Цагдаагийн байгууллагад нэгдүгээр сарын 25-ны өдөр Архангай аймгийн нутаг дэвсгэрт буудуулсан хүн гэх дуудлага бүртгэгджээ. Мэдээллийн дагуу Архангай аймгийн цагдаагийн газрын алба хаагчид шалгахад 16 настай эрэгтэй Э нь галт зэвсэг оролдож байгаад сум алдсаны улмаас 17 настай эрэгтэй Н-ын нүүрэн тус газар буудаж гэмтэл учруулсан аж.
Тиймээс Цагдаагийн ерөнхий газраас галт зэвсэг эзэмшиж байгаа иргэдийг галт зэвсгээ хадгалахдаа гох болон замгийг зориулалтын түгжээгээр түгжих, сумыг тусад нь хадгалах хэрвээ түгжээ байхгүй тохиолдолд бууны замгийг салгаж буу, замаг хоёрыг тусад нь хадгалж учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөжээ.
Сэтгэгдэл (0)
⚠ Анхаар!Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.