Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-07 нд нийтлэгдсэн байна.

Б.Батмөнх: Виртуал хөрөнгө, хувьцаа, казино бүгд өөр, өөр шинжтэй. Гэтэл олон нийт эдгээрийг зөвхөн их хэмжээний ашиг мэт ойлгодог

2/ 7/ 2023    9 цаг 12 минут

Цагдаагийн Ерөнхий Газар, Санхүүгийн Зохицуулах Хорооноос виртуал хөрөнгө буюу койн, токентой холбоотой асуудлаар хэвлэлийн хурал хийсэн. Тэдний зүгээс, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл хэдийгээр батлагдсан ч иргэд, хэрэглэгчид криптовалют, койнуудад оруулсан мөнгөө бүгдийг нь алдах, хохирох эрсдэл хэвээр бий. Учир нь дэлхийн аль ч оронд койнтокены зохицуулалт байхгүй. Анх 2021 онд койны талаар СЗХ болон цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг мэдээллийг энэ хугацаанд 30-40 удаа хүргэсэн байна. Ийнхүү зохицуулалт байхгүй байгаа нь ямар нэгэн төрийн хяналт, шалгалтад хамруулахгүй байх, нэрээ нууцалсан байх зэргийг үндэслэсэн байдаг гэсэн юм.

Тэгвэл СЗХ-нд бүртгэлтэй виртуал хөрөнгийн бирж болон тэдгээрийг хэрхэн хянан зохицуулдаг талаар Санхүүгийн зохицуулах хорооны “Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хэлтэс”-ийн хянан шалгагч Б.Батмөнхөөс тодрууллаа.

-Санхүүгийн зохицуулах хороонд хэчнээн хөрөнгийн бирж бүртгэлтэй байна. Хуулийн этгээдүүдийг ямар шалгуураар бүртгэдэг вэ?

-Санхүүгийн зохицуулах хороонд 2023 оны хоёрдугаар сарын 6-ны өдрийн байдлаар 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч байгаа. Бүртгүүлэх шалгуурыг өмнөх жил гаргаж тавьсан. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгүүлэх журам 2022 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр баталсан. Шалгуурыг товчхон дурдвал, ВХҮҮ тухай хуулийн 6-р зүйл заасан үйл ажиллагааг эрхлэх хуулийн этгээд таван үйл ажиллагааг сонгоно гэсэн үг. Үүний нэг нь виртуал хөрөнгийг нийтэд санал болгох, худалдахтай холбоотой үйл ажиллагааг зохион байгуулах буюу хүмүүсийн мэддэгээр олон улсын нэршил нь “Initial exchange offering” (IEO) юм. Өөрөөр хэлбэл виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулахаас бусад төрлөөр койн шинээр гаргах буюу “Initial coin offering” (ICO) хориотой. Мөн Мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын системийн ISO 27001 стандарт нэвтрүүлэх шаардлагатай. Эдгээрээс гадна мөнгө угаах терроризмыг санхүүжүүлэх, арилжаалах үйлчилгээтэй холбоотой үйл ажиллагааг зохицуулах, системийн хүрээнд ажиллах гэх мэт хүний нөөцөд шаардлага тавьсан.

Сүүлийн хоёр жил койн тойрсон асуудал манай улсад үүссэн. 2022 онд энэ асуудлыг шийдвэрлэх хууль баталсан. Хуулийн дагуу Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх 12 этгээдийг бүртгэсэн. Энэ хуулийн хамгийн гол зохицуулалт нь виртуал хөрөнгө зохицуулсан биш. Харин Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн хяналт, шалгалтыг зохицуулах юм. Энэ хуулиар олон нийтээс хувийн дансандаа хөрөнгө татах асуудал зогссон. Өнөөдрийн байдлаар дэлхийн аль ч улсад энэ төрлийн харилцааг зохицуулаагүй байдаг. Харин компаниудын хувьд заавал тав болон түүнээс дээш ТУЗ-тай байх шаардлагатай. Дүрмийн санд таван үйлчилгээ эрхэлбэл хоёр тэрбум төгрөгийн санхүүгийн эх үүсвэрээ нотлох гэх мэт шаардлага тавсан. Энэ талаар хуулийн 7-р зүйлд ерөнхийдөө шаардлагыг товч оруулсан байгаа.

-Ямар нэгэн гадаадын крипто бирж бүртгэлтэй байгаа юу?

-Байхгүй.

-Бүртгэлтэй биржүүдийн үйл ажиллагаа тогтвортой, ямар нэгэн саадгүйгээр үргэлжилж байгааг хэрхэн хянадаг вэ? Тэдний зүгээс тайлан мэдээлэл өгдөг үү?

-Нэг гол шаардлага бий. Тэр нь мэдээлэл технологийн тасралтгүй болон найдвартай үйл ажиллагаа юм. Өөрөөр хэлбэл, тухайн эксченж маань тасалдаж, доголдохгүй байх ёстой. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал СХЗ болон харилцагчдаа эхэлж мэдэгдэх хэрэгтэй. Үүнээс үүдэж нэлээдгүй асуудал гардаг. Үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг веб, домэйн хаягаар шалгана. Хоёрдугаарт бид байнгын тоон мэдээллийг өдөр болгон цахимаар авдаг. Мөн үүгээр бид хянах боломжтой. Ажиллаж байна аа гэдэг идэвхтэй байх нь биш тухайн үйлчилгээг иргэдэд тасралтгүй үйлчлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна уу эсэхийг нь шалгана гэсэн үг юм.

Бидний зүгээс арилжаанд нарийвчлан оролцохгүй. Харин энэ чиглэлийн үйлчилгээг ард иргэдийн хүрээнд арилжаа гэдгээр нь бус тогтмол өгөөж олдог, оруулаад буцааж гаргах нь эрсдэл багатай, богино хугацааны ашиг хийх зорилгоор хардаг. Тухайн байгууллага юм уу төрийн байгууллагаас гаргаж буй шийдвэртэй холбоогүй цэвэр хөрөнгө оруулагчдын арилжааны дүнд үүссэн зах зээл, ханшийн үзүүлэлт учраас бид нарийн тайлбар өгөх боломжгүй.

-"Их Бит" ХХК-ийн IHC койны хэрэгт холбогдуулан О.Мөнхжинг шалгаж буй. Түүний холбогдсон хэрэг санхүүгийн талаасаа ямар асуудал үүсгэсэн юм бэ?

-Энэ асуудалд тодорхой тайлбар өгөх боломжгүй. Цагдаагийн ерөнхий газраас нууцлалтай мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Үүнийг бид ч мэдэхгүй. Хэрвээ задруулбал хуулиараа хориотой. ЦЕГ-аас IHC койн, токентэй холбогдуулан IEO гаргасны дараа нэмэлт нийлүүлэлт хийсэн хэмээн шалгаж байна гэж ойлгосон.

-Тэгвэл IHC койноос гадна бусад виртуал хөрөнгө ямар төлөв байдалтай байгаа вэ?

-Энэ талаар 100 хувь хэлж мэдэхгүй юм. Яагаад гэвэл төрийн байгууллага виртуал хөрөнгийг зохицуулаагүй зөвхөн эксченж буюу олон нийтийн ойлголтоор биржийг нь хянаж байгаа. Тэр бирж нь нарийн мэргэшсэн хүний нөөц, бүтэж бүрэлдэхүүнтэй.

Асуудалтай гэвэл бүгд байж болно эсвэл асуудалгүй байж болно. Өнөөдөр /2023.02.06/ хэвлэлийн хурал дээр өгсөн мэдээгээр хууль батлагдахаас өмнө үйл ажиллагаа явуулж байсан бүх виртуал хөрөнгө буюу койныг шалгахаар ажлын хэсэг гарсан. Энэ дундаас үнэхээр “white paper”-т зааснаас өөр үйл ажиллагаа явуулж, зарцуулалт хийсэн үү гэдгийг ажлын хэсэг шалгаж, ЦЕГ-т шилжүүлэхээр төлөвлөж байгаа.

-Сүүлийн үед газар аваад буй санхүүгийн луйвар, пирамид, понзи схем зэргийг танайхаас хянаж, шалгадаг уу?

-Манайхаас зохицуулдаггүй. Харин холбогдох бүртгэл, тусгай зөвшөөрөл өгсөн байгууллагуудаа хянадаг. Сүүлийн үед гараад буй пирамид залилан, понзи схэм агуулсан үйлдлүүд нь дэлхийн аль нэг улсад зохицуулагдахгүй. Зөвхөн ЦЕГ холбогдох залилангийн болон санхүүгийн гэмт хэрэгтэй холбогдуулан шалгана. Энэ төрлийн үйл ажиллагаанд СЗХ-ноос ард иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр нэлээн мэдээлэл гаргасан. Бидний боломжит хүрээ тэр. “За ард иргэд минь ээ ийм, ийм шинжтэй, доороо гишүүн элсүүлдэг, ямар нэгэн байдлаар таны мөнгийг үндэслэлгүйгээр өсгөж өгөх санал тавих зэрэг нь ямар нэгэн луйврын шинжтэй. Тиймээс та бүхэн хөрөнгө оруулах байгууллага, бүтээгдэхүүнээ сайн судлаарай” гэж анхааруулж байгаа.

-Виртуал хөрөнгийн талаарх иргэдийн зөрүү ойлголтыг залруулах үүднээс зөвлөгөө өгөөч?

-Виртуал хөрөнгийн салбар, хувьцааны зах зээл, казино бүгд өөр, өөр шинжтэй. Гэтэл олон нийт эдгээрийг нэг зорилготой мэт ойлгодог. Хэрвээ би мөнгө оруулаад өсгөхийн бол миний өгөөж, унах юм бол төр засаг эсвэл түүнийг гаргасан тухайн байгууллагын буруу гэх хандлага байна. Хэн нэгэн таны мөнгөөр юм худалдаж аваагүй та өөрөө хөрөнгө оруулсан учраас тухайн салбараа сайн судлаарай. Бидний зүгээс энэ салбар эрсдэлтэй гэдгийг хэлж буй. Тухайн байгууллага алга болж болно эсвэл ханшийн өндөр дүнд койн аваад тэр нь “дүүжлэгдэж” буюу хүлээгдэж болно. Энэ мэт эрсдэл гарах боломжтой учраас бүх хөрөнгөө зарж энэ салбарт орох шаардлагагүй. Виртуал хөрөнгө дэлхийд танигдаад удаагүй. Бидний зүгээс яаж ч ажилласан үүсэж болох эрсдэлийг л бууруулна. Гэхдээ суурь эрсдэл гэдэг зүйл байнгын оршин байна. Үүнийг хэн ч, төрийн байгууллага ч бууруулж чадахгүй. Тиймээс ард иргэдийг алдсан ч харамсахгүй хөрөнгө оруулалт хийгээсэй гэж хүсэж байна.

Б.Үлэмж

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube