Засгийн газар “Хөдөөгийн сэргэлт”-ийг иргэдэд танилцуулав

3/ 11/ 2023    10 цаг 02 минут

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Шинэ сэргэлтийн бодлого”-ын  хүрээнд “Хөдөөгийн сэргэлт” чуулганыг зохион байгууллаа. НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага, Швейцарийн хөгжлийн агентлаг, МҮХАҮТ, JCI, МЗХ-той хамтран зохион байгуулсан төр, хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, иргэдийн нэгдсэн чуулганд 1400 орчим хүн оролцсон бөгөөд цахимаар 1000 гаруй санал, санаачилгыг иргэдээс ирүүлжээ.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнгөрсөн болон өнөөгийн нөхцөл байдлыг Ерөнхий сайд чуулганы эхэнд танилцуулав. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд иргэдийг нийслэлээс хөөх бус харин орон нутагт очиж амьдрах орчин, санхүү, татварын боломжуудыг нь бүрдүүлээд урьж ирүүлэх нь чухал. Хөдөө амьдрах сэдэл төрүүлэх, эрх зүйн орчныг нь бүрдүүлэхэд Засгийн газар анхаарах, иргэд төдийгүй төрийн байгууллагууд ч хөдөөгийн талаарх хандлагаа өөрчлөх шаардлагатайг тэрээр тэмдэглээд сүүлийн үед орон нутаг руу шилжиж бизнес эрхэлж, ажиллаж, амьдарч буй гэр бүлийн тоо нэмэгдэх болсонд олзуурхаж буйгаа илэрхийлэв.

Өнөөдрийн байдлаар манай улс нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээгээр дэлхийд нэгдүгээрт ордог. Монгол Улсын газар нутгийн 0.3 хувьд байршдаг Улаанбаатар хотод нийт хүн амын 47.6 хувь нь амьдардаг. Улаанбаатар хотод их, дээд сургуулийн 90, худалдаа үйлчилгээний 84.2, нийт хадгаламжийн 76.5, үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 70.4, нийт автомашины 84 хувь нь төвлөрч байна.


Монгол Улсын төсөвт орлого төвлөрүүлдэг зургаан аймаг байгаа бол төсвөөс дэмжлэг авдаг нь 15 аймаг аж. Тиймээс аж үйлдвэр, эдийн засгийн чөлөөт бүсийг цаашид орон нутагтай уялдуулах нь тухайн аймгийн хөгжилд чухал хөшүүрэг болжээ.

Улсынхаа нийслэлд хүн амын хэт бөөгнөрөл бий болсон нь эрх зүйн талаасаа Үндсэн хуулийн зарим зүйл, заалтаас шууд хамаардаг гэнэ. Үндсэн хуульд “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга оршдог хотыг улсын нийслэл гэнэ, Монгол Улс нь нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд аймаг, нийслэлд, аймаг нь суманд, сум нь багт, нийслэл нь дүүрэгт, дүүрэг нь хороонд хуваагдана” гэсэн байдаг нь төрийн байгууллагуудыг нийслэлээс гаргах боломжийг хааж байгаа учир  үүнийг засахын төлөө Засгийн газар иргэдээсээ дэмжлэг авч, манлайлж ажиллана гэлээ.


“Шинэ сэргэлтийн бодлого”-ын гол зорилтуудын нэг болох Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Улаанбаатар хотоос орон нутаг руу шилжин суурьшигчдын амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх, төрийн бодлогоор бодитой дэмжих төлөвлөлтийг Засгийн газар хэрэгжүүлэх гэж байгааг ч хэллээ. Тухайлбал, төвлөрлийг сааруулж, аймгууд хүн амаа өсгөх зорилтын хүрээнд томоохон суурьшлын бүсийн хүн амыг 20 хувь, аймгуудын хүн амыг 10 хувь нэмэгдүүлнэ. Шинээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд болон ажлын байр нэмэгдүүлбэл уул уурхайн бус аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ. Орон нутагт шилжин суурьшсан иргэдэд гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгоно. Орон нутаг руу шилжсэн аж ахуйн нэгжүүдэд нэг хувийн хөнгөлөлттэй зээл олгоно. Дулаан цахилгаан үйлдвэрлэсэн төслүүдэд орлого олж эхэлсний дараагаас эхний гурван жил татвараас 90 хувь, дараагийн гурван жил 50 хувь чөлөөлөх зэрэг боломжийг Засгийн газар хэрэгжүүлэхэд бэлэн болсныг танилцууллаа.

“Хөдөөгийн сэргэлт” чуулганы үеэр Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Эдийн засгийн бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “ЗГ-аас хэрэгжүүлж байгаа бодлого шийдвэрүүд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлэв. Төрийн бодлого, шийдвэрүүдээс гадна төвлөрлийг сааруулах зорилгоор Засгийн газраас иргэдэд олгож буй бодит дэмжлэг, боломжуудыг Сангийн сайд Б.Жавхлан энэ үеэр дэлгэрэнгүй танилцууллаа. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Боомтын сэргэлтийн хүрээнд 600 гаруй, Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд 700 гаруй ажлын байр хөдөө орон нутагт шинээр бий болно” гэдгийг тэмдэглэв. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “2023 онд экспорт болон хувийн хэвшлийг дэмжиж, бодлогын арга хэмжээ авснаар эдийн засаг 3.5-6 хувиар өснө. Хөдөө орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдэд зориулан гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгохоор журам боловсруулж байна” гэсэн бол ЦХХХ-ны сайд Н.Учрал “Иргэд хаана амьдарч байгаагаасаа үл хамаарч төрийн үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон. Засгийн газраас иргэн, ААН, байгууллагад зориулж төрийн 815 үйлчилгээг “E-Монголиа” цахим системээр хүргэж байна” гэдгийг онцоллоо.


Үүнээс гадна  дэд сайд нар, Ховд, Сүхбаатар, Говь-Алтай, Төв, Өвөрхангай, Хэнтий зэрэг аймгийн Засаг дарга нар салбар хуралдаануудад оролцсоноос гадна чуулганы үеэр 21 аймаг иргэдийг нутагтаа ирж амьдрахыг урьсан шинэ боломж, шийдлүүдээ танилцуулсан нээлттэй үзэсгэлэн худалдаа зохион байгуулав.
Хотоос хөдөө рүү чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг дэмжих бодлогоо олон нийтэд танилцуулж буй Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага болон Швейцарийн хөгжлийн агентлаг зэрэг олон улсын байгууллагууд дэмжиж буйгаа энэ үеэр илэрхийллээ.
Хөдөөгийн хөгжлийг төрийн бодлогоор дэмжих нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтой төдийгүй хөгжлийн хурдасгуур гэж дүгнэж болохыг хэлэлцүүлэгт оролцож санал, бодлоо илэрхийлсэн хүмүүс хэлж байв.     

1


Сэтгэгдэл (1)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.191.199Зочин   • 3 сарын 11. 10 цаг 33 минут

Ийм үр дүнгүй худлаа төсвийн хөрөнгө үрсэн балай юм хийж хуралдахаас залхаачээ данхаа. Улс орны хөгжил дэвшил нь цахилгаанжуулах ажлаас тухайн орны хөгжил дэвшил эхэлдэг юм эргүү мал аа



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 36 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 48 минутын өмнөЗалуу судлаачид чуулна2 цаг 6 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 39 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 45 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 51 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа4 цаг 3 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 14 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 16 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 24 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 36 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 53 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ5 цаг 7 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 17 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 59 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 29 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 40 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 42 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан7 цаг 1 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү8 цаг 3 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна8 цаг 7 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 13 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 34 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 36 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube