. 22 цаг 12 минут

Оросууд биднийг хэзээ ч хөгжүүлэх сониролгүй дорой буурай л байлгана

[ 192.82.88.167 ]Зочин   • 7 сарын 31. 20 цаг 25 минут

Үхэр монголчууд дангаараа юм хийж чадахгүй гэдэг нь харагдаж байна боловсрол ажллын туршлага гэж даанч алга өөрсдөө чадахгүй бол хүнээс чаддаг мэддэг хүмүүмээс зөвлөлгөө авах хэрэгтэй ш дээ

[ 61.102.147.37 ]Зочин   • 8 сарын 1. 11 цаг 22 минут

Chi ter hujaaruugaa zailaach novshoo..

[ 139.5.219.27 ]Зочин   • 7 сарын 31. 13 цаг 12 минут

Гадны психологитой хүн юм бишүү.. Зайлах цаг нь болжээ

[ 66.181.161.58 ]Зочин   • 7 сарын 31. 10 цаг 33 минут

Үнэнийг өгүүлжээ. Ганц төмөр зам ч биш нисэх, авто тээвэр ч баларч байгаа

[ 202.126.89.121 ]Чугун   • 8 сарын 1. 22 цаг 42 минут

Тээвэр дампуурсан өөрчилөх хэрэгтэй

[ 66.181.161.123 ]Tumur zamchin   • 7 сарын 30. 19 цаг 11 минут

Zahialgat niitlel,Tamiin togoonii vlger l bna daa ! Yaag manai mongolchuudiin zan !!!


М.Энхболдын талынхан Б.Чойжилсүрэнг сайдад “сойж“ байна29 минут 5 секундын өмнөО.Баасанхүү: Х.Баттулгын талынхан АН-ыг хагалж байна40 минут 16 секундын өмнөБГД-ийн ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалт болов48 минут 29 секундын өмнөБШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна1 цаг 3 минутын өмнөИрэх арваннэгдүгээр сарын 5, 26-нд бүх нийтээрээ амарна1 цаг 24 минутын өмнөБ.Чинзориг өнөөдөр олимп, дэлхийн медальтантай тулалдана1 цаг 53 минутын өмнөЯвган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно2 цаг 16 минутын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ2 цаг 41 минутын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ2 цаг 54 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ3 цаг 3 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа3 цаг 14 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно3 цаг 23 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"3 цаг 37 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна3 цаг 55 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга4 цаг 14 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ4 цаг 34 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна4 цаг 54 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ4 цаг 54 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд5 цаг 14 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ5 цаг 24 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд5 цаг 34 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно5 цаг 44 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд5 цаг 54 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой6 цаг 4 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа6 цаг 14 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв6 цаг 24 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"6 цаг 34 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ6 цаг 54 минутын өмнөЭнэ өдрийн зурхай7 цаг 14 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ7 цаг 24 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв