Энэ мэдээ хуучирсан буюу 2022-11-20 нд нийтлэгдсэн байна.

Д.Монголхүү: Цахим гав зүүлгэнэ гэдэг нь хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй

11/ 20/ 2022    8 цаг 45 минут

МоАХ-ны дарга Д.Монголхүүд шүүхийн шийдвэрээр зорчих эрхийг хязгаарлаж цахим гав зүүлгэжээ. Энэ талаар түүнээс зарим зүйлийг тодрууллаа.


-Таныг олон хэрэгт буруутгаад байсан. Яг ямар хэрэгт зорчих эрх хязгаарлаад гав зүүлгэчихэв ээ?

-2021 оны есдүгээр сарын 30-нд төв талбай руу хүүхдийн гутал оруулна, оруулахгүй гээд цагдаа нартай бөөн юм болсон л доо. Хэд хэдэн цагдаа намайг газар унагааж байгаад баривчлаад явдаг хэрэг явсаар байгаад ийм шийдвэрт хүрч байна. Намайг хууль сахиулагчдын хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, хүч хэрэглэсэн гэж анхан болон давж заалдах шатны шүүх буруутгаж, нэг жилээр зорчих эрхийн хязгаарлалт хийх шийдвэрийг гаргасан. Би Улсын дээд шүүхэд гомдол гаргасан. Гэвч хүлээж авахаас татгалзсан. Ингээд цахим гаваа зүүлээ.

-Цахим гав зүүлгэхдээ юуг сануулж байх юм. Нэг ёсны хорих ял шүү дээ?

-Мэдээж сайхан санагдахгүй. Хууль зөрчөөгүй хэрнээ эрүүгийн гэмт хэрэгтэн болчихлоо. Ял ямар байх нь хамаагүй шүү дээ. Нэг төгрөгийн торгууль ч ял. Тэр үүднээс шударга бус санагдаж байна. Цахим гавыг зүүхдээ гүйцэтгэх ажиллагаатай холбоотой эрх, үүрэг танилцуулан, бүрэн бүтэн байдлыг хангах талаар гээд хэд хэдэн газарт гарын үсэг зуруулсан. Нэг хуудаст гарын үсэг зураагүй.

-Яагаад тэр вэ?

-Цахим гавыг ажиллуулж, хянахын тулд интернэт буюу дата ашигладаг юм байна. Тэр датаны хэрэглээг иргэн өөрөө гаргана гэсэн бичиг байсан. Өдөрт 1300 төгрөг гэсэн үү, түүнийг иргэн өөрөө төлөх юм гэнэ. Би зөвшөөрөөгүй. Тийм журамтай гэнэ. Журам ч хуулийг давж болохгүй. Тиймээс би хууль судалж байж гарын үсэг зурна гээд хойшлуулсан.

Гавыг бүтэн жил зүүнэ гэхээр ус орж, эвдэрч гэмтэх эрсдэлтэй. Тэр тохиолдолд яах вэ?

-Иргэн өөрөө л төлнө.

-Нэг төгрөгийн торгууль ч ял гэдэг үнэн. Гэтэл бүтэн жил хэн нэгнээс хараат байна гэдэг төсөөлөхөд хүнд санагдаж байна шүү?

-Үнэхээр нөхөр Монголхүү тав, зургаан цагдааг хууль ёсны шаардлага тавьсаар байхад нь зодож, нүдээд эсэргүүцсэн бол нэг жилийн зорчих эрх хязгаарлах уу. Хуулийн санкциараа бол тийм танхай балмад этгээдэд дор хаяж гурван жил хорих ял өгнө биз дээ. Гэтэл надад өнөөдөр ийм шийтгэл оноож байгаа нь хэлмэгдүүлж байгаа нотолгоо. Тийм болохоор шударга бус санагдаад байгаа. Уг нь шүүхэд итгэж байсан юм. Зорчих эрх хязгаарлана гэдэг ерөөсөө хорих ялыг гэрээр эдлүүлж байгаагаас өөрцгүй.

-Сая бас “No double stan­dart” хөдөлгөөний таван залууд шүүхээс ял оноолоо. Тэд таны баривчилгааг эсэргүүцэж очоод ял шийтгүүлчих шиг боллоо..?

-Тэдгээр залуусын шийтгэлийг харахаар хоёр үндсэн том эрх ашгийн үүднээс яллаж байгаа нь харагддаг. Нэгд, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нарын эрх баригчид буруугаа хүлээн зөвшөөрч чадсангүй. Хэрэв шүүх залуусыг буруугүй гэчихвэл өөрсдөө буруутан болчих учраас ийм ял оноолоо. Хоёрт, тэд нийгэмд маш муухай жишиг тогтоож байна.

Та нар харж байгаа биз, хэрэв өрвөлзөөд байвал Монголхүүгийн араас орно, Одбаярын араас орно, Ганхөлөгийн араас орно гэж харуулж байна. Ноёнтой өстэй хүн толгойгүй, нохойтой өстэй хүн хормойгүй гэж гэдгийг нийгэмд жишиг болгож харуулж байна. Нэг ёсондоо биднээр тахил өргөчихлөө.

Мэдээж надад эмзэглэл төрж байна. Залуусаа хөлдөө чирчихлээ. Харин залуус маань огт эмзэглэхгүй байгаа. Монголоо тэднийг шахаж шаардаагүй, тэд өөрсдийнхөө шийдвэрийг гаргаад зорьж байгаа эрх, эрх чөлөөнийхөө төлөө явсан учраас ялархахгүй байна лээ.

  Эх сурвалж: Dnn.mn

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ5 цаг 3 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ5 цаг 15 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно8 цаг 39 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube