Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-13 нд нийтлэгдсэн байна.

М.Золзаяа: Тэжээвэр амьтны хууль байхгүйгээс иргэдийн эрх зөрчигдөж байна

2/ 13/ 2023    7 цаг 01 минут

Төмөрбаатарын Батсайхан 

 “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Азтай Савар амьтанд хайртай залуус” ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүн М.Золзаяаг урьж, ярилцлаа. 

 

ЖИЛ БҮР 3-4 МЯНГАН ХҮН НОХОЙД ХАЗУУЛСАН ШАЛТГААНААР ГССҮТ-Д ХАНДДАГ 

 

-Монголчууд эртнээс нохойг мал сүргээ хариулах, хашаа хороогоо мануулах зорилгоор тэжээж ирсэн. Харин сүүлийн жилүүдэд хотжих үйл явцыг даган орон сууц, гэр хорооллын хашаанд нохой, муур, бусад гэрийн тэжээвэр амьтан тэжээх болсон. Гэрийн тэжээвэр амьтад дундаас нохой  бол орчин тойрондоо аюул учруулж болзошгүй амьтан. Тиймээс нохой болон бусад гэрийн тэжээвэр амьтан тэжээх нь зөвхөн амьтны эзэн буюу асран хамгаалагчийн асуудал биш, нийгэмд тодорхой үр дагавар бий болгож байдаг. Монгол Улсад одоо мөрдөгдөж буй хууль тогтоомжид нохой болон бусад тэжээвэр амьтан асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг тодорхой тусгаагүйгээс нийгэмд олон асуудал гардаг. Үүний нэг нь эзэнтэй нохой хүн рүү дайрдаг асуудал. Жил бүр 3-4 мянган хүн нохойд хазуулсан шалтгаанаар ГССҮТ-д ханддаг.  Тэдний 40 орчим хувь нь хүүхэд байдаг. 2021 онд 1224 хүүхэд нохойд хазуулж эмнэлэгт хандсан байна. Харьцуулалт хийх үүднээс дурдвал мөн онд 536 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Энэ харьцуулалтаас харахад гэрийн тэжээвэр амьтны хуулийн зохицуулалт ямар ач холбогдолтой болохыг харуулж байна. Мөн хүн рүү дайрсан нохдын 90 гаруй хувь нь эзэнтэй байдаг гэсэн тоо баримт бий. Энэ олон мянган хүн нохойд хазуулж, эрүүл мэндээрээ хохирч байгаагийн цаад шалтгаан нь нохойгоо гудамжинд хараа хяналтгүй сул тавьдаг. Хашаа хороогоо хангалттай битүүлдэггүй буюу эздийн хариуцлагагүй байдалтай шууд холбоотой. Түүнчлэн нохойг нийтийн эзэмшлийн талбайд авч явахдаа зориулалтын хошуувч, хөтөлгөөтэй авч явах, ялгадсыг нь цэвэрлэх зэрэг хот суурин газар гэрийн тэжээвэр амьтан тэжээх наад захын мэдлэг, соёл дутмаг байдаг нь бусад иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Гэрийн тэжээвэр амьтад, тэр дундаа гудамжинд гарч, бие даан явдаг нохой, муурын асран хамгаалагчдын үүрэг хариуцлагыг тодорхой хуульчилснаар тэдгээрээс үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагаврыг бууруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх боломжтой.  

 

НИЙСЛЭЛД 320 МЯНГА ОРЧИМ ЭЗЭНГҮЙ НОХОЙ, МУУР БАЙНА

 

-Холбогдох албан тушаалтнуудын албан бус тойм тоонуудаас харахад нийслэлийн хэмжээнд 320  мянга орчим эзэнгүй нохой, муур байдаг. Эзэнгүй амьтны тоо толгой ийм их байгаагийн цаана хэд хэдэн шалтгаан бий. Үүний хамгийн чухал нь нөгөө л эздийн хариуцлагагүй, мэдлэггүй байдал. Олон улсад гэрийн тэжээвэр нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбарыг өргөн хүрээнд хийлгэх замаар цаашид үржих, гудамжинд гарахаас нь сэргийлдэг.  Ихэнх иргэд нохой, муур үржих нь байх ёстой зүйл гэж боддог.  Үржил хязгаарлах мэс ажилбарын талаар ойлголтгүй байдаг. Байгалиасаа амьтан үржих нь жам ёсны асуудал боловч нийгмийн талаасаа ондоо үр дагавартай асуудал. Нохой, муур маш хурдан үржих чадвартай. Нэг нохой жилд 12-18 гөлөг төрүүлэх боломжтой. Энэ үржих хурдыг нь тооцвол нэг нохой зургаан жилийн дотор 67 мянга болж үржих боломжтой гэсэн тооцоо байдаг. Түүнчлэн муур нохойноос хэд дахин хурдан үрждэг. Эзэд нь нохой, муураа үржүүлээд, гарсан бүх зулзагыг насан туршид нь тэжээнэ гэдэг боломжгүй тул тэдгээр зулзага гудамжинд хаягдаж, буудуулах эрсдэлтэй ирээдүй хүлээж байдаг. Улмаар нохой, муурныхаа үржлийг хязгаарлахгүй үржүүлдэг нь эзэнгүй нохой, муурны тоо толгой их байгаагийн нэг шалтгаан болж байна.  Мөн ашгийн зорилгоор, хяналтгүй, замбараагүй үржүүлдэг үржүүлэгчид түгээмэл байна. Хариуцлагатай үржүүлэгчид байдаг хэдий ч ихэнх үржүүлэгчид зөвхөн ашгийн төлөө, ямар ч бүртгэл, хяналтгүйгээр, татвар төлөхгүйгээр бизнес эрхэлдэг нь эзэнгүй нохой, муурын тоо толгой их байгаагийн бас нэг шалтгаан. Хэдийгээр одоо мөрдөгдөж буй журмаар үржүүлгийн газарт тавигдах эрүүл ахуйн шаардлагыг заасан боловч энэ шаардлагыг практикт хэрэгжүүлэх тогтолцоо дутмаг байдаг. Үүнээс гадна нохой, муурны худалдаа зарын цахим группуудээр дамжуулан ихэвчлэн явагддаг. Тэднийг цахимаар чөлөөтэй худалдах боломжтой байгаа нь эргээд замбараагүй, хэт олноор үржүүлэх эрэлтийг үүсгэдэг. Хэн дуртай нь үржүүлж, худалдсаар байгаа цагт замбараагүй үржүүлэгчид байсаар л байна. Иймд замбараагүй үржүүлээд, үржсэнийх нь дараа буудаад байх биш, эзэнгүй амьтад олшрох шалтгааныг шийдвэрлэх буюу нохой, мууранд үржил хязгаарлах мэс ажилбар хийлгэхийг шаарддаг болох, нохой, муур үржүүлэгчдийг бүртгэлтэй, хяналттай болгох шаардлагатай байна.  

 

 

АМЬТНЫ УСТГАЛД ЖИЛД ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ ЗАРЦУУЛДАГ 

 

-Эзэнгүй нохой, муурны тоо толгой их байдгийн шалтгааныг сая дурдлаа. Тэгвэл нэгэнт гудамжинд гарсан, эзэнгүй нохой, муурын тоо толгойг хэрхэн бууруулж байгаа талаар дурдъя. Нийслэл төдийгүй аймаг, сумдад эзэнгүй нохой, муурны тоо толгойг бууруулахын тулд олон жилийн турш буудаж устгаж ирсэн. Хот суурин газар эзэнгүй амьтдын тоо толгойг оновчтой аргаар бууруулах нэн шаардлагатай. Гэвч буудаж устгах нь харгис хэрцгий арга болох нь ойлгомжтой. Тухайлбал, хотын захын хороолол, орон нутагт өдрийн цагаар хүмүүс, хүүхдүүдийн өмнө нохой, муурын араас нь хөөж буудаад, дутуу эсвэл гүйцэд буудсан нь хамаагүйгээр цусыг нь урсган ачиж явах тохиолдол цөөнгүй гардаг. Ийм явдлыг нүдээр харсан хүүхэд болон насанд хүрсэн хүний сэтгэл зүйд маш хүчтэй цочрол учрах нь тодорхой.  Нийслэлд жил бүр 80-аас 90 мянган эзэнгүй нохой, муур устгадаг ба энэ ажилд урьд жилүүдэд 1,2 тэрбум орчим төгрөг зарцуулдаг байсан. Одоо буудлагад ашигладаг сум, бензин зэрэг үнэд орсноос энэ дүн улам нэмэгдэнэ. Үүнээс зөвхөн буудсан амьтны сэг зэмийг устгахад л жилд нийслэлийн төсвөөс 130 сая орчим төгрөг зарцуулдаг байна. Бүх эзэнгүй нохой, муурыг нэг дор буудаж устгах боломжгүй. Иймд энэ өндөр төсөвтэй устгал явагдахтай зэрэгцэн үржлийг хязгаарлаагүй нохой, муур өмнө нь хэлсэн үржих хурдаар хурдтай өссөөр л байна гэсэн үг. Тэгэхээр буудаж устгах энэ арга нь харгис хэрцгийгээс гадна үр дүн муутай болох нь харагдаж байна. Үүнээс гадна буудаж устгасан нохой, муурны сэг зэмийг газарт булдаг. Улаанбаатар хотын хэмжээнд жил бүр 80-100 мянган нохой, муурны сэг зэмийг Цагаан давааны хогийн цэгийн ойролцоо өмнөх нь ч хөрсөндөө шингэж амжаагүй байхад нэмж булсаар байгаа нь хөрсний бохирдолд нөлөөлөх томоохон хүчин зүйл болдог. Олон тооны амьтныг бөөнөөр нь устгаж, булшлах нь жам ёсоороо үхсэн амьтны сэг мэгийг оршуулахаас байгаль орчин, био аюулгүй байдалд хэд дахин илүү хор уршигтай байдаг. Амьтны сэг зэм нь органик бохирдолд хамаардаг, амьтнаас амьтан, хүнд халдах халдварт өвчний тархалтыг хурдасгаж, газрын доорх усыг бохирдуулдаг байна.Манай улс эзэнгүй нохой, муурыг өндөр төсвөөр, харгис хэрцгий аргаар устгадаг явдлаас зайлсхийж, эзэнгүй амьтан олшрох шалтгааныг зохицуулахаас гадна илүү үр дүнтэй үржил хязгаарлах аргыг хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй. Үүнээс гадна, гэрийн тэжээвэр амьтны хүчирхийлэлтэй холбоотой олон үйлдэл нийгэмд гарч байдаг. Нэг кейс бол хүүхдүүд муурыг тамлаж зовоогоод, байшингийн дээвэр дээрээс шидээд хүнд байдалд оруулсныг "Азтай савар" ТББ-ын залуучууд сайн дурын үндсэн дээр хандив цуглуулаад аварсан. Иймэрхүү тохиолдол нийгэмд олон байдаг. Эдгээр асуудалд хариуцлага тооцдог, эсвэл үүнийг хүчирхийлэл юм гэж тодорхойлсон хуулийн зохицуулалт Монгол Улсад байдаггүй.  Амьтны эрхээс гадна, гэрийн тэжээвэр амьтанд хазуулдаг аль эсвэл хүүхдийн тоглоомын талбайд нохойгоо бие засуулдаг. Эргээд ялгадсыг нь цэвэрлэдэггүй, эсвэл нохойгоороо хүүхэд айлгадаг  явдлууд нийгэмд маш олон гарч байдаг. Энэ бол зөвхөн амьтанд хайртай хүмүүсийн асуудал биш. Иргэдийн эрүүл аюулгүй, тайван орчинд амьдрах эрх хөндөгдөж байгаа асуудал учраас иргэдийг тэр өнцгөөс нь илүү харж ойлгоосой гэж хүсэж байна. 

 

ГЭРИЙН ТЭЖЭЭВЭР АМЬТНЫ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛСЭН

 

-Монгол Улсад Амьтны тухай хуулиар мал, гэрийн тэжээвэр амьтнаас бусад амьтантай холбоотой харилцааг зохицуулдаг. Гэтэл гэрийн тэжээвэр амьтантай холбоотой миний дурдсан болон бусад олон асуудлыг зохицуулсан хууль одоогоор байхгүй.  “Азтай савар амьтанд хайртай залуус” ТББ нь 2013 оноос эхлэн эзэнгүй, зовж зүдэрсэн амьтдад туслах үйл ажиллагааг сайн дурын үндсэн дээр явуулж эхэлсэн. Манай байгууллагын үүсгэн байгуулсан фэйсбүүк групп одоогоор 160 мянга орчим гишүүнтэй. Энэ хугацаанд амьтанд хайртай хүмүүсийн хандиваар гудамжинд зовж зүдэрсэн, бэртэж гэмтсэн амьтдыг эмчилж, эзэнтэй болгож, үржлийг хязгаарлах ажлыг хийсээр ирсэн. Хэсэг бүлэг хүмүүс ийм үйл ажиллагаа хийгээд хийгээд, эзэнгүй амьтад олширч байгаа, иргэд нохойд хазуулж эрүүл мэндээрээ хохирч байгаа зэрэг нийгэмд гарч буй олон сөрөг үр дагаврын шалтгаан болсон замбараагүй үржүүлэг, эздийн үүрэг хариуцлагыг зохицуулахгүйгээр эзэнгүй амьтад, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой нийгэмд гарч байгаа асуудлууд байсаар байна гэдгийг сайн ойлгосон.

Улмаар ТББ 2020 оноос гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцааг зохицуулсан хуультай болохыг дэмжиж буй иргэдээс гарын үсэг цуглуулж, хуулийн төслийг боловсруулах ажлыг эхлүүлсэн. Ингээд 2021 онд УИХ-ын гишүүн Б.Энхбаярт уг хуулийн төслийн санаачлагч болох санал тавьсан ба Б.Энхбаяр гишүүн гэрийн тэжээвэр амьтнаас шалтгаалан нийгэмд, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчсөн олон асуудал үүсдэг болохыг харгалзан үзэж энэхүү хуулийн төслийн санаачлагчаар ажиллахыг зөвшөөрсөн. Энэ нь хуулийн төслийг анх удаа иргэдийн төлөөллийг оролцуулан УИХ-д өргөн мэдүүлсэн тохиолдол болсон.  Энэхүү хуулийн төсөл нь гэрийн тэжээвэр амьтдын асран хамгаалагчийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, гэрийн тэжээвэр амьтдаас үүдэн нийгэмд гарч буй сөрөг үр дагавар, бусдын эрхийг зөрчих явдлыг бууруулах, нохой, муур үржүүлэх үйл ажиллагаанд хяналт, хариуцлагыг нэмэгдүүлэх, эзэнгүй амьтдын тоо толгой, гэрийн тэжээвэр амьтны эсрэг хүчирхийллийг бууруулах зорилготой. Хуулийн төслийг хууль батлах үе шатны дагуу хэлэлцэн, батлах ажиллагаа хүлээгдэж байна. 

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube