Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-04 нд нийтлэгдсэн байна.

Монголчуудад чангалах бүс нь ч үлдсэнгүй!

1/ 4/ 2023    6 цаг 40 минут

 

Монголчууд инфляц хоёр оронтой тоо давсан, хоёр хөрш нь хөл хорио, дайнтай, өмнө нь байгаагүй үнийн өсөлттэй, эдийн засаг агшсан, ажилгүйдэл, ядуурал өссөн хүндхэн 365 хоногийг үдээд удаагүй байна. Өнгөрсөн жилийг олон сорилтуудтай  тулсан гэж дүгнэвэл зөөлдсөн болно. Харин цөөн үгээр дүгнэвэл давжаа биетэй эдийн засагт маань даахааргүй хүнд цохилтууд ээлж дараалан ирсээр байна. Гуйвж дайван хөл дээрээ тогтон ядан байгаа Монгол Улсын эдийн засаг 2023 онд өвдөг дээрээ дээрээ сөхрөх үү эсвэл өндийх үү.  Ард иргэдийн нуруун дээрх инфляц, үнийн өсөлт гэх ачаа нэмэгдэх үү, танагдах уу гэдгийг зөн билгээр хэлэхгүй ч эдийн засгийн тоо судалгаа, баримтуудыг харвал хамгийн үнэнд дөхөх хариултыг олж авна.   

Танил төсөв

Монгол Улс гэдэг өрх айл орлогоосоо илүү зарлагатай олон жилийг үдлээ. 2023 онд эдийн засгийн өсөх жаахан боломжийг балласан, иргэдийн амьдрал тогтворжих хугацааг нь улам сунгаж орхисон зүйл бол өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газрын баталсан 2023 оны төсөв.

Энэ онд эдийн засаг элгээрээ хэвтсэн хэвээр байхын үндсэн суурь асуудал нь яалт ч үгүй төсвийн төсөл мөн.

Засаг саймширч хэмнэлтийн горимд шилжсэн төсвийг баталлаа хэмээсэн ч хэрэг дээрээ 1.4 их наяд төгрөгийн алдагдалтай, хэмнэлтийн горим нь уламжлалт олон жилээсээ ялгарахааргүй. Монголбанкны найдлагаар Засгийн газар 2023 оны төсвийн төслөө алдагдалгүй баталбал инфляцыг бууруулах, валютын ханшийг тогтворжуулахад улам дөхөм болно гэж төсөөлсөн ч Засгийн газар бүсээ хангалттай чангалахыг хүссэнгүй. Эдийн засагч, судлаачдын үзэж буйгаар засгийн газарт алдагдалгүй төсөв баталж Монголбанктай хамтарч ажиллах боломж байсан уу гэвэл “мэдээж байсан” гэх...

Таазанд тулсан инфляц

Хоёр оронтой тооны босгыг давж оны эцэст 14.5 дээр тогтсон таазны инфляц шал руу буухад нэлээд хэдэн жил шаардагдах бололтой. Монгол Улсын Төв банк буюу МонголБанкны таамаглалаар уг нь 2024 оны дөрөвдүгээр улиралд инфляц нэг оронтой тоонд шилжинэ гэсэн боловч судлаач эдийн засагчид үүнийг илт үгүйсгэж,

2023 онд инфляц өндөр хэвээр, үнийн өсөлт ч мөн үргэлжилнэ, 2024 онд ч нэг оронтой тоо руу инфляцыг унагах нь маш хэцүү байх болов уу

гэж таамагласан. Учрыг ухвал хэнд ч маш ойлгомжтой. Монгол Улс бол төрөлжөөгүй эдийн засагтай, импорт экспортын ялгаа зөрүү асар их, зарлага нь орлогоосоо үргэлж давдаг өрх айл.

Алдарт нүүрсээ эс тооцвол цэвэр импортлогч, хэрэглэгч улс орон. Дээр нь нэмээд гадаадаас босгосон бондуудын өр, гадаад улс орнуудын тогтворгүй байгаа инфляц,  дайн дажин, хил гаалийн асуудлууд дурдагдах үед хэчнээн өөдрөг төсөөлөөд ч боломжгүй зүйл гэдэг нь улам батлагдана.    Харин хэтэрхий өөдрөг эсвэл юу ч бодолгүй хэлчихдэг Засгийн газрын төсөөллийг дурдвал тэс хөндлөн тоо буюу 2023 онд инфляц 8 хувь байхаар төсөөлсөн нь гайхшируулмаар.

 

Эмзэг цэг ба Дефолт

Манай улсын жижигхэн эдийн засгийн хамгийн эмзэг цэг аль нь вэ гэвэл гадаад өр.

