Энэ мэдээ хуучирсан буюу 2022-10-13 нд нийтлэгдсэн байна.

З.Золжаргал: “Бортого” хэрэглэснээр түлшээ хоёр дахин хэмнэж, утааны бохирдлыг 17 дахин бууруулах боломжтой

10/ 13/ 2022    11 цаг 51 минут

Инженер, зохион бүтээгч З.Золжаргалын уламжлалт зууханд ашигладаг “бортого” хэмээх шинэ бүтээл нь түлшийг хоёр дахин хэмнэж, утааны бохирлыг 17 дахин бууруулж байгаа нь туршилтаар батлагдсан байна. Тэрбээр 2012 оноос эхлэн гэр хорооллын утааны бохирдлыг бууруулах, түлш хэмнэх технологийг сайжруулах судалгааны ажил хийж, шинэ шинэ бүтээгдэхүүн зохион бүтээж, туршсаар иржээ. Түүнтэй “бортого” бүтээлийнх нь талаар ярилцлаа.

-Юун түрүүнд өөрийгөө танилцуулаач. “Бортого” гээд таны бүтээсэн бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлэх гэж байна. Өмнө нь та энэ чиглэлээр ажиллаж байв уу?

-Би өсвөрийн зохион бүтээгчдийн сургуулийг төгсөөд ШУТИС-ийг инженер, математикч мэргэжлээр төгссөн. 2006 оноос л сонирхлоороо шинэ бүтээгдэхүүн зохиох, турших ажлыг хийж эхэлсэн гэж болно. Анхны бүтээл маань гадаа ил зогсоол дээр тавьсан автомашиныг халаах төхөөрөмж. Мөн дулаалгын материал, цонхны шүүлтүүр гээд янз бүрийн л бүтээгдэхүүн хийж, шинэ бүтээлийн патент авч байлаа. Утааны бохирдлыг бууруулах талаар 2012 оноос судалгаа хийж, эхлээд яндангийн шүүлтүүрийг бүх төрлөөр нь судалж, мөн зуухны шаталтын технологи, утааны шүүлтүүр гээд олон төрлийн туршилт, судалгааны ажил хийлээ. Өнгөрсөн хугацаанд яндангийн шүүлтүүр, шаталтын технологи гээд судалж байхдаа инновацийн уралдаан тэмцээнд оролцоод түрүүлсэн нь ч бий, шагналт байр ч авсан. Гэхдээ ихэвчлэн яндангийн шүүлтүүрийн технологиуд дээр төвлөрч ажиллаж байсан юм. Яндангийн цахилгаан шүүлтүүр маань хэрэглээнд нэвтрэхэд жаахан түвэгтэй л байсан. Заавал кноп дарна. Тухайн айлыг хэрэглэж байгаа эсэхийг мэдэж, хянахад тун хэцүү. Дээрээс нь, айлын амьдралын хэв маяг, нөхцөл байдлаас хамаараад ажиллуулах эсэх нь тодорхойгүй бас өртөг нь жаахан өндөр гарсан. Зөвхөн утаа шүүх болохоор иргэдийн хувьд худалдаж авч хэрэглэх эсэх нь ч эргэлзээтэй байлаа. Тийм учраас эргээд шаталтын технологи руу судалгаа хийж эхэлсэн. Утааны шүүлтүүрт илүү ач холбогдол өгч зүтгэж байхдаа хамгийн гол нь зөв шатаах юм байна гэдгийг ойлгосон. Өөрөөр хэлбэл, бүрэн шаталт явагдвал өндөр хэмжээнд утааг цэвэршүүлж чадна гэсэн үг.

-Утаагүй зуух гээд нэг төсөл явсан. Улсын төсвөөс ч багагүй мөнгө зарцуулсан. Гэхдээ үр дүнтэй төсөл болсон уу гэвэл “тийм” гэх хүн гарахгүй л болов уу. Тэгэхээр таны “бортого” гэх бүтээгдэхүүнийг бас хүлээж авахад хүндрэл тулгарах л байх. Та гол давуу талыг нь танилцуулаач?

-Өнөөдөр утааны бохирдлын талаар манайхан гайгүй сайн мэддэг болсон. CO2, PM 2.5, PM 10, хүхрийн хүчил, азотын исэл гээд. Утааны бохирдлоос гардаг PM2.5 тоосонцор,  нүүрсхүчлийн дутуу исэл бол өндөр температурт шатсан тохиолдолд бохирдлын хэмжээ нь их хэмжээгээр багасдаг. Тэгэхээр эхлээд түлшээ зөв шатаах ёстой. Агаарын хэмжээ, түлшний шаталтын хэм, агаарын соролтын хурд гээд зохистой харьцаа байж гэмээнэ зөв шаталт явагдана. Зуух нь ч тухайн хийцдээ тохиромжтой байх ёстой.

Гэтэл манайхан таны хэлээд байгаачлан “төслийн зуух гээд их хэмжээний мөнгө үрсэн. Утаа багасаагүй, үр ашиггүй төсөл болсон. Тийм учраас ахиад зуух гэж ярихгүй” гэдэг ойлголттой болсон байдаг. Энэ бол шаталтын технологи гэж байхгүй гэдэгтэй огт ялгаагүй мэссэж олон нийтэд өгсөн. Үнэндээ зуухны технологи хөгжиж байж хамгийн зөвийг бий болгоно биз дээ.  Би эхлээд зуух хийх гээд судалгаа, туршилт хийж байсан ч дээрх яриа, ойлголтоос үүдээд одоо ашиглаж байгаа зуухыг нь хамгийн хямд өртгөөр хэрхэн сайжруулах вэ гэдэгт төвлөрч техникийн шийдлээ гаргаад ажиллах нь илүү үр дүнтэй юм байна гээд судалгаа туршилтаа хийсэн. Мэдээж өнөөдрийн бортогыг хийхийн тулд 17 төрлийн загвар гаргаж, туршсан. Дуртай, сонирхолтой зүйлээ хийж байсан болохоор цаг зав, хөрөнгө мөнгө үрсээн, үрсэн. Эцэст нь, хамгийн хялбар, өртөг багатай, хэрэглэхэд тохиромжтой, эдийн засгийн хэмнэлттэй, утаа бага нь энэ бортого буюу түлш хэмнэгч бүтээгдэхүүн гэдгийг л туршилтаар батлаад байна.

-Гаднаасаа төмөр сав шиг харагдаж байна. Яг  технологийг нь уншигчдад ойлгомжтой байдлаар тайлбарлаад өгөөч. Мэдээж зуухан дотор энэ савыг байрлуулбал түлш хэмнэх юм байна гэдгийг ойлгож байна. Харин утааны бохирдлыг бууруулах тал дээр тайлбар авмаар байна?

-Агаарын бохирдлын хоёр том шалтгаан байна. Технологийн болон хэрэглээний гэсэн. Бид буруу галлагаа хийх нөхцөлийг бүрдүүлсэн технологитой зуух хэрэглэдэг. Төслийн зуух ч ялгаагүй. Гадаадаас худалдаж авдаг. Инженерүүд нь хүн амынхаа хэрэглээ, соёл, ахуй орчноос хамаарч, тухайн улс орондоо зохицсон зуух хийдэг. Гэтэл манай Монголын уур амьсгал, соёл, хэрэглээ, амьдралын хэв маяг өөр. Инженерүүд маань өөрийн орны онцлогт тохирсон зуух зохион бүтээж, үйлдвэрлэх ёстой. Манайх шиг хүйтэн сэрүүн уур амьсгалтай, монгол гэртээ амьдарч байгаа нөхцөлд гал түлэх хэрэглээ хэсэгтээ л байх нь ойлгомжтой. Тиймээс  технологио бид заавал хөгжүүлж байх ёстой.

Шахмал түлш болон төслийн зуухыг ашиглахдаа уг нь дээрээс нь галлана гэсэн заавар анх өгдөг. Утаа нь яндан руугаа татагдахдаа гал дөлөөрөө дамжаад PM2.5 болон CO2 нь шатаад бохирдол нь багасч байна гэдгийг нь тогтоогоод энэ зуухыг авч хэрэглэсэн юм. Харамсалтай нь, дахин галлагаа буюу дараагийн галлагаа дээрээ хэрхэх вэ гэдгээ тодорхойлоогүй. Үндсэн технологиороо дээрээс нь галлах ёстой учраас дараагийн түлшээ ахиад л дээрээс нь галлах ёстой. Цогоо аваад түлшээ хийгээд дээрээс нь галлах ёстой байтал хүмүүст галлах бүртээ ийм үйлдэл хийх нь түвэгтэй санагддаг учраас цогон дээрээ түлшээ хийчихдэг. Үүнээс нь болоод цогон дээрх түлш уугиад гарч байгаа утаа нь асар их бохирдолтой болдог юм. Төслийн зуух хэрэглэсний ач холбогдол буурчихаж байгаа биз. Гол асуудал нь энэ. Уугиад байх чинь утаанаас гадна түлшний хэмнэлтгүй гэсэн үг.

Энэ асуудлыг л бортого шийдсэн гэсэн үг. Бортого гэдэг чинь цлиндр хэлбэртэй, түлшний суурьтай, шаталтын ам буюу нээлхийтэй, дээрээ тагтай эд.

Утаа нь бортгоны нээлхийгээр буюу заавал гал дөлөөр дамжиж л гарна гэсэн үг.  Тэгэхээр цогон дээр түлшээ хийсэн ч утааны бохирдол, хор багасна гэж ойлгож болно. Бүх төрлийн уламжлалт зууханд таарахаар эхний ээлжинд хийсэн л дээ.

-Бортого хэрэглэснээс яг хэдэн хувиар түлшээ хэмнээд утааны бохирдол хэдэн хувиар буурч байна вэ?

-Бортого нь түлшийг хэдэн хувь хэмнээд, утааны бохирдлыг хэдэн хувиар бууруулж байна вэ гэдэг нь мэргэжлийн лабораторын үзүүлэлтээр гардаг. Эхний бүтээлийнхээ туршилтыг хийгээд лабораторт шинжлүүлэхэд утааны бохирдлын хэмжээ 17 дахин бага, түлшийг хоёр дахин хэмнэж байна гэж гарсан.  Монгол Улсын MNC52:16 стандартад шууд тэнцсэн. 2016 онд энэ стандартыг шинэчилж, үзүүлэлтийг нэлээн чангаруулсан юм. Тэр стандартдаа бортого тэнцээд гарч ирсэн л дээ.

-Бүтээлийн эхний хувилбар хэзээ бэлэн болоод хэдий хугацаанд туршилт хийж байгаад ахуйд нэвтрүүлж байна вэ. Нэгж бүтээгдэхүүний үнэ хэд вэ?

-Анх 2018 онд талбай дээр болсон үзэсгэлэнгийн үеэр энэ бүтээлээ  танилцуулсан юм. Бүтээл анхны хэлбэрээр гарч байхад “Тавантолгой түлш “компани мөн сайжруулсан түлшээ үйлдвэрлэж эхэлж байсан. Тус компанийн зүгээс нэлээн сайшааж хүлээж авсан бөгөөд лицензийн гэрээ хийгээд хамтарч ажиллах санал тавьсан.  Ингээд хамтраад хөгжүүлээд явсан.

Миний баримжаагаар нэгж бүтээгдэхүүн дунджаар 75 мянган төгрөгөөр гарч байгаа.

-Зөв галлагаа хийгээгүй, яндангаа хөөлөөгүй гэх зэргээс болж угаартах тохиолдол багагүй гарсан учраас айл бүрт угаарын хий мэдрэгч тавьсан. Гэвч угаарын хий мэдрэгчээ асаахгүй орхих, хэрэглэхгүй байх тохиолдол зөндөө л гарч байна. Тэгэхээр бортогыг хэрэглээнд нэвтрүүлэхэд тусгай заавар зөвлөмж өгөх үү?

-Угаарын хий гэдэг чинь яндан бөглөрөхтэй нэгдүгээрт холбоотой. Дутуу шаталтаас үүссэн утааны хийн бохирдол нь яндан бөглөрөхөд хүргэдэг. Ханан пийшин гэдэг бол маш нарийн технологитой. Гэтэл манайхан хэн дуртай нь өрчихдөг. Мөн зуухны бүрэн бүтэн байдал тун чухал. Зуухандаа битүүртэл хог, нүүрс чихсэнээс үүдээд угаар үүсдэг. Дээрээс нь хүмүүсийн хайхрамжгүй байдал, хэрэглээтэй шууд холбоотой л доо.

Бортого тавиад угаарын хий багасгаж байгаа ч яндангийн таталт муу бол ялгаагүй угаартах эрсдэл үүснэ шүү дээ. Ер нь, яндан бөглөрвөл л шаталтын технологи муудна гэсэн үг.  Бортогоны хувьд хэрэглээний зааврыг тодорхой бичиж өгч байгаа. “Ариун гал” фэйж хуудаснаас хэрэглэх заавар танилцуулгыг харж болно. Шинэ бүтээгдэхүүн учраас өөрийн гэсэн хэрэглэх заавартай. Эхний ээлжийн бүтээгдэхүүнээсээ л үр дүнгээ мэдрэх хэрэгтэй. Миний бодлоор жишээ нь Морингийн даваа орчмын айлуудад ч юм уу, яг бүсчилж хэрэглүүлж үзэх хэрэгтэй. Уг нь ойлгоход, галлахад хэцүү зүйл ерөөсөө биш.

 -Та түрүүн утааны бохирдлыг 17 дахин бууруулж байна гэсэн. Тоогоор илэрхийлбэл?

-Цогон дээр түлш хийж буруу галласнаар 1 куб.метрт 1124 тоосонцор буюу PM2.5 үүсч байдаг. Тэгвэл түлш хэмнэгч хэрэглэснээр 70 болж буурч байгаа. Тэгэхээр 17 дахин багасч байна гэсэн үг. Гэхдээ яг зааврын дагуу галлаж чадахгүй байх тохиолдол гарах л байх. Тэгсэн тохиолдолд арай өөр үзүүлэлт гарна. Гэсэн ч багадаа 4 дахин бууруулж чадна.

- “Бортого” гээд яриад эхлэнгүүт олон нийтээс шүүмжлэл ирэх нь тодорхой. Ач холбогдлыг нь зөв таниулах тал дээр хэрхэн ажиллаж байгаа юм бэ?

-Байх ёстой зүйл л гэж хүлээж авна даа. Боломжоороо л туршилтаар, практикаар олон нийтэд таниулах ажлыг хийнэ. 70 мянган төгрөгийн бүтээгдэхүүнээр түлшээ хоёр дахин хэмнээд, утааг 17 дахин бууруулж байна. Дээрээс нь хэрэглэхэд хялбар, ойлгомжтой гэхээр манайхан маш хурдан хэрэглээндээ нэвтрүүлээд эхлэх л болов уу. Мөн зуухныхаа халаах хэмжээг ч  энгийн хэрэглээгээр тохируулах боломжтой. Зөвхөн шахмал түлш гэлтгүй түүхий нүүрсэнд ч ашиглах боломжтой юм шүү. Тэгэхээр орон нутагт ч ашиглаж болно. Маш энгийн заавар зөвлөмжтэй.

- Бортогоор хэрвээ утааны бохирдлыг хэмжээг багасгаад түлшээ хэмнэж байгаа юм бол сайжруулсан түлш гэж хийх шаардлага байна уу гэх асуулт гарч байна?

-Байлгүй яахав ээ. Түлшээ сайжруулна гэдэг чинь нэгдүгээрт, агаарын бохирдлыг бууруулж байгаа. Хоёрт, байнга технологио сайжруулж байх ёстой. Дагаад зуухны технологи ч сайжрах ёстой. Дэлхий нийтээрээ түүхий нүүрснээс аль болох татгалзахыг эрмэлзэж байна. Тэгэхээр сайжруулсан шахмал түлш хэрэглэснээр байгаль орчны элдэв нөлөөллөөс гадна улсад болон өрхөд маш олон зардал хэмнэгдэнэ шүү дээ.

3


Сэтгэгдэл (3)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



54.36.117.217Батбаяр   • 2022, 10 сарын 17. 12 цаг 37 минут

энэ хүнтэй холбогдмоор бна

66.181.161.76Чиммэдорж   • 2022, 10 сарын 13. 16 цаг 56 минут

Үнэ хэд вэ хаанаас аваж болох вэ

202.9.46.224Зочин   • 2022, 10 сарын 13. 16 цаг 46 минут

Goodjob



ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube