Дизелийн түлшний онцгой албан татварыг тэглэсэн хугацааг 2023 оны долдугаар сарын 1-ний өдөр хүртэл сунгасан болохыг Гаалийн Ерөнхий Газар мэдээлэв. Ингэснээр дизелийн түлшний үнийг нэмэгдүүлэхгүй байх нь.
Өнгөрсөн оны долдугаар сард "Засгийн газраас дизель түлшний 5%-ийн гаалийн албан татварыг тэглэж байна" хэмээн Сангийн сайд Б.Жавхлан мэдээлж байв. Ингэхдээ 2023 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл уг зохицуулалт үйлчлэхээр тогтоолд тусгасан байжээ. Энэ хугацааг сунгасан байна.
ОХУ-ын "Роснефть" компани манай улсад дизель түлшийг гэрээнээсээ 5%-ийн хямдралтай үнээр нийлүүлэхээ мэдэгдээд байгаа билээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.