Өчигдөр Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийг УИХ-аас баталсан. Гэрлийн хурдаар батлагдсан энэ хууль үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг зөрчсөн гэж олон нийтийн зүгээс шүүмжилж буй. Тэгвэл хууль батлагдсантай холбогдуулан экс ерөнхийлөгч Ц.Элбэгдорж байр сууриа цахим хаягаараа дамжуулан илэрхийлэв.
Тэрбээр "Зөвхөн чимээгүй, зөвхөн ярьдаггүй газар бол авс. Амьдрал байгаа газар асуудал байдаг. Оролдох хэрэггүй асуудал гэж бий. Нийтийн сүлжээн дэх хүний эрх! Хүнтэй хамт төрдөг, хамт үхдэг. Их үнээр олдсон эрх. Монголын аврал бол Монгол хүний эрх. Илэрхийлэх эрх. Хориг, Цэц, Олон улс" гэжээ.
Сэтгэгдэл (2)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.
za zailaa chi 90 onoos hoish hudal shaalaa bur davraad huugeerei hutsuulah geed
Амиа хичээгч этгээд Элбэгдорж хэлсэн болохоос биш бодож үзэх асуудал мөн.