Пүрэв гарагт Португалийн хөл бөмбөгийн од Криштиану Роналдугийн гэрээлсэн Аль-Насср клуб Аль-Иттихад клубтэй тоглож, 3:1 харьцаатай хожигдсоноор Саудын Супер цомын тэмцээнээс хасагджээ.
Тоглолт эхэлснээс хойш 15 минутын дотор Аль-Иттихад клубийн довтлогч Ромаринхо тоглолтын эхний гоолыг оруулж, эхний хагас дуусахаас өмнө тус клубийн довтлогч Хамдаллах хоёр дахь гоолыг оруулснаар Аль-Иттихад 2 оноогоор тоглолтыг тэргүүлж эхэлсэн байна.
Харин тоглолтын хоёрдугаар хагас эхлэхэд Аль Насср клубийн хагас хамгаалагч Талиска гоол оруулснаар тэдэнд хожих найдвар төрсөн ч харамсалтай нь Аль Иттихад дахин нэг гоол оруулж, хожлоо бататгаад авчээ. Ингэснээр Аль Насср клуб тэмцээнийг цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон байна. Тэднийг хожсон Аль Иттихад клубийн хувьд ирэх ням гарагт Аль Фейха клубийн эсрэг тоглох юм.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.