Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-06 нд нийтлэгдсэн байна.

Хөдөлгөөнт зургийн авьяаслаг зураач

10/ 6/ 2022    7 цаг 44 минут

“Зууны мэдээ” сонин “Залуус” буландаа чөлөөт уран бүтээлч Э.Хас-Эрдэнийг онцоллоо. Түүний хувьд уран зургийг хүсэл сонирхлоо болгосноос гадна Монголд хөгжиж буй анимейшны авьяаслаг зураач юм.

 

Киноны зураачаар ажиллах нь зураг зурахаас ялгаатай

 

-Миний хувьд багаасаа зураг зурах дуртай, зав гарвал хүссэн зүйлээ зурдаг байсан. Ээжийн маань  аав их гоё зурдаг гарын уртай хүн байлаа. Анх өвөөгөө дагаж зурж сурсан. Зурсан зургуудаа  харахаар урам зориг авч, өөртөө итгэх итгэл нэмэгддэг. Хүн дуртай зүйлээ хэзээ ч орхидоггүй юм билээ. Тиймээс өдөр бүр жаргаж хөдөлмөрлөдөг. Оюутан байхдаа найзтайгаа Хүүхэлдэйн театрын сэргээн засварлалтын ажилд оролцсон юм. Энэ үед гурав хоног орон сууцны машины зогсоолд цаас дэвсэж унтаад зургаа дуусгасан түүхтэй. Зургаа л зурж  байвал ямар ч саад бэрхшээл хэцүү санагддаггүй. Мэргэжилдээ дэндүү хайртай.  Одоогоор анимейшн болон киноны зураачаар ажиллаж байна. Анх “One nigth” кинонд зураачаар ажилласан. Мөн “Ноён эмэгтэй”, “1990” зэрэг дэлгэцийн бүтээлд ажиллаж туршлага хуримтлууллаа. Киноны зураачаар ажиллах нь зураг зурахаас ялгаатай. Тухайлбал, кинонд агуй байх ёстой гэхэд түүнийг нь хөөсөөр хийж, орчныг нь бүрдүүлдэг. Энгийнээр ойлгоход  зураад бэлдсэн загварыг бодит болгоно гэсэн үг. Түүхэн кинонд ажиллалаа гэхэд хуучны эдлэл хэрэглэл  нь  олдохгүй байвал зураач өөрөө урладаг онцлогтой.  

 

“Eeten mur film”-ийн уран бүтээлч

 

-“Eeten mur film”-тэй холбогдсон түүх гэвэл анх сошиалаар ажлын зарыг нь харсан. Тэгээд л очиж уулзаад ажиллаж эхэлсэн дээ. Захирал маань монгол ёс уламжлалыг их дээдэлдэг. Тиймээс ч студийн маань нэр их онцлогтой. Тайлбарлавал монгол гутал ээтэн хэлбэртэй байдаг нь чулуунд бүдэрдэггүй, өвс ургамал дээр гишгэхэд үндэс нь тасарч унадаггүй. Харин  энгийн гутал нь чулуунд бүдэрдэг, ургамлыг үндсээр нь тасалдаг. Үүнийг ухамсарлаж студиэ “Eeten mur film” хэмээн  нэрлэсэн юм билээ. Одоогоор манайх “Days of ub” цуврал анимейншн гаргахаар ажиллаж байна.Тус бүтээл нь насанд хүрэгчдэд зориулсан. Уран бүтээл бүр өөр өөрийн тодорхой зорилго, агуулгатай. Манай студийн  хийж буй цуврал  хөгжилтэй боловч үзэгчдэд сургамжтай. Нэг цуврал нь 20 ангитай. Бидний зорилго бүрэн хэмжээний анимейшнээ гаргаад кино театруудаар үзэгчдэд хүргэх. Миний ажлын явц нь цуврал бүтээлийн зургаа зурахдаа зохиолоо уншиж  дүрээ гаргадаг. Дараа нь  дүрээ сайжруулж компьютер руу оруулаад зурдаг.

 

Зурах дуртай сэдэв нь харь гараг

 

-Зураач хүнд  авьяас,  тэвчээр, уран сэтгэмж чухал. Зураад л байвал илүү дадлагажиж туршлагатай болно. Удаан зурахгүй бол төсөөрөх аюултай. Мөн сэтгэж бодсон зүйлээ буулгаж зурах нь ажиллагаатай. Тиймээс сайн судалгаа хэрэгтэй. Залуу уран бүтээлчийн хувьд зурах дуртай чиглэлээсээ хамаараад үлгэр дуурайлал авдаг зураачтай байдаг. Тухайлбал, миний хувьд Санкт-Петербург хотод И.Е.Репинийн академийн багшаар ажиллаж байсан, зураач Б.Отгонтүвдэн болон зураач Д.Мөнх нарыг хүндэлж, бүтээлүүдийг нь үзэх дуртай. Учир Б.Отгонтүвдэн зураач реалист чиглэлээр бүтээлээ туурвидаг. Эдгээр уран бүтээлчид нь миний зурах дуртай, сонирхдог чиглэлээр бүтээл урладаг. Урлагийн сургуульд сурч байхад манай багш “Сайн зураач хулгайч байх хэрэгтэй” гэж хэлдэг. Энэ нь  шууд утгаараа бус арга барил, техникээс нь суралцсанаар  зураач илүү задарч, туршлагажина гэсэн үг л дээ.  Мөн миний өөр нэг зурах дуртай сэдэв харь гарагийн хүн. Үүнийг тосон будгаар уран зурагтай адил буулгах амаргүй тул таблет ашиглаж зурдаг.

 

Орчин үед модерн зураг дэлгэрч байна

 

-Бүх зүйл нийгэм цаг үеэ дагаад хөгждөг. Өмнөх үед гарсан уран зургийн чиглэл нь тухайн цаг үеийн түүх болж үлддэг. Харин энэ үед орчин үеийн хэв маягийг агуулсан модерн зураг хөгжиж байна.  Мөн  хийсвэр бүтээлүүд дэлгэрсэн.  Урлагийн хүн тэр дундаа зураач хүн сүнслэг байх хэрэгтэй болов уу. Зураач мэдрэмжээрээ хөглөгдөж бүтээлээ зурдаг. Миний хувьд уран бүтээлийн олон найзтай. Тэд маань өөр өөр чиглэлээр зурдаг. Дуртай уран бүтээлчийн бүтээл, сонирхолтой зургийн үзэсгэлэнг найзуудтайгаа зорьж үздэг. Оюутан байхдаа бүхий л уран бүтээлчийн үзэсгэлэнг цаг алдалгүй үздэг байлаа. Тухайн үед манай хичээл 17:00 цагаас тардаг байлаа. Харин галерей нь 17 цаг 30 минутаас хаадаг. Гадаа түгжрэлтэй болохоор 30 минутын  дотор үзэсгэлэн амжиж үзэхээр алхдаг байсан. Ялангуяа залуу уран бүтээлч бидэнд үзэсгэлэн үзэх нь ашигтай. Чадварлаг зураачдын бүтээлийг харж, суралцдаг. Зураг зурах үед орчин чухал нөлөөтэй санагддаг. Магадгүй гоё намуухан дуу тавиад зурах хэрэгтэй. Зарим үед  юу зураад байгаагаа мэдэхгүй төөрөлдөх үе бий. Дундад зууны үед зураачид зурсан зургаараа мөнгө хангалттай олдог байсан. Харин энэ үед зураачид тогтсон орлогогүй байна.  Уран бүтээлээ тасралгүй хийсэн ч бүтээл  нь зарагдах  эсэх нь тодорхойгүй. Тиймээс зураачид кино, тайзны урлагт давхар ажиллаж байна.

 

“Зураас хүний зүрхнээс гардаг”

 

-Багш нар маань зураач хүнд 99 хувийн хөдөлмөр нэг хувийн авьяас хэрэгтэй гэж хэлдэг. Хэдий авьяастай ч хөдөлмөрлөхгүй бол зэвэрнэ. Өмнө нь сайн зурдаг байсан ч одоо зурахаа больсон зураачдын түүхийг судлахад хичээл зүтгэл гаргаагүй, өөртөө итгэлгүй байжээ. Хүний зурсан зургаас сэтгэл зүйг нь мэдэж болдог. Багш маань зураас хүний зүрхнээс гардаг гэж хэлдэг байсан. Мэргэжлийн уран бүтээлчдэд зураг унших чадвар суудаг. Нэг бүтээл хараад мэргэжлийн түвшнийх, халтуурдсан  гэдэг нь ялгагддаг. Төрийн хошой шагналт, Ардын зураач О.Цэвэгжав “Азарганы ноцолдоон” зургаа зурахдаа 17 жил судалгаа хийсэн гэдэг. Тухайн бүтээл нь Монголын үнэлэгдэшгүй бүтээлийн нэг. Тиймээс сайн зураач болохын тулд судалгаа хийх нь чухал. Уран бүтээлч хүн чөлөөтэй байх хэрэгтэй. Харсан зүйлээ хүссэнээрээ зурж болно. Нэгэн зураач “Хамгийн сайн багш бол байгаль” гэж хэлсэн байдаг. Бодит  зүйлийг хараад зурах тийм ч хэцүү биш. Харин зохиомжит зураг ур чадвар шаардана, ажиллагаа ихтэй.   

 

Хувийн студитэй болох зорилготой

 

-Залуу зураачийн хувьд бодсон зүйл их бий. Хийж эхлэхийн тулд мэдлэг, туршлагатай байх хэрэгтэй. Миний цаашдын зорилго өөрийн студитэй болох. Хүсэл сонирхлоороо холбогдсон мэргэжил нэгт найзуудтайгаа хамтраад комик ном хийхээр төлөвлөж байна. Он гаргаад цахимаар хүмүүст хүргэнэ. Комикийн хувьд  оюутан залуу харь гарагийн хүнтэй танилцаад өөрийгөө нээж буй тухай өгүүлнэ. Энэ бүтээлийг өсвөр насныхан болон залуучуудад зориулсан. Хүн өөрийгөө олохын тулд хүссэн зүйлийнхээ төлөө л хөдөлмөрлөх хэрэгтэй гэсэн санааг илэрхийллээ. Сүүлийн үед анимейшнд дурлаж байгаа маань ч энэ санаатай холбоотой. Ямар ч зүйлд сайн муу хосолдог. Зарим үед хэн нэгнээс чи чадахгүй, яаж анимейшн хийдэг юм гэсэн үг сонсож л байлаа.  Гэхдээ энэ үгийг хэдэн мянга сонссон ч миний дотор байгаа хүсэл унтрахгүй. Миний хувьд шийдсэн л бол зоригтой байж, эхлүүлсэн бол  бууж өгөхгүй сонголтдоо үнэнч байхыг илүүд үздэг.

Шинэ анимейшны зургуудаас.

 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ6 цаг 51 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ7 цаг 6 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна7 цаг 23 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна7 цаг 28 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна7 цаг 33 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна7 цаг 37 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр7 цаг 39 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube