Энэ мэдээ хуучирсан буюу 2022-12-31 нд нийтлэгдсэн байна.

МОНГОЛЧУУД: 2022 оны онцлох 10 үйл явдал

12/ 31/ 2022    6 цаг 30 минут

                                           

2022 он улиран одож монголчууд ирэх оноо тосон авахад хоног хүрэхгүй хугацаа үлдээд байна. Өнгөрсөн жил манай ард түмний хувьд олон асуудлуудтай нүүр тулсан сорилт ихтэй 365 хоног шувтарч байна. Эдгээр өдрүүдэд болсон үйл явдлаас Toim.mn сайт онцлох 10 үйл явдлыг нэрлэн хүргэж байна. 

                         

10. 2022 оны онцлох 10 үйл явдлын 10-рт Монгол улс эх орондоо Азийн аварга шалгаруулах сагсанбөмбөгийн тэмцээний урьдчилсан шатны тэмцээнийг амжилттай зохион байгуулсан үйл явдлыг нэрлэж байна. Хувийн хэвшил өөрийн хөрөнгөөр олон улсын стандартад нийцсэн сагсанбөмбөгийн ордонг барьж, ашиглалтанд оруулан анхны олон улсын чанартай тэмцээнийг хүлээн авсан. Малайз, Тайланд, Вьетнам зэрэг азийн шилдэг баг оролцсон тус тэмцээнд Монгол Улсын сагсанбөмбөгийн үндэсний шигшээ баг амжилттай оролцож, нутаг нэгт хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гайхалтай тоглолтыг үзүүлж, дараагийн шатанд шалгарсан юм.

9.   “Чингис хаан” музей".  "Чингис хаан" музей 2022.10.11-нд нээлтээ хийж, Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн есөн хөлт цагаан тугийг Төрийн ордноос тус музейд залсан юм. Ази тивд эхний 10-т багтах уг музейг 60 гаруй тэрбум төгрөгийн төсвөөр гурван жилийн хугацаанд барьж байгуулсан бөгөөд нүүдлийн соёл иргэншлийн цогц түүхийг харуулах юм. Музей нийт 12 мянга орчим үзмэртэй. Тэдгээрийн 92 хувь нь эх үзмэр бол үлдсэн нь гадаадын 10 гаруй улсын музей, номын сан, архивт байгаа зарим эд өлгийн зүйлсийн хуулбар аж. Эл музей нь 21 дүгээр зуунд Монголдоо хамгийн том соёлын бүтээн байгуулалт гэж нэрлэгдээд байна.

8. 2022 оны Нэгдүгээр сарын 25-нд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд, Оюу толгойн гүний уурхайн үйлдвэрлэлийн эхний шат буюу анхны тэсэлгээ хийгдсэн арга хэмжээг нэрлэж байна. Оюу толгойн Монгол Улсын Засгийн газарт ногдож байсан 2,3 тэрбум ам.долларын өрийг тэглэх батламжинд мөн энэ өдөр хоёр талаас гарын үсэг зурсан юм. Гүний уурхайн үйлдвэрлэл 2023 оны эхний хагас жилдээ багтан үйл ажиллагаа жигдэрч, бүрэн хүчин чадлаараа ажиллана. Ингэснээр Монгол Улс дэлхийд тавд эрэмбэлэгдэх өндөр технологийн гүний уурхайтай болж, олон улсын зах зээлд зэсийн томоохон тоглогчдын нэгд тооцогдохоос гадна манай улсын эдийн засаг болон улсын төсөвт оруулах үр өгөөж үлэмж нэмэгдэх юм. Тодруулбал,"Оюу толгой" компани $5 тэрбумын борлуулалт хийж, Монгол Улсад төлөх ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ГУРАВ ДАХИН нэмэгдэж, жилийн 700 тэрбум төгрөгт хүрэх урьдчилсан тооцоолол гарчээ.

7. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт. УИХ 2019 оны 11 дүгээр сарын 14-нд баталсан давхар дээлтэй сайдын тоог 4-өөс илүүгүй байлгах Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт ердөө гурван жилийн настай байв. Үндсэн хуулийн манаач нь буюу Үндсэн хуулийн цэц нь Эрх баригчдын хүслийг гүйцэлдүүлсэн гэх шүүмжлэл өнөөдөр ч бий. Цэцийн шийдвэр эцсийнх тул 2022 онд УИХ Үндсэн хууль болоод Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Ингэснээр давхар дээлийг эсэргүүцэн жагсаж явсан хийгээд тэдний тэргүүнд “хашгирч” зогссон улс төрчид давхар дээл нөмөрч, МАН гурван жилийн дотор Үндсэн хуулийг 2 удаа баллуурдан засав. Оны сүүлийн өдрүүдэд МАН ахиад баллуур барин Үндсэн хуулийн хуудсыг эргүүлж эхлэв. Тогтолцооны өөрчлөлт хийж, сонгодог парламентын төлөө гэх сайхан үгс урсгаж, Зөвлөлдөх санал асуулгын зар түгээгээд буй.

6. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орж, шинэ сайд томилогдож, шинэ яамтай болов. Ерөнхий чиг үүргийн дөрвөн яам, чиглэлийн 12 сайд, яамгүй тав нийт 21 сайдтайгаар үйл ажиллагаа явуулахаар боллоо. Ийнхүү шинээр 10 сайдыг томилсноос, яамгүй таван сайд Засгийн газрын бүтцэд ажиллахаар болов. Дан дээлтэй сайд нарын зангараг дутаад байна гэх шалтгаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсны дагуу Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар 13 давхар дээлтэй сайдтай болов.

5.  “Ажлаа хий” жагсаал. Залуучууд төв талбайд гаран жагсч улс төрчдийг “ажлаа хий” хэмээн шаардав. Улс орны нийгэм эдийн засгийн байдлыг сайжруулж, улс төрчдийн авлига хээл хахуулийг таслан зогсоож, хариуцлага нэхсэн энэ жагсаал 4-р сарын 7 нд эхэлж, 5 өдөр үргэлжлэв. Тус жагсаал ямартай ч хэт олонхдоо бардсан дүлий төрийн хаалгыг чанга гэгч нь тогшиж, анхааруулга өгсөн эхний дохио болов.

4. Төмөр замын бүтээн байгуулалт. Тавантолгойн уурхайгаас Гашуунсухайт боомт хүртэлх 233.6 километр төмөр замын бүтээн байгуулалтын ажил 16 жилийн дараа 2022 онд дуусав. Тус төмөр замыг барьснаар манай улс жилдээ 30-50 сая тонн коксжих болон эрчим хүчний нүүрсийг тээвэрлэн экспортлох, улсын төсөвт жилд дунджаар 44 сая ам.долларын татвар төвлөрүүлэх, БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг Тавантолгой уурхайгаас Ганцмод боомт хүртэл 47 ам.доллароос 12 ам.доллар болж, тонн тутамд 4 дахин буурах, 2000 орчим тогтмол ажлын байр нэмэгдэх урьдчилсан тооцоотой гараад буй. Гэвч одоогоор энэ төмөр зам урд хөршийн хилтэй бүрэн холбогдоогүй байгаа буюу мухар төмөр зам гэгдэж, хилээр гарах нүүрс вагоноор биш автомашинаар экспортлогдож байна.

Мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг төр хувийн хэвшлийн түншлэлээр 8 сарын хугацаанд барьж ашиглалтад оруулж чадсан нь энэ жилийн онцлох бүтээн байгуулалт байлаа. Энэ төмөр зам ашиглалтад орсноор импорт, экспортын бараа бүтээгдэхүүний нэвтрэх хүчин чадал нийт 20 сая тонноор, төмөр замын нийт тээврийн хэмжээ 65 хувиар нэмэгдэж,дэлхийн зах зээлд хүрэх тээвэр 242 км-ээр богиносож, тээврийн өртөг, хугацаа хэмнэгдэх юм.

3. Хөгжлийн банкны хулгай. Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мандуул 2022 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр тус банк хүнд байдалд орсныг зарлан, чанаргүй 25 зээлдэгч, тэдний авсан зээлийн хэмжээг зарлав. Удалгүй буюу 31-нд дахин 17 зээлдэгчийн нэрсийг зарласан. Ингээд тус банкны НЭГ ИХ НАЯД 873 ТЭРБУМ төгрөгийн зээлийн эргэн төлөлт саатсан нь ил болов. Нийт активынх нь 53 хувь хугацаа хэтэрсэн, чанаргүй зээл гэдэг нь тодорхой болж, УИХ-ын гишүүд, нөлөө бүхий улс төрчид нэр холбогдов. 12 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар нийт 994.7 тэрбум төгрөгийн зээл барагдууллаа гэх мэдээлэл байгаа бөгөөд Хөгжлийн банкнаас зээл авсан улс төрчдийн зарим нь зээлээ эргэн төлсөнөөс биш эрүүгийн болон бусад хуулийн ямар нэгэн хариуцлага хүлээгээгүй байна.

2. “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла, хариуцлага тооц”  жагсаал. 12-р сарын 04-нд эхэлсэн уг жагсаал олон нийтийн бухимдлыг тулгаж, төрийн ордны хаалгаар нэвтрэхэд хүрэв. Улмаар онцгой байдал зарлах хэмжээнд яригдсан. Энэ жагсаалд оролцогсод -30 хэмийн хүйтэнд төв талбай дээр хонож, нүцгэлж, тэмцлээ илэрхийлсэн. Гэсэн ч улс төрчдийн нөлөө орсон гэх асуудлаар намжив. Нийт 17 хоног үргэлжилсэн тус жагсаалыг эрх баригчид эрүүл мэндийн байгууллагыг өмнөө барин цагдаагийн байгууллагаар албадан тараалгаад байна. Жагсагчдын зүгээс анх тавьсан нэрс зарлах, Эрүүгийн хуулийг өөрчлөх, Нийтийн сонсгол зохион байгуулах гэх зэрэг зарим шаардлагадаа хариу авч чадсан гэж байгаа ч энэ нь үнэхээр жагсагчдын хүсэл мөн байсан уу гэх асуулт хариултгүй хэвээр байна.

1. “Нүүрсний хулгай”. Монгол улс сүүлийн 20 орчим жил эдийн засгийн маш том боломжоо алдсан нь ил болов. Энэ боломжийг үе үеийн улс төрчид, түүний хамаарал бүхий этгээдүүд хулгайлсан бөгөөд одоогоор мэдэгдэж байгаа хохирлыг 44 их наяд төгрөг гэж тооцоолов. Жагсагчдын шаардлагын дагуу Засгийн газар 30 хоногийн хугацаанд шуурхай ажиллаж хулгайчдын нэрсийг зарлахаа мэдэгдсэн бөгөөд одоогоор шууд болон шууд бус байдлаар холбогдсон 17 хүний нэрийг АТГ зарласнаас 7 нь УИХ-ын гишүүн байна. Гэхдээ ямар нэгэн байдлаар нүүрсний хулгайтай холбогдсон улс төрчид би хамаагүй гэж өөрсдийгөө хамгаалсаар байна.

        

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ34 минут 18 секундын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ49 минут 19 секундын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна1 цаг 7 минутын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна1 цаг 12 минутын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна1 цаг 17 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна1 цаг 21 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр1 цаг 23 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ5 цаг 48 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube