Арван жилийн дараа ч авдаг нь өөрчлөгдөөгүй Оюу толгойн Монголчууд

17

Оюутолгой дахь монгол, гадаад ажилчдын цалингийн зөрүүний тухай маргаан өнгөрсөн амралтын өдрүүдээр цахим орчинд өрнөлөө. Муу л бол хойд хар овоохой гэгчээр монгол ажилчдын цалин бага байгаа нь үнэн хэмээсэн тал адлагдаж, гаднын өндөр ур чадвартай мэргэжилтнүүд илүү цалин авч, манайхны арав дахин бага цалин зүй ёсны хэмээж байна билээ. Энэ дунд “Монгол Улсад дундаж цалин 300 ам.доллар”, Австралид 3000 ам.доллар буюу арав дахин их байгаа. Уул уурхай бол бүр өндөр. Австрали хүнийг Австралид авах байсан цалинг нь өгч байж л Монголд ажиллуулж таарах байх даа” гэсэн жиргээ таарав. Энэ зүй тогтол ёсоор харвал “Рио Тинто”-гийн Зэсийн группийн захирал болж очсон Б.Болдод маань арай Монголд “авах ёстой” цалинг нь өгөөд, хүчир ажил хийлгэж байгаа юм биш байгаа даа гэж хардмаар.

Энэ бүх хэлэлцүүлэг Оюу толгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах Засгийн газрын Ажлын хэсгийн гишүүн, Хуул зүй, дотоод хэргийн сайд Б.Солонгоогийн жиргээнээс эхтэй. Тэрбээр “Оюутолгой төслийн нийт ажилтны 96% монгол ажилтнууд. Гэхдээ нийт цалингийн зардлын 60 хувийг монгол ажилтнууд авдаг. 4% бүрдүүлдэг гадаад ажилтнууд нийт цалингийн зардлын 40 хувийг авдаг. Гадаад ажилтан монгол ажилтантай харьцуулахад 10 дахин их цалин авдаг” гэсэн юм.

Ур чадвар, мэдлэг туршлагын хэрээр цалин урамшууллын хэмжээ тооцогдох ёстой нь гарцаагүй. Тийм ч учраас Оюутолгойн бүтээн байгуулалт эхэлсэн он жилүүдэд гадны мэргэжилтнүүдийг бидэнтэй адил 300 ам.доллараар цалинжуул гэж хэн ч барьцаж байгаагүй. Одоо харин ярих цаг болсон. Бүхэл бүтэн арван жил өнгөрчихөөл байхад аанай л монгол болохоороо хөдөлмөрөө арав дахин бага үнэлүүлж байгаадаа бид алга ташаад сууж боломгүй. Монгол бол уул уурхайн үйлдвэрлэлтэй зөвхөн Оюутолгойгоор л анх дамжуулж танилцсан хоцрогдсон омгийнхон байгаагүй. Энд яригдаж буй арван жилийн хугацаагаар хэмжигдэхгүй  туршлага, ур чадвар, мэргэшсэн мэргэжилтнүүд байсаар ирсэн. “Оюу Толгой” Монголд арван жил үйл ажиллагаа явуулахдаа төдий хэмжээний чадалтай дотоодын мэргэжилтэн бэлдчихэж болоогүй гэж үү? Зөвхөн гаднын мундаг мэргэжилтнүүдэд өндрөөс өндөр цалин өгөхөөс аргагүй байсан хэрнээ одоог хүртэл гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсоор буйн шалтгаан юу вэ?

Оюутолгойн гүний уурхайн байгуулалтын зардал анх баталснаас 1 тэрбум 450 сая ам.доллараар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа 22 сараар хойшилсон. Энэ хугацаа дахин нэмэгдэж одоо бүр 2023 оны эхний улирал гэсэн тов гараад байгаа. Энэ бүхний шалтгааныг “Рио Тинто” компанийн зүгээс “Урьдчилан тааварлах боломжгүй геотехникийн нөхцөл байдал буюу гүний уурхайн чулуулгийн онцлогоос болж зардал хэтэрлээ” гэсэн хариу өгч байв. Гэвч “Оюу толгой” ХХК-иас томилсон Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр дээрх асуудал чулуулгийн нөхцөл байдлаас бус менежментийн алдаатай бодлоготой холбоотой болох нь илэрсэн.

Хамгийн хачирхалтай нь “Рио Тинто” компани өмнө нь “Оюутолгой” төслийн гүний уурхайн зардал 1.45 тэрбум ам.доллараар хэтрэхэд хөрсний чулуулаг болон монгол ажилтнуудтай холбоотой зардал өндөр байсан гэсэн хариу тайлбар Засгийн газарт өгч байсныг бид эргэн санах хэрэгтэй. Тэдний зүгээс “Financial Times”-д өгсөн мэдээлэлдээ монгол ажилтнуудыг сургахад зарцуулсан мөнгө зардал хэтрэхэд нөлөөлсөн хэмээн олон улсад зарлачихсан. Хэрэв монгол ажилтнуудыг мэргэшүүлэх, ур чадварыг нь нэмэгдүүлэхэд тийм их зардал гаргасан юм бол яагаад цалингийн систем дээр энэ нь харагдахгүй байгаа вэ гэдэг нь асуудал болж байна. Австрали шиг 3000 ам.доллар хүрдэггүй юм аа гэхэд ядаж арван жилийн хугацаанд 50 хувьд нь хүрч, 1500 ам.доллар авч болохгүй гэж үү? Үнэндээ энд ажиллаж байгаа гадаад мэргэжилтнүүд 3000 доллараас хэд дахин өндөр үнээр цалинжиж байгаа нь нууц биш билээ.

“Рио Тинто” Оюутолгой төсөлд ажиллаж буй нийт ажилчдын 90 хувь нь монгол ажилчид байна гэдэг статистикаараа үргэлж бахархаж ирсэн. Гэтэл цалингийн зардал ийм зөрүүтэй байхад 99 хувь боллоо ч ялгаа байхгүй мэт. Монгол хүнийг 300 доллараар ажиллуулж болдог гэсэн бодлоготой бол тэдэнд бүр ч хонжоотой байх нь гарцаагүй билээ.

Монголын ойрын ирээдүй уул уурхайн салбартай салшгүй холбоотой байх нь тодорхой гэсэн мессежийг Оюутолгой бидэнд зарласан нь маргаангүй үнэн. Тэр хэрээр олон монгол залуус уул уурхайн чиглэлээр дотоод, гадаадад суралцаж, олон монгол ээж аав хүүхдүүдээ энэ чиглэлд сургаж, эх орныхоо томоохон бүтээн байгуулалтад оролцуулах, өндөр цалин урамшуулалтай, сайхан ирээдүйтэй золгоно гэж итгэсэн. Гэтэл чи хэчнээн мундаг мэргэжилтэн боллоо ч монгол хүн учраас цалин чинь 300 доллараас хэтрэхгүй гэсэн байр суурийг “Рио Тинто” бодит үйлдлээрээ харуулж байхад олон монгол залуусын хүсэл мөрөөдөл рүү ус цацсанаас ялгаагүй юм.

Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал өсөхөд нөлөө үзүүлсэн гээд буй монгол мэргэжилтнүүдийг сургаж, чадавхжуулахад хэдий хэмжээний мөнгө зарцуулж, ямар үр дүнд хүрсэн болоод тэдний цалин, хангамж цаашид хэрхэх талаар “Рио Тинто” бидэнд тайлбар өгөх цаг нь болсон. Үүнтэй холбоотойгоор мөн монгол хүнээс арав дахин өндөр цалин, хангамж авдаг гаднын мэргэжилтнүүд чухам ямар ямар ажлын байранд, ямар гүйцэтгэлтэй ажиллаж байгааг ч бидэнд ойлгомжтой тайлагнах ёстой.

“Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм энэ өдрүүдэд Монгол Улсад ирээд байгаа. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүнийг болон бусад төлөөлөгчдийг нь хүлээж авч уулзсан.

Ингэхдээ гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрч, хугацаа хойшилсон асуудалд “Рио Тинто” компани хариуцлага хүлээж, шаардлагатай нэмэлт зардлыг санхүүжүүлэх ёстойг анхааруулж, төрийн эзэмшлийн 34 хувьд ногдох өрийг тэглэж, Монгол Улс тус төслөөс ногдол ашиг авах нөхцөлийг бүрдүүлж ажиллах хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлсэн байна билээ. Мөн байгуулагдсан цагаасаа хойш маргаан дагуулдаг Дубайн гэрээ буюу “Оюу толгой” төслийн Гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг ойрын үед цуцлахад “Рио Тинто” компани анхаарах, цаашид Оюутолгой төслийг харилцан ашигтай, Монголын ард түмний эрх ашигт нийцсэн нөхцөлөөр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж ажиллахыг “Рио Тинто” компанид сануулсан байсан. Энэ бол манай талаас удаа дараа давтан тавьж буй зүй ёсны шаардлага. Зүй ёсных мөн учраас “Рио Тинто”-гийн Гүйцэтгэх захирал яаран ирээд, сандруу уулзаад байгаа хэрэг.

Оюутолгойн бүтээн байгуулалт эхлээд арав гаруй жил боллоо. Маш олон монгол залуус бүтээн байгуулалтад оролцож, тэдний ирээдүй хойчийг залгуулна гэсэн итгэлтэй хүүхэд залуус уул уурхайгаар суралцаж, дэлхийн боловсрол, ур чадварыг эзэмшээд ирж байна. Тэдэнд ижилхэн цалин өгөх, ур чадвар нь бий бол монгол гэдгээрээ хэтэрхий бага цалин авдаггүй байх шударга тогтолцоог бид “Рио Тинто”-гоос улиг болтлоо нэхсээр байх болно.

Гадаад мэргэжилтнүүд л ажиллахгүй бол болохгүй гээд нийт ажилтнуудын дөрвөн хувьдаа нийт цалингийн 40 хувийг өгсөн ч Гүний уурхайн бүтээн байгуулалт хугацаандаа биелсэнгүй. Энэ бол цалингийн бодлого, үр ашгийн тооцоогоо эргэн харах цаг болсныг “Рио Тинто”-д бодит нөхцөл байдал сануулж буй хэрэг. Нөгөө талаас монгол ажилтнуудын ур чадварыг бодитоор үнэлэхгүй, боломжийг нь нугачин дарж буйд тэд ч, бид ч дасал болох ёсгүй. Уул уурхай бол Монголын ч, Монгол хүний ч ирээдүй.





ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

( 17 )Сэтгэгдэл бичих


[ 109.183.244.156 ]Зочин   • 12 сарын 3. 16 цаг 25 минут

mongoloos irz huvcaS OEDOG UILDERT AZILDAG MONGOLCHUUD ILUU TSAGAAR AZILLADCH CECH UUDIIN CALIND HURDGUI BAISAN ODOO JMAR BOLSONG BUU MED GADNIIHAND BAGA OGDOGNI NUUC BISH HAIN MONOLD ESREGEER YM SHIVDEE

[ 202.9.46.191 ]Хаха   • 12 сарын 3. 8 цаг 10 минут

Монгол хүн бага цалин авна гээд хуулиндаа заасан байдаг учраас Гохинээ. Гохинэ.

[ 103.111.68.3 ]Зочин   • 11 сарын 30. 13 цаг 44 минут

Манайх хувь эзэмшдэг нь хамгийн буруу. Хэрвээ хувь эзэмших юм бол хөрөнгө оруулалт хийхэд ч гэсэн хувь оруулах үүрэгтэй учраас хөрөнгө оруулалтын хувь оруулах үүрэг нь өр болоод байна. Харин хувь эзэмшихгүй албан татвар онцгой албан татвар гэх мэт бүх татварыг ямар ч хөнгөлөлтгүй авч бүх данс тооцоог зөвхөн Монгол банкаар дамжуулдаг болгож орлого ашгийг нь хянаж ашгаас нь татвараа авдаг болвол манайх зүгээр сууж байгаад татвараар нь баяжиж болно

[ 202.9.46.137 ]МАН   • 11 сарын 28. 15 цаг 50 минут

МАН-ын дарга нар монгол ажилчдад их цалин битгий өг бидний цалингаас их хэтрээд байна гэж шургадаг гэдэг.

[ 66.181.161.57 ]Зочин   • 11 сарын 27. 9 цаг 49 минут

Энэ бага банди гээд хулгайч хөгийн шуналтай өөдгүй хар амиа хичээсэн улсыхаа эсрэг байгаад байгаа урвагч гадныхны бөгс долоосон хог **** шаарыг мэдсээр байж зайлуулахгүй үхсэн хүүрээ хийгээд бгн бэ.бүтэхгүй өвгөн

[ 192.82.78.74 ]Зочин   • 11 сарын 26. 11 цаг 52 минут

Манай дарга нараас Монголчуудад ямар цалин өгөх вэ гэхэд аль болох бага цалин өг.. Их цалин өгвөл манайд ажил хийх хүн байхгүй болно, цалингийн систем өөрчлөгдөнө болохгүй гэсэн гэнэлээ... Энэ малнуудийн нэг нь багабаньд, батсүх нар байх... Ардын МАНАН дайснууд улсын толгой дээр заларчээ.

[ 66.181.161.70 ]зочин   • 11 сарын 26. 9 цаг 27 минут

Багабанди урт шар дээлтээс болгоомжил гэчихээд хийгээд сууж байдаг хүн.Хулгай хийгчид хулгайчийг бариарай гэж том хашгирч гуугчидаг нь нийтэд илэрдэг төрх нь юм даа.Зэс ирээдүйд 20 дахин ханш нь өсөх магадлалтай болчихлоо.

[ 66.181.189.111 ]Зочин   • 11 сарын 26. 8 цаг 31 минут

Гэрээгээ цуцлаач дэлхийд ямар ганц Рио тинто уул уурхайн компани биш

[ 193.170.51.67 ]Ard   • 11 сарын 26. 17 цаг 27 минут

Gereeg tsutslahad yadaj l bayalagtaigaa bas örgvi vldene.

[ 193.170.51.67 ]Ard   • 11 сарын 26. 17 цаг 27 минут

Sanal neg bn

[ 103.11.192.133 ]иргэн   • 11 сарын 25. 12 цаг 03 минут

Багабанди гэж шуналын тулам монгол хүний эрх ашигийн төлөө бус өөрийнхөө төлөө л дуу хоолойгоо дугаргадаг байх даа. энэ муухай хүнийг эндээс зайлуулах чадал чансаа МАН-д одоогоор байхгүй байна даа.

[ 202.131.225.197 ]Зочин   • 11 сарын 25. 10 цаг 56 минут

bodohoor buhimddag sedev shu, gaigui nuhurluchihsun expatuud ni uursduu gaihaad bdagii shde odoo yaamaar ch yum

[ 202.55.191.130 ]zochin   • 11 сарын 25. 10 цаг 51 минут

manaihanii l baij bgaa tsarai yumda novsh gej,

[ 202.131.225.197 ]zochin   • 11 сарын 25. 10 цаг 50 минут

ene ch yostoi unen shu, end anh orohdoo yamar tsalintai bsan teruugeeree l yavaj bna, OT undsen tsalin shuu yumaa nemchdeguin bhda, gadaad ajilchid ni uursduu gaihdagii shde bid nariig, tamhinii tseg deer yariltsaj bgaad namaig hediig avdagii geheer ni undsen tsalin 1000$ arai hurehgui ee gesen chin tiimuu No good geed bgaam chin tegeed chi hediig avdagii gesen chin 11000-15000$ hoorond avdag rosteroosoo hamaarnaa l gej bna le, arai shu neeree, eh orniih ni bayalagiig huuhduud ni chiheriin mungu ugch achuulaad zuuj bgaa gedeg ug l sanaand orson

[ 202.179.21.250 ]зочин   • 11 сарын 25. 10 цаг 25 минут

Эх орноо худалдсан БАЯР Баярцогт нарыг цаазаар аваачээ.

[ 202.131.245.154 ]Гэрэл   • 11 сарын 25. 9 цаг 26 минут

Уул уурхай Монголчн ч Монгол хүний ч ирээдүй биш ямар ядмаг бодолтой сэтгүүлч бэ,Оюу толгойн талд ажиллад байгаа юм уу.

[ 192.82.80.62 ]зочин   • 11 сарын 24. 18 цаг 17 минут

Ерөнхийлөгч асан Багабанди Оюу толгойн компаний Удирдах зөвлөлд ажиллахдаа юу хийдэг хүн бэ? Монгол Ажилчдын цалин, эрх ашиг Багабандид огт хамаагүй бололтой. Мэдэхгүй бол мэддэг хүнд нь өгөх хэрэгтэй.


Коронавирусний эсрэг вакцины нэмэлт тунгийн тухай таны мэдэх ёстой 5 зүйл2 цаг 58 минутын өмнөАНУ-д коронавирусний эсрэг дархлаажуулалт эрчимчиж байна3 цаг 8 минутын өмнөМаргааш нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ3 цаг 18 минутын өмнөТусгай хэрэгцээт боловсролын чанар хүртээмжийг сайжруулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгууллаа3 цаг 28 минутын өмнөОУХМ Б.Шоовдор 3000 ам.долларын шагнал хүртэнэ3 цаг 40 минутын өмнөКоронавирусний эсрэг Япон вакцины туршилт үргэлжилж байна3 цаг 47 минутын өмнөАрдын уран зохиолч Б.Догмид: Би бусдын хэлсэн шиг хуучин өгүүлэгээрээ уралдаанд орж, өөрийгөө болон уншигч түмнээ доромжлох хүн биш3 цаг 58 минутын өмнөМ.Лхагвагэрэл дэлхийн шилдэг бөхчүүдийн халз барилдаанд оролцлоо4 цаг 16 минутын өмнөНийслэлийн төсвөөс 2 их наядыг танаж, 1.3 их наядаар батлва4 цаг 52 минутын өмнөД.Аргабилэг: Гурван настайгаасаа эхэлж суниалтын дасгал хийж эхэлсэн. Өдөр бүр хийгээд байвал дадал болчихдог5 цаг 6 минутын өмнөДэд төвүүдийг байгуулснаар хотын төвлөрөл буурна5 цаг 14 минутын өмнөСаид Моллай: Монгол хамгийн шилдэг, хамгийн агуу5 цаг 27 минутын өмнө[100 чухал сэдэв] - Монгол улсын хил5 цаг 38 минутын өмнөШилдэг өсвөрийн аврагчид тодорлоо5 цаг 45 минутын өмнөХакүхо Даваажаргалын таван дээд амжилтыг “Гиннесийн ном”-д бүртгэлээ6 цагийн өмнөТусгай хэрэгцээт иргэдэд зориулж "Тайван инээмсэглэл" шүдний кабинет нээв6 цаг 15 минутын өмнөСЭРЭМЖЛҮҮЛЭГ: 5, 10 настай хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, нас баржээ6 цаг 28 минутын өмнөЭМЯ: Сүүлийн 24 цагт 318 тохиолдол батлагдаж, хоёр хүн нас барлаа6 цаг 47 минутын өмнөДЭМБ-аас вакцингүй иргэдийг гадаад руу аялахгүй байхыг зөвлөлөө7 цаг 18 минутын өмнөО.Батбаяр:Омикроноор халдварласан 10 хүн 20 хүнд тараах эрсдэлтэй7 цаг 38 минутын өмнөӨнөөдөр болох барилдаанд зодоглох бөхчүүд7 цаг 58 минутын өмнөНэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна8 цаг 18 минутын өмнөБямба гарагт шинжилгээ авах цэгүүд8 цаг 33 минутын өмнөӨнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд8 цаг 44 минутын өмнөНефть импортлогчдоо дэмжиж, нэг улсын хараатаас салъя8 цаг 58 минутын өмнө"Бүргэдийн баяр" 2021 Өнөөдөр тохиож байна9 цаг 17 минутын өмнөНЭГ СЭДВЭЭР ТОЙМ: Экспортыг хязгаарласан Эрээний төмөр замын тээвэр Урд хөршийн сануулга уу9 цаг 33 минутын өмнөЭСЯ: Монгол охин хүчирхийлэлд өртсөнд туйлын харамсаж байна9 цаг 58 минутын өмнөТүүхэн товчоон: "Сэнгэ хунтайж"12-4, 7:40Их Британчууд төв талбайнхаа гацуур модны мөчрийг Борис Жонсоны үстэй жишив12-4, 7:10Д.Хаянхярваа төрдөө “үнсүүлж”,  хуулиар “сахлын будааг” нь шувтрав12-4, 7:00Энэ өдрийн зурхай12-4, 6:40Цаг агаарын урьдчилсан мэдээ12-4, 6:30Х.Хэрлэн УБТЗ-ын даргын ажлаа хүлээн авлаа12-3, 20:00Дөрвөн настай хүүхдүүдийг алгадаж, ёс бус харьцсан багшид сануулга өгч, цалингийн 20 хувиар торгоод байна12-3, 18:30“Омикрон” хувилбар вакцинд тэсвэртэй гэх мэдээлэл одоогоор байхгүй12-3, 18:16Замын түгжрэлийг бууруулах, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд цагдаагийн албан хаагчид хүрэлцдэггүй12-3, 18:00Хоёр жил үргэлжилсэн цар тахлын эрсдэлийг тогтворжуулж, эдийн засгийг тэлэх төсөв баталлаа12-3, 17:45Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн хэвийн ажиллагаа, зай хураагуурыг заавал шалгаж хэвшээрэй12-3, 17:30Маршалын гүүрнээс БЗД-ийн XI хороо хүртэлх унадаг дугуйн замын ажил бүрэн дууслаа12-3, 17:00

ШУУРХАЙ МЭДЭЭ: Хятадын тал Эрээний боомтын төмөр замын тээврийг тодорхойгүй хугацаагаар зогсоох шийдвэр гаргалаа11-28, 22:41 ЗУУНЫ ЛУЙВАР 1: Х.Бадамсүрэн Д.Үүрийнтуяа нарын Дубай дахь аялалын зардал12-2, 7:26 Ч.Хүрэлбаатар: Өчигдөр шөнө Д.Дагвадорж Увсын п.., дөрвөд, ална, тална гэж баахан дүвчигнэж11-6, 12:45 Шуурхай мэдээ: Эрдэнэт үйлдвэрийг 240 сая ам.долларын барьцаанд тавилаа12-2, 21:54 Xолимог тулаанч Э.Шинэчагтагa МУГТ Н.Төгсцогтыг зоджээ9-21, 10:50 3 сайдыг огцруулж 5 сайдыг шинээр өргөн барина11-29, 15:37 Р.Чингис үүрэгт ажилдаа орж ажил байдалтай танилцлаа11-13, 11:34 Л.Халтар сайд Засгийн хурлаас хөөгдөөд гарчээ10-13, 12:10 Төмөр замчид УБТЗ-ын албаны дарга Ж.Пунцагийн хөрөнгийг шалгахыг шаардлаа11-3, 11:56 Бокс Азийн АШТ: Б.Чинзориг, Э.Цэндбаатар, Х.Энх-Амар нар алтан медалийн төлөө тулалдана5-29, 10:54 Ерөнхий сайд аа, энэ бүхэн нотлогдвол Та хариуцлагаа хүлээж огцрох нь шударга ёсонд нийцнэ шүү9-9, 7:00 Турк-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн 2 зорчигчоос халдвар илэрч тусгаарласан уу11-29, 9:56 Халдварласан хүмүүсийн 75 хүртэл хувь нь нас бардаг вирусын дэгдэлт Энэтхэгт бүртгэгджээ9-8, 7:30 Засгийн газар “ШҮДНИЙ ӨВЧИН”-үүдээсээ САЛНА6-3, 9:34 С.Амарсайхан  Д.Сумъяабазар нарын зөрчил “мөлгөр биш хурц” болж, салхинд нь   Р.Чингис, Т.Гантөмөр нар туугдах уу10-18, 7:00 Жеймс Нейсмит "Энэ бол муу мэдээ, гэхдээ  ГАМШИГ биш" 11-28, 7:10 Зургаан тэрбумаар баригдах боломжтой махны үйлдвэрийг 57 тэрбумын зээлээр барих уу11-24, 7:00 Ц.Хүрэлбаатараас Х.Хэрлэн рүү, Төрийн айлчлалаас албан айлчлал руу…10-19, 10:16 Дaxиад нэг гишүүн xүчиpxийллийн асуудалд холбогдлоо11-1, 9:50 Д.Номинчимэг. Анандын уйлдаг хэсгийг үзээд дагаад мэлмэрсэн шүү5-10, 9:57 Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, Оросууд өөрсдөө өмчөө “манахаар” боллоо7-30, 10:03 МАН доторх зодоон буюу Plan Sum10-20, 14:15 С зөвшөөрөл хэмээх “мөнгөний машин”-ыг мөшгөхүй: Бөмбөлгөн тээвэр тойрсон авлигын сүлжээ10-13, 7:00 “Ховдын мафи”-ийн хэргээс УИХ-ын гишүүн С.Бямбацогт нарын хэргийг тусгаарлаж, 13 шүүгдэгчийг цагаатгалаа12-2, 13:33 "МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг Ерөнхийлөгчийн суудалд санаархаж, Н.Түвшинбаярыг гүтгэж байна" хэмээв6-4, 9:33 Энэ намрын баривчлагаа, нэгжлэгийн “эзэд”-ийг эргэн сануулахуй9-10, 7:00 МУГТ Э.Цэндбaaтарыг Боксын үндэсний шигшээ багaac хөөлөө9-8, 21:34 SOS: “МИАТ” ТӨХК Солонгосын шүүхэд ялагдвал "гэрээний гэрч" А.Гансүх, прокурор С.Алиманцэцэг нар яллагдах ёстой5-20, 12:11 Ховд аймаг руу явж байсан автобус шатжээ5-12, 12:11 Шадар сайд С.Амарсайхан, хотын дарга Ц.Сумъяабазар нарын “зодоон" Монголыг самрах уу?10-20, 12:45 Л.Халтар сайдын нууц тушаал ил боллоо10-13, 15:13 Монгол Оросын харилцаа Л.Халтараас болж хүнд байдалд орсныг С.А.Павлов ил тод мэдэгдлээ8-18, 10:50 ШУУРХАЙ: УБТЗ-ийн даргаар Х.Хэрлэнг томилохыг эсэргүүцэж төмөр замчид “ажил хаялт зарлана” гэжээ10-25, 14:37 Сайд асан Т.Мөнхсайханыг дэд сайдаар томилно10-19, 9:00 Коронавирусний хамгийн сайн вакциныг нэрлэжээ5-6, 15:50 МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамгаа аваад зугтсан гэнэ үү!!!6-2, 11:38 Хурдны замыг  “гурилдсан” “Чайна тэйсэжү сивил инженеринг групп”  267 сая долларын Төв цэвэрлэхийг барьж  байна6-11, 11:58 "Ноён Бондгор"-ыг ковидын хүндрэлийг давсан нууц9-20, 16:20 ШУУРХАЙ: Э.Энхбат начин ухаан орж, дохио зангаагаар ярьж эхэлжээ5-19, 13:48 "Египтийн Фараон"-ы алтаар дүүргэсэн бунхан олжээ10-18, 21:19 Д.Янжинхорлоо: Гэр орноо алдчихгүй юмсан гэж тэмцэж байна10-12, 10:43 Ж.Цогтсугар: Миний амьдралын сүүлийн 20 жилд архитай хийсэн тэмцэл байгаагүй тархины эсрэг тэмцэл байсан9-8, 7:00 Түгжрэлийг бууруулахын тулд автомашины лизингийн хүүг нэмж, тээврийн хэрэгслийн тоог хязгаарлах уу11-10, 11:04 ЭНЭ БАРИЛГЫН ЖИНХЭНЭ ЭЗЭН НЬ ХЭН БЭ?5-18, 9:50 ЦУВРАЛ:  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнгийн МАН-ын ургийн модонд нэмсэн  “нахиа”9-16, 7:00 Э.Бадар-Ууган: Боксоор хичээллэснээс хойш олимпын аварга болох хүртлээ төрсөн өдөр, хонхны баяр, зугаа цэнгээнд нэг ч удаа оролцоогүй9-9, 14:03 Сайдууд солигдож, Засгийн газар "Давхар дээл"-тэй болох нь тодорхой юм байна11-22, 12:39 Оросоос болж  Байденд бас нэг "толгойны өвчин" нэмэгдэв10-2, 7:20 Нямбаатарын нямбай "цэвэрлэгээ"8-16, 13:52 НЗД-ын орлогч Р.Чингис өөр ажилд томилогдох болсон тул ажлаа өгөхөөр болжээ10-21, 16:14 Г.Занданшатар нарын хариуцлага тооцох мэдэгдэл замхарч, УИХ уйдахаараа Засгаар оролддог байдал эцэс болсныг Ерөнхий сайд үйдлээрээ сануулав10-12, 7:00 БИДНИЙ НЭГ: Монгол Улсын гавьяат жүжигчин Б.Туяа10-22, 7:15 ХААН банкны зарагдсан хувьцааг хэн авсан бэ?11-12, 16:23 Говьсүмбэрийн удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авахаар хүч түрэн улайрч байна12-3, 14:32 Ч.Номин сайд 32 тэрбумаар БУРХАНЫ ХӨШӨӨ“-г бариулж эхэлжээ11-21, 11:22 Л.Оюун-Эрдэнэ: Хатуу хөл хорионд байсан өдрүүд түүх болон үлдлээ11-1, 14:45 Боксын Азийн АШТ: Манай гурван боксчин бүгд ялалт байгууллаа5-25, 9:01 Мардайн манаач: Монгол дахь нууц хотын амьдрал9-1, 11:40 “Баатар”-ын дүр бүтээгчдийн базаахгүй төрх10-21, 7:00 Л.Халтар сайдын хууль бус үйлдлүүдийг дэлгэв8-10, 15:50 З.Энхболд: Ажлаа мэдэхгүй МАНгар бацаанууд улсаа сүйрүүллээ9-23, 12:10 Женко Х.Баттулга УБТЗ-ын даргад өөрийн хүнийг зүтгүүлж эхэлжээ10-11, 11:50 Хэнтий аймгийн нөхөн сонгуульд Г.Дөлгөөн нэр дэвшихээр болсон уу?8-26, 19:19 Р. Эмүжин: Энэ төрд юм үзэж нүд тайлсан түшээ уг нь хэрэгтэй. Гэвч тэр нь Номин биш11-16, 11:30  Шойгу: НАТО манай хил рүү цэргээ байнга татаж байна10-24, 7:20 Авлига хээл хахуулийн хэрэгт холбогдон баривчлагдаж байсан Ш.Адьшаа гэж хэн бэ?10-29, 10:50 Л.Оюун-Эрдэнэ: Олон хүн цуглуулж, зохион байгуулалтын алдаа гаргасан байхыг үгүйсгэхгүй9-19, 12:31 Сонгуулийн дараа Н.Энхбаярын сэргэн мандлын “эрин” эхлэх үү6-8, 8:30 "Сахал" Д.Эрдэнэбилэг Асашёорюүгоор зуучлуулан "Хаан" банкны 60 хувийг авчээ11-3, 13:41 Чехийн Гран прид Монголын 8 боксчин медалийн болзол хангалаа5-7, 9:58 "Монгол бахархлын өдөр"-т зориулсан хүчит бөхийн барилдааныг цуцаллаа11-4, 19:24 Н.Ууганбаяр:Аялал жуулчлалын зорилгоор богино хугацаагаар ирэх гадаадын иргэдэд цахим виз олгоно5-7, 14:41 Н.Түвшинбаяр ОУОХ-нд "Намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно" гэжээ6-4, 9:50 Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын хүүгийн “Ай Ти Би” компани Замын-Үүдэд ноёрхлоо тогтоожээ7-2, 8:34 ШАТАХУУНЫ ХЯЗГААРЛАЛТ:  Бодит  хомсдол уу, “боловсон” шантааж уу9-25, 7:00 Н.Төгсцогт өөрийн тулаанаа үнэгүй гаргахаар болж, Монгол түмэндээ эрүүл энхийг хүслээ5-12, 14:41 Р.Чингис явлаа, Т.Гантөмөрийн ээлж хэзээ вэ10-25, 7:00 Монголын нүүрс “үнс” болох хугацаа дахин наашлав11-6, 7:00 Урчуудын эвлэлийн газарт шунасан барилгын компаний эзэн П.Ганбат хууль бус, луйврын аргаар МУЭ-ийн хорооны Ерөнхийлөгч болжээ!11-16, 14:06 УБТЗ-ын даргаар Х.Хэрлэнг томиллоо11-30, 20:29 Л.Халтар сайд аа, БАЯРТАЙ7-6, 11:21 Машин авч, макет харуулахаас хэтэрдэггүй төсөл8-27, 12:44 "Монгол мөрөөдөл" болох нь холгүй байгаа Эрээний боомт хэзээ нээгдэх нь монголчуудаас хамаарна11-9, 7:00 “Мөрөн чандмань эрдэнэ” ХХК-ийн Б.Эрдэнэбаатарын гурван тендер, 30 тэрбумын гүйлгээ хуулийнхны анхааралд өртжээ11-1, 7:40 МУАЖ Д.Ухнаа нас бараагүй11-4, 9:49 Хакүхо зодог тайлсан талаараа мэдэгдэл хийв10-2, 12:00 Б.Батбаяр: Нүүр ам судлалын сургуулиас санаачлан Монголд анх удаа 12,000 орчим хүнийг хамрах “ЭРҮҮЛ ШҮД - ЭРҮҮЛ МОНГОЛ” судалгааг хийж байна10-18, 12:34 Л.Оюун-Эрдэнэ өөрөө хүсдэггүй юм бол огцрохгүй...10-27, 8:40 "МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр үүрэгт ажилдаа орлоо" гэнэ үү5-28, 15:23 Бичлэг: МИАТ-ын ЗҮХ-ийн дарга С.Батсүх ажилтнаа бейсболын төмөр цохиураар цохиж танхайрчээ5-26, 12:44 Сү.Батболдын эхнэрийн дүү Б.Асралт “дархлагдсан” эрх мэдэлтэн болжээ6-17, 15:20 Хахууль өгсөнөө АТГ-т илчилсэн иргэнийг өөрийг нь ялагдагчаар татжээ11-16, 17:20 ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Элэгний хатуурлын үед илрэх шинж тэмдэг, урьдчилан сэргийлэх аргууд10-13, 7:10 Дорноговийн “Догшин хутагт”11-17, 16:55 Замын-Үүд, Эрээний хилийг тодорхойгүй хугацаагаар хаалаа10-14, 11:25 Ирьяа Халаш: Ардчилсан хувьсгалыг хүчээр дарах сонирхол байсан. Гэхдээ Ж.Батмөнх гуай зөвшөөрөөгүй11-12, 7:10 Дэлхийн аваргад барилдах бүрэлдэхүүн тодорлоо5-12, 8:55 Чи чадахгүй9-18, 9:32 Монголын супер охин М.Анхцэцэг 20 баримт5-27, 14:17 Ардын нам ард түмнийг "АЙДСААР" удирдаж байна уу?9-6, 7:00

Онцлох

Сэдэв