Энэ мэдээ хуучирсан буюу 2022-06-20 нд нийтлэгдсэн байна.

Ч.Отгочулуу: Монголд дарга ангийнхан тарвалзаж байна

6/ 20/ 2022    13 цаг 41 минут

АН “4:11 мэдээллийн цаг”-аа өнөөдөр Төрийн ордонд хийлээ.

 АН-ын дэд дарга Ч.Отгочулуу, ЕНБД Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийж, өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал, ҮХНӨ-тэй холбоотой асуудлаар эрх баригч намын барьж байгаа бодлогыг эсэргүүцэв.

АН-ын дэд дарга Ч.Отгочулуу:

Эдийн засгийн нөхцөл байдал цагаар мууддаг боллоо. Шатахууны үнэ ахиад өслөө. Үнийн өсөлт хяналтаас гарах нөхцөл бүрдчихлээ. 2012-2015 онд үүнээс хүнд нөхцөл байдал Монгол Улсад тулгарч байлаа. Нүүрсний үнэ 26 ам.доллар, зэсийн үнэ 4500 доллар, нефтийн үнэ 120 ам.доллараас буудаггүй байсан. Тийм хүнд үед зах зээлд эрх чөлөөг нь өгөх замаар шатахууны үнийг тогтвортой барьж чадсан. Гэтэл өнөөдрийн Засгийн газар гадаад орчинд бүх бурууг тохож, бэртэгчин бодлого явуулж байна. Ковид, ОХУ-Украины дайн гараад багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд зохицуулалт хийх боломжтой байсан. Өнөөдөр гадаад орчинд эдийн засгийн нөхцөл байдал хүндэрлээ. Дэлхийн эдийн засагт том хямрал үүсээд Монголд нөлөө нь мэдэгдэх нь хэдхэн сарын хугацаа байна. Гэтэл өнөөдөр Монголд дарга ангийнхан тарвалзаж, дунд ангийнхан үнэхээр туйлдаж байна. Гэмт хэргийн статистик харвал өмнөх оны мөн үеэс хоёр дахин өссөн байна. Үүнд өмчийн эсрэг гэмт хэрэг буюу хулгай дээрэм зонхилсон байна. Нөхцөл байдал хүнд байхад манай дарга нар морь малаа эргэж, сонгуулиар дагуулж явах бөхөө тэтгэхээр хөдөө явчихлаа. Үүндээ зориулж хууль  хүртэл баталлаа. Залуус ирээдүйдээ итгэхгүй боллоо. Гадаадад байгаа залуусын Монгол руу явуулж байгаа мөнгөн дээр манай эдийн засаг тогтож байна. Хамгийн ноцтой нь хүүхдийн мөнгө олгодог ирээдүйн өв сан маань ирээдүйн өр сан болсон. Гэтэл хүүхдийн мөнгө тараахтай тэнцэх хэмжээний мөнгөөр эрх баригчид дарга ангийг тендерийн болон хөшөөний мафийг угжиж байна.

Өнөөдрийн 20 настнууд маань 50 нас хүртлээ ажилгүйдэл ядуурал нүүрлэсэн социализмын үеийнх шиг өлөн зэлмэн амьдрах нөхцөлийг МАН бүрдүүлчихлээ гэдгийг хариуцлагатайгаар хэлье.

АН-ын бүлгийн хуулийн зөвлөх О.Баасанхүү:

-АН-ын хуулийн багт тагнуул, хууль шүүхийн байгууллагад ажиллаж байсан хуульчид ажиллаж, ҮХНӨ-той холбоотой асуудлаар бид эрх баригчдыг анхааралтай ажиглаж байна. Бидний зүгээс Г.Занданшатарын ноцтой асуудлыг удахгүй гаргаж тавина. Ордны хуйвалдаанаар төрийн эрх мэдлийг авах гэсэн хүмүүс Үндсэн хуульд халдахыг зөвшөөрөхгүй. Тэр тусмаа зарим нэгэн этгээдүүдтэй нийлж АН-ын бүлэгт халдлаа. Гадаадад суугаа элчин сайд нар нь ажлаа хийж чадахгүй байна. УИХ-ын бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадамжгүй байна. Иймэрхүү байдалтай байвал УИХ-ыг тараана.

АН-ын ЕНБД Ч.Өнөрбаяр:

-2019 онд эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийгээд сүртэй мэдэгдэл хийсэн. Гэтэл авлига, эдийн засгийн хямрал бүх юмны бурууг Үндсэн хууль руу чихээд өнгөрөх гэж байна. Г.Занданшатар даргад анхааруулахад Та бол Үндсэн хуулийг хамгаалахад манлайлах үүрэгтэй. Хоёр жилийн өмнө баахан юм хийгээд Үндсэн хуулийг арван жил хөдөлгөхгүй гэж ярьж байсан. Гэтэл ахиад тонгочуулах гэж байна. Үндсэн хуулиар оролдоно гэдэг бол Монгол Улсаар тоглох гэж буй хэрэг шүү. Үүнийг бид хэзээ ч зөвшөөрөхгүй гэв.

 

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.72.228Зочин   • 2022, 7 сарын 25. 22 цаг 24 минут

3 мал зарна



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ9 цаг 49 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ10 цагийн өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube