М.Цогт-Итгэл: Сайхан унтана гээд согтууруулах ундаа хэрэглэх нь эсрэгээрээ дархлааны системийг дарангуйлж, сэтгэл хөдлөл, танин мэдэхүйн чадварыг бууруулдаг

3/ 15/ 2023    6 цаг 40 минут

ШУА-ийн Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан М.Цогт-Итгэлтэй сүүлийн жилүүдэд олон хүнд асуудал үүсгээд болоод байгаа нойр, нойрны чанар, нойргүйдлийн талаар ярилцлаа.

-Нойр дутуу явах, шөнө унтаж чадахгүй нойргүйдэх нь хүний эрүүл мэнд, сэтгэл зүйн байдалд хэрхэн нөлөөлдөг талаар ярилцлагаа эхэлье?

-Эрүүл саруул, сэтгэл санаа өөдрөг, эрч хүчтэй байхад нойр маш чухал. Бид нойроо заримдаа олон зүйлээр зольдог. Өнөөдөр унтаагүй юм чинь маргааш сайн унтчихъя гэдэг бол маш буруу ойлголт. Эхлээд нойр гэж юу вэ гэдэг тухай товч ойлголт өгье.

Нойр гэдэг хүн биологийн 24 цагийн туршид давтамжтайгаар авч байдаг мөчлөгт үйл явц юм. Нойрсох үед хүний гадаад орчиндоо хариу урвал үзүүлэх чадвар буурсан байдалтай байдаг. Харин тархи маань унтаж байх үед амрах биш эсрэгээрээ олон талт үйл ажиллагаа явуулж, маргаашийн үйл ажиллагаандаа бэлдэхээс гадна өөрийгөө хоргүйжүүлж, урд өдрийн мэдээллээ дахин боловсруулж, өмнөх туршлагуудаа хуримтлуулж суралцаж байдаг. Нойр үндсэн хоёр төрөлтэй. Нүдний түргэн хөдөлгөөнт бус үе буюу Non-REM нойр гэж байна. Нүдний түргэн хөдөлгөөнт үе буюу REM нойр гэж байдаг. Нойрны эхэн хагаст, магадгүй унтах хугацааны эхний дөрвөн цагт Non-REM нойр буюу нүдний түргэн хөдөлгөөнт бус үе давамгайлдаг. Энэ үед хүний бие махбод гүн нойроо илүү сайн авдаг. Гүн нойр авснаар хүний дархлааны систем, бие махбод бүхэлдээ сэргэх бололцоог олгодог. Үүрийн 04:00 цагт хүний бас нэгэн чухал нойрны үе эхэлнэ. Энэ бол REM буюу нүдний түргэн хөдөлгөөнт нойр юм. Нүдний түргэн хөдөлгөөнт нойрны тухай ерөнхий ойлголт хүмүүсийн дунд бий. Хүүхэд унтаж байх үедээ үнэгчилж, аньсаганы цаана нүд нь хөдөлж байгааг хүмүүс их анзаардаг даа. Хүүхдэд энэ нойр их учраас бидэнд ажиглагддаг. Энэ нойр маш чухал нөлөөтэй. Бидний суралцах процесс, сэтгэц мэдрэлийн үйл ажиллагаа сэргэг байхад чухал үүрэгтэй. Эдгээр хоёр нойр хүний амьдрал, хэвийн үйл ажиллагаанд чухал. Ээлжилж авдаг учраас бүтэн нойртой байх нь маш чухал. Дутуу нойртой хонож, сая хэлсэнчлэн нүдний түргэн хөдөлгөөнт нойроо авч чадахгүй бол урд өдрийн суралцсан зүйлээ боловсруулах, сэтгэл хөдлөлөө удирдах, танин мэдэхүйн чадамжууд буурдаг. Зарим тохиолдолд нүдний түргэн хөдөлгөөнт бус буюу Non-REM буурдаг. Энэ нойр дутагдах юм бол бие махбод сайн унтаж амарсан санагдахгүй. Шөнө маш хурдан өнгөрсөн мэдрэмж авдаг. 6-8 цаг унтсан бол та хангалттай унтсан байна гэж хэлэх хэцүү. Та харин энэ хоёр нойроо хоёуланг нь хангалттай авч чадсан уу гэдэг нь чухал.

-Шөнө нойр нь хулжаад амарч чаддаггүй хүмүүс согтууруулах ундаа хэрэглэх тохиолдол байдаг. Зуу татаад унтахаар сайхан амардаг гэж ярьдаг хүмүүсийн тухайд?

-Унтахаас өмнө спиртийн зүйл хэрэглэх нь тухайн хүний нойрыг сайжруулдаг. Сайхан унтаж амрахад тусалдаг гэж ойлгодог. Шинжлэх ухааны хувьд ч, бодит байдал дээр ч тийм зүйл байдаггүй. Спирт өөрөө хүнд тайвшруулах нөлөө үзүүлдэг. Тайвшруулах нөлөөний улмаас хүний тархины долгионууд бүрэн зогсож, тархины сэрэл үүсэл, хөдлөл буурдаг. Гэтэл нойр маань өөрөө идэвхгүй процесс биш. Нүдний түргэн хөдөлгөөнт бус гүн нойрны үед тархи үечилсэн маш хүчтэй долгионууд үүсгэж байдаг. Гэтэл спиртийн хэрэглээний улмаас энэ долгионууд алга болно. Хэрвээ энэ долгионууд байхгүй бол хүний бие махбод сайн унтаж амарч чадахгүй. Бие махбод, дархлааны систем давхар сэргэж өгөхгүй байх магадлалтай. Үүнээс гадна нүдний түргэн хөдөлгөөнт нойронд нөлөөлдөг. Тэгэхээр хоёр нойронд хоёуланд нь муугаар нөлөөлдөг гэсэн үг. Нүдний түргэн хөдөлгөөнт нойронд нөлөөлж ой тогтоолт, бие махбодын бүтээлч байдал сэтгэц, сэтгэл хөдлөлийн чадамж, танин мэдэхүйн чадварууд дагаад буурдаг. Нойрыг спиртийн хэрэглээ хуваадаг. Хүн үе үе сэрээд байдаг. Их хугацаанд унтсан мэт мэдрэмж төрдөг боловч тухайн хүн хангалттай нойроо авч чаддаггүй. Тасралтгүй унтаж нойроо авах нь чухал байхад спирт эсрэг нөлөөтэй.

-Кофег зөв хэрэглээгүйгээс нойрны асуудалтай болсон хүмүүс бас байдаг?

- Кофе нойронд муу гэдэг талаар хүн бүр ямар нэг ойлголттой байдаг. Нөгөө талаар маш олон судалгаанууд кофе, кофейнд эрүүл мэндэд давуу талтай зүйл байна гэж ярьдаг. Тэгэхээр тэнцвэртэй зөв хэрэглээг олох хэрэгтэй. Хүний сэргэг байдал буурч эхэлдэг 11:00-12:00 цагийн үед кофег хэрэглээч гэж зөвлөдөг. Үүнээс хойш, ялангуяа 14:00 цагаас хойш кофег битгий хэрэглээрэй. Ямар учиртай вэ гэхээр химийн бодис бие махбодод шингэхэд хагас задралын хугацаа гэж байдаг. Кофейны хагас задралын хугацаа нь 5-6 цаг байдаг. Магадгүй хоёр аяга кофе 12:00 цагийн үед хэрэглэлээ гэхэд шөнийн 23:00 цагийн үед цусанд кофейны 25 хувь үлдсэн байна. Улмаар хүний нойрыг хүргэдэг дааврын очиж холбогддог хүлээн авуурыг саатуулсан байдаг. Ингээд нойр хүрэхгүй сул талтай болно гэсэн үг. Дээрээс нь хүнийг өнгөц унтахад хүргэдэг. Нүдний түргэн хөдөлгөөнтэй нойрыг бууруулдаг. Маргааш өглөө нөгөө хүн сэрэхэд илүү хүндрэлтэй болно. Илүү хүндрэлтэй сэрсэн хүн дахиад өглөө эрт кофе хэрэглэнэ. Өдөр дутуу нойртой хүн чинь унтах гэж оролдоно, дахиад кофе хэрэглэнэ. Ингэж нэг ёсны тасралтгүй гинжин хэлхээнд ороод нойрны чанарыг муу болгодог.

-Унтахдаа хурхирах, шүдээ хавирах нь эмгэг үү?

-Нойрон дундаа хурхирдаг, шүдээ хавирдаг хүмүүс хүчилтөрөгчийн хангамжаа шөнө маш бага авч байдаг. Хурхирна гэдэг нь өөрөө ямар нэгэн нойрны асуудалтай, нойрондоо анхаарах ёстойг илэрхийлсэн хамгийн том дохио байж болох юм. Хүчилтөрөгчийг шөнөжин дутуу авснаар нойрны дутагдлаас үүсдэг эмгэгтэй болдог. Хүн зөнөөд ирэхээр хамаг юмаа мартаад, гэр бүлийнхнээ санахгүй, нэг том хонгил шиг тархитай үлддэг маш аймшигтай эмгэг бий. Үүнд хүргэж болох хамгийн том шалтгаан бол магадгүй хурхиралт, нойрон дундаа хүчилтөрөгчөө дутуу авах байж болно.

-Нойр хүүхдийн сурч хөгжих үйл явцад хэр чухал нөлөөтэй вэ?

-“Хүүхдүүдээ сайн унтуулаач ээ” гэдэг зөвлөгөөг ард иргэдэд сайн дуулгаж хэлмээр байна. Нойр хүний тархины хөгжилд маш чухал үүрэгтэй. Хөгшчүүл маань зургаан цаг унтчихаад босч ирээд “Залуу хүүхдүүд байж яасан их унтдаг юм. Би чиний үед илүү соргог байлаа” гэж зэмлэдэг. Энэ бол буруу. Хүүхдүүдээ болж өгвөл 22:00 цагаас өмнө унтуулж амраах хэрэгтэй. Харин хүүхдийн нойрыг ялангуяа өсвөр наснаас өмнөх хүүхдийн нойрыг 9 цагаас багагүй байлгахыг хичээгээрэй гэж хүсэх байна. Бага насандаа хүүхэд хамгийн сайнаар сурч хөгжиж байдаг. Суралцах процесс өөрөө нойртой салшгүй холбоотой. Сайн унтсан хүүхэд суралцахад бэлэн байна гэсэн үг. Нөгөө талаас нойр мэдээллийг дахин боловсруулахад маш чухал үүрэгтэй. Төгөлдөр хуур сурахаар хүүхэд тань оролдож байна гэж төсөөлье. Гарын үйлдлүүдийг хүүхэд сэрүүн байхдаа хийж байхад тархинд тэр үйлдэл явагдаж таарна. Гэтэл унтаж байх хугацаанд тэр үйлдэл 10 дахин илүү хурдтайгаар тархинд давтдаг. Унтаж байгаа хүн магадгүй 10 дахин илүү хурдан сурна гэсэн үг. Анхаарал дутагдалтай хүүхдүүд байдаг. Анхаарлын хомсдлын эмгэгтэй гэсэн үг. Тэр хүүхдүүд магадгүй дутуу нойртой хүүхэд байх магадлал маш өндөр юм. Тийм учраас хүүхдүүдийнхээ нойронд маш сайн анхаараач гэж манай хүрээлэн, лабораторийн зүгээс та бүхнээс хүсэж, зөвлөж байна. Хүүхэд мэдээж 9-өөс дээш цаг амрах хэрэгтэй. Харин насанд хүрсэн хүний хувьд 7-9 цаг унтахыг хамгийн сайн эрүүл нойр гэж үзэж байгаа

-Тархи, сэтгэл судлалын хүрээлэн нойрны асуудалтай хүмүүст ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Манай Тархи, сэтгэл судлалын хүрээлэн маань эмнэлзүйн нейросайнсын салбартаа нойр судлалын лабораторитой. Энэхүү нойр судлалын лабораторид оношилгоо, эмчилгээ үзлэг хийж хүмүүст зөвлөгөө өгдөг. Нойрны чанарыг үнэлэх, аль нойр дутуу байна, хоёр нойроо хангалттай авч чадаж байна уу гэдгийг үнэлж өгдөг. Ингэхдээ нойрны олон үйлдэлт аппарат буюу polysomnography гэдэг аппаратыг ашигладаг. Нойрон дунд амьсгал тасалдах хам шинж буюу шөнө хэтэрхий их хурхирдаг хүмүүс хүчилтөрөгч хангалттай авч чадахгүй амьсгал боогдох асуудалд өртдөг. Ер нь бол нойрны эмгэг. Үүнийг оношлох зорилгоор “Nox T3” гэдэг аппарат дээр оношилгоо үйлчилгээ явуулж байна.

Ярилцсанд баярлалаа.

Г.Лхагва

 

 

 

 

5


Сэтгэгдэл (5)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.185.104Зочин   • 3 сарын 15. 14 цаг 07 минут

unuugiin niigemd hamgiin ih tulgamdaad bgaa chuhal asuudluudad hariulj

122.201.21.208Зочин   • 3 сарын 15. 10 цаг 47 минут

hud sdaa

66.181.185.104Зочин   • 3 сарын 15. 14 цаг 07 минут

zail chi

66.181.161.46Зочин   • 3 сарын 15. 8 цаг 05 минут

Маш хэрэгтэй зөвлөгөө өгч баярлалаа

139.5.216.23Зочин   • 3 сарын 15. 8 цаг 04 минут

Bayrlalaa



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө18 минут 4 секундын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү30 минут 11 секундын өмнөЗалуу судлаачид чуулна48 минут 32 секундын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ1 цаг 22 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө2 цаг 27 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ2 цаг 33 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа2 цаг 45 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ2 цаг 57 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ2 цаг 59 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна3 цаг 7 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг3 цаг 19 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа3 цаг 35 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ3 цаг 50 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга4 цагийн өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ4 цаг 42 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ5 цаг 12 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна5 цаг 22 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн5 цаг 24 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан5 цаг 44 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү6 цаг 45 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна6 цаг 50 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ6 цаг 56 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна7 цаг 17 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна8 цаг 19 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа9 цаг 11 минутын өмнөД.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа9 цаг 15 минутын өмнөЦ.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой9 цаг 23 минутын өмнөОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй9 цаг 39 минутын өмнөМ.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube