Нийслэлд орж ирсэн малыг 10 маршрутын дагуу тууж гаргаж байна

1/ 27/ 2023    16 цаг 24 минут

Долоо хоног бүрийн баасан гарагт Улаанбаатар хотын Ерөнхий менежер цаг үеийн асуудлаар болон хийж байгаа, цаашид хэрэгжүүлэх ажлуудынхаа талаар мэдээлэл хийж байхаар болсон. Өнөөдрийн хувьд нийслэлийн хориглосон бүсээс мал гаргах ажлын явцын талаар мэдээлэл өглөө.

 

Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Захирагчийн ажлын албанаас Ажлын хэсэг байгуулж, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн удирдах газар, Байгаль орчны газар, Мал эмнэлгийн газар, Дотоодын цэргийн 805 дугаар анги, Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, дүүргийн ЗДТГ зэрэг байгууллагуудын бүрэлдэхүүнтэй төвийн зургаан дүүрэгт 535 албан хаагч 93 автомашин, 27 эргүүлтэйгээр ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 6385 малыг тууж гаргасан. Цагдаагийн байгууллагаас хоёр иргэнд торгуулийн арга хэмжээ авлаа. Мөн малчидтай уулзаж, санал хүсэлт, нөхцөл байдлыг нь сонссон.

Налайх дүүрэг, 61-ын гарам болон Улаанбаатар хотыг тойрсон Төв аймгийн сумдаас мал их орж ирж байгаа. Нийслэлийн ойролцоох зарим сумдад малын гоц халдварт өвчин гарсан. Хуулийн дагуу малын гоц халдварт өвчин гарсан газарт хязгаарлалт тогтоодог. Ийм нөхцөл байдал үүсгэхгүйн тулд шаардлагатай арга хэмжээг авч байна. Мөн ногоон байгууламж руу мал орж идэх, эвдэж сүйтгэх тохиолдол гарсан. Түүнчлэн замын хөдөлгөөнд ч хүндрэл учруулж, зам тээврийн осол гарах нөхцөл үүссэн. Тухайлбал, төмөр замын бүс рүү мал орж, дайруулсан. Дээрх шалтгаан, нөхцөл байдлаас үүдэн малыг хотоос гаргах арга хэмжээг яаралтай авч байна. Энэ дагуу төлөвлөгөө гаргаж, долоо хоногт 2-3 удаа кампанит ажлыг зургаан дүүрэгт зохион байгуулж, үр дүнтэй байхад анхаарч, хуваарь гарган ажиллаж байгаа. Дөрөвдүгээр сарын эхэн хүртэл дээрх ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн. Зургаан дүүргийн 10 маршрутын дагуу малыг тууж гаргаж байгаа. Өмнө нь холбогдох албаныхан явган тууж, нэг дүүргээс нөгөө рүү мал ордог байсан. Энэ удаа хотын эргэн тойронд мал аж ахуй эрхэлж байгаа малчидтай хамтран малыг гаргаж байна” хэмээлээ.

Мөн энэ үеэр сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм. Тухайлбал, давсанд хийсэн шинжилгээний хариу гарсан эсэхийг тодруулахад Ерөнхий менежер М.Баяраа “Шинжилгээний хариу 95 хувийн давсны орцтой гэж гарсан. Давс маш их бохирдолтой, шавар, хог шороотой, мөстэй нийлүүлэгдсэн. Манайхаас компанид мэдэгдэл хүргүүлж, чанарын шаардлага хангасан давсаар солих шаардлага тавьсны дагуу сольж өгөхөөр болсон” гэлээ.

Энэ үеэр НЗДТГ-ын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Улаанбаатар хотын суурьшлын бүсэд мал орж ирэх нь маш том эрсдэл дагуулж байдаг. Улсын хүн амын тал хувь нь оршин сууж байгаа нийслэлд халдварт өвчин гарвал хөл хорио тогтоох, нүүлгэн шилжүүлэлт хийх гэх мэт зардал ихтэй, өндөр эрсдэлтэй” хэмээсэн юм.

Мөн малыг хотоос гаргаж байгаа нь Улаанбаатар хотын 1.6 сая иргэнээ бодсон шийдвэр. Тиймээс нийслэлийн ойролцоо мал малладаг, мөн отор хийж байгаа малчид малаа хараа хяналттай байлгах шаардлагатайг онцоллоо.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Л.Оюун-Эрдэнэ: Би шинэ үе, шинэ мянганы залуучуудын гүүр нь байх болно26 минут 5 секундын өмнөТэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн францчууд ажил хаялт зарлалаа34 минут 39 секундын өмнөЛ.Алтанцэцэг Энэтхэгийн боксчинтой алтан медалийн төлөө өрсөлдөнө52 минут 58 секундын өмнө Шольц манай үеийн хамгийн туршлагатай Ерөнхийлөгчийг нэрлэв1 цаг 18 минутын өмнөПУТИН: Украины мөргөлдөөнийг энхийн замаар зохицуулах Хятадын төлөвлөгөөг үндэс болгон авахыг санал болгов1 цаг 22 минутын өмнөБ.Мичидмаа: Куратортой хамтран ажиллавал уран бүтээлчийн мэдлэг тэлж, бүтээмж сайжирдаг1 цаг 28 минутын өмнөЕрөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлгийг зарлалаа1 цаг 44 минутын өмнөБ.Оргил: Ээжийгээ алдахад амьдралыг үзэн ядмаар, хаяад явмаар санагдаж байлаа. Одоо бол амьдралыг хэзээ ч орхиж явмааргүй санагддаг1 цаг 49 минутын өмнөМонгол дорнын зурхай2 цаг 3 минутын өмнөЦаг агаарын мэдээ2 цаг 18 минутын өмнөЧуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө3 сар 23. 18:15Залуу судлаачид чуулна3 сар 23. 17:44JCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ3 сар 23. 17:11Mөнгөний нийлүүлэлт өслөө3 сар 23. 16:06Үнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 сар 23. 16:00ҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 сар 23. 15:48Цар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 сар 23. 15:36Нүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ3 сар 23. 15:34Г.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 сар 23. 15:26Хөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 сар 23. 15:15Б.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 сар 23. 14:58Хүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 сар 23. 14:43С.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга3 сар 23. 14:34Хойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ3 сар 23. 13:51Б.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ3 сар 23. 13:21ДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна3 сар 23. 13:11УЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн3 сар 23. 13:09Монгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан3 сар 23. 12:50Боловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү3 сар 23. 11:48Сонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна3 сар 23. 11:43Орон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ3 сар 23. 11:38ХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна3 сар 23. 11:16АИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна3 сар 23. 10:14Түүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10
 Facebook Twitter Youtube