Өрийн циклд орсон Засгийн газар  2020-2024 онд гадаад өрийн эргэн төлөлт 5.1 тэрбум ам.доллар төлөх ёстой. 2023 оны тавдугаар сард 533 сая ам.долларын Гэрэгэ бонд, есдүгээр сард Хөгжлийн банкны 500 сая ам.долларын Евро бонд, арванхоёрдугаар сард Хөгжлийн банкны 30 тэрбум иенийн Самурай бондыг төлнө. Самурай бондыг Хөгжлийн банк өөрийн эх үүсвэрээр төлөх бэлтгэлийг хангасан гэдгээ мэдэгдсэн.

Харин Гэрэгэ бондыг Засгийн газар дахин санхүүжүүлсэн. Хөгжлийн банк Евро бондын 500 сая ам.долларын бондыг бэлэн мөнгөөр эргэн төлөх боломжгүй учраас дахин санхүүжүүлэх аргыг эрэлхийлж байгаа. Гэвч 2023 он руу монголчууд бид 2.7 тэрбум ам.долларын гадаад валютын нөөцтэйгөөр эхлүүлж байгаа нь өрөө төлөх хангалттай мөнгөгүй гэдгийг шууд илтгэнэ.  

Хэрвээ 2023 онд гадаадын шууд хөрөнгө оруулалт, экспортын орлого төдийлөн сайн нэмэгдэхгүй бол албан нөөц буурч, манай улс дефолт зарлах эрсдэлтэй.

Долларын орох урсгал талдаа Оюу толгой гүний уурхайн бүтээн байгуулалтыг эс тооцвол томоохон хөрөнгө оруулалт хийгдэхгүй байж магадгүй. Шинэ хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөр хэрэгжих эсэх нь мөн л тодорхой бус байна.

 

Хамаарал

Дээр хэлсэнчлэн манай улс бол импортлогч, хэрэглэгч орон. Бензин шатахуун, хүнс, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн гээд бүгд хамаарна.

Бидний хамгийн их хамааралтай БНХАУ цар тахлын нөхцөл байдлаасаа гарч чадаагүй байна.

Албан ёсны тоо баримт, мэдээллээ ч зарлахаа больсон. Дээрээс нь Тайвань улсын асуудал гээд хөрөнгө оруулалт, хил гаалийн асуудал эдгээр шалтгаануудыг дагаад хаашаа  ч эргэж магадгүй учир урд хөрш маань хамраараа газар хатгаж эхэлбэл манай улсад тэрнээс ч дор нөхцөл байдал үүсэхийг үгүйсгэхгүй. Мөн  хойд хөршийн Украйнд дайн зарласны нэг жилийн ой болоход сар хагасын хугацаа үлдсэн байна. Олон улсын өмнөөс шийдвэр гаргадаг нь бид биш учир дайны нөхцөл байдал, хямрал хаашаа эргэхийг  В.Путин, В.Зеленский нар ч 100 хувь мэдэхгүй л болов уу. Ингээд харахад  олон улс хямралд нэрвэгдэж, дан ганц манай улс  хавцлын ирмэг дээр зогсоогүй нь улам тодорхой болж байна.

 

 Бодит амьдрал

Инфляц, үнийн өсөлт, валютын ханш гэх үгс бодит амьдрал дээр жирийн ард иргэд дээр хамгийн хүндээр тусдаг.

Инфляцаа дагаад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өснө, төгрөгийн ханшны сулралттай холбоотой эргээд худалдан авах чадвар буурна. Иргэдийн гар дээр очих мөнгө багасна. Дээрх хэлсэнчлэн 2023 онд Монгол Улс төдийгүй дэлхийн нийтэд эдийн засгийн амаргүй нөхцөл байдал үргэлжлэхээр байна. Засгийн газрын бүсээ чангалахаас татгалзаж, танаагүй төсвийн алдагдлыг иргэд нуруун дээрээ үүрч ирсэн нь уламжлал болоод нэлээд удаж.

Дундаж давхарга үгүй болж ядууралд нэрвэгдсэн ард иргэд нь гоожуураас дуслах усаа хүртэл танасаар хэмнэсээр, бүсээ чангалсаар чангарах бүс нь ч үлдсэнгүй 2023 онтой золголоо.

Бүх эдийн засгаа Оюу Толгойн гүний уурхай, нүүрсний экспортдоо найдаж орхихоос илүүтэй бусад экспортоо нэмэгдүүлэх, гадны хөрөнгө оруулалт татах,  түүгээрээ гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх зэрэг энгийн үндсэн зарчмууд дээр Засгийн газар яг юу хийсэн бэ гэдэг асуулт ойлгомжгүй хэвээр нэг жилийг үдэж нөгөө жилийг угтлаа.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube