Хөшгийн хөндийд дижитал сургууль-эрдэм шинжилгээний цогцолбор байгуулах ТЭЗҮ-г 700 саяар хийжээ

1/ 27/ 2023    14 цаг 57 минут

Монгол Улсын Засгийн газрын нэг мөрөөдөл бол их дээд сургуулиудыг хотхон хэлбэрээр хөгжүүлэх.  Арав гаруй жилийн өмнөөс Налайхад, Багануурт, Эрдэнэт гэх мэтээр хувилбарууд яригдаж тогтоол шийдвэр гарсаар хамгийн сүүлд 2021 онд Их дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ- үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх талаар Засгийн газрын 321 дүгээр тогтоол гарсан байдаг. Энэ тогтоолд “Хөшгийн хөндийд дижитал их сургуулийн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлсэн хэв шинжтэй дээд боловсролын сургалтын байгууллагыг шинээр байгуулах тухай тусгасан. Ингээд нийт сургалт үйлдвэрлэлийн цогцолборыг нийт 500 га газарт байгуулах ерөнхий төлөвлөгөө боловсруулах сонгон шалгаруулалтын ажил хийгдэж, 2023 оны 1 дүгээр сард хүлээлгэн өгөхөөр төлөвлөсөн ч одоогоор энэ талаар тодорхой мэдээлэл гараагүй учраас БШУЯ-наас тодрууллаа.

БШУЯ-ны дээд боловсролын газрын дарга Х.Тамир “Барилга хот байгуулалтын яамнаас  хариуцаж, ерөнхий төлөвлөгөөг хийх сонгон шалгаруулалтыг зарласан. Шалгарсан компани нь ерөнхий төлөвлөгөөг хийж, эцсийн байдлаар сайдад танилцуулсан байгаа. Ерөнхий төлөвлөгөөг нь эцэслээд батлагдчихвал дэд бүтцийн ажлууд эхлэх ёстой. БХБЯ-наас л дэд бүтцийн ажлын тендерийг зарлах, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах гэх зэргээр төлөвлөгөөний дагуу шат дараалсан ажлуудыг хийх байх. Дэд бүтэц хийгдэж байж, сургуулийн асуудлууд яригдана. Хувийн хэвшилтэй хамтарч хийх ажлууд учраас төсөвт төдийлэн ачаалал үүсгэхгүй” гэсэн хариулт өглөө.

БХБЯ-наас 2021 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр 700 сая төгрөгний төсөвт өртөгтэй Сургалт-Эрдэм шинжилгээ-Үйлдвэрлэлийн цогцолборын ерөнхий төлөвлөгөө /Төв, Хөшгийн хөндий/ ТЭЗҮ боловсруулах тендерийг зарласан боловч тэнцэх компани ирээгүй тул 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр ахин зарлаж, “Нартдизайн” ХХК шалгарсан байна. Тэгэхээр тус компанийн зүгээс ерөнхий төлөвлөгөөг ямар ч байсан эцсийн байдлаар танилцуулжээ.

Гэхдээ ерөнхий төлөвлөгөө батлагдлаа гээд барилгын ажил эхлэхгүй. Засгийн газрын тогтоол шийдвэртэй бодлогын баримт бичиг, ТЭЗҮ гэх хэрэгжээгүй “цаас”-ыг тоолбол багагүй тоо гарна. Тиймээс Цогцолборыг бодит бүтээн байгуулалт болохыг харах нь одоогоор мөрөөдөл хэвээр. Учир нь, өмнө нь ийм асуудал нэг биш удаа яригдаж байсныг Үндэсний аудитын газраас хийсэн “Дээд боловсрол олгож буй өнөөгийн байдал, үр дүн” сэдэвт тайланд тодорхой дурджээ.

Засгийн газрын 2015 онд 133, 2021 онд 321, 367 дугаар тогтоолуудыг үндэслэн их сургуулиудыг бүсчлэн хотхоноор хөгжүүлэх, эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах бодлогыг баримтлан нэг биш ТЭЗҮ боловсруулсан байгаа юм.

Тухайлбал,  

-Багануур дүүрэгт шинжлэх ухаан, үйлдвэрлэл, технологийн цогцолборыг байгуулахаар хот байгуулалтын иж бүрэн үнэлгээг хийж, тус дүүргийн 4, 5 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хүрмэнтийн хөндийд байгуулахаар шийдвэрлэж, 10000 га газарт инженерийн иж бүрэн судалгаа хийж, ТЭЗҮ-г боловсруулж, магадлалын дүгнэлт гаргасан боловч хэрэгжээгүй;

 -Орхон аймагт уул уурхай, технологийн чиглэлээр ШУТИС-ийн харьяа "Эрдэнэт цогцолбор" дээд сургуулийг байгуулахаар зөвшөөрсөн газарт байр зүйн зураг, инженер-геологийн судалгааг хийлгэн ТЭЗҮ боловсруулах ажлын даалгавар, ерөнхий төлөвлөгөөг батлуулсан боловч хэрэгжээгүй;

-Дархан-Уул аймагт ХАА, газар тариалангийн чиглэлээр ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн АгроЭкологи, бизнесийн сургуулийг байгуулах газрын асуудлыг шийдвэрлэсэн боловч хэрэгжээгүй;

-Дорнод аймагт Зүүн бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг байгуулахаар газрын асуудлыг шийдвэрлэж, барилгын ТЭЗҮ болон зураг төсвийг батлуулж, 2021 онд "Мон-Энержи Консалт" ХХК-ийг шалгаруулан гэрээ байгуулж, ажлыг гүйцэтгэсэн боловч 2022 онд санхүүжилтгүйгээс зогссон;

-Ховд аймагт Баруун бүсийн сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, бизнесийн төвийг байгуулахаар газрын асуудлыг шийдвэрлэж, холбогдох урьдчилсан судалгааг хийсэн боловч хэрэгжээгүй байна.

 Эдгээрт хэдий хэмжээний мөнгө зарцуулсан билээ гээд тооцоход л хангалттай. Ялангуяа сонгууль дөхөх тусам иймэрхүү тунхаглалын шинжтэй, ажил хийсэн царай гаргах зорилготой  гоё зураг төслүүд улам олширдог. Тэгэхээр Хөшгийн хөндийд дижитал их сургуулийн сургалтын орчин, нөхцөлийг бүрдүүлсэн хэв шинжтэй дээд боловсролын байгууллага байгуулах  нь Засгийн газрын ээлжит мөрөөдөл төдий цаасан дээр үлдэх вий.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно22 минут 25 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа30 минут 59 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө49 минут 18 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 15 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 18 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 25 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 40 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 45 минутын өмнөМонгол дорнын зурхай2 цагийн өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 15 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube