Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-04 нд нийтлэгдсэн байна.

Т.Батцогт: “ХОТЫН ИРГЭД ХОТЫН ДАРГАА СОНГОХ” эрхийг олгох цаг нь болсон

2/ 4/ 2023    7 цаг 30 минут

НИТХ-ын төлөөлөгч, АН-ын ҮБХ-ны гишүүнТ.Батцогттой ярилцлаа.

-ҮХНӨ-өөр тогтолцооны өөрчлөлт хийнэ гэж байгаа. Танд ямар шийдэл байна вэ?

-Өнөөдөр Монгол Улс бүхэлдээ тогтолцооны гажуудалд орсон нь үнэн. Илэрч байгаа хамгийн тод жишээ бол Улаанбаатар хотын эмх замбараагүй байдал. Утаа, түгжрэл, хөрсний бохирдол, хог шороондоо дарагдсан энэ хотод маань хүн амьдрахад хамгийн тухгүй, муу хот болж хувирсан байна. Хот өөрөө тэр чигтээ буруу тогтолцоогоор явж ирсны үр дүнд засаглалын хямралыг бий болгосон. Шийдэл нь маш энгийн. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгодог болох ёстой. Одоогийн тогтолцооны гажуудлаас хэн хохирч байна иргэд хохирч байна. Тэгвэл хариуцлага тооцох эрх мэдлийг хохирч байгаа хүмүүст нь иргэдэд өгөх ёстой.

-Одоо яригдаж байгаа ҮХНӨ-ийн төсөлд энэ тухай дурдагдаагүй. Хотын даргыг хотын иргэд сонгосноор ямар үр дүн харагдаж байна вэ?

-Энэ тогтолцоог өөрчлөхөд ҮХНӨ хийх шаардлагагүй. Үндсэн хуулийн 13-р зүйл, 57-р зүйл хэсгүүд дээр хот, нийслэл  хоёрын ялгааг тодорхой заачихсан байгаа. Гэтэл бид үндсэн хуулийнхаа үндсэн агуулгыг  өнөөдрийг хүртэл огт хэрэглээгүй. Үүний уршгаар сүүлийн 20 жилд хот маань ямар гамшгийн хэмжээнд хүрээд байгааг харлаа шүү дээ. Уг нь Үндсэн хуульд бичсэнээр хот, нийслэл гэдэг тусдаа ойлголт. Харин манайх нийлүүлээд “Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч” гээд нэг хүнд хоёр том асуудлыг хариуцуулчихсан. Хэтэрхий их эрх мэдэлтэй хэрнээ үндсэн чиг үүргээ хэрэгжүүлдэггүй.

-Тэгэхээр нийслэлийн дарга нь бас тусдаа байх ёстой гэх гээд байна уу?

-Нийслэл гэдэг бол газар нутаг, дэвсгэрийн хувьд зааж өгсөн засаг захиргааны нэгжийг хэлээд байгаа юм. Энэ нь баруун аймаг, төвийн нутаг гэдэгтэй адилхан газар нутгийн байршлаар нийслэл гэж нэрлэдэг засаг захиргааны нэгж. Нийслэлийн чиг үүрэг нь хүмүүс хоорондын хамтын амьдралын харилцааг зохицуулах үүрэг бүхий  хууль, дүрэм журамыг хэрэгжүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг хүргэх ажил голдуу явагдана. Тиймээс Нийслэлийн Засаг дарга гэж байна.

Гэтэл нөгөө талд нь хот гэдэг тусдаа ойлголт байгаа. Өндөр хөгжилтэй орнуудад хотын мэр гэж ярьдаг шүү дээ. Хот өөрөө хүн ихээр төвлөрсөн, барилга байшин баригдаж, тээвэр, ус, дулаан зэрэг дэд бүтэц бий болсон суурьшмал бүс. Өөрөөр хэлбэл, нутаг дэвсгэрийн хэмжээгээр нийслэл гэдэг газарт 21 аймгаас хүний төвлөрөл ихээр бий болж хот үүсгээд байгаа юм. Төвлөрөлөөс хот үүссэн гэсэн үг. Хот гэдэг ойлголт бол иргэдийн, хүмүүсийн  эрүүл, аюлгүй амьдрах орчныг бүрдүүлэх, хангах ёстой. Монгол Улсын иргэн нь “Эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй” гэж Үндсэн хуулийн 16.2-т хатуу заасан байдаг. Хот бол иргэний үндсэн хуулийн эрх эрхийг хангуулахын төлөө л чиг үүргийг хэрэгжүүлэх үүрэгтэй субъект юм. Тэгэхээр төвлөрсөн олон хүнийг сайхан амьдруулах шийдэл нь хот, нийслэл гэдэг хоёр ойлголтыг салгах юм.

-Түргжрэлийн сайдтай болсон шүү дээ. Энэ чинь шийдэл биш юм уу?

-Түгжрэлийн сайдыг томилсон асуудал бол засаглалын хямрал нүүрлэснийг бодит жишээ шүүдээ. Дээр дурьдсанчилэн хотод тулгамдсан олон асуудал бий. Тэр дундаас зөвхөн түгжрэлийг шийдэх гэж төрийн захиргааны албан тушаалтныг дээрээс томилсон. Үүнээс болоод яг бодит байдал дээр сайд нь, хотын Засаг дарга нь  юу хийсэн ч тодорхойгүй нөхцөл байдал үүсчихсэн. Энэ бол Улаанбаатар хотын нэг ч асуудлыг шийдвэрлэх шийдэл биш юм.

-Тэгвэл хотын захирагч гэдэг хүнийг Нийслэлийн иргэдийн хурлаасаа томилж болохгүй юмуу? Заавал сонгууль хийх шаардлагатай гэж үү?

Өнөөдөр Улаанбаатарт амьдарч байгаа Монгол Улсын 1.3 сая иргэн шууд утгаараа төлөөллийн ардчиллалын замаар төр барих эрхээ алдчихсан. Нийслэлийн засаг даргыг иргэдээс сонгогдсон 45 төлөөлөгч санал болгоод Ерөнхий сайд батламжлан томилж байна. Өнөөдөр хотын дарга гэдэг улс төрийн томилгоо байсаар ирсэн. Тэр хүн зөвхөн намын бүлгийн гишүүдээсээ санал аваад сонгогдсон болохоор таны эрх ашгийн төлөө, таны амьдрах ая тухтай орчныг бүрдүүлэхийн төлөө ерөөсөө ажилладаггүй. Иймд хотын бүх үзүүлэлт өнөөдөр хасах руу орсон байна. Нэн тэргүүний асуудал болох  иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад чиглэсэн ажил нь орхигдчихоод байна. Тиймээс Үндсэн хуулинд заасанчилан хот, нийслэл гэсэн хоёр ойлголтыг салгах хэрэгтэй. Хотын мэр буюу хотын захирагчийг яг хотод амьдарч байгаа иргэд өөрсдөө сонгоё.  Хотын 1.3 сая хүнээс сонгогдсон дарга маань бидний алхам тутамд тулгамддаг асуудлыг авч хэлэлцдэг, хүлээж авдаг, эргээд иргэд нь хариуцлага тооцдог байх тэр эрхийг нь иргэдэд өөрсдөд нь өгье л дөө. Гэтэл та бидний амьдарч байгаа хотын зам талбай нь хангалттай, ногоон байгууламж сайтай, тоос шороогүй, түгжрэлгүй ая тухтай байлгахад таныг хэн төлөөлж байна вэ. Эдгээр асуудлыг шийдэж чадах хүнээ хотын иргэд өөрсдөө сонгодог болох хэрэгтэй.  

-Нийслэлийн иргэдийн хурлын 45 төлөөлөгч чинь иргэдээсээ сонгогддог биз дээ. Иргэдэд тулгамдсан асуудлуудыг шийдэхийн тулд хот гэж айл тусдаа төсөвтэй байдаг. Хотын даргыг хотын иргэд өөсрдөө сонгодог болоод бүх асуудал шийдэгдчих бол төлөөлөгчдийн хэрэг байна уу?

-Тийм шүү, маш чухал асуулт байна. Хотын даргыг хотын иргэд өөрсдөө сонгоё гэхээр яг энэ асуудал гарч ирнэ, ахиж хот байгуулаад төсөвтэй байх юмуу гээд. Тэгхээр энэ бол ахиж төсөв, зардал нэмэх тухай асуудал огт биш юм. Одоогийн байгаа төсөв болоод төрийн байгууллагын бүтэц дээр үндэслээд  чиг үүргийг нь салгая гэсэн үг. Чиг үүргээ дагаад тухайн ажлыг хэрэгжүүлэх төсөв зардал дагаад хуваагдаад явах юм.

Түрүүн ярьсанчлан Нийслэл, Хот гэдэг бол 2 тэс өөр чиг үүрэг хэрэгжүүлэх үүрэг бүхий субъект байгаа юм. Одоо Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч гээд хавсаргаад нэг хүн болгочихоор үндсэн иргэдийн өмнө хүлээсэн амьдрах орчны ажлаа орхигдуулаад зөвхөн захиргааны үүргээ гүйцэтгэж хууль хэрэгжүүлэх замаар төр данхаагаад байгаа юм. Гэвч иргэдэд төрийн үйлчилгээ хэрэгтэй юу гэхээр хэрэгтэй, нийгмийн хүмүүс хоорондын хамтын амьдралыг зохицуулах хууль, дүрэм, журам хэрэгтэй юу хэрэгтэй. Энэ утгаараа иргэд төлөөллийн зарчмаараа Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа төлөөллөө сонгоод явах нь зүйн хэрэг. Харин одоогийн тогтолцоонд орхигдоод хангагдахгүй байгаа иргэдийн амьдрах орчны асуудлыг хариуцдаг хотын мэр буюу захирагчыг иргэд өөрсдөө сонгож, өөрсдөө хариуцлага тооцдог тогтолцоог л бий болгоё гэж байгаа юм. Дэлхийн томоохон хотууд ийм л зарчмаар асуудлаа шийдээд зөв хэлбэрээр явж байна.

-АН-ын эвлэрэлийн асуудал нийгмийн анхаарлын төвд байгаа. Намыг албан ёсоор төлөөлөх ҮБХ-ны гишүүд даргаа сонгосон. Гэтэл С.Эрдэнэ тал тусдаа хурлаа зарлаад УИХ-ны гишүүн Д.Ганбатыг даргаараа тавьчихлаа. Нам нэгдэж нийлэх нь туйлын зорилго биш юм уу?

Сүүлийн жилүүдэд үргэлжиж байгаа АН-ын дотоод үл ойлголцол, тодорхой нөхцөл байдал бол эх баригч МАН намтай холбоотой. МАН нэг намын тогтолцоог бий болгох гэж, 2024 оны сонгуульд АН-ыг хүчгүй оруулах гэж зохион байгуулалттайгаар ийм үйл ажиллагаануудыг явуулж байна гэж харж байна.

-Намыг ингэж хагалж бутаргах сонирхол юунд байна вэ?

-Өмнөх асуулт дээр шууд хариулчихлаа.

-Эрх баригчид ээлжит бус сонгууль зарлаж магадгүй нөхцөл байдалтай энэ цаг үед АН яаралтай эв цавандаа орох нь чухал баймаар юм?

2023 онд УИХ-ын сонгууль болно гэсэн таамаг мэдээллүүд явж байна. Гэхдээ одоогийн байдлаар бол яг сонгуулийн тов тодорхой болоогүй холбогдох хууль, журмууд батлагдаагүй албан ёсны мэдээлэл гараагүй байна. Эх баригч МАН мэдээж өөртөө ашигтай хувилбараар шийдвэрлэхээр ажиллаж байна. АН-ын хувьд нийт гишүүд, дэмжигчид бол ардчилсан үзэл баримтлал дээрээ итгэл үнэмшилтэй нэг талдаа байгаа тэгхээр яг сонгуулийн тов гараад тодорхой болчуул намын зөрчилдөөнтэй байгаа талууд ойлголцоод нэгдээд, эвлэрээд явна байх гэж итгэж байна.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube