Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны 1 дүгээр сарын 16-20-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 377 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 71 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 306 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар 2022 онд томилогдсоноос хойш 30 хоногийн дотор ХАСХОМ-ээ гаргаагүй “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 13 албан тушаалтанд Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа явуулж, хариуцлага тооцуулах тухай албан бичгийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлсэн байна.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.