Энэ мэдээ хуучирсан буюу 2023-02-24 нд нийтлэгдсэн байна.

С.Бадрал: Миний биеийн хаанаас ч чимхсэн зураг, түүхийн дурсгал мэдрэгдэхээр тийм л болдог юм байна даа

2/ 24/ 2023    7 цаг 30 минут

Бидний нэг: Энэ удаагийн дугаартаа Түүх, соёлын дурсгалт өв цуглуулагч Сүхбаатарын Бадралыг онцоллоо. Тэрбээр Зураач, уран барималч мэргэжилтэй. Урлаг судлалын ухааны доктор, профессор юм.

Та аль нутгийн хүн бэ?

Монгол хүүхдүүд яаж өсдөг билээ. Малын захад, хотон дотор яаж бужигнаж өсдөг билээ. Тэр л сайхан уламжлалаар бага насаа өнгөрөөсөн дөө. Миний нутаг бол Баянхонгор аймгийн Баянговь гээд Их богд уул гэж, Цаст цагаан уул ч гэж нэрлэдэг, Алтайн өвөр ч гэж нэрлэдэг ийм сайхан уулынхаа өвөрт л Буурал аавынхаа тоонот нутагт л хүн болсон доо. Миний буурал аав бол Ламын гэгээний агуу лам Жамбалзундуй гэж улааны шашны их том хувилгаан байсан даа. Тэр хүний л өв дурсгалыг л авч үлдсэн, түүний тахил их шүтээнийг өвлөсөн сайхан хөгшчүүлийн нэг л дээ.

Таны хамгийн анхны дурсгалын зүйл гэвэл ямар зүйл байдаг вэ?

Ерөнхийдөө бол багадаа тоглож байсан шагайнаас авахуулаад л жижиг сажиг модон сийлбэр ч байдаг юуу, миний буурал аавын сийлсэн зүйлс, хүн малын дүрсээр тоглож байсан л даа. Зурсан хөзрөөр нь тоглодог. Тэгээд манай нутагт Нууцатын булаг гээд сумынхаа хойхно бий л дээ. Одоогоор бодох юм бол 2 км хүрэхгүй. Тэр үедээ бол 10-аад км юм шиг л хол бодогддог байлаа л даа. Тэгэхэд манайх сумын төвд сүү зөөх гээд ирж байсан. Тэгээд буурал ээж маань тэрүүхэн дэрсний цаана булаг байгаа. Миний хүү очоод ус аваад ир гээд данх өгөөд явуулахгүй юу. Би өнөөх данхыг нь чирээд л усан дээр оччихоод тэгээд л... алаг эрээн чулуутай л даа. Тэгээд тэндээс ус хутгаж байсан чинь нэг улаан чулуу шиг юм харагддаг юм. Сайн харсан чинь тэмээний дүрс байх юм. Энэ яасан сонин дүрс вэ гээд аваад үзсэн чинь мод байна. Тэр нь бүр нэвчээд ус шингэчихсэн тийм сайхан, жижигхэн хөөрхөн, эрхий хуруунаас томхон шиг тэмээний сийлбэр олж билээ.

Танай гэрт орж ирсэн хүний нүд тогтохгүй бэлчмээр юмаа. Таныг энэ их шашин соёлын өвийг цуглуулахад нөлөөлсөн хүчин зүйл юу вэ?

Өвөөгийн маань үлгэрлэж явсан зүйлс, өсөхийн цагт харж үзсэн зүйлс их нөлөөлсөн дөө. Өвөөд маань нэг даллагын сав байсан. Их сонин сонин зүйлс байдаг байсан. Болороор хийсэн үхэр байсан. Нэг хөл нь хугарчихсан байсан юм. Энэ яагаад хугарчихсан юм бэ буурал ааваа гэсэн чинь намайг өрх тусгаарлаж гарахад 100 үхэр өгч, энэ даллагын савыгн нээсэн юм аа. Тэгээд манайхныг дүрвэж явахад тэмээ туйлаад энэ хугарсан юм гэсэн. Тэрнэээс хойш манайх үхэргүй болсон юм гэж ярьж билээ. Түүнээс хойш бодоод л явдаг байсан. Тэгээд Орост Санктпетербургт сурч байхдаа Египетийн баримлаас санаа авч, арай модерн маягийн урт хөлтэй болгож хийгээд ангийнхаа Тажикстан оюутнаар цутгуулж байлаа. Өвөг дээдсийнхээ шүтээн сахиусыг сэргээхэд лус баясаж, өвөг дээдсүүд баярладаг юм уу тэгээд л надад өмнө байсан судар дээр нэмэгдээд ганц нэг судар ном ирээд л хүн амьтан авах уу гээд л цуглуулгууд маань нэмэгдсэн дээ...

Хамгийн гол нь Ленинград, одоогийн Петрбург хотод чинь Эрмитаж, Оросын музей зэрэг гайхамшигтай музей олон. Оросууд чинь ямар гайхашигтай юм чуглуулчихсан юм бэ. Энэ чинь Оросоос гадна дэлхийн их өвийг цуглуулчихсан юм байна ш дээ. Ийм сайхан юмыг Монголдоо байгуулвал сайхан юм даа, цуглуулбал сайхан юм даа гэж бодож явдаг байлаа.

Тэгээд л ТҮЦ, хуучны эдийн дэлгүүр байгуулагдаад л, хааяа зах дээгүүр явж байхад жижиг сажиг юм боломжийн хэрээр авна шүү дээ. Их мөнгөтэйдөө биш бас нэг жаахан юм, хувцас авах гэж явсан бол тэрнээсээ илүүчлээд л, жаахан жааханаар цуглууллаа. Хамгийн гол нь сэтгэл байвал сайхан өв дурсгалууд ирдэг.

Зураач болсон түүхээсээ хуваалцвал?

Буурал аавд нэг модон самбар, төмөр самбар ч байсан. Тэр дээр өөхөн тос түрхээд үнс хөрвүүлж асгачихаад надад зуруул хийгээд өгчихдөг. Тэгээд л би тэр дээр нь зураад, чоно, янз янзын амьтан зурна. Тэгээд буурал аав чоныг ингэж зур, тэгж зурна гээд тэгэхээр нь би тэрийг нь дуурайлгаж зурна. Ингэж өөрийгөө саатуулдаг байсан. Тэр бол ер нь бас их оюун ухаан, танин мэдэхүйд их чухал юм болсон. Тэгээд ер нь өөрөө дүрслэх урлагийн зураач, уран барималч мэргэжлээр явсан даа.

Та шинэ уран бүтээлээ туурвиж байгаа бололтой. Юун тухай өгүүлсэн зураг вэ?

Манай Монголын ардын дуунд байдаг шүү дээ. Цагаан сарын шинийн нэгэн болоод ирвэл дээ хөө гэж сар нарандаа мөргөөд гарваа хө гээд цагаан эсгийгээ дэвсээд энэ тэр гээд нэг сайхан мөр байдаг шүү дээ. Тэрийг л одоо бэхэн зурагтаа үлдээх юмсан гэж л энэхүү бүтээлээ зурж байгаа юм.

Таны хүүхдүүдээс таньтай ижил сонирхолтой хүүхэд бий юу?

Гурван хүүхэд гурвуулаа Дүрслэх урлагийн сургууль төгсөөд Хятдад хэлний бэлтгэлд яваад Италид Ромын академид 3 жил магистерт сурч, төгсөж ирсэндээ манай том 2 охин бол. Отгон хүү маань Японд магистер хамгаалах гээд хэлний бэлтгэлд сурч байна даа. Тэгээд энэ бүхэн чинь бас л ном цуглуулгын буян юм даа. Тэгээд яахав миний мэргэжлийг л авч, өвлөж явж байна даа.

Би Дүрслэх урлагийн академи, сургуульд ирээд 30 гаруй жил багшиллаа. Тэгээд одоо миний шавь нараас одоо Италийн Ромын академи, Флоренцийн академи, Репиний урлагийн академид одоо гурван ч хүн сурч байна. Дахиад ч зарим нь явна гэж байна. Тэгээд л Солонгосын урлагийн сургууль, тэгээд л ерөөсөө Германд, ингээд л явсан хүмүүс нэлээн байна даа. Яахав ер нь энэ мэргэжлийнхээ буянаар л энэ сайхан урлагийн мөн чанарыг таньж, нууцад нь нэвтэрч, бараг биеийн хаанаас ч чимхсэн энэ зураг дурсгал мэдрэгдэхээр тийм л болдог юм байна даа.

Та номонд их дуртай бололтой. Таны цуглуулгын бараг талаас илүү нь ном байх юм.

Дүрслэх урлагийн дурсгал, дүрслэх урлагийн өв, судар номын өв дурсгал, ёс заншлын холбоотой зарим нэг дурсгалуудыг ингэж хадгалж хамгаалж байхын зэрэгцээ ном гэдэг гайхамшигтай юм даа. Тэгээд манай мэргэжлийн талын номнууд, Монголын түүх, гадаадад гарсан Монголын тухай номууд, Чингис хааныхаа холбоотой, Хубилай хааныхаа холбоотой ном зүйлсийг бас нэлээн цуглуулж ирлээ дээ. Өөрийнхөө цуглуулгад байсан Чингис хааныхаа холбоотой тийм судар номыг эмхэтгэсэн номыг Чингис хааны өв судлалын хүрээлэнтэй хамтран эрхэлж гаргалаа. Энд бол миний цуглуулгад байгаа “Чингис хааны Алтан товч” гэдэг судар зэрэг нэлээн хэдэн судрууд орсон байна. Ер нь бол Чингис хааны холбоотой гадаадад гарсан ийм ном хэвлэлийг нэлээн цуглуулсаан. 1000 орчим ийм ном бий. Америкт нэг сая хувь хэвлэгдсэн Жэк Уэтерфордын ийм хатуу зөөлөн хавтастай ном байдаг. Энэ дээр миний дөрвөн бүтээл ингэж бэхэн зураг орсон байдаг. Сая Чингис хааны одонгоор шагнагдсан шүү дээ энэ хүн. Энэ миний нэг гаргаж байсан Чингис хааны өв соёл гээд 2006 онд гаргаж байсан ном байна. Миний судалгааны номууд гэвэл 20 гаруй ном бий шүү.

Монголчууд түүх соёлын өв, дурсгалын үнэ цэнийг хэр мэдэж байна гэж та боддог вэ?

Би 2006 онд Яармагт хашаа аваад, тэндээ 2 давхар байшин бариад, нэг давхарыг нь сунгаад тэндээ Чингис хааны өв соёл музей байгуулсан юм. “Аа хоёр нөхөр явж байснаа л хүүе энд чинь музей байдаг юм байна. Билет нь хэд вэ гэж байна. Би тэгсэн 1000 төгрөг өө гэтэл хнн 2 талх авчих юм байна шүү дээ хахаха” гээд яваад өгсөн. Тэгээд одоо яах вэ хүмүүс тэр цагаас хойш өв соёлыг нэлээн ойлгодог болж байна. Монгол улс соёлын яамтай болж байна. Чингис хааны энэ сайхан музейг улс байгууллаа.

Та энэ их цуглуулгуудаараа дахин музей нээх бодол байдаг уу?

Байлгүй яахав. Эхэлчихсэн шүү дээ. Чингис хааны өв соёлын музейг анх байгуулж байсан хүний хувьд одоо Баянхошууны баруун салаанд зусландаа 4, 5 жил л байшин барьж байна. Энэ жилээс гадна талыг нь эмульсдээд дотор заслыг нь хийчихвэл бараг энэ жил музейгээ нээчих болов уу гэж бодож байна.

Танайхаар гадаад жуулчид их зочилдог гэсэн. Таны цуглуулгуудыг хэрхэн хүлээж авч байх юм?

Хятадын хэдэн хүн манай зүйлсийг үзэх гэж ирсэн юм. Нэг компани л гэсэн байх. Тэгсэн чинь “Монголын энэ өндөр өв соёлыг хадгалж, цуглуулж байгаад баярлалаа” гэнэ үү. Хятадууд тэгж хэлж байгаа шүү дээ надад. Монголчууд маань надад хэлэх ёстой байтал тэд надад хэлсэн. Бас Нидерландын нэг өргөмжит консул ирснээ... “Хөөх хэлэх үг, хийх бүтээлээрээ Монголоо алдаршуулсан” гэж намайг магтсан. Францууд ирсэн чинь “таны музейд Монголын түүх нүдний өмнө жирэлзээд өнгөрч байна” гэнэ үү. Тийм сонин сайхан зүйл хэлдэг юм. Энэ мэт олон сайхан үгийг сонсч явлаа. Сайхаан сайхан. Энэ өв дурсгалын буян их. Хамгийн гол нь энийг Монголчууддаа ойлгуулж, ухааруулж ингэж явах нь л их чухал байгаа юм.

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



192.82.87.122З.Ариунболд.   • 2 сарын 24. 13 цаг 36 минут

Ангийн найздаа урам бүтээлийн өндөр амжилт,эрүүл энх байхын эрхэм ерөөлийг хүсэн ерөөе.



