Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна

Нийгэм   Ярилцлага 10:43 , 2021-10-12
22

Бусдын эд хөрөнгийг дээрэмдэхэд оролцсон БҮЛЭГ ПРОКУРОРУУД, НОТАРИАТЧДИЙН ХЭРЭГ хаана ГАЦЧИХАВ нэртэй нийтлэлийн талаар МУИС-ийн багш Дамбадаржаагийн Янжинхорлоотой ярилцав.

- Таныг бусдын үл хөдлөх хөрөнгийг хууль бус хуурамч гарын үсэг бүрдүүлж дээрэмдсэн. Прокурорын шинэ сүлжээний толгойлогч, хонгилын гэмт хэрэгтэн гэж бичих боллоо. Мөн энэ хэрэг таны ойрын хамаатны хооронд үүссэн өс хонзон мэтээр фэйсбүүк орчинд бичсэн байсан. Энэ талаар тайлбар өгөөч?

- Энэ сэдвээр би хоёр дахь удаагаа ярихад нэг зүйлийг хэлэх хэрэгтэй болов уу. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд Д.Янжинхорлоо гэж хүнд холбогдох  ямар ч эрүүгийн гэмт хэрэг байхгүй. Эрүүгийн хэрэг Д.Янжинхорлоо гэж хүнд хэзээ ч үүсгээгүй. Хэвлэлд намайг бусдын эд хөрөнгийг хууль бусаар хулгайлчихлаа гэж нэр хүнд рүү халдаж хэлэх хэлэхгүйгээр доромжлоод удлаа. Хуульд найдаж салбартаа итгэж үнэн зөвийг нь олох гээд явж байна. Янжинхорлоогийн хонгилын гэмт хэрэг, прокурорын сүлжээ гэгдээд буй асуудал нь үнэн хэрэгтээ зохиомол үлгэр. Хадам дүү нар намайг гурван хүүхэдтэй минь төрсөн гэрээс нь гудамжинд хөөж гаргах гэсэн сонирхлоо биелүүлэх гэж хүний санаанд багтамгүй зүйлс хийж байгаа. Бусдын хөрөнгө булаачихлаа гээд байгаа нь миний нөхөр талийгаач С.Цахиурын нэр дээрх бидний 14 жил амьдарсан гал голомт маань юм. Нөхөр минь нас барсны дараа хууль ёсны дагуу хүүхдүүд болон надад өвлөгдөн ирсэн. Өвлүүлэх үйл ажиллагаанд миний оролцоо огт байгаагүй. Цахим орчинд хүнийг гутаан доромжлох хандлага маш хүчтэй явагддаг юм байна. Хэвлэл мэдээлэл сошиал орчинг мөнгөтэй хүмүүс өөрийнхөө талд маш аймшигтайгаар ашиглаж санаснаа биелүүлдэг юм байна. Иргэдийг худал мэдээллээр төөрөлдүүлж улмаар гэмгүй хүнийг хараалгаж, зүхүүлж байгаа нь даанч муухай. Миний хүүхдүүд фэйсбүүк хэрэглэж үзэж суугаа шүү дээ. Хүүхдүүддээ сэтгэл амар байгаарай. Дөрвүүлээ эрүүл энх байхад болно оо гэж захидаг. Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэвчиж тэмцсээр 4 жил тойрч байна. Нөхрийн дүү нар ахыгаа өнгөрсний дараагаас гэр орныг минь булаана гэж шүүхэд хандах болсон. Ингэхдээ 3 жилийн турш төрсөн эцгээсээ хүлээн авах байсан өв хөрөнгийг үр хүүхдүүдэд минь шилжих асуудалд хаалт тавьж байгаа. Үнэндээ ахынхаа өнгөрөхтэй зэрэгцэж бидний байрны гэрчилгээг хулгайлж нуусан юм билээ. Хань маань нас барсны дараа дүү нар нь энэ барилгыг бүхэлд нь авахын тулд шүүхэд хандах болсон. Гал голомтоо асааж олон жил амьдарсан гэрээсээ бид чинь хөөгдөхөөр хаана очих вэ дээ. Нөхөр маань байхдаа бизнесээ удирдаж дүү нараа дагуулж ажиллаж байлаа.

- Та нөхрийнхөө талаар ярихгүй юу. Яагаад дүү нар нь ахынхаа нэр дээр байгаа хөрөнгийг ар гэрт нь өвлүүлэхийг хүсэхгүй байна вэ?

- Миний хань 1985-1991 онд тухайн үед ЗХУ-д Архитектурын дээд сургууль төгссөн. Эзэмшсэн мэргэжилдээ эзэн, маш гоё зурдаг хүн байсан. Ажилласан салбартаа нэр хүндтэй, нямбай, жинхэнэ удирдагч хүн байсан. Бүтээн бий болгосон зүйл арвин хүн. Айлын том хүү. Хань маань анхлан 1992 онд хувиараа эрхлэх аж ахуй байгуулж уйгагүй ажилласан. Дүү нарынх нь одоо булаацалдаад байгаа барилгын газар олголтоос эхлээд ерөнхий төлөвлөлт, зориулалт, санхүү зэрэг бүхий л зүйлийг нь босгосон. Үүнээс гадна хоёр барилга байдаг нь мөн төлөвлөлт, хөрөнгө эх үүсвэр нь миний нөхрийнх. Гэвч бүгд дүү нарынх болжээ. Одоо ахынхаа гал голомт, үр хүүхдэдээ хуулийн дагуу үлдээсэн гэр орон руу цадахаа мэдэхгүй дайрч байна. Нөхөр маань ЗХУ-д суралцаж байх үед ганзагын наймаа хийж компанийнхаа хөрөнгөө бий болгосон. Компани байгуулж улмаар хоёр дүүгээ оюутны ширээнээс нь шууд захиралд залчихсан хүн нь миний хань өөрөө л дөө. Нөхрийн найз нөхөд гээд бүгд мэднэ ээ. Дүү нараа чирч бүгдийн хэдэн үеэрээ идэж барахгүй хөрөнгө хуйтай болгож өөд татсан хүн гэдгийг хэн ч хэлнэ. Нөхөр маань хүнд өвчнөөр өнгөрсөн ч ухаан саруул нас барахынхаа өмнө ажилчдадаа цалингаа тавьж гарынхаа үсгийг зурж ажлаа хийсээр байгаад өөд болсон. Булаацалдаад байгаа барилгын зураг төсөл, барьсан хөрөнгө миний нөхрийнх. Барилга нийт 6 гэрчилгээтэй бидэнд 2 гэрчилгээ хуулийн дагуу өвлөгдсөн. 6-р давхар нь манай 14 жил амьдарсан гэр нөгөө гэрчилгээ нь нөхөр бид хоёрын ажлын өрөө юм. 4 гэрчилгээ нь нөхрийн хоёр дүүгийн нэр дээр байдаг. Тэд нар ахынхаа гэнэтийн үхлээр завшиж хоцорсон улс л даа.

Хэвлэлээр бичээд байгаа шиг бүхэлдээ Д.Янжинхорлоо 1-6 давхар барилгыг өөрийн болгосон хулгайч луйварчин гэж гүтгэж худал мэдээлэл тараадаг. Бусад хөрөнгөө манай хүн нэр шилжүүлж цэгцэлж амжилгүй нас барсан. Яагаад гэр оронд минь шунаж буйг ойлгохгүй байна. Би яах аргагүй ахынх нь хууль ёсны эхнэр мөн. Энэ гэрлэлт бид хоёрын хоёулангийнх нь анхны гэрлэлт, бид хоёр бусдын адил хайр сэтгэлээр холбогдож өдий гурван үрийн зулай үнэрлэж үхэн үхтлээ хамтдаа амьдарсан. Тэдэнд энэ барилгыг бүхэлд нь авчихвал л гэсэн шунал байгаа. Энэ санаархлаа биелүүлэх гэж намайг бүх шатанд хуйвалдсан, хууль хяналтын салбарынхныг ашиглалаа гэдэг би ямар ч ангийн найз, хуулийн салбарын хүнээр түргэн шуурхай шийдүүлж байгаагүй. Энэ асуудалтай 4 жил тойрч байна. Би хуульч хүн ш дээ тийм учраас хуульдаа итгэж тэвчиж байна.

- Танай нөхөр дүү нартайгаа ямар харилцаатай байсан бэ. Өвчтэй байхдаа дүү нартайгаа уулзаж амжсан уу. Өөрийнхөө хөрөнгөө өвлүүлэх асуудлаа ярьж байв уу?

- Ах нь юу гэнэ түүнийг хийдэг. Үг дуугүй л энгийн л харилцаатай байсан. Миний хань мөнгө хатуу, газар олголт хүнд хэцүү цагт толгойгоороо бүхнийг бүтээж  ирсэн хүн. Хоёр дүүгээ идэж барахгүй их хөрөнгөтэй болгосон. Тэр их ачийг тэд мартсан. Би нөхрөө маш удаан асарсан. Тэр үед дүү нараас нь хүний урамд нэг нь ирээд асарч байгаагүй ээ. Ах дээрээ ирэхээр хөрөнгө мөнгөний талаар дурдах вий гэж айж 2 минут ч болохгүй, харчхаад л гарчихдаг байсан. Яриа үүсгэхгүй тэгсгээд л гараад явчихдаг. Ахыгаа өнгөрөхийг хоног тоолон хүлээсэн тийм л хүн чанаргүй хүмүүс. Тухайн үед энэ барилгаа хүүхдүүддээ үлдээж байгаагаа дүү нараа зогсоогоод хэлж байсан. Би та хоёрт өөр хоёр ч үйлчилгээний төв өгсөн гэдгээ хэлж байсан. Гэсэн ч ахынхаа сүүлийн хүслийг биелүүлээгүй иймдээ тулаад явж байна. Хуулийн дагуу үр хүүхдэд нь үлдэх зүйлд ингэж шунаж байгаа нь дэндүү хүний ёсгүй үйлдэл. Ахыгаа ямар ч оролцоогүй хүн, хөрөнгөө өвлүүлэхдээ комд орж эрүүл саруул ухаангүй байсан гэж ярьдаг. Гэвч нөхөр маань миний оролцоогүй нотариатын үйлчилгээгээр гэр бүлдээ өөрийнхөө нэр дээрх хөрөнгөө гарын үсгээ зурж өвлүүлсэн.

- Та болон таны хүүхдүүд хэвлэл мэдээлэлд нийтлэгдсэн мэдээллээс болж хүнд байдалд байгаа гэсэн. Таны талаар мэдээлэл тавьсан нэр бүхий сайтууд мэдээллээ нягтлах зорилгоор тантай холбогдож байв уу?

- Тэр сайтууд нэг нь ч холбогдож асууж нягтлаагүй. Харин би news.mn дээр очиж үнэн учраа хэлтэл нэг эмэгтэй саяхан ажлаа авсан гээд дорвитой хариу өгөөгүй. Ээжийг нь бусдын хөрөнгийг хулгайлсан, багш байж бүх оюутантайгаа унтаад хэвтээд явдаг гээд элдвээр цоллож бичсэнийг үзээд хүүхдэд ямар байх вэ? Сурагч найз нөхөд яаж гадуурхах болоо гэж айдаг. Гэр орноо алдчихгүй юмсан, өөрийнхөө болон ханийнхаа нэр төрөө сэргээлгэх хүсэлтэй байна. Дүү нар нь үхээд өгсөн ахынхаа ажиллаж байсан албан тушаал, хийсэн бүтээснийг баллуурдаж ахыгаа гүтгэж доромжилсон мэдээлэл нийтлээд эхэлсэн. Би гарсан нийтлэлүүдийг цуглуулж шалгуулж үнэн мөнөөр нь шийдүүлнэ.  Түүнчлэн надаас болж гэм зэмгүй ажлаа хийсэн олон төрийн албан хаагчид гүтгүүлж хохирсон. Нөхрийн дүү нар 10 гаруй өмгөөлөгчтэй гэтэл би юугаа зарж хэнээр өмгөөлүүлэх вэ гэж бодож сууна. Прокурор энэ эрүүгийн хэрэг биш ээ хэрэг үүсгэх боломжгүй, гэр бүлийн хоорондын хөрөнгө хуваах маргаан гэж удаа дараа хаах тогтоолоо гаргадаг. Гэтэл хөрөнгө мөнгө ихтэй хүмүүс сошиал, сайтуудыг худалдан авч, хүмүүсийн нэр төрд эрээ цээргүй халдаж, нэг анги учраас үйлчилсэн гэх мэт зүйл нийтлүүлсэн.

Хавар бас хэсэг хуульчдын зургийг тавиад л нэг хэсэг сэвж байгаад, УЕП-ын хаасан хэргийг дахин шалгуулахаар боллоо гэсэн мэдээлэл явсан. Энэ ямар учиртай болоод ингээд дахин дахин тавиад байдаг юм бэ? Хараад байхад улс төрчид биш байх юм.

- Би түрүүн хэлсэн дээ, нөхрийн маань барьж байгуулсан юмыг нас барсных нь дараа өөрийн болгох санаа өвөрлөж, үр хүүхдээс нь булааж авахаар Оюунцэцэг гэгч дүү нь, 2009 оны гэрээ хэлцэл ярьж эхэлсэн. Олон удаагийн нотариатын гэрээ хэлцлээр шилжээд эцэст нь, хөрөнгө оруулагч, С.Цахиур агсан өөрийн нэр дээр ажлын байрныхаа гэрчилгээг авчхаад байхад, энэ олон жилийн хойно, гол нь өмчлөгч С.Цахиурыг нас барсных нь дараа арван хэдэн жилийн хойно, гэрээ хэлцэл биш, гарын үсэг би өөрөөр зурдаг гэх мэт зүйл ярьж эхэлсэн байдаг. Уг нь Цагдаагийн байгууллага ийм илтэд олон жилийн өмнөх, тэгээд олон тооны нотариатын гэрээ хэлцэлтэй, тэгээд ахыгаа амьд сэрүүн байж байхад дүү нь ахын өмч гэдгийг сайтар мэдэж байсан, тэр нь лавлагаа авч байсан баримттай юмыг хүлээн авч шалгаад байдаггүй, иргэний маргаан шүүхээр шийдүүл л гэдэг. Гэтэл үнэн худлыг нь мэдэхгүй юм, Даваанямын Отгонжаргал гэнэ үү цагдаагийн нэгэн дарга илтэд иргэний журмаар явах өргөдлийг, эрүү болго гэж улсын мөрдөнгөөс даалгавар өгч өөрийн туслах байсан хүнд цохож шалгуулж эхэлсэн гэдэг. Одоо яаж ч эрүүгийн хэрэг болгох гээд, эхнэр хүүхдүүд бидний хувьд С.Цахиур агсны гэр бүл, ар гэр нь байсандаа л буруутдаггүй юм бол орон гэр, ажлын байраа өвлөж авсан биднийг буруутгах ямар нэг үндэслэл байдаггүй. С.Цахиур агсны маань гарын үсгийг шинжлээд өвийн бүхий л бичиг баримт дахь гарын үсэг нь өөрийнх нь мөн байна гэж гардаг. Харин ажлаа зохих ёсоор хийгээд, зөв шударгаар төрд зүтгэж байгаа албан хаагчдаас ямар нэг өө сэв хайгаад гарахгүй болохоор нь, тэр ч байтугай тухай тухайн хуулийн байгууллагадаа шударга ёсны шинэчлэлийг тууштай хийж эхлэхээр нь санаатайгаар, нэр төрийг нь харлуулах гэж эгэл нэгэн эмэгтэй миний гэр бүлийн амьдралаас үүдэлтэй байдаг л нэгэн хөрөнгийн маргааныг улс төржүүлэх гэж байн байн гаргадаг болж.

