Энэ мэдээ хуучирсан буюу 2022-09-02 нд нийтлэгдсэн байна.

Ж.Бат-Эрдэнэ: Улаанбаатар-Дарханы замын захиалагч, гүйцэтгэгчийн дунд үүсээд байсан асуудал бол шийдэгдсэн

9/ 2/ 2022    12 цаг 48 минут

Н.УУГАНБАЯР

Засгийн газрын 2022 оны дөрөвдүгээр сарын 27-ны хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ЗТХ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэд Дарханы замын бүтээн байгуулалт дуусаж, ашиглалтад орох хүртэлх хугацаанд тухайн байршилдаа ажлын хэсгийг ахалж ажиллахыг үүрэг болгосон. Бид Зам тээврийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг ажлаа хүлээлгэж өгөхөөс өмнө Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаар тодрууллаа.
-Та Дарханы замын бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж, ашиглалтад оруулах үүрэг Ерөнхий сайдаас хүлээж, талбай дээр ажиллаж байгаад ирлээ. Тэгэхээр иргэдийн дунд хүлээлт, бухимдал үүсгэсэн Дарханы замын бүтээн байгуулалтын ажлын явц ямар байна вэ?
-Улаанбаатар-Дархан чиглэлийн 202 км автозамын бүтээн байгуулалтын ажлыг газар дээр нь удирдан зохион байгуулах үүрэг хүлээн тавдугаар сарын 7-ноос эхлэн ажиллалаа. Тавдугаар сард Улаанбаатар-Дархан чиглэлд 90 гаруй км шороон зам байсан. Харин нэгдүгээр хэсэг 37 км, гуравдугаар хэсэг 45 км, тавдугаар хэсэг 28-30 км замын хатуу хучилтыг хийсэн байсан. Хоёр болон дөрөвдүгээр багц бүрэн орхигдсон байдалтай байв. Өмнөх гүйцэтгэгчээр шалгарсан компани нь ажлаа гүйцэтгэж чадахгүй, гэрээ нь цуцлагдсаны улмаас 2021 оны аравдугаар сард ахин сонгон шалгаруулалт явуулж, гэрээ байгуулсан. Тэгэхээр дөрөв хоёрдугаар багц дээр энэ онд Азийн хөгжлийн банкин дээр ажил эхлээд байгаа юм. Улаанбаатар- Дарханы автозам дээр нэг чиглэлийн хоёр төсөл хэрэгжиж байгааг иргэд маань тэр бүр мэдэхгүй байх л даа. Нэг нь, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хуучин замыг шинэчлэн сайжруулах 71 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл. Нөгөөх нь, Европын сэргээн босголтын банкны санхүүжилттэй шинээр автозам барьж байгуулах 121 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл. Хоёр төсөл тус бүр таван багцад хуваагдсан нийт 10 багцаас бүрдсэн. Улаанбаатар-Дарханы замын бүтээн байгуулалт дээр цар тахал, хил боомт хаагдсан, хязгаарлалттай холбоотой олон саад бэрхшээл гарсныг бүгд мэднэ. Үндсэндээ тендерт шалгарсан гадаадын гүйцэтгэгч компаниуд өөрсдийн тоног төхөөрөмж, хүн хүчийг оруулж ирэх боломжгүй болсон. Тиймээс тухайн гүйцэтгэгч компанид ажиллах боломж нөхцөл нь ч бүрдээгүй. Харин дотоодын зах зээлээс туслан гүйцэтгэгч авч ажиллуулах ажиллагаанууд нь маш удаашралтай хийгдсэн. Учир нь, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын далангийн бүтээн байгуулалтын төсөвт өртөг нь төмөр замын далангийн төсөвт өртгөөс даруй хоёр дахин бага. Тийм учраас чадвартай, чадалтай, өөрсдийн тоног төхөөрөмж, хүний нөөцтэй аж ахуйн нэгжүүд түлхүү төмөр замын бүтээн байгуулалтын ажил дээр ажиллаж байна. Харин хүн хүч, тоног төхөөрөмжийн хувьд арай боломжгүй компанийг нь Дарханы зам дээр ажиллуулахаас өөр аргагүй болсон. Өөрөөр хэлбэл зүй ёсоор хэрэгцээ шаардлага гарч ирсэн байна. Ажил удааширсан шалтгаан нь нэгдүгээрт санхүү, хоёрдугаарт төсөвт өртөгтэй шууд холбоотой. Гуравдугаарт мэдээж, цар тахал, хил гаалийн асуудлаас үүдэлтэй.
- Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр автозамын бүтээн байгуулалтын ажил явагдаж байгаа. Олон нийт бол санхүүжилт шийдэгдсэн байтал ажил нь яагаад удаашраад байна вэ гэсэн шүүмжлэл түлхүү байгаа?
-Тийм ээ, санхүүжилт бүрэн шийдэгдэж байж сонгон шалгаруулалт явагдана. Нэг талаар олон нийтэд очиж байгаа мэдээлэл оргүй биш ортой. Гэхдээ энэ санхүүжилт яаж олгогддог юм бэ гэхээр маш нарийн процесстой. Тухайн гүйцэтгэгч хийж байгаа ажлынхаа эзэлхүүнээс хамаарч санхүүжилтийн саналыг хяналт тавьж байгаа газартаа явуулдаг. Өөрөөр хэлбэл, нийт санхүүжилтийнхээ гуравны нэгтэй тэнцэхүйц ажил хийсэн байвал санхүүжилт авах хүсэлтээ хяналтын байгууллага руу явуулдаг. Хяналтын байгууллага нь хүсэлт хүлээж аваад ажлыг хянаж нягтлаад төслийн нэгж рүү явуулна. Төслийн нэгж хянаад захиалагч буюу ЗТХЯ руу ирүүлдэг. ЗТХЯ хянаад Сангийн яам руу тэндээс банк руу гэх зэргээр явсаар гүйцэтгэгчид хүрдэг. Санхүүжилт хүсээд нийт 56 хоногийг дараа хэрвээ ажил нь шаардлага хангаж байна гэж үзвэл мөнгө нь орж ирдэг.
-Гүйцэтгэлээс хамаарч санхүүжилт олгодог энэ процессоос болоод гүйцэтгэгчид замын ажлаа тодорхой дэс дараалалтай эхлүүлэлгүй бүх замыг асфальтыг хуулчихсан. Үүнээс болоод иргэдэд багагүй чирэгдэл учирч байна шүү дээ?
- Иргэд олон талаас нь харж, шүүмжилж байгаа. Мэдээж авах юм байлгүй яахав. Улаанбаатар-Дарханы зам бол Монгол Улсад хамгийн анх удаа баригдаж байгаа нэгдүгээр зэрэглэлийн зам. Өмнө нь Улаанбаатар хотыг аймгийн төвүүдтэй холбох автозамуудын ажил хийгдэж байсан л даа. Гэхдээ тэр замын ажлуудыг бодвол техникийн хийцийн хувьд маш хүнд, 100 тоннын даацтай, нэг талдаа хоёр урсгалтай, хоёр эгнээтэй зам. Тийм учраас бүтээн байгуулалтын ажилд оролцож байгаа компаниудаас техник технологийн болоод боловсон хүчин удирдлага зохион байгуулалтын хүч нэлээн шаардаж байгаа юм.


Энэ автозамыг барих төслийн нийт хугацаа 24 сар байдаг. Үүний 480 хоног нь ажлынх. Гэтэл 360 нь зөвхөн далан байгуулахад зарцуулагдана. Нийт төслийн хугацааны 66 хувь байгаа биз. Нийт ажлын 60-65 хувь гэсэн үг. Гэтэл нийт төсвийн 19 хувь. Ийм учраас эхний шатны далан байгуулах ажил өртөг багатай учраас зарим талаар санхүүжүүлэгч байгууллагад саналаа өгөхдөө цаг алдаад байдаг.

Энэ хугацааг хэрхэн нөхөх вэ гэхээр зарим талаар тухайн компани өөрөө санхүүжилтээ гаргаад явах шаардлагатай болдог. Ийм асуудлууд үүсээд байсан учраас Засгийн газраас бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхэд бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүл хэмээн онцгойлон дэд сайдыг томилсон юм. Жишээ нь, миний бие гэхэд санхүүжилттэй холбоотой асуудлаар гүйцэтгэгч буюу сонгон шалгаруулалтаар шалгарсан Хятад компанийн төв офиссын удирдагуудтай 4-5 удаа цахим уулзалт хийсэн. Байдал ийм байна, ажил чинь бодит байдал дээр ингэж явагдаж байна, та нарын зүгээс санхүүжилтээ гаргаад ажлаа явуулаач гэж. Тухайлбал, долдугаар сарын 2-нд Ерөнхий сайд Дарханы зам дээр ажилласан. Долдугаар сарын 5-нд ерөнхий гүйцэтгэгч компанийн удирдлагуудыг дуудаж байгаад протколоор гэрээ байгуулсан. Жишээ нь, нэг аж ахуйн нэгжийн удирдлагатай ярилцаад долдугаар сарын 13-ны өдөр та нар хоёр сая доллар оруулж ир. Энэ мөнгө чинь ийм ажилд зарцуулагдана. Та нар наймдугаар сарын 1 гэхэд 3 сая ам.доллар оруулж ирвэл ийм хугацаанд ийм ажил хийж чадна хэмээн проткол байгуулаад бүхий л боломжоороо ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийт далангийн ажил 70-80 хувьтай болсон. Зарим хэсгүүд дээр хучилт хийгдсэн. Улаанбаатар-Дарханы замын санхүүжилт, нийт ажил, үүсч байгаа асуудалтай холбоотой ийм мэдээлэл өгөхөөр байна.
-Тэгвэл энэ жил ашиглалтад оруулах боломж байгаа юу гэдэг асуултад та хариулж өгөөч?
-Энэ жил ашиглалтад оруулах бүрэн боломжтой. Ядаж хоёр эгнээгээрээ холбогдох боломжтой. Дөрвөн эгнээтэй хоёр зам явж байгаа шүү дээ. Далангийн ажил дуусчихаар үйлдвэрлэлийн процессын ажил эхэлсэн. Замын дээд талын гурван үений ажил эхэлж байна гэсэн үг. Далангийн шороог цементээр бэхжүүлнэ. Дөрвөн хувийн цементээр бэхжүүлж, нягтруулахаар 20 см үе гарна. Тэгээд буталсан чулууг цементээр бэхжүүлнэ. Шороогүй. Энэ бол үйлдвэрээс зам дээр тавигдана. Өөрөөр хэлбэл, энэ нь үйлдвэрлэлийн процессын ажил явагдаж байгаа юм. Ямар ч байсан хоёр эгнээгээр нь солбиод оруулах техникийн болон үйлдвэрлэлийн боломж бүрэн бүрдсэн.

Хамгийн гол нь энэ үйлдвэрлэлийг ажиллуулахын тулд түүхий эдийг таслахгүй байх ёстой. Цемент, битум тасрахгүй, техник үйлдвэр нь зогсохгүй ажиллах ёстой.


-Түүхий эдийн хэдэн хувийг дотоодоосоо хангаж байгаа вэ. Хил гааль боомтоос үүдэж, гацсан зүйл байна уу?
-Цемент бол дотоодоос хангаж байна. Хэрэглээний хувьд цементийг хоёр үе явдаг. Шороотой, чулуутай багсармал хоёр үе явна. Ойролцоогоор 200-225 метр газарт 100 тонн цемент ордог. Өндөр даацын, олон улсын зам учраас техникийн хийц бол үнэхээр ажиллагаатай.
-Таныг тавдугаар сард очиход жишээ нь далангийн ажил хэдэн хувьтай байсан юм бэ?
-Дээрх үйлдвэрлэлийн процессын ажлыг гурван сарын дотор хийчих боломжтой. Тавдугаар сард очиход далангийн бүтээн байгуулалт ойролцоогоор таван хувьтай л байсан. Сая нийт замын ажлыг харж байхад зарим газраа 40 хувьтай байгаа ч нийт трассын хувьд далангийн ажил хийгдсэн гэж болно.
- Сая үерийн ус даахгүй, хучилт хийсэн зам нь хуурлаа гэх асуудал гарсан. Энэ талаар та ямар тайлбар өгөх вэ?
-Үер бол болсон. Гүйцэт хучиж амжаагүй хэсгийн асфальт доогуур ус ороод эвдрэл үүссэн асуудал гарсан. 25-35 метр орчим талбай байсан. Зам бол цаг агаартай өрсөж хийдэг ажил. Асфальтаа хагас дутуу хийгээд технологи алдагдсан л бол байгалийн шалгалтаар л дүн тавьчихна.
-Ерөнхий сайд Улаанбаатар-Дарханы зам дээр очоод гүйцэтгэгч компаниудыг нэлээн шахаж байсан. Энэ нь хэр нөлөөлсөн бэ?
-Тэр ажлын үр дүнд Хятадын талтай ярилцаж, хэлэлцэх асуудлаа нэлээн шуурхай шийдсэн. Тиймээс ажил урагштай явж байгаа гэж болно. Тал талдаа л хичээж ажиллаж байна. Ерөнхий сайдын өгсөн үүрэг даалгаврын дагуу гурав хоногийн дотор гүйцэтгэгч компанийн удирдлагууд, гадаад төсөл хариуцсан албан тушаалтнуутай цахим хурал хийгээд явсан. Яг өнөөдрийн байдлаар 2 дугаар багц буюу 45 км шороон зам байсан төслөөс шороон зам нь 28 км үлдсэн байна. Ирэх долоо хоногт 8 км-ээр багасна. 4 дүгээр багц дээр Баруун хараагийнх 10 км хучигдсан. Удахгүй нээнэ. 45 км-ээс 33 км үлдсэн. Ирэх долоо хоногийн сүүл гэхэд нийт 53 км газарт шороон замаар явна гэж ойлгож болно.
-Улаанбаатар-Дарханы замын ажлын сонгон шалгаруулалттай холбоотойгоор тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байсан зарим хүмүүсийг шалгаж эхэлсэн?
-Дарханы замын тендер шалгаруулалттай холбоотой хууль бус үйлдлүүд гарсан эсэхийг шалгахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.
Нэгдүгээрт, тендер сонгон шалгаруулалттай холбоотой ажлууд хууль хяналтын байгууллага дээр явж байгаа. Буруу зөвийг нь хууль хяналтын байгууллага тодруулах нь зөв. Миний хувьд хариуцлага тооцохоор тэнд очоогүй. Ажлыг нь хэрхэн эрчимжүүлэх вэ, ямар удирдлага зохион байгуулалт тэнд дутаж байна, цаг хугацааг нөхөх боломж байна уу гэдэг талаас нь ажилласан. Үндсэндээ ямар хэмжээний ажил байна, ямар хугацаанд хийх боломж байна гэдэг талаар нарийвчилсан төлөвлөгөөг хамтран боловсруулаад ажиллаад явсан.Тэрний дагуу өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг хянаад явж байна. Нэлээн ахиц гарсан.

Хоёрт, нэг компанид хоёр багц өгсөн. Товчоор хэлбэл, барахгүй ажил үүрүүлсэн. Энэ нь алдаа болсон юм болов уу гэж хардаг. Гэхдээ Монгол Улсын сонгон шалгаруулалтын хууль нь ч ийм байдалд хүргэсэн байж болох.Цаасан дээр хамгийн бага үнэ санал болгосон аж ахуйн нэгжийг шалгаруулдаг шүү дээ.

Цаасан дээр бичсэн нь бодит болж хэрэгжихгүйгээс төсөл дампуурдаг.

-Та энэ жил ашиглалтад оруулах боломж бол бий гэлээ.Гэхдээ хүндрэлтэй асуудлууд бүрэн шийдэгдэж чадаагүй. Наад зах нь хил гаалийн асуудал байна?
-Гэрээгээр бол 2023 оны аравдугаар сард ажил дуусах ёстой. Бид энэ жил багтаана гэсэн зорилт тавьж, ажлыг шуурхайлах зорилготой л ажиллаж байна. Үндсэндээ захиалагч, гүйцэтгэгчийн дунд үүсээд байсан асуудал бол шийдэгдсэн. Гэхдээ хүндрэлтэй асуудал бий. Техникийн сэлбэгийн асуудал бол өдөр тутмын бэрхшээл. Нэг багц дээр ойролцоогоор 150-180 техник, 280 орчим хүн ажиллаж байгаа том бүтээн байгуулалтын ажил.

 

 





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube