Энэ мэдээ хуучирсан буюу 2023-01-25 нд нийтлэгдсэн байна.

“Хоёр нүүртэй” шүүх иргэнээс итгэл горьдоод нэмэргүй

1/ 25/ 2023    10 цаг 13 минут

Салхитын мөнгөний ордтой холбоотой маргааныг шийдвэрлэхдээ шүүгч нар хахууль авсан, ЖДҮ-ийн сангаас зээл авсан улстөрчдийн асуудал замхарсан, Хөгжлийн банктай холбоотой хэргүүд шүүх дээр гацсан,  шүүгчийн хадгаламжинд тэрбум төгрөг байсан, өмгөөлөгч Б.Баасанцогт гэгчээс шүүгч, шүүхийн тамгын газрын ажилтан хахууль авсан нь баримтаар илэрсэн, шүүгч нар улс төрчдийн халаасанд байдаг гэх мэтээр нэгэнт “бохирдсон” шүүх эрх мэдлийн нэр хүнд газраас “өндийхгүй” байгаа нь бодит үнэн. Гэвч шүүхэд иргэд байтугай эрх баригчид ч итгэхгүй байна гэдгээ илэрхийлсээр байгаа.

Ерөнхий сайдын амнаас шүүх эрх мэдлийг буруутгах үгс ч унасаар буй. Өнгөрсөн жил УИХ-ын чуулган дээр төсвийн тодотголыг танилцуулахдаа “Жам ёсны бизнесийн орчныг хамгаалахын төлөө байгалийн баялаг, олон нийтийн өмчийг завшихын тулд улс төр, төрийн байгууллага, шүүх, хууль хяналтын байгууллагад өөрийн нөлөөллөө тогтоосон хуулиас дээгүүр бүлэглэлтэй цаашид хатуу тэмцэнэ” гэсэн бол намар иргэний хөдөлгөөнийхөнтэй уулзахдаа “Олны анхаарал татсан томоохон хэргүүд” шүүхийн мэдэлд очиж байна. Өөрөөр хэлбэл, бидний хувьд шүүхийг л харж байна. Та нар ч бас нүд цавчилгүй, анхааралтай харж байгаарай” хэмээн шүүх эрх мэдэлд улс төрчдийн нөлөөлөл байгааг хүлээн зөвшөөрсөн. Бас шүүхэд итгэхгүй байна гэдгээ ч илэрхийлсэн гэж болно.

Тэгвэл Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргаар өнгөрсөн оны сүүлээр томилогдсон Р.Онончимэг өчигдөр “gogo.mn” сайтад ярилцлага өгчээ. Тэрээр “Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх, иргэн төвтэй шүүхийн үйлчилгээг бий болгохыг бид зорьж байна. Их олон сайхан ажлыг хийхээр төлөвлөж байгаа. Гэхдээ шүүх бол маш ядуу салбар юм байна. Санхүүжилт маш хэцүү” хэмээн онцолсон.  Мэдээж энэ бол үе үеийн дарга нарынх нь хэлдэг л үг. Харамсалтай нь, итгэл гэдэг нэг даргын мөрөөдлөөр эргээд ирдэг зүйл биш. Эрх баригчид ч итгэхгүй байхад энгийн иргэдээс итгэл горьдоод ч яах билээ. Харин шүүхийн салбарын ядуу эсвэл баян гэх ойлголтыг иргэд рүү чиглүүлээд нэмэргүй. Өвлийг хэрхэн давах тухай, өдрийн хоолоо хэрхэн олох тухай бодож байгаа энгийн иргэдийн хувьд өнөөдөр шүүхийн байр, шүүгчийн цалин толгой өвтгөх асуудал биш.

Өмнө нь, ШЕЗ-ийн дарга асан Н.Лүндэндорж шүүгч ядуу байх нь илүү хор хөнөөлтэй гэсээр 2015 онд УИХ-ын тогтоолоор шүүгчдийн цалинг нэмэгдүүлж, 2.7 саяас 3.3 сая төгрөг болсон байдаг. Гэвч үүнээс хойш хахуулийн хэрэг буурсан бил үү. 500 гаруй шүүгчээс ядуу нь хэд билээ гээд асуувал хариулт нь тодорхой.

10 мянган төгрөг  хулгайлсан иргэний хэрэг 10 өдрийн дотор шийдэгддэг шиг 10 тэрбум төгрөг “хумсалсан”  этгээдийн хэрэг ч ийм хугацаанд шийдэгддэг байхыг, хүний эрхийг дээдлэх зарчмыг л шүүхээс хүсээд байгаа юм. Шүүх шүүдэг байх ёстой. Гэхдээ хар нөмөргийнхөө ард хамаг булхайг халхалчихаад иргэдээс итгэл нэхэх ёсгүй.

110 жилийн түүхтэй шүүхийн салбарт өнөөдөр эдийн засгийн асуудлаас илүүтэй хүний мөс үгүйлэгдэж байгааг бид мэдэрсээр байхад Шүүхийн Ерөнхий зөвлөл Үндсэн хуульд заасан  гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэргээр шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр л хангаад өг.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ21 минут 46 секундын өмнөНҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ36 минут 47 секундын өмнөЦэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна53 минут 42 секундын өмнөСэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна59 минут 2 секундын өмнөIDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна1 цаг 4 минутын өмнөУлаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна1 цаг 9 минутын өмнөЗурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр1 цаг 10 минутын өмнөМорьт эргүүл ажиллаж эхэллээ5 цаг 35 минутын өмнөЦ.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21Оюутнуудын дундах "хал цэргийн дэг"4 сар 24. 7:20Хүүхэд залуучуудын театр “Хайрыг хайрла” жүжгээр дахин хөшгөө нээнэ4 сар 23. 13:09Өнөөдөр: Монгол бөхөнгийн өдөр4 сар 23. 12:30
 Facebook Twitter Youtube