Энэ мэдээ хуучирсан буюу 2023-03-08 нд нийтлэгдсэн байна.

Гаалийн татвар гурав дахин нэмэгдсэн учир үнийн өсөлт буурахгүй байна гэв

3/ 8/ 2023    7 цаг 06 минут

СОСОРБАРАМЫН ОТГОНБАЯР

Замын-Үүдийн хил гаалийн нөхцөл байдал, ачаа тээврийн үнэ ханшийн талаар Замын-Үүдэд ачаа бараа зөөвөрлөдөг жолооч Б.Дашдаваагаас тодрууллаа.


- Замын-Үүдийн нөхцөл байдал ямар байна вэ?

- Ачаа тээврийн үнэ ханш буусан. КОВИД-ын өмнөх байдал руугаа ерөнхийдөө орчихсон. Нэг машин ачаа одоо дөрвөн сая төгрөгөөр ирж байгаа.

- Замын-Үүдэд тулгамдаж буй асуудал юу байна вэ?

- Нэгдүгээр сарын 8-ны өдөр хил нээсэн.

Гэтэл одоог хүртэл жижиг тэрэгнийхээ асуудлыг шийдээгүй. Одоогоор монопол тогтоосон хоёрхон компанийн автобус тээвэрт явж байна. Өмнө нь жижиг тээврийн хэрэгслээр тээвэр хийдэг байсан хүмүүс тээврээ хийж чадахгүй дүр зурагтай байна.

- Энэ талаар албаныхантай холбогдож, асуудлаа тавьсан уу?

- Өчигдөр албаны хүмүүстэй уулзсан. Эрээний консул, Иргэдийн хурлын дарга, Авто тээврийн үндэсний төвийн дарга, Гаалийн дарга гэсэн албаны төлөөллүүдтэй уулзлаа. Энэ асуудлыг яагаад шийдэж болохгүй байгаа юм бэ гээд асуудал тавилаа.

Тэгсэн Консул хэлэхдээ анхнаасаа манайхны тавьсан саналаар наймаас дээш хүний суудалтай гэсэн санал л тавьсан болохоос биш таван суудалтай, бага оврын тээврийн хэрэгслийн асуудлыг ер хөндөөгүй шүү гэсэн. Үнэнээ л хэлж байх шиг байна лээ.

Дарга нар нь бүх шатандаа асуудлыг тавиад яриад байгаа ч газар дээр нь хөөцөлдөх ёстой хүн нь Эрээн дэх консул Т.Мөнхгэрэл гэдэг хүн. Гэхдээ наад асуудлыг чинь одоо гаргаж тавиад, хөөцөлдөөд явж байгаа. Эрээний захиргаанаас үүнийг хүлээн зөвшөөрсөн. Дээрээс шийдвэр ирэхийг хүлээж байна гэсэн хариулт өгсөн.

- Жижиг тээврийн хэрэгсэл явснаар гарах үр өгөөж нь юу вэ?

- Одоо зорчигчийн урсгал нэмэгдэж байгаа. Анх 300 зорчигч өдөр бүр явна гэж байсан шүү дээ. Түүндээ тааруулж автобусаа явуулж байна. Тэр нь ачааллаа даахгүй.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд гарах хүмүүсийн урсгал нэмэгдээд, хятад талдаа ч мөн наашаа орох урсгал нэмэгдэж, шагийн үнээр автобусны билетийг борлуулж эхэлсэн. Билетийн үнэ 200, 250 юань хүрээд шаглагдах боллоо. Хятадууд нь түүндээ бүр гаршчихсан. Сая нэг хэсэг нэг ширхэг билет 250 юаньд хүрлээ. Өмнө нь өдөрт 1,000 жижиг тээврийн хэрэгсэл, дээрээс нь өнөөдөр явж байгаа энэ автобуснууд бүгд яваад энэ ачааллыг тэнцүүлдэг байсан шүү дээ.

Үүнд бас нэг ялгаатай зүйл бий. Энгийн иргэдийн жижиг тээврийн хэрэгсэл явахгүй байгаа мөртлөө өдөрт хэд хэдэн хувийн машинууд орж гараад байгаа. Энэ юуны машин бэ гэхээр тайлбар өгөх газар байхгүй. Мэдэхгүй, бид оруулаагүй гээд булзааруулдаг. Бид ингэж чөлөөтэй орж гараад байгаа жижиг машины дугаарыг авч өгөөч гэж Хил хамгаалах газарт хандсан.

Бүртгэлийг нь авто тээврийн газраас авч өгөөч гэдэг асуудлыг яриад байж байна. Тэгэхгүй бол мэдээлэлд ойрхон, дарга цэргийн машин өглөө болгон 150 юаниар нэг хүнийг бодоод зөөгөөд байдаг. Энгийн иргэд нь өөрсдийн машинаараа орж гарч чадахгүй байдалтай удлаа.

- Ерөнхийлөгч хил гаалиар ажиллалаа гэж байсан. Наагуур чинь очиход асуудлаа ярьж чадсан уу?

- Нэгдүгээрт, манайх боомтын сайдтай болсон, тийм үү. Гадаад харилцааны сайд, Боомтын сайд гэж байж байна. Дээрээс нь орон нутгийн төрийн захиргааны байгууллагууд байна. Аймгийн иргэдийн хурал, засаг дарга гэх мэт. Энэ нүсэр том бүтэц байгаа мөртлөө иймэрхүү жижиг асуудлаа шийдэж чадахгүй байна, Монгол Улс.

Ерөнхийлөгч нь, боомтын сайдтайгаа ирсэн. Ирээд иргэдтэйгээ уулзахгүй өөрсдийн маршрутаар яваад "Өө энд чинь ёстой гоё барилга барьчихсан юм байна шүү дээ" гэж хэлчхээд л явчихсан. Тэр барилгаар чинь дамжаад энгийн ард иргэд, за бид бүр больё гэхэд хил орчмоор бизнес эрхэлдэг хүмүүс өөрийнхөө машиныг унаад. хил гаалиар чөлөөтэй зорчиж, өмнөх шигээ л явдаг болмоор байна шүү дээ. Бүх том бүтэц нь байгаа мөртлөө жижиг асуудлаа шийдэж чадахгүй байна. Иймэрхүү байдалтай л байна даа.

- Тээврийн ханш буураад байхад өргөн хэрэглээний барааны үнэ буурахгүй байгаа нь юутай холбоотой юм бол?

- Тээврийн зардал буурсан ч гаалийн татвар нэмэгдсэн. Энэ нь үнийн бууралтад тодорхой хэмжээнд нөлөөлж байгаа байх гэж жолооч нар ярьж байна лээ. Би Замын-Үүдийн жолооч нарын группт ачаа тээврийн үнэ ханш буугаад КОВИД-ын өмнөх үедээ оччихоод байхад өргөн хэрэглээний барааны үнэ яагаад буухгүй байна гэхэд "Гаалийн татвар КОВИД-ын өмнөх үеэс гурав дахин нэмэгдсэн, үнээ хэзээ ч буулгахгүй бодлого барьж байна" гэж жолооч нар бичсэн байсан. Түүнээс гадна олон зүйл нөлөөлж л байгаа байх.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас ачаа барааны үнийн талаар тодруулав.

"2023 онд өссөн дүнгээр 5,103 тээврийн хэрэгслээр 113,620.6 тн бараа материал орж ирсэн. 168 тээврийн хэрэгслээр 8,909.6 тн нүүрс тээвэрлэсэн. 970 тээврийн хэрэгслээр 445,535.4 тн ачаа экспортолсон байна. Ачааны үнийн хувьд Эрээн- Улаанбаатар хот хүртэл 7,000- 8,000 юань буюу 1 м3 ачаа 110-120 юанийн ханштай байгаа” гэсэн хариултыг албаныхан өгөв.

Харин энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт "Ачаа тээврийн үнэ буурснаар үнийн хөөрөгдлийн хөөс хагарна. КОВИД-ын үед Эрээн-Улаанбаатарын хооронд нэг м.куб ачааны тээврийн хөлс 3,000 юань хүрч тэнгэрт хадаж байсан.

Дунджаар нэг чингэлэгт 64 м.куб ачаа ордог гэж үзвэл тухайн үеийн ханшаар тээврийн хөлс нь 192,000 юань буюу 86 сая 400 мянган төгрөгт хүрч байв.

Харин хил нээгдсэнээр Эрээн-Улаанбаатар хүртэлх чингэлэг тээврийн хөлс өнөөдрийн ханшаар гурван сая 900 мянган төгрөг болж 20 дахин буураад байна. Өөрөөр хэлбэл, нэг м.куб ачаа Эрээн- Улаанбаатар хот хүртэл одоо 112 юанийн ханштай байгаа нь цар тахлын өмнөх үеэс 50 хувь буурсан гэсэн үзүүлэлт юм. Учир нь 2019 оны есдүгээр сард тээврийн үнэ ханш Эрээн-Улаанбаатарын хооронд нэг м.куб нь 220- 250 юань байжээ" хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Харин энэ талаар худалдаа эрхлэгч Д.Ариунжаргалаас тодруулахад "Бид үнэ нэмэхгүй аль болох барьж худалдаалахыг хичээж байгаа. Гэхдээ үнэ буурахгүй байх эхний шалтгаан нь гаалийн татвар өссөн.

Саяхан гааль дээр бүх ачааг задалж тоолоод ширхэг бараа бүрд татвар ногдуулах тухай яриа үнэний ортой юм шиг байна лээ. Мөн ам.доллар, юанийн үнэ өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Байнгын өсөлттэй байгаа. Тиймээс шилжүүлэг өндөр тооцогдож байна. Энэ мэтээр үнэ буурахад олон хүчин зүйлийн нөлөө орж байгаа байх" гэв.

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Зүүн дөрвөн замаас Нарантуул захын уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлт хийнэ4 сар 26. 17:44Монгол Улсын хүн амын тоо 1.4 хувиар өсчээ4 сар 26. 17:33“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно4 сар 26. 14:08Германд Хятадын талд тагнуул хийсэн хэргээр дөрвөн хүнийг баривчилжээ4 сар 26. 8:37НҮБ: Монголд хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсанд зовниж байгаагаа илэрхийлжээ4 сар 26. 8:22Цэргийн насны залууст сэтгэлзүйн өвчлөл ихсэх хандлагатай байна4 сар 26. 8:05Сэрэмжлүүлэг: Хүчтэй цасан болон шороон шуурга шуурна4 сар 26. 7:59IDU: Монголын ардчилал нэн эгзэгтэй “саарал” түвшинд байна4 сар 26. 7:55Улаанбаатарт өдөртөө +5...+7 градус дулаан байна4 сар 26. 7:50Зурхай: Бизнес эхлэхэд сайн өдөр4 сар 26. 7:49Морьт эргүүл ажиллаж эхэллээ4 сар 26. 3:24Ц.Элбэгдорж: Намайг Засгийн тэргүүн, ажил хариуцсан цагдаагийн дүрэмт хувцастай албан хаагч биечлэн гүтгэлээ4 сар 25. 14:11Ц.Элбэгдорж, П.Цагаан нарын "13 сая долларыг сонгуульд ашиглахаар бичилцсэн" viber чат ил боллоо4 сар 25. 13:04"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 25. 7:41Төсвийн төлөвлөлтийг хүчлэхийн муухай үр дагавар4 сар 25. 7:26Сурах бичигт сул тал бий юү?4 сар 25. 7:13С.Амарсайхан: Өндөр барилгад гарсан галыг унтраах машин ойрын хугацаанд авна4 сар 25. 7:11Өмнөговь аймгийн Засаг даргын нөөц санг Р.Сэддорж өөрийн хувийн сан гэж "андуурчээ"4 сар 25. 7:10Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсчээ4 сар 25. 7:09Д.Амартүвшин: Эрх мэдэл хэт төвлөрчихсөн Ардын намын эсрэг Ардчилсан намтай хамтарч орохоос өөр сонголт байсангүй4 сар 25. 7:07Ч.Өнөржаргал: Нийгмийн даатгал, нэмэлт даатгал хоёр тусдаа ойлголт4 сар 25. 7:02Улаанбаатарт +4...+6 градус дулаан байна4 сар 25. 7:00Баялгийн хуваарилалтыг хуулиар зохицуулдаг боллоо4 сар 25. 6:57Түүхэн товчоон: Эрдэнэ засгийн хошуу (Сайн ноёны аймаг)4 сар 25. 6:55Зурхай: Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс доройтно4 сар 25. 6:51П.Цагааны "Ачит ихт" компанийн 34 хувийг "Эрдэнэт үйлдвэр" эзэмшинэ4 сар 24. 14:02Засгийн газар "Шинэ хоршоо хөдөлгөөн" өрнүүлэх тухай төслийг хэлэлцэж байна4 сар 24. 10:32Олон Улсын Ардчиллын Холбооны ТОГТООЛ – II4 сар 24. 9:34"Ажнай" хурууны үзүүр төдийгээр л Л.Оюун-Эрдэнийн шүгэлийг...4 сар 24. 9:28Эдийн засагч Б.Лакшми: Ардчиллын арал гэж сурталчилдаг Монголын төр бизнесүүддээ халдаж, хоёр хөршөөсөө ялгарахааргүй болчихлоо4 сар 24. 9:26Өнөөдөр морь өдөр4 сар 24. 8:52"Энэ жил Орбит, Тахилт, Найрамдал, Баянхошууны замыг бүхэлд нь засварлана" гэв4 сар 24. 8:50Түүхэн товчоон: Мянга есөн зуун хорин дөрвөн оны Зөвлөлт-Хятадын хэлэлцээр4 сар 24. 7:47Үндэсний аудитын газарт 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ4 сар 24. 7:29“Алтаргана” наадам Булган аймагт болно4 сар 24. 7:27Ёс зүйн ДЕЛО: Ц.Цэрэнпунцаг Банкны хуулийн төсөл “шахаж”, Б.Лхагвасүрэн Банкны салбарыг ерөнхийлөн мөлхүүлсээр…4 сар 24. 7:25Улаанбаатарт 6 хэм дулаан байна4 сар 24. 7:24Эсрэг, тэсрэг байр суурь: Н.Алтанхуяг, Д.Цогтбаатар4 сар 24. 7:23Нэр дэвшигчдийн “хар зураг” генсекүүдийн ширээн дээр өрөгдөөд эхэлсэн үү4 сар 24. 7:22С.Зоригтой хамгийн сүүлд ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ4 сар 24. 7:21
 Facebook Twitter Youtube