Илтэд гэм буруутай хүмүүс өөрсдөө гэм буруугаа цайруулах гэж төрийн албан хаагчдыг, хуульчдыг бөөнөөр нь харлуулах нийтэд нь гүтгэх бүр ингэж байгаад санаагаа гүйцэлдүүлдэг. Үүндээ мөнгө хөөсөн хэвлэл сайтыг ашигладаг жишиг тогтож байгаад санаа зовж байна. Хүмүүс нэг үеэ бодоход сошиал хуурамч мэдээлэлд цензуртай ханддаг болсон. Хэт их сэвээд улайм цайм гүтгээд байгаа нийтлэл, мэдээллүүд харагдах байдлаасаа эхлээд л дэндүү мэдээжийн байдаг болсон. Ийм нөхцөлд надад ямар нэг айх гудайх зүйл огтхон ч үгүй. Харин ч өөрийн жишээн дээр оюутнууддаа бодлого болгон бодуулж, хүний нэр төрийг гутаадаг арга хэрэгсэл, үе шат, түүнээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх тухайд бид бодол санаагаа уралдуулдаг болсон.

Нэг үеэ бодоход хүүхдүүд өсч том болж, наад цаадахыг ойлгохтойгоо болсон. Миний бодоход, улс төрчид л ийм бохир хэвлэл мэдээллийг бохир улс төрдөө ашигладаг байсан арга одоо хуулийн салбарт, хууль бус шийдвэр гаргуулах арга хэрэгсэл болтлоо дэвшсэн байгаа ийм нөхцөлд, хийх зүйл маш их байгааг харуулж байна.

Таны талаар судлах явцдаа мөнгө хөрөнгөтэй, нөлөө ихтэй хүмүүст үйлчилсэн хуулиудыг хүчингүй болгуулахаар тэмцэж явдаг хүн болохыг олж мэдсэн.  

- Тийм ээ, би зээлдэгчийн барьцаа хөрөнгө, газар, үл хөдлөхийг өөрийн нэрлэсэн хэт хямд үнээр ББСБ-ууд, мөнгө хүүлэгч нар шууд хурааж авах тухай удаа дараагийн хуулиудыг эсэргүүцэж, цэцээр хүчингүй болгуулж, иргэдийн барьцаа хөрөнгийг хамгаалж ирсэн. Үүгээрээ ч би банк, ББСБ, мөнгө хүүлэгч нарт адлуулж ирсэн. Мөн хууль бусаар бусдын барааны тэмдгийг ашиглаж, оюуны өмчийн хулгайгаар үйл ажиллагаа явуулж байгаа Монголын Үндэсний Их Сургуулийн эсрэг МУИС-ийн багш нарыг төлөөлж шүүх дэх, багш ажилчдынхаа орон сууцны газрыг нь шүүхдэлцэж олж өгөх гээд “нохойд барьдаг мод шиг” л шударга ёсны төлөө дуугарч ирсэн байдаг. Би энэ түүхэндээ бол харамсдаггүй. Харин ч бахархдаг. Ер нь хуулийн салбарт шинэчлэлийг яг хаанаас, юунаас эхлэх ёстой вэ гэдэг дээр тодорхой байр суурьтай болтлоо л энэ салбарт ажиллаж байна даа. 

 

 

 





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 22 )Сэтгэгдэл бичих


[ 124.158.113.3 ]Монгол улсын иргэн   • 10 сарын 19. 9 цаг 59 минут

Та хуульч хүн тулдаа тэмцэж байгаа байх. Та 2 хүүхдээ хоосон үлдээхгүйн төлөө явах нь зөв шүү. Харин би тань шиг байдалд ороод 2 хүүхэдтэйгээ юу ч үгүй үлдсэн дээ. Хүмүүсээс зөвлөгөө авч, яаж ч тэмцэх гээд хуулийн баримт материал юу чбайгаагүй. Би таныг гайхаад байхын та өөрөө хуульч хүн байж амьд байхад нь тэр хэзээ нэгэн цагт хорвоогоос чвна гэдгийг мэдэж байсан байлгүй. Тэр үед хуулийн бичиг баримтаа сайн бүрдүүлэхгүй яаваа. Эсвэл та дүү нарыг нь ингэнэ гэж хэзээ ч бодоогүй байх. Та авах ёстой бол бүү шантар.

[ 124.158.113.3 ]Монгол улсын иргэн   • 10 сарын 19. 9 цаг 49 минут

Манай нөхрийг нас барахад эх дүү нар нь үлдэж байгаа 2 хүүхдийг огтхон ч бодолгүй гэр орон, тэр бүү хэл дансан дахь цалингийн үлдэгдэл сая гаруй төгрөгийг нь нөхрийн эмэгтэй дүү нь хаан банкинд ажиллах үеэлтэйгээ нийлээд эхнэр хүүхэдгүй байсан, хүүхдүүд нь эхээрээ овоглодог гэж өргөдөл бичээд авсан байсныг би дараа нь наториатчаас олж мэдсэн. Гэр оронг нь төрсөн том ах нь манай гэр байсан гэж хэлсэн. Манай 2 хүү тэгэхэд 3,6 настай байсан. 2 хүүхдэд минь овог, ажилгүй тэжээгчээ алдсаны тэтгэмж л үлдсэн дээ. Одоо 9 жил болж байна.

[ 150.129.142.118 ]зочин   • 10 сарын 13. 13 цаг 52 минут

Дүү нар нь гэж шуналын туламнууд юм даа. Ахынхаа ясыг өндөлзүүлж өгсөн хөрөнгийг нь авчихаад одоо эхнэр хүүхэд рүү нь дайрч байдаг. Харин ч хүний нэр төрд халдсан, гүтгэсэн гэдгээр эрүү үүсгэх юм байна даа

[ 192.82.80.214 ]Зочин   • 10 сарын 13. 9 цаг 38 минут

Энэ тухайгаа өгүүлэл бичээрэй олон хүнд тустай монголд ийм хэрэг их гардаг өв болон гэрээслэл бичих тухай

[ 192.82.80.214 ]Зочин   • 10 сарын 13. 9 цаг 36 минут

Та болон үр хүүхэд тань хамгийн сайн сайхныг хүсье дүү нар гэж дээ адгууснаас дор амьтад бн

[ 64.119.27.200 ]о   • 10 сарын 13. 9 цаг 22 минут

Тэр дүү нар нь яацарсан муухай шуналын тулам бэ ахыхаа эхнэр хүүхдийг гудманд гаргачаад өөрсдөө сайхан амьдрах уу үр хүүхэд нь өөрсдөө сайн явах уу хэзээ үхэхээ мэдэхгүй яаж зовохоо мэдэхгүй ингэу шуналтаж амьдрах хэрэг байгаа юмуу шуналын тулам ширхэг бэ.

[ 124.158.119.35 ]эмч   • 10 сарын 13. 9 цаг 15 минут

Амьдрал гэнэтийн зүйлээр баялаг юм. Өнөөдрийн атьдрал маргааш үргэлжлэхгүй байх олон эрсдэл дунд тэмцэж амьдарч байна шүү дээ. Гэрээслэлээр эд хөрөнгөө өвлүүлэхээс гадна гүйцээж амжаагүй ажлыг нь хэн дуусгах, хэлж чадаагүй үгээ эзэнд нь зориулж хэлэх, тэр ч бүү хэл асрамжилж байсан амьтан ургамлаа ч захиж үлдээх гээд өргөн агуулгаар гадаадад ажил, аялалаар явсан ч хийгээд үлдээж байх баримт болсоон гэдгийг саяхан хөнгөвчлөх эмчилгээний багш маань хэлж сургаж билээ...

[ 103.212.118.251 ]Зочин   • 10 сарын 12. 22 цаг 22 минут

Гэрээслэл бичих шаардлагатай байна.Гэрээслэлгүй бол үл хүссэн хүнд хөрөнгө нь очих гээд байдаг.

[ 103.212.118.251 ]Зочин   • 10 сарын 12. 22 цаг 10 минут

Өв залгамжлал буюу гэрээслэлийн хууль хэрэгтэй байна

[ 119.40.98.177 ]Зочин   • 10 сарын 12. 17 цаг 29 минут

odoo ch iim hadmuud ih bolsondoo.urgelj gaigyi amidarch baigaa duugee shuldag avgai nar ih boljee

[ 64.119.20.134 ]Зочин   • 10 сарын 12. 16 цаг 40 минут

Өнчин хүүхдүүд нь гудманд гарах хэрэг үү? Шүүх шууд өнчин хоцорсон хүүхдүүдэд нь авч өгөх хэрэгтэй байх шүү тэр хүүхдүүд үнэнөрөвдмөөр юм хүний үнэргүй хүмүүс байна

[ 139.5.219.89 ]agii   • 10 сарын 20. 11 цаг 15 минут

Neeh gudmand garaad bhaar amidardaggui bhoo. Ug ni neeh hurungu bulaaldaad bhaar humuus bishshdee. Yadgiin boldoo.

[ 64.119.26.102 ]nh   • 10 сарын 12. 16 цаг 19 минут

ТЭР ДҮҮ НАРЫГ НЬ САЙН СУДЛААД ДЭЛГЭЭД ӨГӨӨЧ

[ 202.131.239.170 ]СС   • 10 сарын 12. 16 цаг 19 минут

Ямар аймаар дүү нар вэ. Өөрсдөө үхэхгүй юм шиг. Дүү нар нь амьд байхад нь хүний үнэргүй байсныг нь мэдэж байж нөхрөө амьд байхад нь баараггүйд нт хийж нэр дээрээ шилжүүлдэг байж дээ. Ахынх нь төрсөн үрс байхад гэр орныг нь авах гэж улайрдаг дүү нар хүн мөн үү.

[ 77.38.148.28 ]хн   • 10 сарын 12. 16 цаг 03 минут

энэ эмэгтэй енчин хуухдууд нь байраа авах л эрхтэй ш дээ.ах дуу нь гэж яачихсан мууъай хун чанаргуй хумуус вэ

[ 192.82.83.225 ]Зочин   • 10 сарын 12. 14 цаг 13 минут

Энэ С.Цахиур гэдэг хүн ЗХУ-ын Новосибирскийн барилгын Их сургуулийг төгссөн Хүү юм шиг байна. Эцэг нь Техникийн Их Сургуулийн барилга архитектурын сургуулийн багш, декан байсан Самбуу багш юм шиг байна. Энэ хүн төлөв даруу, мэдлэг боловсролтой, хамтач сайн хүн байсныг бид мэдэх юм. Хүүхдүүд нь ийм муухан хүмүүс байдаг нь харамсалтай. Тэд шуналд хөдлөгдөж дээ. Ач дүү нараа бодох хэрэгтэй.

[ 75.159.156.83 ]Хохирогч   • 10 сарын 12. 13 цаг 41 минут

Энэ Янжинхорлоо бол (тэгсэн байдаг ингэсэн байдаг) гэх мэт үг их хэрэглэдэг үл бүтэх этгээд мөн.Хүний газар луйвардаж авахдаа гаршсан этгээд. Одоо өөрөө үйлийн үрээ эдэлж л яваа юм байна даа.

[ 192.82.87.184 ]Зочин   • 10 сарын 12. 15 цаг 55 минут

Ингэсэн байдаг, тэгсэн байдаг гэх үг хэллэг бол хуулийн салбарын ажилтаны мэргэжлийн хэллэг байх. Тэгсэн ингэсэн гм хэлээд явчихвал өөрөө харсан үзсэн,шийдсэн мэт болох уу?

[ 66.181.161.59 ]ЗОЧИН   • 10 сарын 12. 13 цаг 15 минут

Өвийг хамгийн нэгдүгээр ээлжинд нас барагчийн эхнэр хүүхдүүд түүний төрүүлсэн болон үрчилж авсан эцэг эх өвлөн авах эрхтэй байхаар иргэний хуулинд заасан байгаа, харин төрсөн дүү нар бол нэг дүгээр ээлжийн өв хүлээн авагч нар байхгүй эсхүл өв хүлээн авагч нар өвийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд 2-р ээлжинд өвийг хүлээн авахаар иргэний хуулинд хуульчлан заасан байдаг учираас ... Энэ кейс бол яалт ч үгүй нас барагчийн Эхнэр 3 хүүхэд нэгдүгээр ээлжийн өв хүлээн авагч буюу хуулийн дагуу өвийг хүлээн авсан байна.

[ 182.251.242.18 ]O   • 10 сарын 12. 12 цаг 03 минут

Idej barahgui ih horongo uldeesen geh yum . Tegeed bagsh hun geh. Yu ch yariad bgaan sonin l yum

[ 103.212.117.184 ]Зочин   • 10 сарын 12. 11 цаг 41 минут

za ene awgai ch yahaw gehed tursen 3 iin 3ban huuheded ni yuch uldeehgui geed baigaa humuusiig gaihaad baih yum

[ 192.82.70.171 ]зочин   • 10 сарын 12. 19 цаг 57 минут

эхнэр хүн ч сэсэн насаарааа зовлон жаргалаа хуваалцчаад хань гэргийгээ юу ч үгүй гадаа үлдээгээд эр хүн үхэх ёсгүй биз дээ. Т ИЙМ ЭР ХҮН ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ. ЭХНЭР ХҮҮХЭД ӨВ ЗАЛГАМЖЛАХ ЁСТОЙ БАЙЛГҮЙ ЯАХАВ ДЭЭ. ОРЧИН ҮЕД МОНГОЛ ХҮМҮҮС ЖУДАГАА АЛДАЖ БАЙГАА НЬ БУЗАР ШҮҮ


Явган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өнөөдөр хариуцлага тооцно22 минут 24 секундын өмнөЭМЯ: Халдварын 1625 тохиолдол батлагдаж, 10 иргэн энджээ47 минут 20 секундын өмнөФранцад төрийн эргэлт хийх гэсэн оролдлогоос урьдчилан сэргийлжээ1 цаг 1 минутын өмнөӨчигдөр 70 жолооч согтуу жолоо барьж, 183 хүн эрүүлжүүлэхэд хоножээ1 цаг 10 минутын өмнөГ.Ган-Эрдэнэ, О.Тулга нар өрсөлдөгчөө 5-0 харьцаагаар яллаа1 цаг 21 минутын өмнөМонголын хөлбөмбөгийн 23 хүртэлх насны шигшээ баг Малайзын эсрэг тоглоно1 цаг 30 минутын өмнөДарханы зам "Мөнгөний гахай"1 цаг 44 минутын өмнөЧ.Хүрэлбаатар: Төр Чингис хаан, Үндэсний хөрөнгө оруулалтын банкнаас мөнгөө авч чадахгүй байна2 цаг 2 минутын өмнөНогоон бүсийн зуслан бүхий амуудад оршин, амьдарч буй иргэдээс авах санал асуулга2 цаг 21 минутын өмнөЯпонд шатахууны үнэ дахин дээд үзүүлэлтэд хүрчээ2 цаг 41 минутын өмнөСанхүүгийн луйвартаа “COVID19”-ИЙг ашиглаж байна3 цаг 1 минутын өмнөДаварсан "Эко"-г хэн дарах вэ3 цаг 1 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд3 цаг 21 минутын өмнөЧуулганаар Ерөнхийлөгчийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ3 цаг 31 минутын өмнөӨнөөдөр Улаанбаатарт ажиллах шинжилгээний цэгүүд3 цаг 41 минутын өмнөУИХ-ын дэд хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно3 цаг 51 минутын өмнөӨнөөдөр болох үйл явдлууд4 цаг 1 минутын өмнө"COVID19"-ийн хариуцлагыг М.Оюунчимэг гишүүнтэй өөртэй нь ярих ёстой4 цаг 11 минутын өмнөМонгол Улс 22 тэрбум долларын өр үүрнэ гэдгийг “Рио” нотолж, Ч.Сайханбилэгийг олуулахаар “Интерпол”-д хандлаа4 цаг 21 минутын өмнөАтомын бөмбөгдөлтөөс амьд үлдсэн иргэн  96 насандаа таалал төгсөв4 цаг 31 минутын өмнөТүүхэн товчоон: "Сартуул"4 цаг 41 минутын өмнөЕрөнхий сайдын даалгаснаар Авлига, албан тушаалын хэргийн ялыг хэрхэн чангалах вэ5 цаг 1 минутын өмнөЭнэ өдрийн зурхай5 цаг 21 минутын өмнөЦаг агаарын урьдчилсан мэдээ5 цаг 31 минутын өмнөТэнгэрийн андлал "ФОТО"10-27, 20:12Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо10-27, 16:20Өөр албан тушаалд шилжин томилогдож буй Р.Чингисийг чөлөөлөх талаар зөвшилцөв10-27, 16:06Малч­ид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ10-27, 15:50А.Цэрэнбат: Л.Оюун-Эрдэнэ Монголын төрд үнэхээр балчирдаж байна, эдийн засаг элгээрээ хэвтлээ10-27, 15:25ЗГ: Авлига, албан тушаалын хэрэгт оноох ЯЛЫН БОДЛОГЫГ ЧАНГАТГАХ чиглэл өглөө10-27, 15:09Шүрэн цох нь ургамлын шимэгч, хооллогч бичил шавьжуудаар хооллодог10-27, 14:49Т.Баярхүү: ОХУ-ын хөл хорио хилийн боомтуудын үйл ажиллагаанд нөлөөлөхгүй10-27, 14:36З.Мэндсайхан: Он дуустал мах экспортлохгүй байх шийдвэр гаргалаа10-27, 14:17Э.Тэмүүжин: Монголын анхны электрониксийн үйлдвэр 11 сард нээлтээ хийнэ10-27, 13:56Д.Мөнх-Эрдэнийн контрбандын асуудлыг Монголд шалгаагүй10-27, 13:38Урлаг соёл, спортын арга хэмжээг 50 хувийн заал дүүргэлттэйгээр нээх чиглэл өглөө10-27, 13:01ЗГ: III тунгийн хамрагдалт 50 хувьд хүрвэл улбар шар зэрэглэлийг шар болгож бууруулна10-27, 12:44МОСКВАГИЙН ФОРМАТ:ОХУ Афганистанд туслана. Гэхдээ талибуудыг хүлээн зөвшөөрөхөд бэлэн биш байна10-27, 12:00Монгол улс НҮБ-д элссэн түүхэн өдөрт: Дилав хутагт Б.Жамсранжав10-27, 11:45Х.Амаржаргал: Оюутолгой төслөөс Монгол Улсад ирэх өгөөжийг 53 хувиас дээш болгох санал тавьсан10-27, 11:30

Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 Кофе тархинд хэрхэн нөлөөлдгийг судалжээ4-24, 12:50 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 Ц.Элбэгдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан халуурал ЭРЧЭЭ АВЧ, ТАЛЦАЛ УЛАЙРАЛ хэтэрч байна4-21, 11:35 Бөхийн нэр хүндийг хэн шороотой хутгав2-2, 10:30 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Наро банчэн гэгээнтэн “Хишиг арвин“ компанийн ганц охинтой гэр бүл болжээ4-24, 13:20 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Э.ЭНХБАТ НАЧНЫ АР ГЭР: Уушги нь бүрэн устсан гэсэн, одоо хүртэл ухаан ороогүй байна4-26, 12:21 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Эрэл"-ийн Б.Эрдэнэбатыг батлан даалтад гаргалаа12-14, 19:34 "Номин"-гийн Баярсайхан, буурал А.Гансүх нарын хоршил ЭРЭЛ-ийн Эрдэнэбатыг дээрэмдэх ажиллагаа12-7, 9:43 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 МАН: Ерөнхийлөгчийн сонгуульд ТАВАН ХҮНИЙ нэрийг дэвшүүллээ5-1, 12:51 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 "ЭРЭЛ"-ИЙН БИШ Б.ЭРДЭНЭБАТ4-6, 11:45 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Ш.Перес: Еврей хүмүүст цаанаа нэг өөр юм байдаг4-22, 11:40 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Сонгогчдын саналын тоогоор Трамп тэргүүлж байна11-4, 13:19 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Лос Анжелес Лейкэрс 17 онооны тэргүүллээ алдаж, гурав дараалсан ялагдал хүлээлээ4-25, 12:31 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Чи чадахгүй9-18, 9:32 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Э.Бат-Үүл: Намын дарга С.Эрдэнэтэй учраа олохгүй бол Х.Баттулгын "концерт дуусах" аюултай12-27, 13:06 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ж.Байдены сонгуулийн өмнөх сүүлийн арга хэмжээнд дуучин Леди Гага оролцоно11-2, 9:10 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00 “Нюанс” хамтлагийн Д.Дүйнхэржавыг “ГЭРТЭЭ БАЙНГА ДУУЛДАГ” гэж хөрш нь шүүхэд өгөхөө мэдэгджээ3-4, 13:30 Ерөнхийлөгч Х.Баттулгын оффшор компаниуд илрэв үү-212-25, 10:20 Н.Түвшинбаяр МҮОХ-ны тамгыг буцаан өгчээ6-7, 10:21 Х.Нямбаатар: Эрээн боомт хаагдсан учраас бүх ачаа тээвэр зогсож байна10-14, 14:14 Уйдахаараа нүүрс тээврийн жолооч нараар “бөмбөг өшиглөдөг” урд хилийн боомт9-7, 7:30 Анхны эмэгтэй ерөнхийлөгч болох гээд бүтэлгүйтсэн Ц.Оюунгэрэл 29 жилийн дараа Ардчилсан намаас гарлаа5-12, 13:04 О.Амартүвшин төрөөс дээгүүр загнаж, самарчдыг дээрэмдэж байна1-8, 13:02 БИДНИЙ НЭГ: Сагсан бөмбөгийн 3х3-ын шигшээ багийн тамирчин Б.Ариунцэцэг10-1, 7:30 Татварын ерөнхий газар “ЭРҮҮЛ” үү?5-19, 10:30 Х.Баттулга: Монгол бол жижиг улс биш! БНХАУ-тай харицах бидний түүх цагаан хэрмээс эхлэнэ12-27, 9:02 Төсвийн мөнгө уйлдаггүй буюу төрийн мөнгөөр тонгочсон төрөл садангийн ашиг сонирхол6-18, 15:33 Лу.Болдын холбогдсон асуудал Бельгид байтугай Европт Монголын Элчийг хүлээн авахгүйд хүргэж мэднэ6-30, 19:45 Т.Доржханд нэр дэвшигч Д.Энхбатад юун ташуур бэлэглэчихэв5-25, 20:22 “Их тэнгэрийнхэн” Ц.Анандбазараас Бага тэнгэрээ хамгаалж чадах уу4-19, 10:55 О.Мөнхжин: УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайг шалгуулна10-11, 12:22 “PANDORA PAPERS” Монгол зэрэг 100 улсын 400 албан тушаалтны оффшор дансыг илчиллээ10-4, 10:37 Төсвийн зарлага таван жилд 2 дахин өсч, улсын төсвийн 10 хувийг Хэнтийд дангаар нь  данхайлгав10-20, 7:00 Э.Цэндбаатарт Киргиз улс нэрийнхээ өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ10-7, 11:20 Б.Батбаатар: Боловсролын салбар сургалтыг илүү тавиад хүүхдийн эрүүл мэндэд хандсан бодлогоо орхигдуулдаг5-26, 8:35

Онцлох

Сэдэв