Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-01 нд нийтлэгдсэн байна.

“IHC” койн худалдан авсан иргэд: Хэн нэгэн биднийг ав гэж шахаагүй. Гэхдээ койн гаргаж буй биржүүдийг шалгаад өгөөч

2/ 1/ 2023    13 цаг 23 минут

“IHC” койн худалдан авч их хэмжээний мөнгөө залилуулж, өөрсдийн автомашин, орон байраа алдсан иргэд болох Б.Сонинцэцэг, Ж.Энхчимэг, С.Дүүрэнбилэг нар мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс өөрт байсан койноо хакердуулсан, цахим залиланд өртсөн гэх ерөнхий мэдээллийг өгөв. Мөн ойр дотнынхоо койн авахыг уриалахгүй байж, их хэмжээний мөнгөөр арилжаанд оролцохгүй байхыг зөвлөлөө.

Тэд “Олон мянган хүмүүсийг төлөөлж энд гарч ирлээ. Би анх 140 сая төгрөгөөр элссэн. Өдөр бүр койноо орж хардаг. Хоёр хоногийн өмнө койноо орж үзтэл 6 сая төгрөг болсон байсан. Би хамгийн өндөр үнэ дээр орсон. Би 18 сая койноо дөрөв хоногийн өмнө хакердуулчихсан. Тиймээс цагдаагийн байгууллагад хандаж байна. Энэ үйлдэлд хаанаас хэн хяналт шалгалт тавьдаг бэ? Холбогдох байгууллагууд нь ямар нэгэн мэдээлэл өгөөсэй гэж хүсэж байна. Цагдаагийн байгууллага шалгаасай.

Хэн нэгэн намайг койн ав гэж шахаагүй, орсон нь миний буруу. Гэхдээ дахин дахин хүмүүсийн сэтгэл санааг удирдаж, унахгүй өснө шүү гэсэн сториг нь хараад олон хүн мөнгөө өгч орж байна. Койн авсан өдрөөс эхэлж өдөр бүр уналттай байна. Тийм учраас Монгол Улсад 70-аад койн гаргасан хүмүүсийг шалгаад өгөөсэй гэсэн өргөдөл гаргасан.

Би эрсдэлээ өөрөө үүрэх ч хакердуулсан койноо эргүүлж, олж авах хүсэлтэй байна. Дэлхийн крипто зах зээл өсөж, унаж өөрчлөгдөж байхад манайх шууд унадаг. Бид хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэг сайн биш. Бид өөрсдөө эрсдэлээ үүрч койн авсан учраас та бүхнийг цаашид болгоомжтой байгаасай гэж хүсье. Тухайн байгууллагаас үнэ өснө гэдэг итгэл төрүүлдэг учраас би хэн нэгэнд үүнийг худалдан авахыг санал болгосон. Уулзсан хүмүүс маань энэ өснө, ашигтай байна гэх мэтээр хэлж байсан. Би ч ойр тойрныхоо хүмүүс болон аав ээждээ сурталчилсан удаатай” хэмээн мэдэгдсэн юм.

Эргэн сануулахад, О.Мөнхжин, Б.Идэр-Од нарын залуус IHC койныг хөрөнгийн зах зээлд гаргасан. Тухайн үед спортын сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбат "О.Мөнхжин койн гаргаж хүмүүсийг залилж байна" гэсэн утгатай мэдээллийг өөрийн цахим хуудаснаа гаргасан. Харин О.Мөнхжин хариуд нь "Намайг гүтгэлээ. Хүний нэр төрд халдлаа" хэмээн Баянгол дүүргийн Иргэний хэргийн шүүхэд гомдол гаргасан байдаг. Тэгвэл шүүхийн өргөтгөсөн бүрэлдэхүүнтэй хуралдаан болж тус гомдлыг хэлэлцсэн бөгөөд сэтгүүлч, тайлбарлагч С.Шижирбатын талд шийдвэр гарчээ.

Тодруулбал, О.Мөнхжин нь BscScan.com олон улсын крипто валютын сайт дээр IHC койноо гурван өөр цаг хугацаанд гаргажээ. Эхний удаа 2021 оны наймдугаар сарын 18-нд, хоёрдохыг 2021 оны наймдугаар сарын 24-нд гуравдахыг 2021 оны есдүгээр сарын 10-нд гаргасан аж. Тус койноо олон нийтэд зарлаагүй нууц байсан бол дараагийн удаа олон нийтэд зарлаж мөнгө босгосон ч койноо иргэдэд олгоогүй байна. Харин сүүлийн буюу 2021 оны есдүгээр сарын 10-нд гаргасан койноороо гүйлгээ хийсэн гэх мэдээлэл байна. Ингэж гурван өөр цаг хугацаанд ижил нэртэй койн гаргасан нь иргэдийг залилсан үйлдэл гэж шүүх үзсэн байж болзошгүй юм.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube