Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-08 нд нийтлэгдсэн байна.

Дэлхийн хамгийн хүчирхэг 10 эмэгтэй

3/ 8/ 2023    9 цаг 39 минут

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард “Форбес” сэтгүүлээс дэлхийд нэр нөлөөгөөрөө тэргүүлж буй 100 эмэгтэйг онцолсон. Үүнээс улс төрийн шийдвэр гаргах түвшинд манлайлж чадсан 10 эмэгтэйг хүргэе.

Форбесын  нөлөө бүхий 100 эмэгтэйг хөрөнгө, хэвлэл мэдээлэл, олон улс дахь нөлөөлөл, нөлөөллийн хүрээ гэсэн дөрвөн үндсэн үзүүлэлтээр тодорхойлжээ. Тус жагсаалтад 22 улс төрийн зүтгэлтэн багтсанаас эхний 10 байрын дөрвийг улстөрч эмэгтэйчүүд эзэлж байна.

Форбесын эмэгтэйчүүдийг Европын холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен тэргүүлжээ. Ийнхүү эхний байранд жагсахад нь, Орос-Украйны зэвсэгт мөргөлдөөн эхэлснээс хойш долоо хоногийн дараа Оросын эсрэг гурван том эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа зарласан нь нөлөөлсөн бололтой. Үүнд, Төв банктай нь гүйлгээ хийхийг хориглох, Оросын нисэх онгоцны нислэгт агаарын орон зайг хааж, Кремлийн мэдлийн мэдээллийн агентлагуудыг хориглох багтана.

 

1. Урсула фон дер Лейен

Европын Холбооны ерөнхийлөгч Урсула фон дер Лейен
  • 2019 оны долдугаар сард Европын холбооны гүйцэтгэх засаглал болох Европын комиссын ерөнхийлөгчөөр томилогдсон.
  • 450 сая гаруй хүнийг хамарсан хууль тогтоомжийг хариуцах үүрэг хүлээсэн анхны эмэгтэй хүн юм.
  • Фон дер Лейен 2005-2019 он хүртэл Ангела Меркелийн танхимд ажилласан бөгөөд Засгийн газрын гишүүдийн дундаас хамгийн удаан ажилласан нь юм.
  • Сайд нарын танхимд сүүлийн зургаан жилдээ Германы Батлан хамгаалахын сайдаар ажилласан.
  • 2020 онд Ковидыг эмчлэх 750 тэрбум еврогийн санхүүжилт бүхий хуулийн төслийг санаачилж, 2022 онд Орос-Украйны зэвсэгт мөргөлдөөний үед Украины барууны хамгийн тууштай дэмжигчдийн нэг болсон.
  1. Кристин Лагард
Европын Төв банкны ерөнхийлөгч Кристин Лагард
  • 2019 оны арваннэгдүгээр сарын 1-нд Европын Төв банкийг толгойлох анхны эмэгтэй болов.
  • 2011 оноос 2019 оны дунд үе хүртэл дэлхийн валютын системийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр ажилладаг Олон улсын валютын санг удирдаж байсан. Мөн энэ албан тушаалыг хашиж байсан анхны эмэгтэй .
  • 2008 оны санхүүгийн хямралд дүн шинжилгээ хийхдээ Лагард эрэгтэйчүүд давамгайлсан салбар дахь "бүлэг сэтгэлгээ"-г онцолж, жендэрийн шинэчлэл хийхийг уриалав.
  • 1981 оноос хойш 25 жил АНУ-ын Чикаго дахь дэлхийн алдартай “Baker & McKenzie” хуулийн компанид өмгөөлөгчөөр ажилласан.

2011-2019 онд Кристин Лагард Олон улсын валютын сангийн захирлаар ажилласнаас гадна нутагтаа Доминик де Вильепиний Засгийн газарт худалдааны сайдаар, Франсуа Фильоны засгийн газарт эдийн засаг, санхүү, аж үйлдвэрийн сайд (2008-2010) , мөн хөдөө аж ахуй, загас агнуурын сайдаар (2007-2008) ажиллаж байв. Тэрээр Их наймын орнуудын эдийн засгийн сайдын албыг хашсан анхны эмэгтэй юм.

  1. Камала Харрис
    АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис
  • 2021 оны нэгдүгээр сарын 20-нд АНУ-ын дэд ерөнхийлөгч болсон анхны эмэгтэй, өнгөт арьстан хүн болов. Мөн 2016 онд АНУ-ын Сенатад сонгогдсон анхны Өмнөд Ази-Америк эмэгтэй байв.
  • 2010 онд Харрис Калифорнийн ерөнхий прокуророор ажилласан анхны Африк-Америк, анхны эмэгтэй болжээ. 1990 онд өмгөөлөгчөөр ажиллах шалгалт өгч тэнцсэн боловч тэрээр Калифорнийд прокурорын туслахаар ажиллаж эхэлсэн байна.
  • 2004 онд АНУ-ын Сенатад нэр дэвшээд байсан Барак Обамаг албан ёсоор дэмжиж байсан Калифорни мужийн албаны анхны хүн байжээ. Энэ хоёр улс төрчийн нөхөрлөл өнөөг хүртэл үргэлжилсээр байна.
  • 2016 оны арваннэгдүгээр сарын 8-нд тэрээр Калифорни мужаас Сенатад суух сонгуульд Лоретта Санчесыг ялж, албан тушаалаа авсны дараа Калифорний мужийн анхны "өнгөт" сенаторч болсон түүхтэй. Сенатад байхдаа тэрбээр Ерөнхийлөгч Дональд Трампыг эрс шүүмжилж, Берни Сандерсын эрүүл мэндийг бүх нийтээр хамгаалах санаачилгыг дэмжиж байжээ.

Калифорни мужийн уугуул тэрээр Окландад цагаачийн гэр бүлд төрсөн. Ховард их сургуулийг төгссөн. Тэрээр Калифорнийн их сургуулийн дэргэдэх Хастингс коллежид буюу Берклид хуулийн ухааны магистрын зэрэг хамгаалсан.

Камала Дэви Харрис 2020 оны арваннэгдүгээр сарын 7-нд хэлсэн үгэндээ “Би энэхүү албыг хаших анхны эмэгтэй боловч сүүлийнх биш. Учир нь энэ үдэш биднийг үзэж буй бяцхан охин бүр энэ улс бол боломж бололцоогоор дүүрэн улс орон болохыг харж байгаа” гэсэн юм.

  1. Жоржия Мелони
Италийн Ерөнхий сайд Жоржия Мелони
  • 2022 оны аравдугаар сарын 22-нд Италийн Ерөнхий сайдын албан тушаалд томилогдон, энэ албыг хашсан түүхэн дэх анхны эмэгтэй хүн болжээ.
  • Мөн тэрээр Италийн баруун жигүүрийн Италийн ахан дүүс намын ерөнхийлөгч юм. Тэрээр энэ албан тушаалыг 2014 оны гуравдугаар сард хүлээж авсан.
  • 15 настайдаа Италийн дарангуйлагч асан Бенито Муссолинигийн дэмжигчдийн үүсгэн байгуулсан Италийн Нийгмийн хөдөлгөөний залуучуудын жигүүрт элссэн бөгөөд түүнийг "неофашист" гэж тодорхойлдог аж.
  • 2022 оны зургадугаар сард ЛГБТ-ын эсрэг үгүй гэж хэлсэн нь ард түмний дунд түүнийг бэлгийн цөөнхийг эрхийг алдагдуулах вий гэсэн болгоомжлолд хүргэв.
  1. Кристалина Георгиева
Олон улсын валютын сангийн /ОУВС/ тэргүүн Кристалина Георгиева
  • Болгарын эдийн засагч, Дэлхийн банкны гүйцэтгэх захирал асан тэрээр 2019 оны аравдугаар сараас хойш Олон улсын валютын сангийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байна.
  • Өмнө нь Дэлхийн банкны группийн түр ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд 2030 онд хэт ядуурлыг арилгахад чиглэсэн зорилго бүхий үйл ажиллагааг хариуцаж байжээ.
  • 2019 оны арванхоёрдугаар сард Георгиева Украинд 5.5 тэрбум долларын гурван жилийн хугацаатай зээлийн шинэ хөтөлбөрийг хэрэгжүүлсэн.
  • Уур амьсгалын хямрал, санхүүгийн тогтворгүй байдал, Африкийн өрийн түвшин нэмэгдэж буй зэрэг асуудалд тэрээр гол анхаарлаа хандуулдаг аж. ОУВС тахлын эхэн үеэс эхлэн гишүүн орнуудад санхүүгийн дэмжлэг үзүүлж, зээлийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлж, 270 тэрбум ам.долларт хүргэсээр ирсэн юм.
  • 2023 онд К.Георгиева “CBS” телевизэд ярилцлага өгөх үеэрээ, “Дэлхийн эдийн засгийн гуравны нэг нь уналтад орно гэж бид таамаглаж байна. Цаашлаад эдийн засаг нь уналтад ороогүй орнуудад ч олон зуун сая хүнд уналтад орсноос өөрцгүй санагдах бололтой байна” хэмээн хэлжээ. Түүний хэлснээр, АНУ, Европын Холбоо, Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа тул 2023 он өнгөрсөн оныхоос “хүндхэн” байх төлөвтэй байна.
  1. Цай Ин Вэн
    Тайваний Ерөнхийлөгч Цай Ин Вэн
     2016 онд 59 настай хуульч, Ардчилсан Дэвшилтэт Намын тэргүүн Цай Ин-вэн Куоминтаны Намын ерөнхийлөгч Ма Ин-жоуг өнгөрсөн ерөнхийлөгчийн сонгуульд ялж, Тайваний анхны эмэгтэй удирдагч (мөн анхны гэрлээгүй ерөнхийлөгч) болсон.
  • Шинэ Ерөнхийлөгч эдийн засгаа Хятадаас хамааралгүй болгох, “Өмнө зүгт харах” (Зүүн, Зүүн Өмнөд Ази руу чиглэсэн) эдийн засгийн бодлого хэрэгжүүлэх, Тайваний хөрөнгө оруулалт, бизнесүүдийг Хятадаас Тайвань руу буцахыг дэмжих зэрэг бодлого хэрэгжүүлэхээ амлаад байв.
  • 2020 оны сонгуульд нийт сонгогчдын 57 гаруй хувийн саналаар ялалт байгуулсан..
  • Ковидын үеийн Цайгийн удирдлагыг дэлхийн загвар гэж үздэг. 2020 онд Тайвань улс цар тахал халдварлахаас урьдчилан сэргийлэхийн тулд хатуу мөрдлөгийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн.
  • Цай 2022 оны арваннэгдүгээр сард болсон дунд хугацааны сонгуульд нам нь ялагдал хүлээсний дараа эрх баригч Ардчилсан дэвшилт намын даргын албан тушаалаасаа огцорсон ч Тайванийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа хэвээр байна.
  1. Нэнси Пелоси
    АНУ-ын Конгрессын төлөөлөгч Нэнси Пелоси
  • Анх 47 насандаа Конгресст сонгогдсон Пелоси 2007 онд Парламентын даргаар сонгогдохдоо улс төрийн томоохон намыг удирдсан анхны эмэгтэй болсон юм. Өдгөө 83 настай Н.Пелоси Конгресс дахь Ардчилсан намын хамгийн нөлөө бүхий гишүүн.
  • 2019 онд гурав дахь бүрэн эрхийн хугацаагаа эхлүүлж, 2018 оны завсрын сонгуулиар Ардчилсан нам танхимыг эргүүлэн авсны дараа албан тушаалаа эргүүлэн авсан.
  • 2019 онд АНУ-ын түүхэнд дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгч Дональд Трампын эсрэг албан тушаалаас нь огцруулах ажиллагааг эхлүүлсэн.
  • АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимд Ардчилсан намынхныг хорь шахам жил удирдсан Нэнси Пелоси 2021 онд дөрөв дэх удаагаа Төлөөлөгчийн танхимын даргаар улиран сонгогджээ.
  • 2022 онд Төлөөлөгчдийн танхимын ардчилсан намын удирдагчаар хорин жил ажилласны дараа албан тушаалаасаа огцорно гэж мэдэгдсэн. Тэрээр Конгресст Сан Францискогийн тойргийг төлөөлөх бодолтой хэвээр байгаа аж.
  1. Жанет Йеллен
АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен
  • 2021 оны нэгдүгээр сард АНУ-ын Сангийн сайдаар томилогдсон анхны эмэгтэй болов.
  • 2013 онд Холбооны нөөцийн сангийн даргад албан ёсоор нэр дэвшсэн бөгөөд 2014 онд түүнийг батламжилснаар энэ албан тушаалыг хашиж буй анхны эмэгтэй болсон юм.
  • Америкийн түүхэнд АНУ-ын Сангийн яам, Холбооны нөөцийн сан, Ерөнхийлөгчийн дэргэдэх Эдийн засгийн зөвлөхүүдийн зөвлөлийг (1997-1999 онд Ерөнхийлөгч Билл Клинтоны үед удирдаж байсан) удирдсан цорын ганц эмэгтэй юм.
  • Эдийн засагчийн хувьд санхүүгийн хатуу зохицуулалтыг дэмждэг. 2022 оны инфляцыг бууруулах хуулийн хүрээнд Төрийн санд IRS-д 80 сая ам.долларын засвар хийх даалгавар өгсөн.
  • 1971 онд Жанет Йеллен Йелийн их сургуульд эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалж, докторын ажлаа Нобелийн шагналт Жеймс Тобины удирдлага дор "Нээлттэй эдийн засаг дахь ажил эрхлэлт, үр дүн ба капиталын хуримтлал: Тэнцвэргүй хандлага" сэдвээр хамгаалж байжээ. Тухайн жил 12 эдийн засагч Йеллийн их сургуульд эдийн засгийн чиглэлээр докторын зэрэг хамгаалахад ганцхан эмэгтэй байсан нь Йеллен аж.
  • 1994 оны наймдугаар сард Йеллен Калифорнийн их сургуулиас таван жилийн чөлөө авав. Учир нь тухайн үеийн Ерөнхийлөгч Билл Клинтон түүнийг Холбооны нөөцийн сангийн Удирдах зөвлөлийн гишүүнээр томилсон юм. Дараа жилээс нь тэр Холбооны нөөцийн сангийн ажлаа орхиж, Ерөнхийлөгч Клинтоны эдийн засгийн зөвлөхүүдийг удирдах болсон бөгөөд энэ албан тушаалыг хашсан хоёр дахь эмэгтэй болов.
  1. Нирмала Ситараман
    АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен
     2018 онд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдаар Нирмала Ситараманыг томилогдож, Энэтхэгийн батлан хамгаалах яамыг удирдах хоёр дахь эмэгтэй хүн болсон байна.
  • Нирмала Ситараман нь 2019 оны тавдугаар сард Энэтхэгийн Сангийн сайдаар томилогдсон бөгөөд мөн корпорацын асуудал эрхэлсэн сайд юм.
  • Улс төрд ажиллахаасаа өмнө Ситараман Их Британид төвтэй Хөдөө аж ахуйн инженерүүдийн холбоо болон ВВС Дэлхийн үйлчилгээнд үүрэг гүйцэтгэж байжээ. Мөн эмэгтэйчүүдийн үндэсний комиссын гишүүнээр ажиллаж байсан.
  • Тэрээр Энэтхэгийн Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа 2019 онд Энэтхэгийн Агаарын цэргийн хүчний явуулсан Балакотын агаарын цохилтыг удирдсан.
  • Тэрээр Энэтхэгийн таван жилийн төсвийг танилцуулахад, түүний удирдлага дор Энэтхэг 3.1 их наяд долларын эдийн засагт хүрсэн.
  1. Жакинда Ардерн
    Шинэ Зеландын Ерөнхий сайд Жакинда Ардерн
  • Тэр хүүхдээ төрүүлэхдээ Засгийн газрыг удирдаж байснаараа улстөрчд шинэ хэм хэмжээг тогтоосон юм. Тодруулбал, ердөө зургаан долоо хоногийн жирэмсний амралт аваад ажилдаа эргэн оржээ.
  • 2017 оны аравдугаар сард Ерөнхий сайдаар сонгогдсоноор тус улсын хамгийн залуу, анхны эмэгтэй Ерөнхий сайд гэж нэрлэгддэг байна.
  • Тэрээр дэлхийн хамгийн залуу эмэгтэй удирдагчдын нэг бөгөөд Шинэ Зеландын сүүлийн 150 жилийн хамгийн залуу Ерөнхий сайд юм.
  • 2020 оны аравдугаар сард олонхын саналаар хоёр дахь удаагаа сонгогдсон.
  • Хөдөлмөрийн намын даргын хувьд тэрээр уур амьсгалын өөрчлөлт, хүүхдийн ядууралтай тэмцэх амбицтай төлөвлөгөөтэй "эмпатик" Засгийн газрыг амласан.
  • Шинэ Зеланд Улсыг “ковид-19” цар тахал болон Цагаан арлын галт уулын дэлбэрэлт, “Christchurch” сүм дэх дараалсан халдлагын үеэр удирдсан.

Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн албан тушаалаасаа огцорч, ирэх сонгуульд улиран сонгогдохгүй байхаар шийдсэн талаараа өнгөрсөн нэгдүгээр сард мэдэгджээ. “Засгийн газрын тэргүүний үүргийг үргэлжлүүлэн гүйцэтгэх хангалттай нөөц бололцоог өөрөөсөө олно гэж найдаж байсан боловч чадсангүй. Эрх дархтай энэхүү алба нь асар их хариуцлага шаарддаг тул ийнхүү огцорч байна. Миний бие бүх хүч чадлаа дайчлан ажилласан” гэж тэрээр хэлжээ.

Б.Үлэмж

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 цаг 34 минутын өмнөМонгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 цаг 45 минутын өмнө“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно8 цаг 10 минутын өмнөГерманд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube