Шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааны шилдгүүд тодров

3/ 17/ 2023    11 цаг 50 минут

Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг сурталчлах илтгэлийн уралдааныг НИТХ, НЗДТГ-аас хоёр үе шаттайгаар зохион байгуулсан. Тодруулбал, их, дээд сургуулийн оюутнууд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг”, “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” сэдвээр, ерөнхий боловсролын сурагчид “Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдвээр энэхүү уралдаанд оролцсон юм.

Уралдааны нэгдүгээр шатанд 60 гаруй оюутан, сурагч бүтээлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд 37 нь шалгарчээ. Тэгвэл хоёрдугаар шатанд шалгарсан оюутан, сурагчид өнөөдөр илтгэлээ хэлэлцүүлж, шилдгүүдийг тодрууллаа. Шилдэг оролцогчдод Нийслэлийн Засаг даргын захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ шагнал гардуулсан юм.

Уралдааныг Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны секторын эрхлэгч Я.Долгоржав, Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт болон мэргэжлийн их сургуулиудын багш нар, холбогдох байгууллагуудын мэргэжилтнүүд шүүн явууллаа.

Удирдлагын Академийн Удирдахуйн ухааны сургуулийн суурь судалгааны секторын эрхлэгч Я.Долгоржав:

- Эрдэм шинжилгээний ажил нь хоёр гол хүчин зүйлээр тодорхойлогдоно. Сэтгэлгээ талаасаа ярьж буй нь логик уялдаатай эсэх, мөн практик талаасаа баримт нотолгоо хэр цуглуулж, түүнийгээ хэрхэн танилцуулж байгаа нь чухал. Уралдаанд доод курсийн оюутнууд түлхүү оролцсон байна. Эрдэм шинжилгээний ажлыг эрт эхэлснээр аливааг илүү үндэслэлтэйгээр эргэцүүлж чаддаг болдог гэлээ.

Үндсэн хуулийн цэцийн судалгааны төвийн захирал Р.Мухийт:

- Агуулга, хэлбэр, илтгэх ур чадвар гэсэн үндсэн гурван бүлэг шалгуур, 10 гаруй дэд үзүүлэлтүүдээр илтгэлүүдийг дүгнэсэн. Оюутнууд олон шинэлэг санаа дэвшүүлж байна. Тухайлбал, сүүлийн үед тулгамдаж буй хүүхдийн эрхийн асуудлуудыг хөндсөн нь үнэлүүштэй хэрэг хэмээв.

“Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” сэдэвт илтгэлийн уралдааны тэргүүн байрын эзэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Туяа:

- Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хуулиар тусгайлан эрх олгосон бол нийтийн эрх ашгийг төлөөлөн захиргааны шүүхэд нэхэмжлэл гаргах талаар хуульчилсан. Энэ зохицуулалтын талаар дэлгэрүүлэн судлах тухай би илтгэлдээ онцоллоо. Уг сэдвээр өмнө нь хийсэн судалгаа байхгүй юм билээ. Тэргүүн байранд шалгарсандаа баяртай байна гэсэн юм.

“Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны тэргүүн байрын эзэн, Сэтгэмж цогцолбор сургуулийн 10б ангийн сурагч Э.Мөнхбаясгалан:

-Би өгөгдсөн сэдвийг нарийвчлан хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцооны талаар онцолсон. Манай ангид хөгжлийн бэрхшээлтэй хоёр хүүхэд байдаг. Тэднийг гэр рүү нь дөхүүлж өгөхөд ямар их саад тулгардгийг мэдсэн нь энэ сэдвийг сонгох шалтгаан болсон гэв.

“Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрын эзэд:

I байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Туяа

II байр: ДХИС-ийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны сургуулийн 521 дүгээр дамжааны дэд түрүүч М.Маралмаа

III байр: ИЗОУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан Б.Өнөрзаяа

“Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрын эзэд:

I байр: МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн оюутан Н.Баасансамбуу

II байр: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан М.Амина, Г.Мягмарцэрэн

III байр: ХИС-ийн Мэдээлэл, харилцаа менежментийн сургуулийн оюутан Б.Марал

“Хүний эрхийг хангахад төрийн болон хувийн хэвшлийн үүрэг оролцоо” сэдэвт илтгэлийн уралдааны шагналт байрны эзэд:

I байр: Сэтгэмж цогцолбор сургуулийн сурагч Э.Мөнхбаясгалан

II байр: 49 дүгээр сургуулийн сурагч Т.Цэрэнпунцаг, Б.Эрдэнэдалай

III байр: 5 дугаар сургуулийн “Софи” клуб /С.Анхбаяр, А.Булган, Б.Номин-Эрдэнэ, Л.Энхрийлэн/

Тусгай байр: 23 дугаар сургуулийн сурагч Ө.Сэргэлэн

0


Сэтгэгдэл (0)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.





ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 48 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү2 цаг 1 минутын өмнөЗалуу судлаачид чуулна2 цаг 19 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 52 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 57 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ4 цаг 3 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа4 цаг 15 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ4 цаг 27 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цаг 29 минутын өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 37 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 48 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа5 цаг 5 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ5 цаг 20 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 29 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ6 цаг 12 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 41 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 52 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 54 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан7 цаг 13 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү8 цаг 15 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна8 цаг 20 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ8 цаг 25 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 46 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 49 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube