Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж төрийн албаны ерөнхий шалгалтыг улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулах талаар зохицуулалт туссан.
Төрийн албаны 2023 оны нэгдүгээр улирлын ерөнхий шалгалтын бүртгэл 2 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 цагт эхэлж, 3 дугаар сарын 1-ний өдрийн 09:00 хүртэл 30 хоногийн хугацаанд цахмаар явагдах юм байна.
Төрийн албаны ерөнхий шалгалтын тов |
||||
№ |
Улирал |
Бүртгэл эхлэх |
Бүртгэл дуусах |
Шалгалт эхлэх |
1 |
I |
2023.02.01 |
2023.03.01 |
2023.03.15 |
2 |
II |
2023.04.19 |
2023.05.04 |
2023.05.24 |
3 |
III |
2023.08.16 |
2023.08.31 |
2023.09.20 |
4 |
IV |
2023.10.18 |
2023.11.02 |
2023.11.22 |
Мөн Засгийн газраас “Төрийн улс төрийн албан тушаалд ажилласан хугацааг төрийн захиргааны албан тушаалын зохих ангилалд ажилласан хугацаанд дүйцүүлэн тооцох журам”-ыг баталсан бөгөөд УЛС ТӨРИЙН АЛБАН ТУШААЛААС ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛД ШИЛЖИН АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭД ЕРӨНХИЙ ШАЛГАЛТААР НӨӨЦӨД БҮРТГЭГДЭЖ, ТУСГАЙ ШАЛГАЛТАД ӨРСӨЛДӨН ТӨРИЙН ЗАХИРГААНЫ АЛБАН ТУШААЛД ШИЛЖИН АЖИЛЛАХ БОЛОМЖТОЙ боллоо.
Цаашид төрийн тусгай, төрийн үйлчилгээний зарим удирдах албан тушаалыг төрийн захиргааны албан тушаалтай адилтгах жагсаалт батлагдахтай холбогдуулан дээрх албан хаагчид болон төрийн албанд ажиллах хүсэлтэй нийт иргэдийг төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэлээ баталгаажуулж оролцоно уу.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.