Т.Түмэнбаяр: Хамгийн эхэнд гоо сайхныг мэдрээсэй. Агуулгыг би тулгаж чадахгүй

3/ 17/ 2023    13 цаг 55 минут

Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ)-ийн “Улаан гэр” галерей нь уран бүтээлчдийн бүтээн туурвих үйл явцыг дэмжих, таниулан сурталчлах зорилгынхоо хүрээнд уран барималч Т.Түмэнбаярын “Spirit” үзэсгэлэнг гуравдугаар сарын 16-29-нд олон нийтэд толилуулж байна.

Уран барималч Т.Түмэнбаяр нь 2010 онд Дүрслэх урлагийн дээд сургуулийг уран барималч мэргэжлээр төгсжээ. Тэрээр уран барималчаас гадна соёлын антропологи, анагаах ухаан, буддын философийн чиглэлээр судалгаа хийж, мэргэшжээ. Түүний анхны бие даасан үзэсгэлэн нь болох “Spirit”-д түүний бодрол, сэтгэгдэл, мэдрэмжийг илэрхийлсэн есөн ширхэг бүтээл дэлгэгджээ.

Сонгодог ба уламжлалт дүрслэх урлагийн  төрлөөр туурвисан, “Сүүн зам”, “Эдүгэ”, “Самсара” тэргүүтэй эдгээр бүтээл нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд төрсөн аж. Үзэсгэлэнгийн танхимд орох төдийд нүд хужирлам гоо сайхныг мэдрэхээс гадна чих мялаам хөг хэмнэлийг сонсох болно. Тэрхүү яруу аялгууг бие болгосон эрхэм нь Г.Золбоо хэмээх залуу уран бүтээлч ажээ.

Ингээд үзэсгэлэнг нь сонирхох далимд уран бүтээлч Т.Түмэнбаяртай хэсэгхэн хором ярилцсан юм.

-Бүтээлээ дэлгэсэнд тан баяр хүргэе. Энэ таны анхны бие даасан үзэсгэлэн үү?

-Би 2012 онд уран баримлын ангийг төгссөнөөс хойш ганц ч бүтээлээ олон нийтэд дэлгэж байгаагүй. Хамтарсан үзэсгэлэнд ч тавьсан удаагүй. Энэхүү үзэсгэлэнгээр анх удаа бүтээлээ олно нийтэд толилуулж буй.

Үзэсгэлэнгийн нэр нь “Spirit”. Үүнийг орчуулбал, сүнс, оюун гэх ч юм уу, байгалийн сүнслэг мөн чанараар нь ашиглаж байгаа. Анхны бүтээл маань “Spirit” гэх нэртэй. Цомгоо анхны дуугаараа нэрлэдэг шиг үзэсгэлэнгээ эхний бүтээлээрээ нэрлэсэн.

-Тэгвэл та ямар нэгэн шашин шүтдэг үү? Ингэж асуухын учир нь таны бүтээлээс буддын шашны өнгө аяс харагдах шиг?

-Би буддын шашны суурьтай, түүгээр хүмүүжсэн. Мөн энэ шашны философийг ч судалж байна. Гэхдээ бүтээлд ямар өнгө аясаар, хэрхэн илэрч буйг тайлж мэдэхгүй юм. Тухайн үед хүн өөрийн дотоод сэтгэл, бодлоо л илэрхийлж гаргана. Харин би тэр үед шашны философийн тухай эргэцүүлж таараад, тэр нь гарч ирж болно.

-Үзэсгэлэнг үзэж буй хүмүүс эдгээр бүтээлээс юуг мэдрээсэй гэж хүсэж байна вэ?

-Хамгийн эхэнд гоо сайхныг мэдрээсэй гэж хүсэж байна. Агуулгыг би тулгаж чадахгүй. Мэдээж хүн юу гэж харж, ойлгох дотоод сэтгэлээс нь хамаарна.

-Таныг хамгийн их “зовоосон” нь ямар бүтээл вэ?

-Миний хамгийн сүүлийн бүтээл. Үр дүн нь их сүртэй биш ч нэлээн бодолд автуулж, эргэцүүлэхэд хүргэсэн. Жижигхэн бүтээл ч хоёр сар орчмын хугацаа зарцуулсан. “Долгио”-г хөгжүүлэхийн тулд багахан зовсон гэх үү дээ. Энэ хэмжээний барималд хоёр долоо хоногийн хугацаа зарцуулдаг юм.

Мөн гүн сэтгэгдэл төрүүлж, эмзэглэл дотроос минь төрсөн нь “Жавар”. Байгаль дээрх гунигтай дүр зургийг өөрөө мэдэрч, түүнийгээ илэрхийлэхийг хүссэн. Заримдаа бүтээл хөнгөн бодол, мэдрэмжээс гарна. Эсвэл гүнзгий эргэцүүлэл, янз бүрийн нөхцөл байдлаас төрнө.

6


Сэтгэгдэл (6)

⚠ Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Toim.mn хариуцлага хүлээхгүй.



66.181.161.24Зочин   • 3 сарын 21. 0 цаг 30 минут

Амжилт уран бүтээлын өндөр амжилт хүсэн ерөөе.

139.5.216.77Багш нь   • 3 сарын 20. 20 цаг 24 минут

Үнэхээр гайхамшигтай сайхан. Гоо сайханы, урлагийн, фолософийн бүтээл туурвисан чамаар бахархахгүй байхын арга алгаа. Урлагийн энэ төрлийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж түүхэн энх цагийн баатар байна. Цаашид бидний нүдийг хужирласан, нэгийг бодогдуулсан олон бүтээл туурвина гэдэгт итгэл дүүрэн байна. Амжилтын дээдийг хүсье

202.21.108.52Зочин   • 3 сарын 20. 20 цаг 17 минут

uneheer dotood setgel saihan hun shu

103.254.123.128Дэмжигч   • 3 сарын 17. 22 цаг 38 минут

монголдоо шилдэг барималч шүү

67.10.209.223raagiin batochir   • 3 сарын 17. 20 цаг 44 минут

Tymenbayriin edgeer gaihaltai sohoimj byriig Gantig borjin sec hyrel sereg hatyy materiald byylgaj Niiclel hotiinhoo orgon choloo stesterlegt hyreeleniin orchimd bairlyylbal ryn caihancan Tymenbayriin edgeer sonolmj ni hynii bieiin haristaa anatomi hodolgoonii sohistolgoonii hyvid meregjiliin ondor tuvshing yahii argagyi iltgor tuvshing iltgej baina im caihan byteelyydiig ysecgelengiin tanhimaac gargaj Olon niitiin orchind salah talaac Hotiin sahirgaa erhemyyd cetgel gargaacai bilee Tymenbayart amjilt hycie

67.10.209.223raagiin batochir   • 3 сарын 17. 20 цаг 29 минут

Dyrcleh yrlagiin torol syi l dyndaas Yran barimal ni hamgiin myvegtei hynd torol Ychir ni negd ene ni Oron sain ygyylemj medremjiig ysegchided hyrgej ogdog goid chanartai Tyyniig byteeh arga tehnik ni mash hynd yran barimalchnii ysecgelendee delgecen sohiomj byr ni hynii bieiin hahishaa anatomi hodolgoonii gaihamshigiig mash yran chadvarlag byteecen baina Hamgiin gol ni edgeer sohiomjyydaa Hatyy materiald hyvilyylah ni chyhal Ene ni sec hyrel gantig borjin geh sereg material yum Amjilt hycie



ШИНЭ МЭДЭЭ

Чуулган:Ж.Мөнхбатыг гишүүнээс нь чөлөөллөө1 цаг 20 минутын өмнөГ.Амартүвшин:Зээлийн хүү буурлаа гээд яриад байх юм, амьдрал дээр буураагүй байгаа шүү1 цаг 32 минутын өмнөЗалуу судлаачид чуулна1 цаг 50 минутын өмнөJCI-ийн “Mentorship for RISE” төсөл дөрөв дэх жилдээ2 цаг 23 минутын өмнөMөнгөний нийлүүлэлт өслөө3 цаг 29 минутын өмнөҮнэт цаасны арилжаагаар 55.1 тэрбум төгрөгийг гүйлгээ хийжээ3 цаг 35 минутын өмнөҮСХ: Эмэгтэй дэд сайдын эзлэх хувь 31.4 нэгж хувиар буурлаа3 цаг 47 минутын өмнөЦар тахлын өмнө сакура цэцэглэх үеэр 31.8 сая жуулчин Японыг зорьжээ3 цаг 59 минутын өмнөНүүрсний хэрэгт холбогдсон Н.Наранбаатар, Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ нарын бүрэн эрхийг түдгэлзүүлнэ4 цагийн өмнөГ.Амартүвшин: Засгийн газар хэлбэрдсэн хөрөнгө оруулалт хиймээргүй байна4 цаг 9 минутын өмнөХөндөх сэдэв:Жилд 200 гаруй хүн сүрьеэгийн халдвараар нас бардаг4 цаг 20 минутын өмнөБ.Энхбаяр: Таван яамны сайдад хариуцлага тооцох асуудлыг Ерөнхий сайдын зүгээс тавьсан юм уу, Ч.Хүрэлбаатар сайд аа4 цаг 37 минутын өмнөХүүхдүүд аюулд орж, хүчирхийлэлд өртсөн үедээ ШҮГЭЛ үлээж байх юм гэнэ4 цаг 52 минутын өмнөС.Батболд: Дарханы замд нэрээр 36 мянган тонн цемент авсан гэх баримт одоогоор алга5 цаг 1 минутын өмнөХойд аав нь охиноо өөр айлд нууцаар өргүүлээд дөрвөн жил болсныг нөхөн олж илрүүлжээ5 цаг 43 минутын өмнөБ.Хурцын эрх охин Х.Намуун Боловсролын зээлийн сангаас 72 мянган ам.доллар авч Канадад суралцжээ6 цаг 13 минутын өмнөДЭМБ: Булчин задрах тахал тархах эрсдэл их байна6 цаг 24 минутын өмнөУЕПГ:Нэр бүхий гурван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирсэн6 цаг 26 минутын өмнөМонгол Улсын хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлт 67,5 хувьтай гарсан6 цаг 45 минутын өмнөБоловсролын зээлийн санг "боловсон дээрэмдэгчид" буюу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн бизнесмэнүүдийн нэр холбогдсон зээл төлөгдсөн үү7 цаг 47 минутын өмнөСонгуулийг холимог системээр буюу нэр дэвшигчдийн 50 хувь нь тойрогт, 50 хувь нь намын жагсаалтаар сонгогдох хуулийн төсөл боловсруулж байна7 цаг 51 минутын өмнөОрон нутагт ипотекийн 3 хувийн хүүтэй зээл олгож эхэллээ7 цаг 57 минутын өмнөХНХ-ын сайдаас Т.Аюурсайханыг чөлөөлсөн захирамжийг маргааш УИХ-д танилцуулна8 цаг 18 минутын өмнөАИ-92 авто бензиний 21 хоногийн нөөцтэй байна9 цаг 20 минутын өмнөТүүхэн баримтыг дэлгэсэн “Нэг хүнийг тахин шүтэхийн хор уршиг” ном хэвлэлтээс гарлаа3 сар 23. 9:22Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөгч Л.Баттогтох: Ерөнхий шүүгч шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн ноцтой захирамж гаргалаа3 сар 23. 9:18Ц.Анударь: Ирэх олимпоос алтан медаль авах зорилготой3 сар 23. 9:10ОРОС, ХЯТАД ХОЁР: Төв Азийн улс орнуудын хэрэгт хөндлөнгөөс оролцохыг хүлээн зөвшөөрөхгүй3 сар 23. 8:54М.Энхжаргал өнөөдөр хүрэл медалийн өнгөө хувиргах тулаанаа хийнэ3 сар 23. 8:26ОУВС "таамаглахын аргагүй онцгой нөхцөлд буй улс орнуудад" зээл олгох гэх шинэ журмыг баталжээ3 сар 23. 8:18Цэнхэр алт болсон цэнгэг усаа хайрлан хамгаалах ТӨРИЙН БОДЛОГО алга3 сар 23. 8:10ПОРНО ОД БА ЕРӨНХИЙЛӨГЧ: Дональд Трампыг хөлдөө чирч буй Сторми Даниэлс гэж хэн бэ 3 сар 23. 7:34АНУ Украинд 350 сая долларын цэргийн тусламжийн шинэ багц хуваарилав3 сар 23. 7:33Т.Баярцэнгэл: Найруулагч киногоо үзэгчдэдээ найдаж орхих биш. Зохиол, жүжигчнээ шахаж, авьяасыг нь гаргаж ажиллах хэрэгтэй3 сар 23. 7:02Монгол дорнын зурхай3 сар 23. 6:45Цаг агаарын мэдээ3 сар 23. 6:30Цагдан хориогоо өөрчлүүлэхээр шүүхэд хандсан О.Мөнхжин, Б.Гантиг нарын гомдлыг хүлээж авсангүй3 сар 22. 18:21Дээд шүүх Ш.Сайхансамбуу, Б.Ганзориг нарын нам бүртгүүлэх өргөдлийг буцаав3 сар 22. 17:58Сонгинохайрханчууд УИХ-д сонгосон 3 гишүүнээ "дахиж сонгохгүй"3 сар 22. 17:44MEC: "Л.Гантөмөр АН-ыг удирдаж чадахгүй" гэжээ3 сар 22. 17:27
 Facebook Twitter Youtube