Шведийн Гадаад хэргийн сайд Тобиас Биллстрем тус улсыг НАТО-д элсэх үйл явцыг түр зогсоосон гэж мэдээлэв.
"Сүүлийн хэдэн долоо хоногт болсон үйл явдлуудын учир шалтгаанаас улбаалан тус улсыг НАТО-д элсэх ажлын явцыг түр хугацаагаар зогсоолоо" гэж тэрээр мэдээлээд Шведийн засгийн газар одоо үйл явцыг урагшлуулахын тулд эрч хүч, цаг хугацаа зарцуулж байна гэж нэмж хэлэв.
Т.Биллстром бямба гарагт хэлэхдээ, тус улсын Гадаад хэргийн яам сүүлийн хэдэн долоо хоногт Шведийн эсрэг үзлийг дарахын тулд ихээхэн хүчин чармайлт гаргасан бөгөөд нөхцөл байдал сэргэхэд багагүй хугацаа шаардлагатай байж магадгүй юм гэв.
Энэ сарын эхээр Стокгольмд Туркийн ерөнхийлөгчийг эсэргүүцсэн жагсаал болж, Коран судрыг шатаасан үйл явдлын дараа Швед улсын НАТО-д элсэх төлөвлөгөөнд томоохон саад учирсан юм.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган энэ үйл явдлын дараа НАТО-д элсэхэд Анкара дэмжлэг үзүүлнэ гэж найдах хэрэггүй гэж даваа гарагт Шведэд анхааруулсан бөгөөд хоёрдугаар сард болох Швед, Финландтай хийх гурван талт уулзалт мөн тодорхойгүй хугацаагаар хойшлоод байна.
Эх сурвалж: Синьхуа
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.