Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-16 нд нийтлэгдсэн байна.

10 мянган номтой кофе шоп

11/ 16/ 2022    9 цаг 59 минут

Намуухан хөгжим эгшиглэх кафед залуус ганц нэгээрээ, эсвэл хоёр гурваараа хичээлээ хийж харагдана. Зарим нь ном уншиж байсан бол нэгээхэн хэсэг нь хоорондоо их л чухал зүйл ярилцаж байгаа бололтой. Зарим залуусын ширээн дээр ном дэвтэр, гар утас, нөүтбүүк дэлгээстэй. Мөн гар аргаар хуурсан амтлаг кофегоо шимтэн ууж буй дүр зураг ажиглагдана. Хүнсний нэгдүгээр дэлгүүрийн хойд автобусны буудлын дэргэд “Árca café” нэртэй номын кафе үйл ажиллагаа явуулж байгаа нь энэ юм. Тус кафе энэ сарын 2-нд нээлтээ хийсэн бөгөөд  МУИС-ийн Утга зохиолын ангийн оюутнуудын дэргэдэх клубээс нэгдсэн 10 гаруй оюутан үүсгэн байгуулсан гэдгээрээ онцлог байв.

 

“КОФЕ УУХААС ИЛҮҮТЭЙ НОМ УНШИХ ГЭЖ ИРДЭГ”

 

Энэхүү кафе руу ороход Лениний ботиудаас эхлээд ховор сонин, шинэ хуучин ном өрсөн модон тавиур, сонины цаасаар доторлосон хана, пянз тоглуулагч, ноосон бүтээлэгтэй зөөлөн сандал гээд гэртээ байгаа юм шиг тав тух, зөөлөн дулаан уур амьсгал мэдрэгдэж байлаа. Харин залуус энэхүү орчныг  хэрхэн бүрдүүлэх тухай санаагаа сар гаруй хугацаанд ярилцаад, тохижилтын ажлаа тав хоногийн дотор хийсэн тухайгаа хуучилж байсан юм. Үйлчлүүлэгч нар кофе уухаасаа илүүтэй ном уншихаар ирдэг гэж байв. Харин ном унших үедээ кофегоо худалдаж авдаг юм байна. “Манай кафед зөвхөн утга зохиолын ном гэхээс илүү бусад төрлийн шилдэг номууд ч их бий. Мөн анх энэ газрыг түрээсэлж байхад энгийн нэг байр байсан бол одоо тэс өөр орчинтой, хүмүүст ая тухтай кафе болгож чадлаа. Бид үүнийг хийхийн тулд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж, модон хэрэглэлүүдийг худалдаж авсан” гэж үүсгэн байгуулагчдын нэг Ц.Төгсбаатар хэлж байв. Үнэхээр түүний хэлснээр номын тавиур руу очиход дэлхийн алдарт сонгодог зохиолоос эхлээд бизнес эдийн засаг, гадаад хэл, нийгэм танин мэдэхүй зэрэг салбар бүрийн оюутнуудад хэрэгтэй гарын авлага, ном товхимол өрөөстэй байсан юм. 

 

ӨӨРСДИЙН ГАРААР ХИЙСЭН ТУСГАЙ ЖОРТОЙ КОФЕ

Номоос гадна “Arca cafe”-н оюутнуудыг татах нэг онцлог нь шинэ жорын кофе нь ажээ. Тэд кофеныхоо жорыг хүртэл өөрсдөө туршиж үзсэний эцэст хийж эхэлсэн байна. Үнэхээр хаалгаар нь ороход ер бусын тансаг үнэр үнэртэнэ. Энэ тухай тус кафегийн бариста “Монголчуудын дунд кофены соёл дэлгэрээд удаагүй байна. Гэхдээ их хурдтай хөгжиж байна гэж боддог. Залуусын хувьд кофе уухын ашиг тусыг сайн мэддэг болсон. Мөн кафегаар үйлчлүүлэхдээ биеэ зөв авч явахаас эхлээд үйлчилгээ авах, аливаад хандах хандлага нь их өөр болж байгаа нь сайхан. Манай кафе оюутан залууст тансаг кофе уунгаа тархиа цэнэглэж, мэдлэгээ зузаатгах боломж олгож байна” гэсэн юм. Энэ кафед байгаа номуудыг МУИС-ийн Утга зохиолын ангийн оюутнууд мэргэжлийн онцлогоороо цуглуулсан гэнэ. Энэ тухай үүсгэн байгуулагчдын нэг  С.Мөнх-Оргил “Би МУИС-д Биологийн чиглэлээр амьтан судлаачийн ангид суралцдаг. Үүний хажуугаар утга зохиолын ангийнхны нэгдэлд хамрагдаж олон найзтай болсон. Энэ оюутнуудтай  найз болсноор номонд илүү дурлах боллоо. Унших тусам мэдлэг маань тэлж, бусдын зохиол, бүтээлүүдэд шүүмж хийх чадвар ч нэмэгдсэн. Бид сургууль дээрээ энэ үйл ажиллагаагаа хийдэг ч анги олдохгүй, орчин тааруугаас болоод цагт баригддаг байлаа. Тиймээс энэ асуудлаа шийдэж, тайван орчинд хүссэн номоо унших  тухтай газар хэрэгтэй гэж шийдээд энэхүү кафегаа нээсэн. Мөн манай клубын хувьд нэг дор цугларахдаа олон цагаар ямар нэгэн номын болон шүлгийн тухай хууч хөөрдөг. Одоо бид өөрсдийн кафедаа хүссэнээрээ шинэ уншсан ном болоод зохиол бүтээл, утга уран зохиолын тухай ярилцаж чадаж байна. Мөн мэргэжлийн онцлогоосоо шалтгаалаад бүгд өөр, өөрсдийн номын цуглуулгатай. Үүнийгээ ч бид мэддэг учраас номоо солилцож уншдаг байсан. Кафегаа нээсний дараа биднээс яг хэдэн ном цуглах боломжтой эсэхийг үзэхэд 10 мянга гаруй ном болсон.  Кафедаа байршуулж дуртай цагтаа авч уншиж байя гэсэн боловч багтаамж муу тул одоогоор шилдэг гэсэн бүтээлүүдийг л өрсөн. Зарим номын хувьд анх гарч байсан эх хувилбарууд хүртэл манай кафед бий. Бид зөвхөн номын ганцхан фондтой бус үлдсэн номоо ээлж, ээлжээр сольж тавихаар төлөвлөж байгаа. Орчин үед хүн бүр сайн номыг түүж уншдаг болжээ. Бүгд л салбар бүрийн шилдэг номоос урдаа тавьсан харагддаг. Бид “Олзонд шунахгүйгээр олон залуусын сэтгэлд оч асаая” гэдэг уриа үгтэй болсон. Ингэснээр чөлөөт уран бүтээлчидтэй хамтран ажиллах боломж бүрдэнэ гэж харж байгаа” гэв.

 

"ЗӨВХӨН КОФЕ ШОП ШИГ БИШ НОМЫН САНТАЙ НЬ ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ"

 

Энэ буйдхан кафед олон хүн харагдахгүй ч оюутнуудын цуваа ер тасрахгүй, байнгын үйлчлүүлэгчтэй байх ажээ. Зарим үйлчлүүлэгчдийн сэтгэгдлийг хүргэе.

 

МУИС-ийн оюутан н.Элбэгзаяа: “Энэ кафег амралтын өдрүүдэд мэддэг болсноор үйлчлүүлж эхэллээ. Хичээл хийхэд их тухтай юм. Энд залуус ихэвчлэн хичээлээ хийх гэж эсвэл ном унших гэж ирдэг нь таалагдсан. Би кафед орохоороо эхлээд кофегоо захиалдаг. Гэтэл энд номоо уншиж байгаад сүүлд нь захиалсан ч болох юм. Хотод ийм газар олон байдаггүй. Байсан ч заавал худалдан авалт хийх шаардлага тавьдаг. Тиймээс  надад сайхан санагдсан. Мөн зарим кофе шоп ороход ширээ нь хүрэлцэхгүй, тухгүй байх жишээтэй. Харин энд орчин нь тухтай, чимээ шуугиан багатай учраас хичээлээ хийхэд илүү төвлөрч чадаж байна.” гэсэн юм.

 

СУИС-ийн оюутан н.Уянга: “Би анх фейсбүүк пэйжээс танилцуулгыг нь хараад очиж үзэх сэн  гэж бодож явлаа. Хичээл ихтэй байсан учраас өнөөдөр л анх удаа ирж үйлчлүүлж байна. Кофе нь үнэхээр амттай юм. Мөн нэг их хүн байхгүй учир нам гүм орчин нь таалагдаж байна. Орж ирсэн хүмүүс ч чөлөөтэй байхаас гадна бие биедээ их хүндэтгэлтэй хандаж байна. Чимээ шуугиан гаргаад хэн хэндээ саад болдоггүй нь амар юм” гэв. 

 

н.Батцэцэг: “Би анх удаа үйлчлүүлж байна. Хичээлээ хийгээд суухад тухтай юм. Номын санд өрөөстэй номыг нь сонирхлоо. Ихэвчлэн үүсгэн байгуулагчдынх нь ном гэсэн. Мөн хуучны ном ч их харагдсан. Дараа ирэхдээ эдгээр номоос нэгийг нь сонгоод заавал уншиж эхэлнэ. Номоос гадна төрөл бүрийн сэтгүүл хүртэл байна. Миний хувьд өөрт байгаа уншиж дууссан номоо авч ирж өгье ч гэж бодлоо” гэсэн юм.

 

н.Бат-эрдэнэ: “Залууст суралцах, хөгжих, тав тухтай орчин хэрэгцээтэй байдаг. Ийм орчныг энэ кафегаас мэдэрсэн учир дахин ирж үйлчлүүлж байна. Эднийх зөвхөн кофе шоп шиг биш номын сантай нь илүү өгөөжтэй. Мөн залуучуудад зориулсан олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулахаар төлөвлөдөг гэсэн. Тиймээс би энд нэгэн нийтлэл бичихээр эхлүүлээд сууж байна. Нийтлэлийнхээ сэдэв санааг бодож суухад хуурсан амттай кофе намайг улам сэргээх шиг боллоо. Мөн ширээ болгоны хажууд залгуур, usb оролтоос гадна үнэгүй ном байгаа учир үйлчлүүлэгч бүхэн сэтгэл хангалуун гардаг байх.” хэмээн энэ газрыг зорьж ирсэн үйлчлүүлэгч нар сэтгэгдлээ хуваалцаж байлаа.  

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ3 минут 1 секундын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ14 минут 14 секундын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно3 цаг 39 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ9 цаг 11 минутын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ9 цаг 26 минутын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна9 цаг 43 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна9 цаг 48 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна9 цаг 53 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна9 цаг 57 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр9 цаг 59 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube