Энэ мэдээ хуучирсан буюу 2022-05-17 нд нийтлэгдсэн байна.

Хүлээлт ба эдийн засаг

5/ 17/ 2022    9 цаг 53 минут

1. Санхүүгийн зах зээлд

Америкийн инфляцын шинэ статистик 8.3% гэж зарлагдсан нь зах зээлийн хүлээлт 8.1%-ээс өндөр тоо байв. Зах зээл гэдэг нь хөрөнгө оруулалтын банк, институционал хөрөнгө оруулагчид, сангууд гэх мэт ихэвчлэн банк санхүүгийн байгууллагууд юм.

Эдгээр мэргэжлийн оролцогчид хүлээлтээс өндөр инфляцад үзүүлсэн эхний реакц нь дараагийн хүлээлт буюу “төв банк (Фед) бодлогоо илүү хурдтай чангалж болзошгүй” гэх болгоомжлол байв. Хэрэв суурь хүүг илүү хурдтай өсгөсөн тохиолдолд бусад хүү дагаад хурдтай өснө гэсэн үг. Мөн төв банк балансаа илүү хурдтай хумьсан тохиолдолд үнэт цаасны худалдан авалтаа эрчимтэй бууруулж, бондуудын үнэ унаж өгөөж нэмэгдэх нөхцөл бүрдэнэ. Энэхүү хүлээлт нь илүү эрсдэлтэй хөрөнгө оруулалт, тэр дундаа хувьцааны үнэ (крипто ч бас) унах хүлээлтийг нэмэгдүүлэв. Мөн эрсдэл бага ч өгөөжгүй алтны үнэ унах хүлээлтэд ч нөлөөлөв.

Зураг: Америкийн хөрөнгийн зах дээр арилжаалагддаг бүх хувьцааны үнийн сүүлийн 1 сарын хөдөлгөөн

зураг
 

Нэгэнт зах зээл дээр үүссэн хүлээлтийн энэхүү гинжин урвал санхүүгийн бүх л суваг, хэрэгсэл дээр биеллээ олж, үнийн тохиргоонууд хийгдлээ. Үүнийг засгийн газрын үнэт цаасны ѳгѳѳжбондуудын спредхувьцааны индексам.долларын индекс, үнэт металлын спот болон фючьерс ханшийн хөдөлгөөнөөс харах боломжтой. Зээлийн хүү (жишээ нь моргеж) дээр ч харагдана. Биткойн ч унаж "инфляцын хедж" биш болж таарав, стейблкойнууд ч унав. Улаанаар эргэлдсэн шуурга шиг зах зээлийн энэхүү хариу үйлдлийг хальт харахад замбараагүй хөдөлгөөн шиг санагдана. Гэхдээ ард нь нарийн уялдаа холбоо, зүй тогтолтой мөнгөний эргэх процесс явагдах бөгөөд энэ бүхэн ХҮЛЭЭЛТ дээр суурилдаг.

2. Бодит эдийн засагт

Хүлээлт санхүүгийн зах зээл төдийгүй, бодит эдийн засагт оролцогчдын хувьд ч үйл хөдлөлийг нь чиглүүлэгч чухал хөтөч болдог. Эдийн засгийн оролцогчид гэдэг нь хэрэглэгч иргэн, үйлдвэрлэгч компани аж ахуйн нэгж эсвэл бодлого боловсруулагч/ зохицуулагч төр байж болно. Ирээдүйн талаарх эерэг эсвэл сөрөг хүлээлт нь мөнгөтэй холбоотой шийдвэрүүдэд нөлөөлж, үйл хөдлөл болон хэрэгжсэнээр үр дүн нь статистик тоонд тусгалаа олдог. Иймд ажилгүйдэл, инфляц, эдийн засгийн өсөлт гээд одоогийн макро тоонууд бол иргэд, компанийн захирлууд, эсвэл бодлого тодорхойлогчдын аль хэдийн гаргасан шийдвэрийн л үр дүн юм.

Жишээ нь, иргэдийн хувьд “ирээдүйд бодит цалин өсөхгүй нь” гэх хүлээлт хэрэглээнд нөлөөлөх нь гарцаагүй. Сүүлийн үеийн түүвэр судалгааны үр дүнгүүд олон улсад хэрэглэгчийн сентимент унасныг харуулж байгаа нь дэлхий дахинд идэвхжиж буй инфляцтай шууд холбоотой (жишээ нь Мичиганы их сургуулийн түүвэр судалгаанаас харахад Америкийн хэрэглэгчийн итгэл 2008-09 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийн доод түвшин рүү ойртоод буй). Үнийн өсөлт иргэдийн нэрлэсэн орлогын өсөлтийг идэж, бодит орлогод сөргөөр нөлөөлөх тул хүмүүс мөнгөө үрэх бус хэмнэх шийдвэрт хүргэж болно.

зураг
 

Харин бизнес эрхлэгчдийн хувьд, тодорхой бус байдал өндөр үед том хөрөнгө оруулалтуудаа царцаах, хойшлуулах нь түгээмэл. Санхүүжилт босгоод, хүн ажиллуулж төсөл хэрэгжүүлээд, бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээл дээр амжилт олно гэдэг итгэл сул үед ийм эрсдэлээс зайлсхийх нь аргагүй. Олон улс оронд цар тахал, геополитикийн асуудал дунд хувийн секторын хөрөнгө оруулалтууд өсөлтгүй болж байгаа нь санамсаргүй хэрэг биш болов уу.

Сүүлийн саруудад хэрэглээ болон хөрөнгө оруулалт саарснаар дэлхийн гол эдийн засгуудад идэвхжил сулрах процесс өрнөж байна (ДНБ-ийг бүрдүүлдэг эдгээр 2 хүчин зүйл дээр нэмээд олон улсын худалдаа мөн асуудалтай байгаа нь дэлхийн эдийн засгийг хойш татах том хүчин зүйл болж буй). Гэтэл инфляц дэлхий дахинд өндөр байгаа тул төв банкууд бодлогоо чангалж, харин засгийн газрууд цар тахлын үед эдийн засгаа дэмжихийн тулд зарлагаа өсгөж, өрөө нэмсэн тул дахиад орон зай хязгаарлагдмал болсон. Улмаар судалгааны байгууллагууд эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж, стагфляцын эрсдэл нэмэгдээд буй. Бодит эдийн засагт өрнөж буй энэ бүх процессын эхлэлийн цэг нь дахиад л ХҮЛЭЭЛТ юм.

3. Хүлээлтийг удирдах нь…

Санхүүгийн зах зээл ч тэр, бодит эдийн засаг ч тэр ийнхүү хүлээлтээс ихээхэн хамаарч байна. Тэгвэл хүлээлтийг хэрхэн, яаж тогтвортой байлгах вэ гэдэг нь нэг талаас шинжлэх ухаан, харин нөгөө талаас урлаг гэж хэлж болно. “Яагаад шинжлэх ухаан бэ” гэхээр эдийн засаг, санхүүгийн зүй тогтлууд нь ардаа онолтой, томьёотой, сурах бичигтэй – гэхдээ энэ харьцангуй амархан хэсэг нь. Харин “яагаад урлаг вэ” гэхээр хүлээлт нь өөрөө хүний сэтгэлзүй дээр тогтдог. Сэтгэлзүй бол айдас паник, баяр хөөр, догдлол эмоц гээд шууд логикоор удирдахад хэцүү зүйлс юм. Зах зээлийн сэтгэлзүй бол 1 биш маш олон хүний сэтгэлзүйн байдлын нийлбэр бөгөөд Ж.Кейнсийн хэлснээр хүний логик гэхээсээ "Амьтны мөн чанар (Animal spirits)"-аар хөтлөгдөх тул таамаглахад боломжгүй шахуу байдаг. Санхүүгийн зах зээл болоод эдийн засгийн хамгийн хүнд бөгөөд сонирхолтой хэсэг нь энэ юм. Энэ бол тусдаа том сэдэв тул дараа авч үзье.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ6 цаг 45 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ7 цагийн өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна7 цаг 17 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна7 цаг 22 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна7 цаг 27 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна7 цаг 31 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр7 цаг 33 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube