Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-06 нд нийтлэгдсэн байна.

Гацсан төслүүд буюу нүүрсний хулгайчдын бачаар...

12/ 6/ 2022    9 цаг 32 минут

Хүн амын тоогоор Монголтой ойролцоо, цөлийн Катар дэлхийн нийтийн анхаарлыг өөртөө төвлөрүүлж, хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсан нь монголчуудад нэгийг бодогдуулж, хоёрыг сануулав.  Харьцуулахад хэцүүхэн ч гэлээ бидэнд тэднээс дутуу нь юу вэ хэмээн бие биенээсээ асууж үзэв.

Ялгаатай нь гуравхан сая хүнтэй, дэлхийд тэргүүлэх эрдэс баялгийн нөөцтэй Монгол Улсын хөгжил тэд шиг өөдөө биш харин уруугаа л өнхрөөд байна.

Шалтгаан нь Оюутолгойн гэрээ, Төмөр зам, Эрдэнэт, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, Хөгжлийн банк гээд ард иргэдийнхээ боломжийг хулгайлагсдын хар мөр нь хөгжлийн хэтэрхий удаан гацаалаа. Нэмэгдээд нүүрсний хулгайчид гэх томоохон эрх мэдэлтэй бүлэглэл Монголын хөгжлийг урагшлуулах олон төслийг гацааж, бул чулуу тавьж байсныг энгийн нэгэн ч ойлголоо. Ард түмэн бухимдаж, уурлаж, хорсож, анхааруулга өгсөөр, өчигдрөөс төв талбайдаа дуу хоолойгоо нэгтгэхээр цуглав.

Хулгайчтай хуйвалдсан гээд тэд хүнээ шийтгэлээ, харин бид...

Үндэсний статистикийн хорооноос хоёр хүн тутмын нэг нь ядуу гэх ангилал руу гулсан орж байна гэх мэдээлэл өгч байхад та нарын дуу хоолой байна хэмээн төрийн толгойд гарсан хулгайчдын хулгайлсан эд баялаг, завшсан мөнгө өнөөдөр хэдэн их наядаар үнэлэгдэж байна.

Засгийн газраас алдагдсан боломж, алдсан мөнгөний араас мөшгиж эхэлсэн ч хэтэрхий том хэрсэн аалзны торыг цэвэрлэхэд хүч тарамдаж байгаа нь илт.

Хил дамнасан нүүрсний хулгай хэмээн биднийг ярьсаар суутал БНХАУ энэ хэрэгт холбогдсон албан тушаалтнуудаа өнгөрсөн хээавраас илрүүлэн баривчилсан.

Эхнээс нь хариуцлага тооцож, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн коммунист намын орлогч дарга асан Г гэгчид цаазын ял оноосон тухай мэдээлэл гараад эхэллээ.

Гэтэл Монголын “нүүрсний хулгайчид” баялгийг цөлмөж, иргэдийг боломжийг хулгайлаад зогсохгүй өөрсдийн өчүүхэн эрх ашгийн төлөө улс орны эдийн засгийг гацааж, өрвөлзсөн нэгний өөдөөс боорлосоор...

Ерөнхий сайдын Ерөнхийлөгчид “дайсан” мөрөөдөл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалаар  Монгол ба БНХАУ-ын хооронд Хөрөнгө оруулалтын хөгжлийн дунд хугацааны стратегийг баримт бичгийг байгуулсан. Үүнд хоёр улсын худалдааны хэмжээг 4-5 жилийн хугацаанд 20 тэрбум ам.долларт хүргэх, нүүрсний экспортын хэмжээг 40-70 сая тоннд хүргэх зорилт тавьж, хоёр талаас санал нийллээ гэдгийг мэдээлсэн. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд маань ямар мөрөөдөл Ерөнхийлөгчдөө дайсныг эндээс харж болно.

Харин тэд худалдааны хэмжээг нэмэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын нэвтрэх чадвар, боомт хүртэлх дэд бүтцийн томоохон төслүүдээ яаравчлуулахыг биднээс шаардсан.  Уг нь, нүүрсний хулгайчид Монголын хөгжлийн замд хөндөлсөөгүй бол энэ асуудлыг аль хэдийнэ шийдчих байлаа.

Гэтэл дэлхийд өрсөлдөх чадвараар жил бүр сүүл мушгисан хэвээр байгаа бидэнд ийм боломж хэзээ бүрдэх бол...

Эдийн засаг, засаглал, бизнесийн орчин, дэд бүтэц гэх дөрвөн гол үзүүлэлтээр дэлхийн 64 улсыг хамруулдаг өрсөлдөх чадварын тайланд таван жилийн турш адагт орсон Монгол боомтын нэвтрэх чадвар, боомт хүртэлх дэд бүтцээ хэзээ бүрэн шийдэж дуусах вэ. Хэзээ хэлсэн амандаа хүрдэг Монгол байж чадах вэ, хэзээ???

2021 онд 64 орноос эдийн засгаар 58, засаглалаар 54, бизнесийн орчноор 60, дэд бүтцээр 62-т жагссан улс шүү дээ.

Дэд бүтэц дотроо технологийн дэд бүтцээр 64 орноос 62-т гэхээр ойрын хэдэн жилдээ бид дэлхийтэй эн зэрэгцэх байтугай, гүйцэж очиход хэцүүхэн л байна.

Уг нь, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого” гэх дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг УИХ-аар батлуулсан. Хөгжлийн гацаа бол дэд бүтэц гэж тэд томъёолсон. Зөвхөн боомтын хөгжлөөр дэлхийн 160 орноос 130-д явна хэмээн Ерөнхий сайд өөрөө онцлон УИХ-ын индэр дээр танилцуулсан. Хэд хэдэн томоохон төслийг хөдөлгөхөө албан ёсоор зарласан ч ахиад л гацсан нь нэг биш байна.

Хэрвээ бид хоёр хөршөөсөө дутахгүй дэд бүтэцтэй,  технологийн эринтэй хөл нийлүүлж зам, боомтоо хөгжүүлчихсэн, хүн бүр нээлттэй мэдээлэлтэй бол хулгайчдад зай завсар олдохгүй байх нь тодорхой.

Гэвч, өнөөдөр эрх баригчдаасаа ч энгийн иргэнээ хүртэл нүүрсний хулгайчийн тухай ярьж, алдагдсан боломжийн араас гасалж байгаа нь шинэ зууны монголчуудын бодит төрх.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ түүний Засгийн газрынхан сүүлийн 20 гаруй жил стратегийн бүтээн байгуулалт, ялангуяа донор, хөрш орнуудтай байгуулсан гэрээ хэлэлцээр хийсэн ч явагдахгүй тасалдсан нөхцөл байдлууд бий гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Энэ бүхэнтэй тэмцэх гэж хэрэндээ хичээж, Монгол Улсын стратегийн бүтээн байгуулалтыг санаатайгаар тасалдуулж, хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулсан үйлдлүүдийг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, алдагдсан өртөгийн боломжийн өртгийг нэхэмжлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг ч байгуулсан. Дампуурлаа зарлахаас өөр аргагүйд тулаад байсан Хөгжлийн банкны чанаргүй зээлийн 50 гаруй хувийг төлүүлж чадсан нь яалт ч үгүй ололт.  Гэлээ гээд Засгийн газар зөвхөн өр нэхэх, өр барагдуулах алба биш.

Хөгжлийг хүсвэл Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого” –доо туссан хөгжлийн төслүүдээ шийдэх нь хэрэгтэй болсныг урд хөршөөс эхлээд эдийн засаг, худалдааны түнш орнууд анхааруулж байна. Гэвч худалдааны хэмжээг нэмэх, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхийн тулд боомтын нэвтрэх чадвар, боомт хүртэлх дэд бүтцийн томоохон төслүүдээ яаравчлуулахыг тэд биднээс шаардсан. Хэрвээ нүүрсний хулгайчид Монголын хөгжлийн замд хөндөлсөөгүй бол энэ асуудлыг аль хэдийнэ шийдчих байлаа.

Түүнчлэн Иргэний хөдөлгөөн нэрийн доор, зарим нэгэн улстөрчдийн хувийн эрх ашгийн үүднээс орон нутгийн иргэдийг турхирч Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хийгдэж байгаа Боомтын боймыг тайлах ажлын чухал хэсэг болох төмөр зам, авто замын төслүүдийг санаатай гацаадаг үйлдлийг зогсоох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд хэн нэгний халаасыг түнтийлгэх эрх ашигийн төлөө биш улс нийтээрээ өгөөжийг нь хүртэх төсөл хөтөлбөрүүдийг яаралтай хэрэгжүүлэх нь чухал байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ2 цаг 7 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ2 цаг 18 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно5 цаг 43 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube