Улсын хэмжээнд 8 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар 119364 тн шатахууны нөөцтэй байгаагаас А-80 автобензин 7533 тн буюу 45 хоногийн, АИ-92 автобензин 33437 тн буюу 25 хоногийн, АИ-95 автобензин 4691 тн буюу 35 хоногийн, ДТ 71600 тн буюу 26 хоногийн, онгоцны түлшний 28 хоногийн нөөцтэй байна.
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 58574 тн шатахууны үлдэгдэлтэй байгаагаас А-80 автобензин 1303 тн, АИ-92 автобензин 18672 тн буюу 20 хоногийн, АИ-95 автобензин 3164 тн буюу 43 хоногийн, ДТ 33358 тн буюу 30 хоногийн хэвийн нөөцтэй байна.
Манай улс он гарсаар нийт 1,127.0 мян.тн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон. Үүнд А-80 автобензин 22.1 мян.тн, АИ-92 автобензин 371.7 мян.тн, АИ-95/98 автобензин 17.0 мян.тн, ДТ 568.1 мян.тн, онгоцны түлш 18.7 мян.тн, Жет А-1 21.4 мян.тн, бусад 107.8 мян.тн байна гэж УУХҮЯ-наас мэдээлэв.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.