ШИНЭ МЭДЭЭ

Мандал сумын засаг даргын орлогч Л.Мөнхбатад Өмнөд Солонгосын шүүхээс 5 жилийн хорих ял оноожээ3 цаг 4 минутын өмнөГурван настай хүүг зодсон Э залилангийн хэргээр 9 жилийн ял сонсоод давж заалджээ3 цаг 26 минутын өмнөНийслэлийн улсын бүртгэлийн газрын үйлчилгээний хоёр цэг бямба гарагт ажиллана3 цаг 33 минутын өмнөБумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа3 цаг 44 минутын өмнөДахин боловсруулах үйлдвэрлэгчийнх хийх ажил уу эсвэл иргэдийнх үү4 цаг 11 минутын өмнөХНХЯ: Цалин, тэтгэврийн нэмэгдэлд иргэд олон нийт ам сайтай байна4 цаг 23 минутын өмнөЦЕГ: 23 дугаар сургуулийн ариун цэврийн өрөөнд “Хяналтын камер байршуулсан байна” гэх мэдээллийг шалгаж байна4 цаг 43 минутын өмнөТөрийн банк: “Мөрөөдлөө хадгалъя-2023” хадгаламжийн урамшуулалт аяны 2 дахь тохирлын эзэд тодорлоо4 цаг 56 минутын өмнөБаянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжлэг хүслээ5 цаг 1 минутын өмнөАдуундаа яваад сураггүй болсон иргэнийг 9 өдөр эрэн хайж, ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж эрлийг зогсоолоо5 цаг 7 минутын өмнөДагуул хот, эдийн засгийн тусгай бүсийг хөгжүүлэх чиглэлээр Тяньжин хоттой хамтран ажиллана5 цаг 15 минутын өмнөАрдчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигчид5 цаг 39 минутын өмнөIII эмнэлэг 40 саяын өртөгтэй хөлдөөж, засах эмчилгээг нэвтрүүллээ5 цаг 55 минутын өмнөӨвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна6 цаг 2 минутын өмнөШойгу Тегеранд айлчилж, Ираны армийн командлалын төлөөлөгчидтэй  уулзав 6 цаг 52 минутын өмнө"БЗД-ийн Засаг дарга Н.Баярмөнхийн ТҮЦ-ийн ачлага хийлгэхээр явуулсан нүүрээ халхалж, маск зүүсэн хүмүүс нь биднийг харанхуй газар аваачаад заналхийлсэн"6 цаг 54 минутын өмнөАТГ: Авлигыг мэдээлэх тусгай дугаараар 259 дуудлага хүлээн авчээ7 цаг 7 минутын өмнөМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд Ф.Кишидатай уулзав7 цаг 27 минутын өмнөС.Баярцогт: Би ганцхан газар шалгагдаагүй. Монголд, Швейцарьт, Хонгконгт, Австралид гээд олон хүчний байгууллагын шалгалтад ороод гарсан7 цаг 46 минутын өмнө"Д.Мөнх-Эрдэнийн хувийн байдалтай холбоотой асуудлыг дэлгэнэ"8 цагийн өмнөС.Баярцогт: АН-ын дэд дарга нар Сүүдрийн Засгийн газрын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа8 цаг 6 минутын өмнөБямба гарагт төв талбайд шүдний эмнэлгүүд ажиллана8 цаг 10 минутын өмнөКим Чоль Сан: БНСУ-ын хил дээрээс иргэдийг буцааж буй асуудалд онцгойлон анхаарч, хүмүүнлэгийн үүднээс хандаж ажиллана8 цаг 13 минутын өмнөУулын Карабахын эрх баригчид гал зогсоохоо мэдэгдэв8 цаг 52 минутын өмнөТөрийн үйлчилгээг хүргэхэд давхардал үүсгэхгүй байх, мэдээллээр хангаж ажиллах үүрэг өглөө9 цаг 25 минутын өмнөGS 25 дэлгүүрийн үүдэнд гаднаа ил харагдах гэмтэл, шархгүй хүн нас барсан байжээ9 цаг 40 минутын өмнөОБЕГ: Согтуугаар гүүрнээс унаж голын усанд живсэн иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна9 сар 21. 10:11Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 92 зөрчил илрүүлжээ9 сар 21. 10:05Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын индрээс Монгол Улсын байр суурийг илэрхийллээ9 сар 21. 9:45Коронавирусын шинэ омог “Пирола”-гийн гол онцлогийг нэрлэв9 сар 21. 8:52BLOOMBERG: "G-7"-ийн орнууд Украины мөргөлдөөн дахин 6-7 жил үргэлжилж магадгүй гэжээ 9 сар 21. 7:30 Төлөөлөгчдийн танхим Зеленскийгээс АНУ-гийн үзүүлсэн тусламжийн тайланг нэхнэ9 сар 21. 7:25Монголын хоёр тамирчин өнөөдөр алтан медалийн төлөө барилдана9 сар 21. 7:05Т.Аюурсайхан, Б.Ганхуяг нар юу хэлэв9 сар 21. 7:04Монголчууд минь, хэдүүлээ ядаж ажил хийдэг болъё9 сар 21. 7:02Гавьяат тамирчин Д.Отгонжаргал дэлхийгээс 3 дахь медалиа хүртлээ9 сар 21. 7:01Цаг агаар: Зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо орно9 сар 21. 7:00Д.Батжаргал: Хатуухан хэлэхэд, нэн тэргүүнд айл өрхийн болон аж ахуйн нэгжийн хогны хураамжийг нэмэх хэрэгтэй9 сар 21. 7:00МҮХАҮТ-ыг ирэх 4 жилд Д.Энхтүвшин удирдана9 сар 21. 6:59Дорнын зурхай: Үс засуулахад өнгө зүс сайжрах сайн9 сар 21. 6:45
 Facebook Twitter Youtube