Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-13 нд нийтлэгдсэн байна.

П.Мягмарсүрэн: Монгол ямааны ноолуурын ширхэг бүдүүрч байгаа. Гурван үүлдэр л шаардлага хангасан

2/ 13/ 2023    11 цаг 26 минут

Цөмийн энергийн комиссын Ажлын алба болон Монгол Улсын их сургууль хамтран "Шинэ сэргэлтийн бодлого ба Цөмийн технологийн оролцоо" хэлэлцүүлгийг зохион байгуулав. Арга хэмжээнд цөмийн салбартай холбогдох төр, олон нийт, хувийн хэвшил байгууллагын гаруй төлөөлөл оролцож, Хүнсний аюулгүй байдлыг зэрэг хангахад цөмийн технологийн оролцоо, Аж үйлдвэрийн салбар дахь цөмийн технологийн хэрэглээ, Цацраг идэвхт ашигт малтмалыг эдийн засгийн эргэлтэд оруулах, Цөмийн эрчим хүчийг ашиглах асуудал гэсэн дөрвөн бүлэг сэдвээр хэлэлцүүлэг хийж, харилцан мэдээлэл солилцлоо.

Тус үеэр Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга П.Мягмарсүрэн “Монгол малын генийн сан: Ноолуурын ямааны үржлийн генетик судалгаа” хэмээх сэдвийн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Ингээд түүнтэй ноолуурын ямааны үүлдэр угсааг сайжруулах, энэ чиглэлээр хийж буй судалгааны талаар ярилцлаа.

-Манай улсад батлагдсан үүлдэрийн ямаа, түүний ноолуурын чанар ямар түвшинд байгаа вэ?

-Монгол Улсад малын үүлдэрлэг байдал 1990-ээд онд батлагдсанаас хойш, эдийн засагт гол үүрэг гүйцэтгэсэн нарийн, нарийвтар ноолуурын чиглэлийн ямааны үүлдэр омгийн байдал алдагдаж байна. Тухайлбал, орчин үеийн шинэ технологи ашиглан шилэн сонгож, үржүүлэх асуудал 1990-ээд оноос хойш бүрэн зогссон.

Бид судалгаагаа хийхдээ хамгийн түрүүнд ноолуурын чиглэлийн ямаанд цөмийн технологи ашигласан. Үүнийг ашиглан геномын түвшний судалгаа хийж, гадаад шинжээрээ монгол үүлдэр омгийн ямаа өнөөгийн түвшинд ямар байна гэдгийг судалсан. Ноолуур нарийн түвшингээ ерөнхийд нь хадгалж, зарим нэг үйлдвэр 1-2 микрометрээр бүдүүрсэн байна. Мөн урт нь 1-2 сантиметрээр богиносож, ноолуурын гарц багасан. Бүдүүн ширхэгтэй ноолуур үйлдвэрт очихоороо шаардлага хангахгүй, эцсийн бүтээгдэхүүн нь чанартай болохгүй, бүтээгдэхүүн бөөсөрдөг гэх мэт асуудалтай. Тэгэхээр яахын аргагүй генетикийн түвшинд шинжилж, хэдэн хувь нь удамшлаас хамаарав гэдгийг нь судалсан. Ингээд үзвэл генетикийн хамаарал ноолуурын голч, урт, гарц гэх үзүүлэлтэд их өндөр гарсан. Тэгэхээр бид малаа энэ түвшинд шилэн сонгох хэрэгтэй.

Өнөөдөр Австралийн меринос хонины ноосны хамгийн нарийн ширхэг нь 9.7 микрометр, дундаж нь 18 микрометрт хүрч манай ноолууртай ижил болжээ. Дэлхийн зах зээл нарийн бөгөөд урт ноолуурыг сонирхож байна. Хэрвээ бид үржил, селекцээ сайжруулахгүй бол меринос хонины ноосонд шахагдана. Яагаад тэр урт, чанартай, нарийн. Тус улс шинэ технологийг ашиглан цөм сүргээ бүрдүүлж байгаа учраас тус хонины ноос дэлхийн зах зээлийг эзэлж буй. Харин манай ноолуур батлагдсан түвшингээс ширхэг бүдүүрч, урт нь богиносож байгаа.

