Г.Занданшатар: Хүүхдийн мөнгө, шаталсан татварын тогтолцооны талаар иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх хэрэгтэй байна

1/ 30/ 2023    18 цаг 18 минут

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.01.30) Сангийн яам, Татварын ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооны удирдлагуудтай уулзаж, хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар олон нийтэд үнэн зөв мэдээлэл хүргэж ажиллах талаар зарим чиглэлийг өглөө.

 УИХ-ын дарга Г.Занданшатар, “Хүүхдийн мөнгө болон шаталсан татварын асуудлаар нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл, гомдол гаргаад байна. Улсын Их Хурал, Засгийн газраас нийгмийн бухимдлыг төрүүлж байгаа эдгээр асуудлыг шуурхай шийдэх, иргэдэд үнэн бодит мэдээллийг өгөх шаардлагатай. Иймээс Улсын Их Хурлаас Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, Төсвийн байнгын хорооны гишүүн Ж.Батжаргал нараар ахлуулсан ажлын хэсгүүдийг байгуулсан” хэмээгээд төрийн байгууллагууд мэдээллээ нэгтгэх, уялдаа холбоогоо сайжруулахад анхаарч ажиллахыг сануулав.

Хүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь нийгмийн шударга ёсны зарчим. Нийгмийн шударга ёсны зарчим гэдэг нь хүн бүр нийгмийн гарал үүсэл, эсвэл хүйсээс үл хамааран тэгш эрх чөлөө, амьдралын тэгш боломжоор хангагдах ёстой гэсэн шаардлага юм. Хүүхдийн мөнгө бол халамж биш.

Сангийн яам төсөв өргөн барихдаа хүүхдийн мөнгийг халамжийн төрөл, тэтгэмж гэж оруулсан. Төсвийн хуулийг хэлэлцэх явцад салбарын яамд өрхийн орлогыг бүртгэх мэдээллийн санг бүрдүүлсэн гэж байсан ч мэдээллийг зөрүүтэй байдал гарч, хүндрэл дагуулсан. Тиймээс хүн амын мэдээллийн сан, халамжийн мэдээллийн сан, улсын бүртгэлийн мэдээллийн санг нэгтгэж, бодит мэдээллийн эх сурвалжтай болж, хуульд нийцүүлэн иргэдэд чирэгдэлгүйгээр хүүхдийн мөнгийг олгох шаардлагатай байгааг Улсын Их Хурлын дарга тэмдэглэв.

Мөн Хувь хүний орлогын албан татварын хуулиар татварын шаталсан тогтолцоотой болж байгаа. Гэтэл уг тогтолцоо нь татварын тэгш, шударга байх зарчимтай нийцэж байгаа эсэхэд иргэд шүүмжлэлтэй хандаж байгааг хэллээ.

Монгол Улсын хувьд 2007 он хүртэл шаталсан татварын тогтолцоотой байсан. Цар тахлын дараах эдийн засгийн хүндрэлийг дагаад орлогын ялгаа нэмэгдэх хандлагатай болсон учраас татварын тэгш, шударга байдлыг хангах зорилгоор шаталсан татварын тогтолцоог хуульд оруулсан. Дэлхийн олон улс шаталсан татварын тогтолцоонд шилжиж байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд Латви, Литви, Чех зэрэг улс шаталсан татварын тогтолцоо руу эргэж шилжсэн байна. Одоогийн байдлаар дэлхийн 190 гаруй улсаас 18 улс шаталсан татварын тогтолцоонд шилжээгүй байгааг Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн танилцууллаа. 

Тэрбээр, “Хуулийн өөрчлөлтөөр бол сарын арван сая төгрөгөөс дээш хөдөлмөр эрхлэлтийн орлоготой хүмүүсийн ажил олгогчоос суутгадаг татварын тухай энэ асуудал яригдаж байгаа. Сард арван саяас дээш цалингийн орлоготой хүмүүсийн хувьд арван саяас давсан хэсэгт нь 15 хувийн татвар ногдуулах өөрчлөлт орсон. Олон нийтийн сүлжээнд иргэдийн банкны дансны орлого, дансны гүйлгээнээс авна гэх мэт өөр утгатай тайлбар явагдаж байгаа нь үндэслэлгүй мэдээлэл. Банкны гүйлгээнээс татвар авах тухай хууль байдаггүй, ийм хуулийн талаар хаана ч яригдаагүй. Энэ бол ташаа мэдээлэл.

Энэ хуулийн босгыг тогтоохдоо бид нэлээн тооцоо судалгаа хийсэн. Нийт иргэдийн 99.9% нь энэ татварт хамаарахгүй. Зөвхөн 1300 орчим хүний л асуудал яригдаж байна. Эдгээрт банк санхүүгийн байгууллага, уул уурхайн салбарт удирдах албан тушаал хашдаг иргэд, гадаадын өндөр цалинтай техникийн ажилчид дээр хамаарч, яридана. Үүнд хувиараа бизнес эрхлэгчдийн бизнесийн орлого хамаарахгүй. Мөн хадгаламжийн хүү буюу банкнаас орж ирж буй хүүгийн орлого хамаарахгүй. Зөвхөн ажил олгогчоос ажилтанд олгодог хөдөлмөр эрхлэлтийн орлогын хүрээнд яригдах асуудал. Үүний зэрэгцээ шаталсан татварын хөнгөлөлтийг үзүүлдэг. Өөрөөр хэлбэл, орлого багатай иргэдийн татварын хөнгөлөлт өндөр, орлого нэмэгдэх тусам татварын хөнгөлөлт буурдаг” гэлээ.

Харин Татварын ерөнхий хуульд орсон хувь хүний дансны мэдээллийг татварын байгууллага шууд авдаг болсон өөрчлөлтийн талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Заяабал өгсөн хариултдаа, “Манай улс ФАТФ-ын саарал жагсаалтаас гарахдаа татварын төлөгчийн банкны мэдээллийг татварын зорилгоор ил тод болгож, харилцан солилцох амлалт өгсөн. Үүний дагуу 2019 онд хийсэн татварын багц хуулийн шинэчлэлд уг заалтыг тусгасан. Татварын эрсдэлтэй холбоотойгоор татвар төлөгчийн мэдээллийг зөвхөн Татварын ерөнхий газрын нууцын баталгаа гаргасан эрх бүхий 32 албан хаагч тухайн банкны мэдээллийг үзэж, ажиллах журамтай. Энэ хүрээнд байгууллагадаа мэдээллийн аюулгүй байдлын олон улсын ISO27001 стандартыг нэвтрүүлээд ажиллаж байна. Татварын эрсдэл үүсэж болзошгүй, татвараас зугтах зайлсхийх үйлдэл гаргаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, татвар төлөгчдийн мэдээллийг авах хүсэлтийг тухайн банканд гаргаж, ажлын хэрэгцээнд ашиглаж байна. Уг авсан мэдээлэлтэй эрх бүхий 32 албан хаагч л танилцаж, судалгаа шинжилгээний зорилгоор албан хэрэгцээнд ашигладаг” гэв.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хорооноос дэд ажлын хэсэг байгуулж, УИХ-ын ажлын хэсэгт мэдээллийг шуурхай өгөх, хаврын чуулганаас өмнө хуулийн хийдэл, давхардлыг арилгах шаардлагатай хуулийн төсөл боловсруулахыг чиглэл болгосон байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 53 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү2 цаг 6 минутын өмнөЗалуу судлаачид чуулна2 цаг 24 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 57 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө4 цаг 2 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ4 цаг 8 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа4 цаг 20 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 32 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 34 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 42 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 53 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа5 цаг 10 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ5 цаг 25 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 34 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ6 цаг 17 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 46 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 57 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 59 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан7 цаг 18 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү8 цаг 20 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна8 цаг 25 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 30 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 51 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 54 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube