47 дугаар сургуулийн ахлах ангийн сурагч доод ангийнхаа хүүхдүүдийг зодож, хүч хэрэглэж байгаа бичлэн олон нийтийн сүлжээнд цацагдлаа. Тус бичлэгийг "47 дугаар сургуулийн 12 дугаар ангийн Т ах биднийг байнга дээрэлхэж, мөнгө нэхдэг. Бид одоо тэсэхгүй нь" гэх тайлбартайгаар, зураг, бичлэгийн хамт нийгмийн сүлжээнд байршуулсан юм. Энэ хэргийн талаар ЦЕГ-аас тодруулахад "Сурагчид нэгнээ зодож, хүч хэрэглэж байгаа бичлэгтэй холбоотойгоор шалгалтын ажлыг эхлүүлсэн. Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна" гэсэн хариу өглөө.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.