Газар нутгаа “бэлэглэж” сайжруулдаг гадаад харилцаа гэж байдаг юм уу?!

Нийтлэл 7:32 , 2021-11-24
0

“...Улсын үндэс бол газар” гэж, энэ үгийг Хүннүгийн шанью Модун МЭӨ 209 оны үед тунхаглажээ. Түүхийг нь үзэх нээ, Модуныг шаньюйн суудалд суусан тухай дорнод Ху нар сонсоод шинэ шаньюйд улс төрийн дарамт үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, Хүннүг өдөөн атгаж байгаад дайн гаргаж, бут цохин доройтуулахыг зорьсон байгаа юм. Ингээд элч илгээж, эцэг Түмэн шаньюйгийнх нь мянган газрын гүйдэлтэй сайн морийг гуйжээ. Модун морийг өгчээ. Дорнод Ху нар дахин элч илгээж, хатныг нь гуйхад Модун бас л өгөв.

Дараа нь дахиад л элч илгээж, Хүннү, Дорнод Ху хоёрын хилийн дагуу байсан хүн амьтангүй, үржил шим муутай газар нутгийг өг гэж гуйжээ.

Үүнийг сонссон зарим  түшмэл нь “Тэр бол эзгүй нутаг, өгч ч болно, өгөхгүй байж ч болно” гэцгээсэн байна.  Харин Модун маш ихээр хилэгнэж  Газар бол улсын үндэс мөн, яахин өгч болно” гэжээ. Ингээд “Газраа өг” гэж ирсэн түшмэдийн толгойг аваад, мориндоо мордон, дорно зүг хөдөлж, Дорнод Ху нарыг гэнэт довтолжээ. Ингэж Модун цэрэг толгойлж довтлон очоод, Дорнод Ху нарыг хөнөөж, тэдний хүмүүс, мал хөрөнгийг олзлон авсан гэдэг.

Мөн тэртээ XVII зуунд Монголын улс төр, нийгэм, шашны нэрт зүтгэлтэн Галдан бошигт нь Зүүнгарыг хаанчилж байв.  Түүнийг зөвхөн баруун Монголыг төдийгүй бүх Монгол үндэстнийг  нэгтгэн хүчирхэг, нэгдсэн улсыг байгуулах хэтийн зорилготой байсан гэж түүхчид дүгнэсэн байдаг. Галдан бошигт нэгэнтээ цээж дэлдэн байж

“Хайран газар нутаг минь харийнхны хөлд дарагдах вий.

Хамаг монгол түмэн минь хагаралдан бутарч зовох буй.

Миний нутгийн газар шорооноос бурхан гуйсан ч бүү өг” гэж хэлсэн домогтой.

Сүүлд нийтлэлч Баабарын “Ял, гавьяа хоёроо хойч үедээ үлдээсэн” хэмээн тодорхойлсонд илүү ойртох Монголын төрийн зүтгэлтэн Х.Чойбалсангийн хэлсэн алдарт үг бий. Тэрбээр “Эх орон тусгаар тогтнолын төлөө эрсдэхгүй амь, урсахгүй цус гэж үгүй. Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг та нартаа үлдээв” гэсэн нь бидэнд үлдсэн. Х.Чойбалсанг 1952 оны нэгдүгээр сарын 26-нд таалал төгсөхөд тухайн үеийн Намын төв хороо, АИХ-ын Тэргүүлэгчид, Сайд нарын зөвлөлийн эмгэнэлийн бичигт “Манай улсын бүх түүх бол Ардын хувьсгалыг мандуулах ба манай орныг цэцэглүүлэх үйл хэрэгт бүх амьдралаа зориулсан нөхөр Чойбалсангийн нэртэй холбоотой юм” гэж тэмдэглэсэн байдаг.

Үнэндээ Х.Чойбалсангийн гараар хийгдсэн их хэлмэгдүүлэлт хэмээх “ял” байдаг бол түүнд өнөө бидэнд ирсэн Монголын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал гэсэн “гавьяа” үлдсэн юм.

Гэтэл түүний дараа Монголыг бүтэн 40 жилийн турш удирдсан агуу Ю.Цэдэнбалыг харлуулдаг нэг л факт яригдсаар байдаг. Тэр нь өөрийнхөө болох Ерөнхий сайд А.Амар нарын төрсөн нутаг болох Увс аймгийн Давст уулын ар хэсгийг тухайн үеийн ЗХУ-ын бүрэлдэхүүнд шилжүүлсэн өгсөн гэж буруутгагддаг юм.

Өнөөгийн НҮБ-д бүртгэлтэй, тусгаар Монгол Улсын хэдэн зууны турш дахь түүхэнд гагцхүү “Улс оршин тогтнохын үндэс бол газар” хэмээх “зарлиг” дагаж иржээ.

Товчхондоо, хоёр их гүрний дундах Монгол Улсын тусгаар тогтнолын хамгийн том баталгаа нь 1.5 сая хавтгай дөрвөлжин км газар нутаг юм.

Тэгвэл энэ зарлигийг Х.Чойбалсан, Ю.Цэдэнбалаас хойш, ялангуяа 1990-ээд оноос хойшх 30-аад жилд Монгол төрийн удирдагчид хэр зэрэг дагаж байгаа вэ?

Лав л 2019 оны “БНМАУ-д тусламж үзүүлж буй зөвлөлтийн мэргэжилтнүүдийг байраар хангах, үйлчлэх зорилгоор БНМАУ-д орон сууц болон хэрэгцээт соёл, ахуйн объектуудыг барих тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1971 оны долдугаар сарын 29-ний өдрийн протокол” болон “ЗСБНХУ-аас БНМАУ-д нийлүүлж буй машин, тоног төхөөрөмж болон бусад эд ангийн үйлчилгээнд дэмжлэг үзүүлэхэд зориулан зөвлөлтийн техникийн төвүүдийг байгуулахад зориулж БНМАУ-ын нутаг дэвсгэрт газар олгох, барилга барих нөхцөлийн тухай БНМАУ-ын Засгийн газар, ЗСБНХУ-ын Засгийн газар хоорондын 1979 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хэлэлцээр”-т нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын А/19-1206 ноот бичиг гэж  бий. Хавсралтад нь мөн ч олон газар, обьект бичигдэж ОХУ-д шилжсэн дээ. Тэр жилийн сүүлчээр манай Ерөнхий сайд ОХУ-д айлчлах болж “бэлтгэл”-ийг нь ингэж хангасан гэдэг юм. Үүнийг  “Төрийн мэдээлэл сэтгүүл”-ийн 2019 оны аравдугаар сарын 7-ны 38/1091 дугаараас олж үзэх боломжтой. Бид энэ талаар дараа дэлгэрүүлнэ.

Өнөөдөр бас л нэгэн төрийн айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын багагүй тоо, хэмжээтэй газар нутаг ОХУ-ын мэдэлд шилжихээр болоод байна. Энэ удаад төмөр зам дагуух болон өөр бусад зориулалт, хэрэгцээний газрууд багтжээ.

Тэр дотор бараг л “бонус” маягтай явчих гэж байгаа нэг газрын талаар товчхон онцолъё. Бүгд мэднэ дээ, Чойжин ламын сүм гэж... Энэ сүм хийгээд Төрийн ордон хоёр их сонин огтолцолтой. Холбоотой гэх нь илүү оновчтой байж мэднэ.

Нэг үгээр хэлбэл, Төрийн ордны орой, Чойжин ламын сүмийн ганжир хоёр бие биеэ харж байдаг учиртай санж. Хэдийгээр өнөө цагийн монголчууд бид түүний цаадах илбэ увидасын талаар төдийлөн мэдэхгүй ч 1930-аад оны үед Монголын бүхий л сүм хийдийг нурааж сүйтгэхэд Чойжин ламын сүм л үлдсэнийг мэднэ.

Төрийн хүмүүс, түүхчид энэ сүмийг ихэд хүндэтгэдгийг бас мэдэх юм. Ямартай ч, Монгол төрийн сахиусын өргөө байсан Чойжин ламын сүмд монголчуудын итгэл, сүсэг оршиж ирсэн нь үнэн юм даг. Тиймдээ ч уг сүмийн орой нь Төрийн ордныг хараалж байдаг гэх утгаараа өнөөг хүртэл дундах харууцыг хаасан өндөр барилга баригдаагүй л байна. Харин тэхий дунд нь “Ленин клуб” байдаг аж. Гэтэл “Ленин клуб” болон тэр орчмын 1.0 га орчим газрыг ОХУ-ын тал мэдэлдээ авахаар манай талд хандаад байгаа юм байна. Ингэхдээ ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин тэрхүү газрыг улсынхаа мэдэлд авахыг хүсч байгаа гэх мэдээллийг манай талд өгчээ. Дунд нь зуучилж гүйгээд байгаа орос, монгол нөхдүүд, тэрдунд улсаа төлөөлөн сууж байгаа эрхмүүд ч байгааг дуулгая. Угтаа энэ бол тун эргэлзээтэй мэдээлэл бөгөөд худлаа байх магадлал маш өндөр. Яагаад вэ гэж үү. Дэлхийн хамгийн том газар нутагтай ОХУ-ын ерөнхийлөгч манай “жижигхэн” Монголын ганцхан га газрыг авахыг улайрна гэж байх уу. Тэгээд ч бид адилхан л НҮБ-д данстай улсууд. Бид Кремлийнх нь өмнө байшин баримаар байна, газраа өг гэвэл ОХУ юу гэх бол?!

Ийм л үйл явдлууд өрнөж байна. Одоо эдгээр газрыг “бүртгэх”-ээр манай улсад ОХУ-аас зочид ирчихээд байгаа аж. Тэд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд байлцах бололтой юм.

Үйл явдал цааш хэрхэн өрнөхийг Өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийн сэтгүүлчид анхааралтай ажиглаж, олсон мэдээллээ уншигчидтайгаа хуваалцах болно.

Эцэст нь хэлэхэд, Монгол чинь тусгаар тогтносон улс шүү дээ. Тэгэхээр бидэнд өгч болдог бэлэг, болдоггүй бэлэг гэж бий. Тэгэхээр газар нутгаа “бэлэглэж” сайжруулдаг гадаад харилцаа гэж байдаг юм уу гэж асууж байна.

МОНГОЛЫН ӨДӨР ТУТМЫН СОНИНУУДЫН ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ НЭГДЭЛ ТББ

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл3 цагийн өмнөАНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна3 цаг 10 минутын өмнөМаргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ3 цаг 20 минутын өмнөТусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа3 цаг 30 минутын өмнөОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ3 цаг 43 минутын өмнөКоронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна3 цаг 50 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш4 цагийн өмнөМ.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо4 цаг 18 минутын өмнөНийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлва4 цаг 54 минутын өмнөД.Аргабилэг: Гурван настайгаасаа эхэлж суниалтын дасгал хийж эхэлсэн. Өдөр бүр хийгээд байвал дадал болчихдог5 цаг 8 минутын өмнөДэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна5 цаг 16 минутын өмнөСаид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу5 цаг 29 минутын өмнө[100 чухал сэдэв] - Монгол улсын хил5 цаг 40 минутын өмнөШилдэг өсвөрийн аврагчид тодорлоо5 цаг 47 минутын өмнөХакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ6 цаг 2 минутын өмнөТусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв6 цаг 18 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ6 цаг 30 минутын өмнөЭМЯ: Сүүлийн 24 цагт 318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа6 цаг 49 минутын өмнөДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө7 цаг 20 минутын өмнөО.Батбаяр:Омикроноор халдварласан 10 хүн 20 хүнд тараах эрсдэлтэй7 цаг 40 минутын өмнөӨнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд8 цагийн өмнөНэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна8 цаг 20 минутын өмнөБямба гарагт шинжилгээ авах цэгүүд8 цаг 35 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд8 цаг 46 минутын өмнөНефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя9 цагийн өмнө"Бүргэдийн баяр" 2021 Өнөөдөр тохиож байна9 цаг 19 минутын өмнөНЭГ СЭДВЭЭР ТОЙМ: Экспортыг хязгаарласан Эрээний төмөр замын тээвэр Урд хөршийн сануулга уу9 цаг 35 минутын өмнөЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна10 цагийн өмнөТүүхэн товчоон: "Сэнгэ хунтайж"12-4, 7:40Их Британчууд төв талбайнхаа гацуур модны мөчрийг Борис Жонсоны үстэй жишив12-4, 7:10Д.Хаянхярваа төрдөө “үнсүүлж”,  хуулиар “сахлын будааг” нь шувтрав12-4, 7:00Энэ өдрийн зурхай12-4, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12-4, 6:30Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа12-3, 20:00Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна12-3, 18:30“Омикрон” хувилбар вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй12-3, 18:16Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй12-3, 18:00Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа12-3, 17:45Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй12-3, 17:30Маршалын гүүрнээс БЗД-ийн XI хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууслаа12-3, 17:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ11-1, 14:45 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Р. Эмүжин: Энэ төрд юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш11-16, 11:30  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?10-29, 10:50 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 "Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ11-3, 13:41 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа11-4, 19:24 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Монголын нүүрс “үнс” болох хугацаа дахин наашлав11-6, 7:00 Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!11-16, 14:06 УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо11-30, 20:29 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 "Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна11-9, 7:00 “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ11-1, 7:40 МУАЖ Д.Ухнаа нас бараагүй11-4, 9:49 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...10-27, 8:40 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ11-16, 17:20 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд10-13, 7:10 Дорноговийн “Догшин хутагт”11-17, 16:55 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Ирьяа Халаш: Ардчилсан хувьсгалыг хүчээр дарах сонирхол байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай зөвшөөрөөгүй11-12, 7:10 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Чи чадахгүй9-18, 9:32 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00

Онцлох

Сэдэв