-Тэгвэл манайд ямар технологи ашиглан малын үүлдэр угсааг сайжруулах боломжтой вэ?

-Цаашид бид ганц ноолуурын ямаа гэлтгүй, махны чанараа сайжруулах хэрэгтэй. Манайхан монгол мал эмийн ургамал иддэг, өвөрмөц мах гэдэг. Гэтэл дэлхийд энэ нь юугаараа өвөрмөц юм гэдгийг баталж байж үнэ цэнийг нь өсгөнө. Үүнийг хийлгүй нэмүү өртөг шингээнэ гэж хэчнээн хашхираад ч нэмэргүй.

Орчин үетэйгээ хөл нийлүүлэхийн тулд цөмийн энергийн агентлагтай болох нь зүйтэй. Бидэнд тусламж үзүүлж байгаа гол хөтөлбөр нь НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагатай хамтарсан хөтөлбөр юм. Үүний тусламжтай бид хоёр лабораторийг шинээр байгууллаа. Үүний хүрээнд ноос ноолуурын нарийныг хэмждэг хамгийн сүүлийн үеийн багаж болон малын цуснаас геномыг ялгаж, олон улсын түвшинд ямар ч хил гаалиар чөлөөтэй нэвтрэх протоколыг бий болгох юм. Алсдаа таван хошуу монгол малын өвөрмөц байдлыг геном, генетикийн түвшинд гаргаж ирэх зорилготой байгаа.

-Ямааны ноолуур богиносож, ширхэг нь бүдүүрэх юутай холбоотой вэ?

-Монгол малд нэг онцлог байна. Ноолуурын гарц, нарийн ширхэг хоёр нь сөрөг хамааралтай. Гарц их байх тусам  ширхэглэг нь бүдүүрнэ, эсрэгээрээ ноолуурын ширхэг нь нарийн байх тусам гарц нь багасна. Гэхдээ гуравдах хүчин зүйл нь ноолуурын урт. Энэ нь эхний хоёр шинжийн дунджаас хамаардаг. Хэрвээ ноолуурын урт нь богиносвол гарц багасна. Тодорхой түвшинд ширхгийн барихгүй бол хоёр холбоотой шинж нь сөрөг бөгөөд эерэг хамаарлаараа алдагдана. Энэ бүтээгдэхүүнийг тодорхой түвшинд барихын тулд бидэнд жил болгоны дата, судалгаа хэрэгтэй. Батлагдсан омгуудад геномын харьцуулах үнэлгээ гаргаж чадвал, эхний ээлжид ноолуурын чиглэлийн ямаанд геномын селекц хийж чадна.

-Монголд батлагдсан хэчнээн омог бий вэ?

-Одоогийн байдлаар 10 үүлдэр, нэг омог байна. Эдгээрийг дөрвөн монгол популяцид харьцуулж, генетик ялгарал, бүх шинжээр авч нь үзэхэд гурван үүлдэр шаардлага хангаж байна. Тэр нь Уулын бор, Говь гурвансайхан, Алтайн улаан. Бусад нь генекийн хувьд монгол үүлдэртэй ялгаагүй буюу генетик хоорондын зай асар бага байна.

Нэг сонирхолтой, өвөрмөц популяци Говь-Алтайд байдаг Хөвчийн улаан ямаа юм. Судлаачдын нэг гол хийх ажил нь Монгол Улсад байгаа өвөрмөц нэгжийг олж, судлан гаргах явдал. Бидний судалгаагаар тус ямаа нь монгол батлагдсан омгоосоо өвөрмөц байдлаараа ялгарсан. Дээрээс нь төслийн ач холбогдол гадаад шинж, геномын хувь ямар байгааг судалж, батлагдсанаас гадна өвөрмөц ямар популяци илрүүлэх ач холбогдолтой.

-Малчдын хувьд аль үүлдэрийн ямааг илүүтэй өсгөж, эцэг мал тавих нь ач холбогдолтой вэ?

-Би 2017 оноос хойш малын үржүүлэг, селекцийн Монголд явагдаж байгаа хэлбэрийг судалсан. Төслийг хэрэгжүүлэхийн өмнө малчидтай уулзаж үржлийн ажлын зорилгыг нь бүс бүсээр тодорхойлсон. Тэд “Өнөө жил Баяндэлгэрийн улаан тавина, дараа жил Увсын Уулын бор үүлдэрийн ухна тавина гэдэг. Яагаад гэвэл, төлийг нь нийлүүлнэ” гээд маш сайн мэддэг. Гэвч энэ нь биш. Үүлдэр омгийн тусгай нэг популяци хөгжиж байхад түүнийг энд тэнд, тархай бутархай болгох нь үүлдэрээ алдагдуулдаг.

Олон улсад мал үржүүлэх хамгийн шалгарсан арга нь малчдын нөхөрлөлд түшиглэсэн хэлбэр юм. Малчид сум, баг, хот айлаараа нэгдэн тэндээсээ хамгийн хамгийн шилмэл үржлээ мэргэжилтэн судлаачаар сонгуулах хэргтэй. Ноолуурын гарц, амьдын жингээр нь ч юм уу шилэн түүнийгээ дотроо солин үржүүлэх юм. Бусад, бүс аймгаас мал авчирлаа гээд тодорхой хэмжээнд нөлөө гарахгүй. Малчид үржлийн, хээлтүүлгийн, ашиг шимийн бүртгэлийг хийсний дараа бидэнд буюу судлаачдад ханд. Хээлтүүлгийн хамгийн энгийн арга нь гардан хээлтүүлэг. Жишээ нь, гарц ихтэй ноолуур нарийн гэдэг ч юм уу туршигч эцэг малыг тавьж, энэ мэдээллээ бидэнд өгнө. Үүнийг боловсруулснаар гарах төл нь ийм гарна, хоёр жилийн дараа тийм болно, гурван жилийн дараа танайх ийм юм гарц, ширхэгтэй ноолуур авах нь байна хэмээн хариу өгөх юм.

Шинжлэх ухааны байгууллага л малын үржил, бүртгэлийн мэдээллийг малчид, фермерчдэд өгч чадна. Тэгэхээр мэдээллийн баазыг шинжлэх ухааны байгууллагад суурилуулах нь чухал. Бусад улс орны жишээг үзэхэд, Засгийн газар, яамныхаа дэргэд мэдээлэл бүртгэлийн баазыг байгуулсан ч амжилтад хүрээгүй. Учир нь засаг нөгөөгөөр солигдоход түрүүчийн хийсэн мэдээлэл алга болдог. Бодлого гаргахад жил болгоны дата байдаггүй. Тэгэхээр олон улсын түвшинд ажиллах, үржлийн ажлыг явуулах нөхцөл бүрдэхгүй. Харин эрдэм шинжилгээний хүрээлэнд харьцангуй бага улс төр ордог, тогтвортой, нэг дагнасан чиглэлийн эрдэмтэд ажилладаг. Тиймээс судлаачид малчид, фермерүүдтэй ойр байж, тэдэнд хариу өгч чадна. Хоёрдугаарт энэ чиглэлийн судалгаа хийдэг эрдэмтдийн бүтээл илүү сайжирна.

-Ноолуурын чанар өөрчлөгдөж, ширхэг нь нарийн, урт болж чадвал дэлхийн зах зээл дээрх үнэд хэрхэн нөлөөлөх вэ?

-2016 онд Дэлхийн банкны үнэлгээгээр Монгол ноолуурын чанарын түвшин анх 1990-онд онд байснаасаа 30 хувь буурсан байв. Тэр хэмжээгээр дэлхийн зах зээл дээрх үнэ унасан. Тэдний зүгээс манайд “Та нар 13 мкмээс доош буюу ноолуурт өгдөг хамгийн өндөр үнэлгээнд хүр” гэх зөвлөмжийг өгсөн. 

Б.Үлэмж

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube